Хайлт

Зургийн Сангаас

Tuesday, December 17, 2013

Шинэ жилийн 2р цэнгүүнд тавтай морилно уу Чонбук их сургуулийн оюутан залуусаа

Та өнөөдрийн өөрийгөө өмнө нь төсөөлж байсан уу 
Солонгос улсад ирж Жеонжү хот Чонбукийн их сургууль гэдэг сургуульд одоогийн эзмшиж буй мэргэжлээрээ элсэн орно гэж боддог байв уу
Та энэ сургуульд суралцаж буй монголчуудтай танилцаж Чонбукаар овоглож нэг хамт олон болно гэж бодож байсан уу 
Магадгүй ихэнх нь үгүй л гэх байх Бид ирээдүйг харж чаддаггүй шүү дээ
Уулзах ёстой хүмүүс уулзаж учрах ёстой хүмүүс л учирдаг гэдэгтэй би хувьдаа санал нийлдэг юм. Өнгөрсөн жил хэлж байсанчлан хэдийгээр бид цуг ирээгүй ч цувж ирсээр өдгөө 5жилийг ардаа үдсэн байна...Үүнтэйгээ адилхан мөн л цуварж буцсаар л....
Бид чинь уулзах ёстой учрах ёстой л хүмүүс болоод нэгэн газар цугласан. Алс хол хүний нутагт нэгнийхээ баяр жаргал зовлон гуниг бүхий л үеийг нэгэн гэр бүл, анги хамт олон шиг хуваалцдаг ийм хамт олонтой танилцаж нөхөрлөсөндөө баярладаг юмаа.Энд байгаа монголчууд цөөрсөөр л... Удахгүй бүгд л Монголруугаа буцна.....
Бидний эд залуу халуун насны дурсамж яалт ч гүй энэ газартай холбоотой, Эргэн дурсахад нэг л уянгатай Эрхүүгийн хавар дэндүү сайхнаа гэдэг шиг Жеонжү Чонбукд оюутан байсан мөчүүдээ санагалзах үе зөндөө гарах байх.
Хүн сайхан дурсамжуудаараа сэтгэлээ тэжээж явдаг юм шиг санагддаг юм.

Сэвсийсэн цагаан цас , Ногоон гацуур, Өвлийн өвгөн, Цасан охин, уут дүүрэн Бэлэг, Гоёл чимгээ зүүж өнгө өнгийн цэцэгс шиг үзэсгэлэнт сайхан охид бүсгүйчүүд,Костюм пиджакаа өмссөн Ханагар сайхан залуус....
Тийм ээ ШИНЭ ЖИЛ 

Оюутан цагын хүсэн хүлээсэн өдрүүдийн нэг бол яахын аргагүй шинэ жилийн үдэшлэг байдаг билээ 

Та бүхэн мартагдашгүй нэгэн дурсамжит үдшийг хамт олонтойгоо өнгөрүүлэхээр яарч байгаа гэдэгт итгэлтэй байна 

Бидний шинэ жилийн 2р цэнгүүн 2013.12.24ны өдөр 17:00цагаас эхлэнэ
Шинэ жилийн цэнгүүнээрээ уулзацгаая Чонбукынхаан 

