Хайлт

Зургийн Сангаас

Monday, March 28, 2011

Сайн байцгаана уу?

Сайн байцгаана уу? Жонбүк их сургуулийн нийт оюутан залуусаа Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Жонбүкийн их сургууль болон Вонгван(원광대학교) их сургуулиудын оюутнуудын ээлжит уулзалт, оройн зоогонд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. / гэр бүлийн хамт/
ХЭЗЭЭ:2011оны 4сарын 3н./ Ням гариг/ Оройн 17.30д.
신정문 Төв хаалга /Жонбүк өндөр банкны харалдаах. /
Ивээн тэтгэгч Сам дун хуй интернэйшинл /삼동회 international/

Лавлах утас: 010-5409-0489
E mail : 2008mongolia@hanmail.net

Thursday, March 24, 2011

Шинэ өглөөний мэнд манайхаан ^^

Агуу том урт хугацааны мөрөөдөл, хүсэл эрмэлзэлтэй байж, түүндээ хүрэхийн тулд өөрийнхөө хийж чадахаас багаар өдөр бүр тогтмол ахих хэрэгтэй. Өөрөө хүрч чадах өдөр тутмын зорилтууд өмнөө тавиад түүндээ хүрснээр том зорилгод хүрэх замаа алдахгүй байх эерэг хүч энергийг бий болгоно.
Таны өнөөдрийн ажил үйлсэд амжилт хүсье

Шинэ өглөөний мэнд.


Шинэ өглөөний мэнд. Аз жаргалд маргааш гэж байдаггүйтэй адил өчигдөр гэж үгүй. Тэр өнгөрснийг санадаггүй, ирээдүйн тухай боддоггүй. Түүнд ганцхан одоо цаг гэж бий. Тэр нь өнөөдрийн бүхэл өдөр ч биш, харин ганцхан таны одоо өнгөрөөн буй агшин юм. /иван тургенев/ Таны энэ өдрийн ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байх болтугай, танд амжилт хүсье!

Шинэ өглөөний мэнд.


Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л
бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)
Таны энэ өдрийн ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байх болтугай, танд амжилт хүсье!

Шинэ өглөөний мэнд ^^


Шинэ өглөөний мэнд ^^
Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуйвалтгүй цогцолсон байх учиртай. Өөрөө өөртөө итгэлгүй байх нь хүн урагш ахиж, дэвжиж хөгжихөд гай тотгор болдог.
Таны энэ өдрийн ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байх болтугай, танд амжилт хүсье!

Monday, March 21, 2011

Zarlal

Ungu uzemj motor saitai 160tai muffit yaraltai hayamd zarna.
010-5668-3513
une 600gaas

Sunday, March 20, 2011

О.Дашбалбар Залуус, дүү нартаа хүргэх шүлэг

Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дзэр туйлж яваа дүү минь!

Өнгө энэ алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!

Үдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Үеийн хонгор бүсгүйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь үнээний дэлэн шувтарч
Намрын хүйтэн шөнө, зэлэн дээр жихүүцэж суугаа!

Амтат бяслаг, хуруу зузаан өрмий нь
Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хүлээнэ.
Өр авлага нэхэхгүй эхийн сэтгэлийг хүүхнүүд орлохгүй ээ!
Өвөл болохоос урьтаж, ээждээ нэг очоорой!

Эгэмий чинь яс хугарахад аавын тань цээж өвдөж
Эдгэртэл нь адилхан шархтай явдаг шүү...
Ширхэг ширхэгээр цайсан үс нь чамайг хүлээсэн хоногуудын тоо,
Шинэ цасаас урьтаж, аавдаа нэг очоорой!

Өвлийн шөнө талд яваа аавыгаа үе үе санаарай,
Өөрөө чи дулаан хөнжилдөө хэвтэж буйдаа гэмшээрэй!
Зуун олон хоног хөдөлж, олж хураасан бүхнээ
Зарж үрж, бөөн бөөнөөр нь чамд л харамгүй илгээх юм.

Зоогийн газар чи түүнийг нь шар айраг болгож
Зовж амьдарсан эцгийнхээ хөлсийг уух хэрэггүй!
Энд чи буруутаж явахад эцгийн чинь нэр доргино.
Эрдэнэт буурлаа хайрлаагүй бол, эх орноо хайрлах ч юу л бол?!

Амьдрал туршдаа хайрлаж явах аав гэдэг хүн
Алтан нар шиг ганцхан юм шүү!
Үр хүүхэд төрлөө гэж баярлаж явах цагтаа
Үсэн буурал өтгөсийг хаа нэгтээ нутаглуулж буйг санаарай!

Хоног өдрүүдийг жаргалтай үлдээ ч, дүү минь
Хорвоогийн юм бүхэнд эцэс буйг санаарай!
Орчлонгийн шуугиан, амьтан хүний хэл ам,
Орон хотын утаа униараас холдож

Аян замын тоосоо гүвээд
Аавынхаа гэрийн босгыг алхаж нэг үзээрэй!
Эргэнэгийн тэндээс хувин сав хангинуулж
Ээж чинь "хүү минь" гэсээр босож ирнэ.

Амсар дүүрэн цайтай гангар шаазангаа алдаж
Азай буурал хөгшин яахаа мэдэхгүй сандчина.
Аав чинь гэрийнхээ хойморт Алтайн уул шиг хамхайж
Алив нэгэнд барьц алдахгүй уужуу тайван сууна.

Манан нэвтлэх од шиг нүд нь гялалзаж
Малгайгаа өмсөж, нударгаа засаж, ирж үнсүүлэхийг чинь хүлээнэ.
Төрсөн гэр чинь дулаахан, галын илчинд чи нозоорч
Төгөлдөр орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг мэдэрнэ.

Морьд үүрсэх хээр талдаа аргалын утаа үнэрлэж
Модон тагштай өрөм идэж, ээжийнхээ гараас цай ууна.
Тансаг сайхныг нь бишрэн, орчлон ертөнцөөр хэрэн явлаа ч
Тал нутагт наран мандаж, гэрийн цэнхэр утаа суунаглаж,
Хуйлран давхих зээрийн сүрэг, толгод дамжихаас илүү сайхныг
Хурмастын доор үзээгүйгээ мэдэрнэ чи...

