Хайлт

Зургийн Сангаас

Thursday, September 30, 2010

Титэм үг


  • Амьдрал гэдэг мэдэхгүйгээ эрж хайхтай адил юм. Огт эрж хайхгүй байна гэдэг амьдрахгүйтэй адил юм.
  • Оюун санаа тань хаа хүртэл мөрөөдөж, хийсвэрлэж чадна та тэр хэмжээгээр алсыг харах болно.
  • Авирч буй шатаа ажиглавал эцэст нь та хаа хүрэхээ мэдэж болно.
  • Бид өөрсдийгөө хэтэрхий доогуур үнэлж, томоохон байр сууринд ажиллаж эхлэхээс айдаг.
  • Агуу их эрэлт хийхгүйгээр агуу их нээлт хийнэ гэж үгүй.
  • Бидний бодол ирээдүйн амьдралын маань гол үндэс суурь юм.
  • Амьдралын сүүдэртэй талыг харж явдаг хүмүүст асуудлаа шийдэх тухай бодох цаг хэзээ ч олддоггүй.
  • Амжилтгүй байна гэдэг нь хийж чадахгүйдээ бус хийж чадахгүй хэмээн бодохдоо байдаг.
  • Хүн амьдралдаа аливаа зүйлийг хэдий хэмжээгээр хүснэ, тэр хэмжээгээр олдог.
  • Сэтгэлийг тань байн байн эзэмдэх мөрөөдлүүд таны ирээдүйг бүтээн босгох тоосго болон хувирна.
  • Хорвоо ертөнцийг олж авлаа ч өөрийгөө олж аваагүй бол ямар үнэ цэнэгүй юм.

Зарлал

Нийт Оюутан залуустаа сурлагын өндөр амжилт хүсье.

Чонбүк (전북대) Их сургууль болон Иксан(익산) хотын Вонгуан(원광대) Их сургуулиудад суралцаж байгаа нийт монгол оюутнуудын нэгдсэн уулзалт, аялал зохион байгуулагдах гэж байна.

Аялалд: Вонгуан (원광대학교) Их Сургуультай танилцах,

새만금(аялал жуулчлалын үзмэрүүдийг нэг далай дундуур тавьсан зам)

Гүнсан (군산) –ы далай үзэх болон Өдөр, Оройн зоог.

Жич: Аялалын зардалыг Иксан хот дахь СамДунХуй (삼동회)байгууллага

ивээн тэтгэж байгаа болно.

ХЭЗЭЭ: 2010. 10. 09 (бямба) 1000 цагаас.

ХААНА: Чонбүк Их сургуулийн төв хаалга. ( 전북대 정문)

(Чонбүк банкны харалдаах)

Аялалд оролцохыг хүссэн хүмүүс мессеж болон e-mail ээр овог нэр, мэргэжилээ 2010.10.07(пүрэв) 1800 цаг хүртэл илгээхийг хүсье.

(Гэр бүлээрээ оролцохыг урьж байна)

УТАС: 010-3949-2728

e-mail: 2008mongolia@hanmail.net

Та бүхнийг өргөнөөр оролцохыг хүсье.

Tuesday, September 28, 2010

Далай явцгаая

За манайхаан 2010 оны 10 сарын 9нд далай явахаар болсон шүү
Солонгос хүн ивээн тэтгэж байгаа гэнэ. Дэлгэрэнгүй мэдэж байгаад бичнээ.

Sunday, September 5, 2010

Монгол омогшил бахархал



Хүний орчлонд хүмүүний биеийг олж төрнө гэдэг бол маш том аз завшаан.Тэр тусмаа төрөх төрөхдөө Азийн цээжинд түүхт Монголын газар нутаг дээр сайхан аав ээжийн үр нь болж мэндэлнэ гэдэг бол том хувь заяа бахархал билээ.

Р .Чойном яруу найрагчийн Азийн Монгол шүлэгт

Булганы арьс нөмөрсөн анчин баатар эрс
Арчаад өнгөрсөн найман зууны түүхтэй
Суут Монголын баатар эрс
Нарийн ширэн гөлмөн дээр ган дөрөөг дөрөөлж
Намхан чийрэг мориныхоо хур дэл дээр бөхийж......