Saturday, December 29, 2012

Шинэ жилийн анхдугаар үдэшлэг

Бид солонгос улсад тэр дундаа жеонжү хот Чонбук их сургуульд цуг ирээгүй ч цуварж ирээд аль хэдийн 5н жилийг ардаа үджээ. Нийт 300 гаруй оюутан Чонбукаар овоглож байна. Нэг ёсондоо бидний овог бол Чонбук Бид өөр хаана ч очсон Чонбукыг төгссөн Чонбукынхан л гэж дуудагдана. Шинээр оюутнууд нэг их ирэхээ болисон.Зарим нь эхнээсээ сургуулиа төгсөн буцаж мэдсэн сурснаа ашиглан бусаддаа түгээн эх орныхоо хөгжил цэцэглэлд гар бие оролцон өөрсдийн хувь нэмрээ оруулсаар явна. Удахгүй бүгд төгсөөд буцна. 
Хүний амьдрал богинохон Бидэнд оюутан байх хугацаа, тэр тусмаа гадаадад оюутан байх хугацаа тийм ч их биш ээ . Оюутан насны хамгийн сайхан хүсэн хүлээсэн дурсамжит үе бол Шинэ жилийн үдэшлэг байдаг билээ. Гэтэл бид өнгөрсөн хугацаанд оюутны шинэ жил ганц ч удаа хийж байгаагүй ээ
Яагаад хийж байгаагүйн бэ? Оролцох хүн байхгүй байсан юм уу? Зохион байгуулах хүмүүс байхгүй байсан юм уу? Эсвэл СЭТГЭЛ дутав уу? эсвэл ЭВ НЭГДЭЛ дутав уу?
Яагаад заавал бие биендээ урам өгж хамтраад сайхан оролцъя хийе бүтээе гээд дэмжээд тэр зүйлийнхээ төлөө хамтдаа зүтгэж болдоггүйн бэ? Өнөөдөр нэг зүйл дээр эвлэрч Чадахгүй бол бид монголд очоод яаж монголын хөгжилд хувь нэмрээ оруулан нэгдэж чадах юм бэ? Та монголын ирээдүй биз дээ Таниас монголын ирээдүй хамаарч байгаа ш дээ. Та мундаг байж болно. Тэглээ гээд ямар ч хамт олонгүй ганцаараа амжилтанд хүрэх юм уу?
Бараг монголд очоод биесээ танихаа байх нь байна ш дээ
Энэ удаа шинэ жил болохгүй бол дараа дараагийн удаа хэн зохиож хэн оролцох юм бэ?
Бид бүгдээрээ л амьдралтай, ажилтай , хичээл даалгавартай. Сэтгэл гаргавал нэг өдрийг, бишээ 5хан цагийг өөрийгөө болон хамт олноо хүндэтгэхэд зарцуулахад болохгүй гэж үү? Шинэ жил сар бүр, өдөр бүр болдоггүй биз дээ Жилд ганц удаа тэгээд Чонбукынхныхаа хувьд анхны шинэ жилээ зохион байгуулж байхад 80 хүн цугларж чадахгүй байна гэж үү? Эсвэл тийм бусдаас хамааралтай болчихсон юм уу? Хэн хэн оролцож байгаа юм бэ? Тэрийг орвол би орно Энийг орвол би орохгүй гэх юм. Өөрсдийгөө хэтэрхий хүлээд бариад байгаа юм шиг санагдах юм.
ТАНЬД зориулаад, ТА бүхэндээ зориулаад нэг үдшийг хамтдаа өнгөрүүлье гээд зохион байгуулж байгаа хүмүүсээ хүндэтгэж болохгүй юу Бид завтайдаа, ашиг сонжоо хайсан даа ингэж яваагүй ээ. Хамтдаа нэгэн сэтгэлээр нэгдэн шинэ жилээ баяр хөөртэйгээр тэмдэглэж өнгрүүлье л гэсэн юм шүү дээ








Monday, September 24, 2012

Сайн байцгаана уу


Сайн байцгаана уу
Бүгдээрэнгийн нь хичээл сурлага ажил хөдөлмөр өндрөөс өндөр биз дээ
Та бүхэн санал бодлоо хуваалцана уу Надад нэг ийм санал байна Сайн Санааны үзүүрт шар тос гэдэгдээ Бүгдээрээ нэг данс нээгээд

Сард 1 удаа 1000 воны хандив цуглуулж Монголд асрамжийн газрын өвгөд хөгшчүүл хүүхдүүдэд хоол унд нэг хувцас хунарт нь өчүүхэн ч гэсэн дэм болж байвал ямар вэ?
 Бид чинь ууж идэх аргиж цэнгэх болохоороо 1000 вон байтугай л болдог юм чинь Амьдралдаа гандаж гундаж ганцаардсан хөгшчүүл хүүхдүүдэд очоод тусалж дэмжээд байж чадахгүйгээс хойш ядаж ингээд ч болтугай сэтгэлийн дэм өгөөд баярлуулбал сайхан юм даа