Моод хөөсөн хотын ганган хүүхнээс илүүгээр чи
Монгол дээлтэй, хөдөөгийн бор бүсгүйг хайрлана!
Өвгөн хорвоод зуун жил амьдрахгүй ч, хогшил хураагчаас
Өвлийн шөнө моддыг өрөвддөг аавыгаа илүү ойлгоно чи!

Харь холын шуугиант хот нионы гэрэл, машины чимээнээс
Харгуй зам, булаг шанд, хоттой хонио илүү ойлгоно чи
Ухаан балартам тачигнасан эстрад хөгжмийн чимээнээс илүү
Учирлаж аргадсан ардын дуундаа дасна чи.

Дээдийн номтой мэргэдийг эрж, дэлхийгээр тэнэх хэрэггүй
Дэргэдээ байгаа суут ухаантныг дэндүү ойшоолгүй явснаа бод!
Ариун үнэн, зовлон бэрх, хайр ухааны
Амин голд нэвтэрсэн мэргэд Аав, ээж хоёр чинь юм шүү!

Амьдрал тэднийг гүн ухаанд сургаж
Адгийн муу амьтныг ч өршөөх аугаа их сэтгэлтэй болгожээ.
Ачит ээждээ алчуур аваачих хэрэггүй
Аавдаа шил юм өгөх хэрэггүй,

Айлын хүүхэд хуурах хэдэн чихэр ч хэрэггүй!
Аль алинаар нь тэд дутаагүй!
Эрт цагт гэрээсээ гарсан "өөрийгөө" л
Ээж, аав хоёртоо хүргэж өг!

Эрийн цээнд хүрсэн чамайг харахаас илүү
Эрхэм бэлэг хөгшчүүлд үгүй ээ!

Учир мэдэхгүй нялх багадаа ч,
Ухаан суусан идэр насандаа ч,
Уул овоо шиг л юмыг ах нь
Улс амьтанд амлаж явлаа!
Асарч тэтгэсэн ээж, аавынхаа
Ачийг нэг мөсөн хариулж
Амтатыг идүүлж, өнгөтийг өмсгөж
Алтан аяганаас уулгахын дайтай
Андуурч, эндүүрч явлаа.

Одоо л ээж, аавыгаа жаргаая гэтэл
Орчлонгийн тоглоом даанч хатуу...!
Алба ажлын эрхээр газар алс одоод
Аян замыг хороосоор яаран яарсаар ирэхэд
Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа!

"Хүүтэйгэй л нэг уулзмаар байна даа" гэж ээжид минь хэлсэн гэдэг!
Хүслийн сүүлч нь ганцхан энэ л байсан юм шүү!
Чи зэмлэл хүлээж, зэргийн нөхөддөө орхигдож болно
Чи зээрийн янзага шиг хөөрхөн бүсгүйдээ хаягдаж болно

Харин аав, ээж чинь сэрүүн тунгалаг байж
Харьж ирэхийг чинь хүлээхээс илүү жаргалыг
Хамаг орчлонгоос хайж эрэвч олохгүй...
Алдааг минь та нар бүү давтацгаа!

Аав, ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаа!...
Алтан дэлхийд үүнээс илүү гавъяаг ах нь мэдэхгүй ээ!
Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж

Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!
Өнгө алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!

Урам хайрласан үгийн хүч


"ҮГ бол хоёр талдаа иртэй хурц илд юм" гэж бичсэн байдаг. Үнэхээр хүний амнаас гарч буй үг бүрт хүч бий. Ганц хоёрхон үгээр хүнийг алж ч болно, амьдруулж ч болно гэж ярьдаг нь үүнтэй холбоотой. Түүнчлэн хүний амнаас гарах үгний тухай "Хүн амандаа орж байгаа зүйлээс бус харин амнаасаа гарч буй зүйлээс болж бузартдаг" гэж маш агуу Нэгэн хүн сургасан байдаг. Энэ нь бохир гараараа, бохирдсон зүйл идсэн байлаа ч их л удаж гэдэс нь өвдөж эвгүйрхэнэ, харин бузар, хорон үгс амнаасаа гаргаж буй хүн хэлсэн үгнээсээ болж ямар ч толбо арилгагчаар арилгаж, эм уугаад намдааж боломгүйгээр бузартаж болно гэсэн утгатай. Тиймээс ам, хэл гэдэг дэндүү их хариуцлагыг араасаа дагуулдаг аж.
Бидний амнаас өдөр бүр гардаг үгс хичнээн төрлийн утга агуулгатай хийгээд ид шидтэй байдаг бол? Та өөрийн амнаас гарч буй үгээрээ өдөр бүр ядаж нэг хүнийг амьдруулж, нэг хүнд урам хайрлаж чаддаг уу?
Хүн гэдэг сэтгэлийн амьтан болохоор чихээрээ сонсож, зүрхэндээ итгэдэг. Тиймээс урмын үг хүн бүрт, өдөр бүр идэх хоол хэрэгтэйн адил хэрэгцээтэй зүйл.
Энд би Эмпатти төвөөс эрхлэн гаргасан сэтгүүлээс уншсан өгүүллийг толилуулъя.

Зорилгодоо хүрсэн мэлхий

Нэгэн өдөр мэлхийний тэмцээн болжээ. Их өндөр цамхагийн оройд уралдаж гарах тэмцээн. Маш олон мэлхий болон найз нөхөд нь цуглажээ. Ингээд уралдаан эхэллээ. Үзэж буй мэлхийнүүд, уралдагчдаас хэн нь ч цамхагийн оройд гарч чадна гэж үнэхээр бодохгүй байлаа. Бүгд л “Гарч чадахгүй байхаа даа” гэцгээж байв. Уралдаанд оролцож буй мэлхийнүүд оргилд гарч чадахгүй нь гэсээр нэг нэгээрээ бууж эхэллээ. Үзэж буй мэлхийнүүд “Хөөрхий амьтад, тэд хэзээ ч гарч чадахгүй нь дээ” гэж хашгирцгааж байв. Эцэст нь ганцхан мэлхий цамхагийн хана өөд авирсаар оройд нь гарч чаджээ. Бусад нь түүнийг яаж ингэж чадсаныг нь гайхав. Хэн нэгэн тэр мэлхийнд ойртон “Чи яаж чадаваа?” гэж асуужээ. Гэтэл нөгөө цамхаг дээр гарч чадсан мэлхий таг дүлий байжээ.
Энэ өгүүлэлд гарч буй мэлхий нь бусдынхаа зоригийг мохоосон тэдгээр үгсийг сонсоогүй учраас л амжилтанд хүрсэн аж. Бусад мэлхий түүнээс юугаарч дутахааргүй чадалтай байсан боловч ҮГ тэднийг амжилтанд хүрэхэд саад болсон байгаа юм.