Утаан дунд ч морьтойгоо явж,усан дунд ч хувцастайгаа сууж
Ууж идсэн ч сэтгэлтэйгээ байж,унтах нойрондоо хуягтайгаа хэвтэж
Өөрийн эрхийг бид тэгж,өдтэй сумаараа харваж олсон юм
Өөрийн гүрнийг бид тэгж бид,өдөр шөнөгүй хамгаалж төвхнүүлсэн юм гэж шүлэглэсэн байдаг билээ

Тиймээ! Монгол хүн бүр, Монгол хүн болж төрснөөрөө бахархаж бардамнаж явдаг гэдэгт би эргэлздэггүй.Яагаад гэвэл Монгол орон шиг сайхан орон энэ дэлхийд байхгүй билээ.Монголын төлөө гэх сэтгэл хүн бүрт сэтгэл зүрхэнд нь оршиж байдаг гэдэгт би итгэдэг.

Сүүлийн үеийн зарим нэг залуусын амнаас Монгол хүн болж төрсөндөө харамсдаг,Монгол орноо гадаадын өндөр хөгжилтэй оронтой зүйрлүүлж хөгжил дорой муугаар нь дуудах асуудал нэг бус удаа дуулдах болсон учраас Монголчуудтайгаа бодлоо хуваалцахаар шийдсэн юм.Эдгээр залуусыг нэг талаар буруутгах ч аргагүй юм.Харин залуусаа Монгол үндэсний бахархалаар хүмүүжүүлж чадаагүй та бидний буруу бас байнаа.

Монгол улс шиг дэглэм сайтай цэргийн хүрээг анх үүсгэж дэлхийн талыг эзэлж явсан орон нэгч байхгүй. Дэлхийд шуудан холбоог анхны суурийг нь тавьсан,анхны усан флотыг байгуулсан, Чингис хааны үед хэрэглэж байсан Алтан ГЭРЭГЭ –нээс одоогийн гадаад паспорт бий болсон, өөрсдийн гэсэн босоо бичигтэй, босоо хийморьтой ард түмэн билээ.Хөдөө тал нь малаар дүүрэн,хөрсөн доороо маш их баялагтай, хөгшид хүүхдүүдээ, эмэгтэйчүүдээ маш их дээдлэн хүндэлдэг,дэлхийд ганцхан байдаг эрийн гурван наадмаараа нааддаг,өөрсдийн гэсэн их өв соёлтой ,монголын гэх бахархалтай уртын дуу,морин хууртай,хөөмийтэй,уран нугаралттай ард түмэн шүү дээ.Дэлхийд түгсэн олон олон зүйлийн анхдагч эх суурийг Монгол хүний оюун ухаан бий болгосон гэж бодохоор өвөг дээдсээрээ бахархахгүй байхын аргагүй. Монгол гэж агуу ард түмэн шүү дээ.Тиймээ.бид чинь бахархалаар дүүрэн эх оронтой ард түмэн билээ.

Амьдралын эрхээр харьд амьдарч сурч байгаа Монголчууд маань хариад очиход тосоод авах эх оронтой гэж сэтгэлдээ нутаг ,усаа аав ээжийгээ,ханиа үр хүүхдээ санаж зүүдэлж бахархалтай амьдардаг гэдэгт эргэлздэггүй.

Хэрвээ та нэг удаач гэсэн би Монголдоо биш Африкийн элсэн цөлд өлсгөлөн гуйланчдын дунд хүн болж төрөөд элс идэж байна гэж,Хятадын тэр хэдэн живаа хүн дунд төрөөд хүн тэрэг түрж хөлсөө дуслуулж хүн царайчилж байвал гэж,Лалын шашинт оронд хүн болж төрөөд шашны мөргөлдөөнөөс болж хэзээ бөмбөг дэлбэрэх бол хаанаас буудах бол гэж байнгын айдастай түгшүүртэй газар хүн болж төрсөн бол гэж хааяа ч гэсэн боддог бол, "би Монгол хүн болж төрсөндөө гутарч байна" гэдэг үг амнаас нь гарахгүй байх . Монгол улс шиг тайван амгалан,хүмүүс нь бие биенээ хүн гэж үздэг зочломтгой ард түмэнг та хаанаас ч хайгаад олохгүй шүү дээ.

Сүүлийн жилүүдэд Монголчуудын бахархах бахархалыг үгүй хийхийн тулд Монголын түүхийг гуйвуулан бичих,Монголчуудын бахархал болсон эцэг өвгөдөөс уламжилж ирсэн уртын дуу, морин хуурыг минь харийн улсынх болгож Монголын гэх тодотголтой юм болгоныг булаан авч бахархалгүй болгох харийнхны бодлого явагдаж байна.

