Хайлт

Зургийн Сангаас

Tuesday, December 17, 2013

Шинэ жилийн 2р цэнгүүнд тавтай морилно уу Чонбук их сургуулийн оюутан залуусаа

Та өнөөдрийн өөрийгөө өмнө нь төсөөлж байсан уу 
Солонгос улсад ирж Жеонжү хот Чонбукийн их сургууль гэдэг сургуульд одоогийн эзмшиж буй мэргэжлээрээ элсэн орно гэж боддог байв уу
Та энэ сургуульд суралцаж буй монголчуудтай танилцаж Чонбукаар овоглож нэг хамт олон болно гэж бодож байсан уу 
Магадгүй ихэнх нь үгүй л гэх байх Бид ирээдүйг харж чаддаггүй шүү дээ
Уулзах ёстой хүмүүс уулзаж учрах ёстой хүмүүс л учирдаг гэдэгтэй би хувьдаа санал нийлдэг юм. Өнгөрсөн жил хэлж байсанчлан хэдийгээр бид цуг ирээгүй ч цувж ирсээр өдгөө 5жилийг ардаа үдсэн байна...Үүнтэйгээ адилхан мөн л цуварж буцсаар л....
Бид чинь уулзах ёстой учрах ёстой л хүмүүс болоод нэгэн газар цугласан. Алс хол хүний нутагт нэгнийхээ баяр жаргал зовлон гуниг бүхий л үеийг нэгэн гэр бүл, анги хамт олон шиг хуваалцдаг ийм хамт олонтой танилцаж нөхөрлөсөндөө баярладаг юмаа.Энд байгаа монголчууд цөөрсөөр л... Удахгүй бүгд л Монголруугаа буцна.....
Бидний эд залуу халуун насны дурсамж яалт ч гүй энэ газартай холбоотой, Эргэн дурсахад нэг л уянгатай Эрхүүгийн хавар дэндүү сайхнаа гэдэг шиг Жеонжү Чонбукд оюутан байсан мөчүүдээ санагалзах үе зөндөө гарах байх.
Хүн сайхан дурсамжуудаараа сэтгэлээ тэжээж явдаг юм шиг санагддаг юм.

Сэвсийсэн цагаан цас , Ногоон гацуур, Өвлийн өвгөн, Цасан охин, уут дүүрэн Бэлэг, Гоёл чимгээ зүүж өнгө өнгийн цэцэгс шиг үзэсгэлэнт сайхан охид бүсгүйчүүд,Костюм пиджакаа өмссөн Ханагар сайхан залуус....
Тийм ээ ШИНЭ ЖИЛ 

Оюутан цагын хүсэн хүлээсэн өдрүүдийн нэг бол яахын аргагүй шинэ жилийн үдэшлэг байдаг билээ 

Та бүхэн мартагдашгүй нэгэн дурсамжит үдшийг хамт олонтойгоо өнгөрүүлэхээр яарч байгаа гэдэгт итгэлтэй байна 

Бидний шинэ жилийн 2р цэнгүүн 2013.12.24ны өдөр 17:00цагаас эхлэнэ
Шинэ жилийн цэнгүүнээрээ уулзацгаая Чонбукынхаан