Бас нэгэн жишээг харъя.

Тахиа болсон бүргэд...

Бүргэдийн дэгдээхий санамсаргүй тахианы дэгдээхийнүүдийн дунд уначихжээ. Өөрийгөө тэдэнтэй адилхан гэж бодоод тахианы дэгдээхий мэт аашилдаг байв. Тэдэн шиг донгодож, идэх зүйл хайн гүйдэг байлаа. Нэгэн өдөр тэнгэрт нисэн буй бүргэдийг олж харжээ. “Ямар гайхамшигтай шувуу вэ? Ямар их өндөрт нисэж байна вэ? Би ч бас энэ шувуу шиг нисэж чаддаг сан бол түүн шиг халин дүүлэх сэн” гэж өгүүлэхэд нь дэргэд нь байсан дэгдээхийнүүд “Бид нар чинь дэгдээхий шүү дээ. Битгий хоосон мөрөөдөөд бай. Тэр чинь бүргэд. Чи түүн шиг нисэж чадахгүй” гэцгээв.
Бүргэдийн дэгдээхий маш их гуниглажээ. Хэн нэгэн түүнийг бүргэд болохыг нь хэлж, итгүүлэх хэрэгтэй байлаа. Гэвч хэн ч түүнд ингэж хэлээгүй тул амьдралынхаа төгсгөл хүртэл тахиа шиг амьдарчээ.
Энэ өгүүлэлд гарч буй бүргэдийн дэгдээхий мэт чадалтай, чадвартай, сэргэлэн цовоо залуус, хүмүүс бидний эргэн тойронд таны, миний хэлэх ганцхан урмын үгээр дутаж хичнээн өрөвдөлтэй амьдарч байгааг таахад бэрх. Тэдний нэг нь та ч байж мэднэ. Би ч юм билүү. Хэрэв танд урам хэрэгтэй бол бусдад эхлээд өгч сураарай. Би ч бас...

Хүмүүсээ бие биедээ урам хайрла
Хүсэл сэтгэл догдлуулсан халуун дулаан үг хайрла!

"АЧИГЧААС-ДАРГА БОЛСОН МИНЬ" (ДУРСАМЖ)

Үнэхээр таалагдлаа. Хүнд урам өгч ухаарал хайрласан сайхан нийтлэл, сайхан түүх байна. Хүн өөрөө хүсэхийн бол юунд ч хүрж чаднаа Тиймээ анхнаасаа ухаантай боловсролтой дарга сайд тээд эхээс төрөнгүүтээ нэг дээр нэгийг нэмэхээр хоёр гээд л төрдөггүй. Бид өөрсдөө л хичээвэл амжилт сайхан амьдрал бидэнд тун ойрхон байна. 1% н авьяс 99%н зүтгэл байхад болно. Хөдөлмөр хүнийг бүтээнэ. Санаа зөв бол заяа Зөв. Санаж явбал бүтнэ Сажилж явбал хүрнэ гэдэг шиг л хэхэ Хүнд хэцүү үеүүд бидэнд бишгүй их байгаач энэ нь ирээдүйд бидний сайхан амьдралын эхлэл юм шүү Манайхаан Та хэд минь ч гэсэн цаг заваа гаргаад уншаад үзээрэй.

1988 оны намрын нэг өдөр би ажлаасаа халагдлаа. Олон нялх хүүхэдтэй учир цэргийн байгууллагын цалин хаана ч хүрэхгүй учраас халагдая гэтэл Дивизийн захирагч өөдөөс халахгүй харин дэвшүүлж ажиллуулах юм яриад явчихав. Гэвч Дивизийн захирагч амралтаа авсан хойгуур худал, үнэн эмнэлгийн бичиг гаргуулж байгаад -р ангийн тагнуулын салааны захирагчийн ажлаа өглөө. Ажил хайж эхэллээ. МXЗЭ-ийн Хорооны дарга, зааварлагч, боловсон хүчний байцаагч, биеийн тамирын багшийн ажилууд олдож байлаа гэвч цалин нь адилхан учраас хийсэнгүй.Нэг л их мөнгөтэй ажлыг 2 алгаа хорстол хиймээр санагдаад байлаа. Нэг өдөр автобусан дотор явж байтал 2 хүн хоорондоо ярьж байнаа. Найз нь Материал Импекс Хангамжийн Нэгдэлд ачигч хийж байгаа 14 хоногт бараг 1000 хүргэж авдаг гээд ярьж байна.

Нөгөөх нь тэр газар чинь хаана байдаг юм бэ? гэхэд яагаав 10-р хорооллын урд талын томоо хашаанд байдаг гэж байна. Би дараагийн буудал дээр бууж эргэж автобусанд сууж 10-р хорооллыг зорилоо.