Дэлхийд 20 сая хүн амтай,200 сая хүнтэй улсууд авч чадаагүй олимпийн алтан медалийг 2.7 –хон сая хүн амтай Монгол улсаас 3 алтан медаль.2 мөнгөн медаль авч байсан агшныг эргэн дурсая..Хэдхэн хоногийн өмнөхөн нь 7 сарын 1 ны аймшигт бараан өдрүүд их жанжины талбайд минь болж байсан бол хэдхэн хоногийн дараа нь Бээжингийн олимпоос Монгол хүн алтан медалийн эзэн болсоны баярыг тэмдэглэж их жанжныхаа талбайд ахин цуглаж танихгүй ч гэсэн бие биесдээ баяр хүргэж Монгол хүн болж төрсөнөөрөө бахархаж ,туг далбаагаа хийсгэн давхиж байсныг эргэн дурсахад сайхан байдаг.Энэ бол жинхэнэ Монгол бахархал байсан шүү.

Монголчууд бид чинь тугаа өргөх хөх тэнгэртэй,тулаад босох өргөн уудам нутагтай,аливаа үйлийг бүтээх сэтгэх оюуны өндөр чадамжтай ард түмэн билээ.

Монгол хэлээр дэлхий ярьж Монгол морьдын туурай хүрээгүй газар үгүй байсан түүхэн үе байсныг санаж удахгүй Монгол хүний омогшил бахархлын хуй салхи дахин дэлхийг нөмрөн авна гэдэгт итгэж Монголоороо бахархаж Монгол хүн болж төрсөндөө омогшиж амьдарцгаая Монголчуудаа!!!!!!!!!!!!!!!!.

Бэсүд овогийн Ж.Отгонбаатар

Олимпийн шинэ аварга, шинэ төрлөөр

Ж.Отгонцагаан

Эрхэм уншигчид аа.

2010.08.22 18 цаг 45 минутанд Монголын гимнастикийн 17 настай тамирчин, Ганбатын Эрдэнэболд Залуучуудын Зуны Олимпийн Анхдугаар Наадамд гимнастикийн спортын харайлтын төрлөөр түрүүлж, Олимпийн аварга цолыг эх орондоо авчирлаа.

Хоёр харайлтын нийлбэрээр Эрдэнэболд 15,662 оноо авснаар түрүүлж, Турк, Испанийн тамирчид мөнгө, хүрэл хүртэн, Тайланд, Бразил, Орос, Украйн (Олимпийн аварга), Мексикийн тамирчдыг ардаа орхин, монгол хүн гимнастикийн төрлөөр дэлхий, олимпод ноёлж болохыг яруу тодоор харуулж, эх орныхоо нэрийг Олимпийн тавцанд өндөрт өргөлөө.

Монголын Гимнастикийн Холбооны Ерөнхийлөгч ноён Л. Халтар, генсек Ч. Дарьсүрэн, дасгалжуулагч Ч. Алтантөгс, гимнастикийн хамт олон, нийт спорт дэмжигчдэдээ МҮОХ-ын нэрийн өмнөөс гүн талархлаа илэрхийлье.

Монголчууд бид дэлхий, олимпод аль ч төрлөөр хүчтэй гэдгээ батлан харуулж байна. Цаашдаа эвийн хүчээ нэгтгэн шинэ шинэ оргил руу урагшаа.

МҮОХ, Монголын баг.

Бид монгол хүн болж төрснөөрөө бахархах ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2010-2011 оны хичээлийн шинэ жилийн нээлт болж байгаатай холбогдуулан МҮОНТ-ийн 600 студид “Монголын бахархал” сэдвээр сурагчдад өнөөдөр теле хичээл заалаа.
Хичээлийнхээ эхэнд Ерөнхийлөгч өнгөрсөн жил заасан “Дэлхийн дулаарал, Монгол Улс” сэдвийнхээ талаар товч дурсан өгүүлэхдээ энэ нь хүний өөрийн нь үйл ажиллагаанаас шууд хамааралтайг анхааруулан хэлэв.