Цэргийн дүрэмт хувцас өмссөөр байгаад энгийн хувцасгүй шахам болсон бөгөөд ганц цайныхаа костюм пиджакыг индүүдэж, индүүдэж өмсөөд явж байгаа минь энэ. МИХН-ийн Боловсон Хүчин гэсэн өрөөний хаалгыг тогшлоо. Пэрэнлэй -Самбуу гээд буурал толгойтой ах сууж байна. Би ачигчийн ажилд орох гэсэн юм гэхэд хөлөөс толгой хүртэл харсанаа, чи чадахгүй ээ хүү минь, харин Боловсон хүчний Туслах 650-н төгрөгний цалинтай ажил байна гэлээ. 720-н төгрөгний ажил голоод явж байгаа хүн чинь юу гэж хийхэв дээ. Үгүй, ачигч л хийе гэвэл, хүү минь тэд нар чинь голдуу "Ааваас" ял эдэлж гарч ирсэн хүмүүс чи тэдний энд хүрэхгүй зүгээр л миний үгэнд ор гэхэд би зөрсөөр байсан учир савтай цементийн бригадын дарга Нямдорж гэдэг хүнд бичиг хийж өгөөд маргааш өглөө ажилдаа ирээрэй гэв. Маргааш нь ажилын хувцас байхгүй учир цэргийн ногоон хувцасныхаа пагон(мөрдөсийг) хуулж аваад, хромон гутлаа өмсөөд явлаа. Ингээд эхний өдөр вагонд орлоо. Нэг вагон цемент 66 тонн, 3-хүн орохоор 22 тонныг тус бүр зөөх нормтой гэнэ. 1 уут цемент 50кг жинтэй юм. Шоронд амь нэг хүмүүсийг "нэг гал" гаж ярьдаг бол энд 3 хүнтэй ажилын хэсгийг "нэг гар" гэж ярих ажээ.
Манай гард Өндөр Болдоо, Дарваан Батжаргал гэдэг 2 залуу байлаа. Энэ өдөр цементээ вагоноос складанд буулгалаа. 5-н тонныг зөөсний дараа нилээд их ядарч хамаг хувцас нэвт норж цементтэй хутгалдаж аманд сул цемент зажлагдана. Духнаас дусах хөлс саарал цемент уруу пур хийн орж алга болно. Үдээс хойш 3-н цаг гээд нөгөө 2 маань нормоо дуусгаад яваад өгөв. Минийх талдаа л дөнгөж орж байлаа. Жаахан амраад суулаа. Байнга гялалзтал тосолж цэвэрхэн өмсдөг офицер хромон гутал маань цементэд хутгалдан өнгө зүсээ алдаж зарим газраа халцарчээ.

Цагтаа цэргийн жагсаалын өмнө тас няс хийтэл алхдаг байсан гутал минь гэж харамсан харж байв.
Ер нь энэ ажлыг болъё гэж олон зуун удаа бодсон боловч нэгд-Нөгөөх их цалин бодогдоод хоёрт-хэдэн хүүхэд маань бодогдоод гүрийхээр шийдлээ. Оройны 9-н цаг гэхэд сүүлчийн хэдэн уут цементийг үүрэх биш өнхрүүлэн зөөж дуусгалаа. Хамаг бие хөндүүр, гар салганана. Нөгөөх айхтар хийгээд байдаг зодооны бэлтгэл сургууль энэ ажилын дэргэд зүгээр л юу ч биш болоод явчихлаа. Маргааш өглөө нь морь унаж холгуулсан хүн шиг майжигнасаар ажилдаа очлоо. Энэ ажилыг хийгээд хэрэггүй гэж хань маань хориглоод намайг дийлээгүй юм. Ингээд эхний 1 сар бол "хүнд" гэхэд ч багадахаар 1 сарыг давж билээ. Заримдаа хоёулаа вагонд орвол 33 тонныг зөөнө. Зарим архагууд ганцаараа вагонд орж 66 тонныг зөөдөг ба Шувуу Төмөрөө, Хар Танк гэх мэт луухгарууд байдаг л гэнэ. Эндэхийн ажилын ердийн өдөр пургисан их цементээр эхэлнэ. Цементэнд гутал хувцас тэсэх биш нүүр амгүй цемент болсон хүмүүс ирсэн машинуудыг уралдан ачицгаан хашгиралдана. Аль олон машин дуудаж ачиж чадсан Гар эрт ажил тарна гэсэн үг.

Эхний 14 хоногийн цалин 450- н төгрөг авав. Бусад хүмүүсийн цалингийн зэсийг хархад 800, 900, 1100 төгрөг байхыг хараад атаархах ч шиг. Хөхөө гэрлэх дөхлөө кинон дээр цалингаа авах гээд чемодан авч ирдэг шиг юм болоогүйд инээд хүрч явав. Эд нараас дутахгүй яаж ажилдаг болов вэ? гэдэг бодол тархинд байнга эргэлдэнэ. Ямарваа ажилд арга текник гэж байдаг учираас тэдний яаж ажиллаж байгааг сайн ажиглав. Ууттай цементний эсрэг 2 үзүүрээс барьж татаад өвдөгнөөсөө дээш гаргангуут эргэхдээ мушгин ташаан дээрээ тавьж байгааг ажиглалаа.. Нэг өдөр хүмүүс ажил тарсаны дараа цемент өргөх, үүрэх арга барилтай болох гэж нилээд оролдлоо. Энэ мэтчилэн олон хоног оролдож овоо сурч авлаа. Ажилдаа болоод нилээд ч турлаа. 10-аар давхарласан цементнүүдийн дээдэх 2-ийг (100кг) ташаалдаж үүрч бусдыг нь нэгээр зөөнө. Савтай цементийг хагалахгүй шидэж хурааж сурлаа. Хийтэй шидвэл л хагардаг золиг юм.
Энэ их пургисан цементэн дотор амны маск зүүх ёстой байтал манай ачигч нар ер хэрэглэдэггүй байв. Би амьсгаа давхацсан ч гүрийсээр яс хийж сурлаа. Хожим ачигч нараас нилээн хэд нь уушигны хатуурлаар нас барсандаа хөөрхий.

batzorig_26-н сарын дараа ачигч нарын ярьдагаар-би яланд гангарлаа (ажилд сайжирлаа). Нэг удаа бээлийгүй ажиллaсан чинь хурууны бүгд өндөг цоорч цус шүүрэн дотор нь цемент орж хорсгож байлаа. Цемент зөөсөөр байгаад (хэрэв нимгэн хувцастай бол /хажуу хавирганы хэсэг улаан нялга болж, цус, хөлс, цемент гурав наалдаж, холилдож гол таслахаа шахна. Орой гэртээ очиж нөгөөх шархаа хонины сүүл шарж байгаад түлж боргошуулна. Даанч маргааш нь ахиад л хөлс, цементэнд задарчихна. Анх удаа ганцаараа амралтын өдөр 1 вагон 66 тонныг буулгалаа. Өглөө 5-н цагт ороод орой 6-д дууслаа. Болох юм байна гэдэг сэтгэгдэл төрж эхэллээ. Дээд боловсролтой ачигч гэж бараг байдаггүй байлаа. Нөгөө хэдийн маань ярьдаг сэдэв хулгай, дээрэм, шоронгийн атамануудын тухай л ярина. Намайг ажилд сайжирч байгааг бүгд л ажиглаж байлаа. Нэг өглөө Хөтөлийн ганц вагонтай байлаа. 30-аад ачигчид ярьж байгаад тэр вагонд Шувуу Төмөрөө бид хоёрыг уралдуулах юм болов. Бооцоонд нь 1 авдар архи тавихаар боллоо. Буцах ямар ч арга байхгүй орлоо. Шувуу бид 2 зөөсөөр нөгөө хэд пиво уун сууцгаасаар. Мань хүнийг яагаад шувуу Төмрөө гэсэн бэ? гэхээр цемент үүрээд нисч байгаа юм шиг хурдан явдаг болохоор тийм хоч өгсөн хэрэг. Би дотроо айж л байлаа. Үдээс хойш 4-н цаг болход вагонд хэдхэн уут цемент үлдлээ. Намайг хамгийн сүүлчийн цементээ үүрээд гархад Шувуу Төмөрөө сүүлчийнхээ 2 цементийг авахаар зөрж оров. Би цементээ чү гэж шидчихээд гараа өргөлөө. Шувуу Төмрөө ялагдсандаа итгэхгүй байгаа бололтой хамар нь сарталзана. Би нэг шилийг аавдаа өгөхөөр авч бусдыг нь тэдэнд өглөө. Шувууг дийлсэндээ би их баяр хөөртэй . Адраа ахынхаа ганц мэддэг дууг амандаа аялчихсан шиг алхаж явлаа. Ингээд ажилд сайн болж эхэлсэн маань зарим нэгэнд нь таалагдаагүйгээр барахгүй намайг нухчин дарах аргад шилжсэнийг би мэдсэнгүй. Нэг өдөр ажлаа дуусчихаад усанд ороод гараад иртэл нэг хүний мөнгө алга болсон хэрэг дэгдээд явчихлаа. Тэр нь явж явж атаман Тайвны мөнгө гэнэ. Сорви болсон царайтай булиа залуу ААВААС гарч ирээд удаагүй болохоор нөгөө хэд маань харцаар нь байдаг байв.
Гэтэл Чука, Баяка гэдэг 2 нөхөр бүгдийг нь нэгж л дээ гэж байна. Тэр 2-ийг халаасны хулгайчид байсныг би сонссон юм. Гэтэл Баяка нь шинэ хүнээс эхэлж нэгжие гээд миний хувцасны шкафыг онгойлгоод боодолтой мөнгө гаргаад ирэх нь тэр. Бүгд над уруу тэр дундаа Атаман аймшигтай харж байна. Бүгд усанд орж гарч ирээд дотуур өмдтэйгээ зогсоцгоож байлаа.

Тайван над уруу ойртож ирлээ, хэрэв намайг бариад авбал би яагаад ч дийлэхгүй, би аваагүй гэхэд одоо хэн ч итгэхгүй. Нөгөөх 2 залуу намайг яаж зодуулахыг харах гэж их ойрхон зогсчээ. Энэ 2-ын хатгуур оржээ гэдгийг би сая л ойлгов. Энд Сохорын газар сохроор гэдэг бичигдээгүй хууль үйлчилдэг билээ. Одоо маргаад ашиггүй өрсөх хэрэгтэй учир, хаалга түгждэг трубаг шувт татаж аваад Тайванг 2 цохиод унагачихлаа. Тэр жаал хэвтэж байснаа эр хүн шиг за би дийлдлээ. одоо болъё гэж дуугарч байна. Атаманууд ийм л зангарагатай байдаг ажээ. Тэгэнгүүт би даварч намайг хатгасан хоёрыг хэд сайн дэлсээд авлаа. Маргааш ажилдаа иртэл нөгөө 2 чинь яг л нохой шиг миний 2 талд дагаж байлаа. Бусад ачигч нар надаас нэг л жийрхсэн янзтай харцгаана. Энэ өдөр Тайван ирсэн ч үгүй, намайг жаахан ширүүхэн дуугирхад бүгд дуугарахгүй байна. Аа эд чинь айж байна гэж бодонгуут арай эвгүй 2-н нөхрийг дуудаж шахмал ууртай дуугаар шинэ ачигч нарт туслаарай, дээрэлхвэл хохь чинь шүү! гэхэд бүгд толгой дохиж байна. Удалгүй бүгд миний үгэнд яг ордог болж сүүлд Тайван миний Жит-Кун-Догийн шавь болж билээ. Урт үстэй, Бакалын түрүү эргүүлсэн,эвгүй харцтай, айхтар ачигч боллоо би . Нөгөө хэд шигээ ярьдаг боллоо. Хөөе хамаа, новшоо (бусад үгийг нь орхилоо) гэх мэт үг хэрэглэдэг болов
Уншигч та дандаа зодоон цохион ярих юм гэж бүү бодоорой. Тэнд л зодуулсан бол ахиж дээш гархад хэцүү байсан юм. Сохорын газар сохроор, доголонгийн газар доголонгоор гэдэгээр байхаас өөр арга надад байгаагүй юм.
Эрчүүдийн яриа гэдэг заримдаа ийм л байдаг хойно доо. Олон сарын дараа өөрийгөө анзаартал хэл яриа , биеэ авч явж байгаа байдал нэг л бишээ. Заримдаа өөрийнхөө ажлыг нөгөө хэддээ ацаглаж хийлгээд мушгидаг болов.\ Хөзөр мурийтай тоголох\, хамгийн гол нь би архи , тамхи ердөө хэрэглэдэггүй байсан юм . За энэ ер нь дэндлээ гэж бодоод ажилаа өөрөө хийдэг болов. Нэг хүн хэсэг хүнд нөлөөлж болох юм байна лээ. Нөгөө хэдийгээ ажил дээр архи дарс ууж , мөрийтэй тоглодгийг болиулж, цалингаасаа тодорхой хуримтлал гаргаж ядуу амьдралтай нэгэндээ тусалдаг болов. Миний эрхэмлэдэг зүйл,- цэвэрч нямбай байх, үзэн яддаг зүйл маань- эмэгтэй хүнтэй бүдүүлэг харьцах. Тиймээс нөгөө хэдийг байгууллагын эмэгтэйчүүдтэй соёлтой харьцахыг байнга шаарддаг болов.