Одоогоос 200 жилийн өмнө манай гаригийн хүн ам 2 тэрбум байсан бол одоо 6 тэрбум хол давж, бараг 7 тэрбум руу дөхөж очсон байна. Энэ хугацаанд олон олон үйлдвэр, уурын зуух байгуулагдаж, олон олон машин, онгоц бий болж, энэ бүхнээс утаа ялгарч, мөн хог хаягдал ихэсчээ. Ой модыг маш их ашиглаж байна. Эдгээрийн дүнд агаар мандалд давхрага үүсч, нарны туяа хөрсөнд буугаад эргэхдээ тэр давхаргыг нэвmэлж чадалгүй ойн хургаж дулаарлыг үүсгэж байна. Өөрөөр хэлбэл бууз жигнэдэг шиг нөхцөл бий болж байна гэсэн үг. Бас зөвхөн дулаарч байгаа юм биш. Монгол оронд өвөлдөө долоо хоног 40 хэм хүрч хүйтэрдэг газар одоо 3 сар үргэлжилдэг болсон байна. Тиймээс үүнтэй тэмцэх гол хүмүүс бол хүүхдүүд та бүхэн. Наад зах нь гадгаш гарахдаа гэрлээ унтраадаг байх ёстой. Ерөнхийлөгч захирамж гаргаж, бүх нийтээрээ мод тарьдаг болж байна. Орчноо бохирдуулахгүй байх хэрэгтэй. Одоо цахилгаанаар, нарны гэрлээр ажилладаг машин техник хэдийнэ бий болсон байна. Дээр үед хүүхэд төрөхөд худаг гаргадаг уламжлал монголд байжээ. Бид уламжлалаа сэргээх хэрэгтэй юм гэж Ерөнхийлөгч яриад шинэ хичээлдээ орлоо.

Ингэхдээ хүүхдүүдтэй хамтран Монголын бахархал юу байж болохыг тодорхойлов.
Тэд нэгд монгол хүн, хоёрт эх орон, гуравт соёл зан заншил, дөрөвт түүх, тавд эрх чөлөө, зургаад ирээдүй-өнөөдөр хэмээн тодорхойлж, эдгээр дээр тогтож ярилаа.

Хүн болж төрөх бол ховор хувь заяа, тэр тусмаа газраа олж төрөх, тухайлбал монгол хүн болж төрөх. Монгол хүн бол монгол хүн болж төрснөөрөө бахархдаг хүнийг хэлнэ гэж би боддог. Тэд нэг эх орон, нэг хувь заяа, нэг газар нутагтай. Үүгээр бидний дараагийн бахархал эхлэдэг. Манай эх орон бол жилийн дөрвөн улиралтай, тэнгэр нь ойрхон, бас илүү гүн цэнхэр. Гадаадынхан ирээд гайхдаг шүү дээ. Эх орноороо сайн явах, аялах хэрэгтэй. Дуу нь хүртэл эх орон, аав ээж, хүлэг морьтойгоо холбоотой. Эндээс соёл, уламжлал бий болно. Цагаан сар, наадам, морин хуур гээд. Гадаадынхан яах гэж ирдэг гэж санана. Монгол цайг амтлах гэж, гэрт хонох гэж, соёл ёс заншлыг нь үзэх гэж ирдэг. Энэ соёлыг хүмүүс бүтээж, эргээд тэр нь биднийг монголчууд хэмээн ялгаруулж, уламжлагдан ирсэн. Ийн үргэлжилснээр түүх болдог. Монголчууд аугаа түүхтэй. Дэлхий дээр хүн төрөлхтөний түүхийг бүтээлцсэн, өөрчилсөн ард түмэн байдаг. Зарим нь замдаа замхран уусч алга болдог. Монголчууд хуурай газрын томоохон хэсгийг эзэлсэн Их Монгол улсыг байгуулсан ард түмэн. Түүх өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн 3 цагт хуваагддаг. Түүхийг өвлөн авч ирээдүй цагийн түүхийг бүтээх хүмүүс нь та нар. Монгол улсаа Их засаг хуулиараа удирдаж, бас хаанаа сонгодог байжээ. Тэгэхээр ардчиллын үндэс Монголын төрт ёсны уламжлалд байж. Эндээс эрх чөлөө гэдэг санаа маань гарч байна. Хүн өөрийнхөө сонголтоор хувь заяагаа тодорхойлдог. Гэхдээ бусдыгаа, аав ээжээ, багшаа хүндэлдэг байх ёстой. Эрх чөлөө бол боломж л олгодог. Өөрийн сонгосноор амьдрах боломжийг л эрх чөлөө олгодог хэмээн яриад Ерөнхийлөгч хүүхдүүдэд сонирхсон асуултаа асууна уу гэлээ.