Ингээд би ажлынхаа тооцоог гаргаж үзвэл: өдөрт дунджаар 22 тонн цемент зөөдөг гэж бодвол 6 хоногт 132 тонн, сард 528 тонн, 1 жилд (амралтаа хасаад) 5808 тонн (багаар бодход) цемент үүрдэг тооцоо гарлаа. Нэг удаа Намын Үүрийн дарга Хятадын тухай сонирхолтой сонсгол лекц хийх хүн олддоггүй чи чадахуу гэж байна чаднаа гэлээ. Хагас сайн өдрийн өглөө болгон байгууллагууд сонин уншлага гэж хийдэг байв даа.
Би бэлтгэж эхэллээ. Хятадын цэрэг арми, тэр үеийн ард түмнийх нь ахуй амьдрал, Хятдад гарч буй шинэчлэлт зэргийг орос сэтгүүлүүд, Батлан Хамгаалах яамнаас,энд тэндээс олон сонирхолтой мэдээ цуглууллаа. Мөн Мао-Зэ-Дун, Дэн-Сяо-Пин нарын улс төрийн гол уриа хэдэн өгүүлбэрийг хүнээр заалгаж хятадаар цээжлэв. Сонсголын өглөө боллоо. Индэр дээр МИХН-ийн захирал, орлогч захирлууд, Намын дарга нар эгнэн суужээ. Хятадын талаар бүх мэдээлэл хаалттай байсан учираас хүмүүс их цугларсан байлаа. Ачигч нар хойгуур сууцгаана, угаасаа бид нарын байр тэр. Би ганц цайныхаа костюмаа өмсч гадуур нь цементэнд сааралтсан курткээ нөмрөөд суулаа. Ийм лекцийг удирдах байгууллагаас дарга нар ирж хийдэг учир хүмүүс илтгэгчийг хайж ийш тийш харцгаана. Намын дарга Сугар босч Хятадын өнөөгийн байдал, цэрэг армийн тухай сонсголыг Савтай цементийн бригадын ачигч П.Батзориг хийнэ гэхэд бүх хүмүүс ярсхийтэл эргэж харлаа. Намайг курткээ тайлаад индэр уруу алхахад гайхсан бас итгэхгүй энэ ч юув дээ? гэсэн олон нүд намайг харж байлаа. Индэрийн Микрафоныг ойртуулсанаа би яриагаа эхэллээ. Эхлээд жаал шуугилдаж байснаа удалгүй бүгд нам гүм болцгоож анхааралтай сонсоцгоож эхэллээ. Миний үг, өгүүлбэр хамгийн арын суудалын хүмүүст хүрч, мэдэрч, тэмтэрч байх шиг санагдав. Ачигч нар маань бүгд нүд нь бүлтийн харцгаана.Би нөгөөх цээжилсэн хэдэн хятад өгүүлбэрээ хэлж бас тайлбарлав. 30-минутын сонсгол 45-н минут болж сунжирлаа. Үүнээс хойш Дарга, ажилчидгүй надтай толгой дохидог боллоо. Миний тухай яриаг дам сонсвол: Энэ нөхөр чинь Хятадад тагнуул байсан гэнэ, Хятадад сургууль төгссөн гэнэ, хятад хэлэнд ус цас гэдэг цуу тарсан байлаа. Миний инээд хүрч л байв.

Үүнээс хойш нийт ажилчдийн хурал дээр босч ачигч нарын төлөө үг хэлдэг, шаардлага тавьдаг боллоо. 2 жил шахам ажиллахдаа 14 хоногт 800-1000 төгрөгний цалин авдаг болсон юм. Удалгүй МИХН-ын орон тооны Үйлдвэрчний Эвлэлийн Хороон Даргад өрсөлдөх хүмүүсийн дунд миний нэрийг оруулсан байсан бөгөөд инженер мастер 4-н хүн өрсөлдөж би орон тооны анхны МҮЭ ийн хорооны дарга боллоо. Маргааш нь Үнэн сонинд гарсан байв. Ингээд ҮЭХ-ний дарга болж конторт (офист) суулаа. Тэргүүлэгч гишүүдээрээ хэдэн зөнгөр хөгшүүд авч тэдэнд түшиглэн ажиллаж эхлэв. Ажилчидын орон сууцны хувиарт гарсан Но-г илрүүлж байр олгох шинэ журмыг захиргаагаар гаргуулж, ажилчидын хөдөлмөр, нийгмийн хамгаалтад төсөвт нэмүү мөнгө тусгуулж, хувцас солих амралтын байр бариулж, хөдөлмөр хамгаалалын хэрэгсэлийг шинэчилж, эмчийн үзлэгт оруулдаг болгож, жирэмсэн болон олон хүүхэдтэй эхчүүдэд олгох тусламжуудийг нэмэгдүүлэв. Энэ бүх ажлынхаа гүйцэтгэлийг нөгөөх хөгшчүүдээрээ хянуулж, хэрүүл ам байнга хийлгэж байж ажил маань овоо жигдэрч билээ.