Асуулт: Хүүхдийн эрх чөлөө гэж юу вэ?

-Хүүхэд ч гэсэн эрхтэй. Хүүхэд бол том болж амжаагүй хүн. Хүн үүрэг хүлээх ёстой. Хүүхдүүд та нарын үүрэг бол хичээлээ сайн хийх, багшаа хүндэтгэх. Үүргээ биелүүлж байж эрхээ эдэлдэг.

Асуулт: Та монгол хүн болсноороо бахархах ёстой гэж ярилаа. Бусдаар өөрсдийгөө бахархуулахын тулд бид юу хийх ёстой вэ?


-Юуны өмнө эрүүл байх ёстой. Шинийг бүтээгч байх ёстой. Эрдэмтэй байх ёстой. Монголд бахархах зүйлийг бий болгох ёстой. Эх орон, аав ээжийн ачийг хариулахын зэрэгцээ сайн хүн болох хэрэгтэй. Эх орон, найз нөхдөө хүндэтгэдэг байх хэрэгтэй. Санаа зөв бол заяа зөв гэдэг биз дээ.

Асуулт: Соёл зан заншил алдагдаж байна. Энэ талаар юу хэлэх вэ?


-Монголчууд олон бахархах зүйл бий болгосон. Монгол бичиг, үндэсний хувцас, хөөмий, ном гээд олон зүйл дурдаж болно. Монгол бичиг бол гайхамшигтай зүйл. Морь гэж та нарт бичиж үзүүлье. Хар даа морь шиг байгаа биз. Нууц товчоог монгол бичгээр бичгээр бичсэн гэж бодож байна. Энэ бичгийг олон зуун жил хэрэглэсэн. Төрийн хас тамган дээр монгол бичгээр бичсэн байгаа.

Асуулт: Монгол хүн дэлхийд хэд байдаг юм бэ?


-Өөрийгөө монгол хүн гэж үздэг хүн 10 сая орчим байдаг. Би цөөхөн байна гэж боддог. Хүн амаа олон болоосой гэж боддог.

Асуулт: АНУ-д Эрх чөлөөний хөшөө гэж байдаг. Ийм хүний гараар бүтсэн зүйлийн талаар дурдахгүй юү?


-Цагаан хэрэм, Таж Махал, Бухарын байгууламжууд гээд хүн төрөлхтөн олон зүйлийг бүтээсэн. Хүн төрөлхтөн 3 том соёлыг бий болгосон. Монголчууд үүнд хувь нэмрээ оруулсан ард түмэн.

Асуулт: Эх орон, газар нутгийн тухай тодруулж ярихгүй юу?


-Наад зах нь сургуультайгаа, орон нутгийн музейтэйгээ танилц. Монгол орноороо яв, бүх аймгаар ор. Эх орныхоо бахархалтай газруудыг үз. Хөвсгөл гэхэд Хөвсгөл далайгаараа, Архангай Тайхар чулуугаараа, Эрдэнэт хот Эрдэнэт үйлдвэрээрээ гээд бахархах зүйл олон байна. Олимпийн аварга Булган аймгаас төрлөө. Тэгэхээр бид хүнээрээ бахархах ёстой. Сая Сингапурын олимпоос аварга болсон хүүхдүүд хажууд чинь сууж байна. Батцэцэг чөлөөт бөхөөр, Эрдэнэболд спортын гимнастикаар олимпийн аварга боллоо.

Асуулт: Таны мөрөөдөл юу вэ?


-Миний мөрөөдөл олон. Монголын ард түмэн сайн сайхан байх нь миний мөрөөдөл. Мэдсэнээ, бодсоноо бусадтай хуваалцах нь миний мөрөөдөл. Монголчууд улам олон болоосой гэж мөрөөддөг. Та бүхэн ч мөрөөдлөөрөө бахархал бий болгосон бол манай Тамгын газрын хаягаар явуулж болно. Хүүхдүүд та нар бахархлаа баяжуулж яваарай гэж хүсье хэмээн ерөнхийлөгч хэлээд хичээлээ дуусгалаа.