Гэвч би гэдэг тогтворгүй амьтан 1 жил ажиллаад Монголын Жит-Кун-Догийн холбоогоо байгуулж спортоо хөөж энэ ажлаа орхисон юм.
Миний хамгийн аз жаргалтай мөчүүд цалингаа буухаар дэлгүүрээс хэдэн уут чихэр, жимс аваад , үр хүүхдүүддээ өгөхөөр гэр уруугаа алхаж явах...1992 онд миний бичсэн зүйлийг найруулагч Сүхбаатар ах авч "Эвий хүү минь" гэдэг МУСК хийсэн бөгөөд Голд дүрд жүжигчин Эрдэнэцэцэг, Гансүхийн дүрд би тоголсон юм кинонд тоголох ч, над шиг амьтан загнуулсаар таарах юм билээ. Би ачигч нарынхаа амьдралаас сэдэвлэж бичсэн, өрөвдөлтэй түүх л дээ. Киноны дууг дуучин Болормаа дуулсан "Хорвоо буруутай гэж үү" гэдэг дуу юм. Кинонд тоголсон шагналын мөнгөөрөө эхнэртэйгээ явж 4-н цүнх дүүрэн гутал, хувцас хүүхдүүддээ аваад очиж байсан миний жаргалтай мөчийн нэг юм. Нөгөө хэдийнхээ гутлых нь размерыг мэдэхгүй учираас хөлүүдийг нь гар дээрээ тавьж, байгаад үзгээр зураад авчихсан нэг худалдагч эгчид үзүүлэхэд баахан инээснээ тэр хавийн лангууны гутлуудыг буулгаад ирж билээ. Би энэ кинонд тоглoж дуусаад л "Бадарчин-93" аялалдаа гарсан бөгөөд Киноныхoo нээлтэнд оролцож чадаагүй, хүмүүс их уйллаа л гэж сонсож байсан юм.

Ингэж хар бор ажил хийж явахдаа маш олон зүйлийг ойлгож билээ. . Ачигчынхаа ажилыг би одоо хүртэл хүндэлж, ачигчидаа дурсаж явдаг юм. Эндээс миний ойлгосон ганц зүйл - ямар ч цагт хүн хүнээрээ байх ёстой" гэдгийг ойлгосон юм. Хожим амьдралын эрхээр Солонгос, Араб, Орос, АНУ -д хар бор ажил хийж явахдаа цементийн ачигчийн ажил шиг хүнд ажил хэзээ ч дайралдаж байгаагүй ээ. Зарим оронд хүнд гэгддэг ажлуудыг хараад ачигчийн минь ажлын хажууд ТАЛХНЫ ҮРТЭС Л БАЙНА гэж бодоод ханцуй шамлан тухайн ажлын цаана нь гардаг байлаа. Хүнд бүхнийг давaхад тэр ажил маань гэрэлт цамхаг минь болж байсан юм.


П.Батзориг- pbatzorig@yahoo.com


Saturday, March 19, 2011

МИАТ болон Олон улсын нислэгийн тийзийн захиалга

За манайхаан Жонжү хотод маань МИАТ болон Олон улсын нислэгийн тийзийн захиалга байнга авч байна.
Мөн солонгос иргэнд Монголын виз авахад зуучилна.

Холбоо барих утас : 01082243010, 01084273010
bbaagii999@yahoo.com

Thursday, March 17, 2011

Зарлал


ИКСАН хотод байр хоолтой ажилчин авна сарын нэг сая дөрвөн зуун мянга холбоо барих утас 010-5758-4488



Өнгө үзэмж сайтай 70 тай үнэмлэх бичиг баримт шаардагдахгүй МОПИД зарна
010 9449 9795

3сарын Чартад тэргүүлж байгаа эхний 5 дуу

Нэг хэсэгтээ л чимээгүй байсан Big Bang хамтлагын маань TONIGHT дуу Солонгосын бүх чартуудад 1 дүгээр байранд! Харин бусад цомогт багтсан дуунууд нь мөн л дээгүүр байранд явж байгаан байна !
~1р байранд

~2р байранд

~3р байранд

~4р байранд

~5р байранд

Cbnumgl@yahoo.com

Сургуулийн эргэн тойрондох мэдээ мэдээлэл зарлал тухайн үед болж буй үйл ажиллагааг цаг тухайд нь дамжуулах болно Мөн блогт мэдээлэл зарлал нэмэхийг хүсвэл бас холбогдоорой


CBNUMGL@YAHOO.COM

Зарлал

Арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүн хэрхэн зөв хэрэглэх талаар зөвлөгөө өгж, гэрээр үнэгүй массаж хийж үйлчилнэ.
Утас:01026357078

Эр хүн таньд


Ээжийгээ би хунтай зүйрэлбэл тогтож хөвөх нуур нь аав минь та байг
гээд л энэ хэсэг нь их таалагдлаа хэхэ сайхан шүлэг байнөө та хэдэд минь бас таалагдах байх


Харанхуй шөнө салхины сэвчээнд сэвэлзэж зүрх минь чичигч хонодог хэр нь
Хажууд минь амгалан нойрсох эр хүн таны хажууд үхсэн мэт унтах юм.
Хуурай хоол хоолойд аргаж, амттаны тэргүүнээр хуураад амсдаггүй хэр нь
Хээгүй тайван таны хооллохыг хархаар өлсөж ундаасаннаа дэндүү мэдрэх юм.
Хажууд минь хүн чанга дуугаар ханиахад дав цочин бөмбөлздөг хэр нь
Хангай нуруу шиг эр хүн таны дэргэд хүн зандармаар хачин зориг орох юм
Ээжийгээ би хунтай зүйрэлбэл тогтож хөвөх нуур нь аав минь та байг
Эрдэнэс лугаа би гэвэл халхалж, харамлаж ургасан хадат уул нь ах нар минь байг
Энэ сэтгэл минь хээрийн янзага гэвэл нар ээсэн тал нь хайрт минь чи минь байг
Эгэлгүй энэ хорвоо гэр мин гэж санавал хоймор нь дүүрэн дулаахан байг мөнхөд…

Монголын бүх сайхан эрчүүддээ баярын мэнд хүргэе.

Эрт цагт төрсөн бол чи эгээ л Чингисийн хүлэг баатар байх байсан.

Тэгэхдээ, тэнгэрлэг дээдсийн цус тасраагүй цагт

Сэлмээрээ ч байна уу, үзгээрээ ч байна уу

Сийлж үлдээх үйлс чамд зөндөө байгаа


Амьдралын саадыг давах гэж эр хүн та хүчтэй төрдөг

Амраг жаахан ханиа жаргаах гэж ухаантай төрдөг

Алаг бяцхан үрдээ ааваа гэж дуудуулахаар эр хүн болж төрдөг

Эр хүн танд Амар амгалан амьдралыг бүтээх

Эрдэнийн алтан түлхүүр зөвхөн таны гарт гэдгийг ямагт санагтун.

Хатуу хорвоогийн нум нь та байг

Халамжит бүсгүйн хайр нь та байг

Энхрий үрсийн бахархал нь та байг

Энэ улсынхаа эзэн нь та байг Баярын мэнд хүргэе.

Монголын бүх сайхан эрчүүддээ баярын мэнд хүргэе.

Цэргийн баяр


Эх орноо харийн дарлалаас чөлөөлж, өдгөө зарим нэгний “жижигхэн хилийн үймээн” хэмээн тодорхойлж буй Халх голын дайнд ялалт байгуулсан Монголын яруу алдарт зэвсэгт хүчний өдөр юм. Өдгөө бид 3 сарын 18 ны өдрийг Монголын бүх эрчүүд, аав нарын баяр болгон тэмдгэлдэг заншилтай болсон билээ. 1235 онд Монгол цэрэг Гvрж, Армян улсыг байлдаж, 1236 онд Чингисийн ач хvv Бат хаан орост аян дайн хийв. Мєн онд Монгол цэрэг Кам голыг гатлан Ижил мєрний Болгаруудыг бут цохив. 1237 онд Монгол цэрэг оросын Рязаны вант улсын нутагт цємєрч, 1838 онд Москва, Владимир, Ростов, Ярослав, Тверь, Димитров, Козельск, Смоленск, Чернигов зэрэг хотуудыг эзлэв. 1239 онд Монгол цэрэг Ємнєд Оросыг довтлов. 1240 онд "Монголын нууц товчоо" Хэрлэний Баянулааны Долоон болдогт зохиогдов. Монгол цэрэг Переяславь. Киев, Шалиц, Волынск зэрэг газруудыг эзлэв. 1241 онд монгол цэрэг Полыи, Германы цэргийг Лигницид бут цохив. Батын цэрэг Карпатыг давж Унгарт цємрєв. Монголын цэрэг зиатын тэнгис хvрэв. Унгар, Чех, Австри, Молдав зэрэг улстай байлдав. 1242 онд Цагаадай хаан нас барав. 1243 онд Батын эзэмшил газрыг Алтан Ордны улс гэж нэрлэв. 1251 онд Тулуйн хvv Мєнх их хаанд єргємжлєгдєв. 1252 онд монголын цэрэг Солонгос, Хятад, Энэтхэг, Арабын орнуудыг байлдаж, Ираныг эзлэв. 1257 онд Вьетнам Монголын тvшиц улс болов. 1258 онд монголын цэрэг Багдадыг эзлэв. 1259 онд Мєнх нас барж, 1260 онд Хубилай єєрийгєє их хаанд єргємжлєв. Энә онд Монгол улс цаасан мєнгє гvйлгээнд гаргав. 1271 онд Хубилай хаан Монголын нийслэлийг Бээжинд шилжvvлж улсын нэрийг Юань гэж нэрлэв. 1273 онд Хубилай хаан Японд анх удаа довтолж, 1274 онд тэдгээр цэрэг далайн шуурганд сvйрэв. 1279 онд Хубилай хаан бvх Хятадыг байлдан дагуулж ємнєд Сvн улсыг мєхєєв. 1280 онд монгол цэрэг Бирмийг (Мианмар) довтлов. 1292 онд Хубилайн цэрэг Явын арлуудад цэргээ оруулж ноёрхолоо тогтоов. 1368 онд Монголын Юань улс мєхєв. 1370 онд Тогоонтємєр хаан нас барав. 1398 онд доголон Тємєр Ираныг эзлэв. 1434 онд Ойрадын Тогоон тайш бvх Монголыг нэгтгэн захирав. 1599 онд Ойрадын Зая бандид Намхайжамц тєрєв. 1644 онд Манж нар Хятадыг эзлэв. 1671 онд Галдан бошогт Ойрадын хаан болов. 1678 онд ойрадууд Хєх нуурын газрыг эрхэндээ оруулаад Дорнод Туркестаныг довтлов. 1679 онд Галдан бошогт Хами Турфаныг довтлов. 1680 онд Галдан бошогтын цэрэг Кашгар, Яркендыг мєн 1681 онд Сайрам хотыг эзлэв. 1685 онд Галдан бошогт Ховд голын адагт цэргийн тарианы суурин байгуулж, мән онд Сайрам, Самарканд, Бухар хотуудыг эзлэв. 1688 онд халх, ойрадын дайн єрнєв. 1705 онд ойрадын Лхавзан Тєвдийг эзлэв. 1715 онд манж нар Халхын тєв, баруун хэсэгт дарангуй цэргийн ангиудыг суулгажээ. 1731 онд Ойрадын цэрэг Манж нартай Сvх алдах хэмээх газар байлдав. 1753 онд Дєрвєд аймаг манжийн захиргаанд оров. 1911 оны 12-р сард Монгол улс Манжаас тусгаарлаж Богд Жавзундамбыг хаанд єргємжлєв. 1921 оны 3-р сарын 1-3 нд Монгол Ардын нам байгуулагдаж улмаар Монголд ардын засаг тогтов. 1924 онд Бvгд найрамдах Монгол ард улсын анхдугаар их хурал хуралдаж БНМАУ-ыг тунхаглан анхдугаар vндсэн хууль батлав. 1939 онд Халх голын дайн эхлэж, 8-р сард монгол, зєвлєлтийн цэрэг японы цэргийг бут цохив. 1945 оны IX сарын 2-нд Япон ялагдсанаа хvлээж бууж єгєх гэрээнд гарын vсгээ зурав. Мєн оны 10-р сард Монгол улсын тусгаар тогтнолын тухай ард нийтийн санал хураав. 1981 онд монгол улсын иргэн Ж.Гvррагчаа сансарт нисэв. 1990 оны цагаан морин жил Монгол улс социалист нийгмээс эдийн засгийн зах зээлийн харилцаат нийгэмд тайван замаар шилжив.