Ерөнхийлөгч хүүхдүүдтэй зургаа авахуулж, өөрийн хэрэглэж байсан үзгээ олимпийн шинэ аварга Батцэцэгт дурсгав. Хүүхдүүд өөрийн нь бэлэглэсэн Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан номыг барин гарын үсэг зуруулж урам хөөртэй байв.

Теле хичээлийг орон даяар Монголын үндэсний олон нийтийн телевиз болон “Боловсрол суваг”, “B телевиз”, Ийгл, UBS, “Эх орон”, SBN телевизүүд шууд дамжууллаа.

Гадаадад байгаа иргэдэд ЭХ ОРНЫ ХИШИГ олгох тухай

Гадаадад байгаа иргэд дараах хууль эрх зүйн зохицуулалтаар эх орны хишгийг тухайн оронд байгаа монголын элчин сайд яам болон консулаар дамжуулан авах боломжтой болсон байна.

ЭХ ОРНЫ ХИШИГ МӨНГӨ, ИТГЭМЖЛЭЛ, ИРГЭНИЙ БҮРТГЭЛ

МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ

Монгол Улсын иргэн та иргэн бүрт олгож буй энэхүү “Эх орны хишиг мөнгө”-ийг хүртэхийн тулд Иргэний шинэчилсэн бүртгэлд заавал хамрагдах шаардлагатай. Хэрэв та өөрийн биеэр эх орондоо очиж бүртгэлд хамрагдах боломжгүй тохиолдолд доор байрласан “Иргэдийн судалгааны хуудас” хүснэгт (УБЕГ-аас ирүүлсэн)-ийг бөглөж ирүүлнэ үү.

ЭХ ОРНЫ ХИШГИЙН ТУХАЙ

“Иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг Засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж батласан болно.

Уг тогтоолоор “Хүний хөгжил сангаас хөрөнгө зарцуулах журам”, “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам” болон “Хүний хөгжил сан” дэвтрийн загварыг тус тус баталж, иргэний бүртгэлийн зөрчилгүй иргэдэд Хүний хөгжил сангаас хишиг, хувь хүртээх ажлыг 2010 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид, иргэнд 2010 онд олгох хишиг, хувийг 2 хувааж, эхний ээлжинд 70 000 /далан мянга/ төгрөгийг 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгоход шаардагдах хөрөнгийг тухай бүрд нь санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд С.Баярцогтод, иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан иргэний шинэчилсэн бүртгэлийг 2010 онд явуулахыг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягт, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг сар бүр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүргүүлж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатарт, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэнд хишиг, хувь хүртээх дэвтэр олгох, хишиг, хувийг 2010 онд багтаан хүртээж дуусгахыг НХХ-ийн сайд Т.Гандид тус тус даалгасан байна.

• Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэний хувьд Монгол Улсаас гадаадад суугаа Дипломат төлөөлөгчийн болон Консулын газрын ТОДОРХОЙЛОЛТ, ИТГЭМЖЛЭЛ-ийг авснаар хишиг мөнгийг авах боломжтой гэж заасан.

“Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-ын 3.7-д “Гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэнд хүртээх хишиг, хувийг тухайн иргэний гаргасан хүсэлт, итгэмжлэл, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд нь олгоно. Хэрэв тухайн иргэн итгэмжлэл гаргаагүй бол түүнд хүртээх хишиг, хувь дараагийн жилд хадгалагдан үлдэнэ” гэж заажээ.

“Консулын үйлчилгээний хураамжийн жишиг хэмжээ тогтоох тухай” Гадаад харилцааны сайд, Санхүү эдийн засгийн сайдын хамтарсан 46/398 тоот тушаалын дагуу 2010 оны 7сарын 15-ны өдрөөс эхлэн ЭСЯ-наас иргэддээ "Эх орны хишиг" мөнгө авах үйлчилгээний төлбөрт 7 ав. доллар (Money Order) авах болно.

Эх орны хишиг мөнгө авахад бүрдүүлэх материалууд:

Бөглөсөн иргэдийн судалгааны хуудас

Бөглөсөн Тодорхойлолтын маягт

Бөглөсөн Итгэмжлэлийн маягт

7 ав. долларын Postal Money Order (payable to the Embassy of Mongolia)

Дээрх материалуудыг бүрдүүлж ЭСЯ-нд өөрийн биеэр авчрах буюу биеэр ирэх боломжгүй тохиолдолд баталгаат шуудангаар илгээх.