Солонгос улсын Жеонжү хотод амьдардаг элэг нэгт монгол залуусаас нь:
гээд л
Санал маань амжилттай болбол солонгос улсад байгаа нийт монголчуудаас гээд хүрээгээ тэлбэл сайхан л байна. Бүүр олон хүн баярлах байхдаа

 Санал бодлоо хуваалцаарай Бодсон зүйл их л байна Дэмжиж байвал уулзаж ярилцаад хэрэгжүүлье

Уг нь Бид чинь бас олуулаа 212 уулаа болсон байна шүү дээ
Бүгдээрэнгийх нь шинэ 7 хоногийн ажил үйлсэд ӨНдрөөс өндөр Амжилт хүсье

Sunday, September 9, 2012

Монгол залуус дэлхийг дахин байлдан дагуулж байна


Дэлхийн өнцөг булан бүрт Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. Найман зууны тэртээх байлдан дагуулал Оюун санааны байлдан дагууллаар одоо ч үргэлжилсээр… Бидний байлдан дагуулал бол оюун ухаанаа хөгжүүлэх, бие биеийг дээдлэх, цаг хугацаа, орон зайг эзэгнэх байх болно оо.
Эверестийн амжилтыг эвдсэн монгол охин Д.Золзаяа
Доржболд овогтой Золзаяа Энэтхэг улсын Бангалорын Их сургуульд бизнесийн удирдлагын докторын зэргээ горилж буй жирийн нэгэн бүсгүй бөгөөд тэрээр өөрийн мөрөөдөл болсон Эверест ууланд гарах хүслээ биелүүлж явганаар 5550 метр хүртэл аялж, хүнд хүсэл зориг байвал хүрэхгүй газар үгүй гэдгийг харуулжээ. Монгол хүний хурдан дасан зохицох чадвар, тэсвэр хатуужил, зорьсондоо хүрэх эрмэлзэл, байгальд ойр, уул усаа дээдлэн шүтдэг энэхүү бүх чанар нь залуу бүсгүйг Монгол үндэстэн гэдгээрээ омогшин бахархах сэтгэл төрүүлж, заавал мэргэжлийн тамирчин, уулчин гэлтгүй энгийн нэгэн хүн ч гэсэн энэхүү аяллыг адал явдалт явган аялал байдлаар хийх боломж байна гэдгийг харуулсан байна. Энэхүү тойрон аялалыг хамгийн багадаа 12 хоногт хийх дүрэмтэй байдаг ажээ. Тэгвэл Д.Золзаяа 5550 метрийн аяллыг 9 хоногт бүрэн хийж рекордыг эвдлээ.
Шинжлэх ухаанч залуу эрдэмтний шагналт М.Болорцэцэг
2008 оны олон улсын шинжлэх ухаанч таван эмэгтэйн нэгээр шалгарч байсан залуу эрдэмтэн М.Болорцэцэгийг палеонтлогийн шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж “National Geographic” 2010 оны шинжлэх ухаанч залуу эрдэмтний шагналыг олголоо. Гадныхны хувьд Монголыг динозаврын гайхамшигт олдворуудаар нь мэддэг. Гэтэл Монголчууд өөрсдөө үндэсний баялгаа тоож ойлгодоггүй сэтгэхүйг М.Болорцэцэг өөрчилж Монголын палеонтлогийн музей байгуулахыг мөрөөддөг. Одоогоор мөрөөдөл нь биелэлээ олоход ойртсон бөгөөд зураг төслөө бэлдэж хөрөнгө хайх замдаа гарчээ. “Би Нью-Йорк хотноо докторын зэрэг хамгаалж байхдаа үзсэн Байгалийн түүхийн музейг үзээд үнэхээр гайхамшигтай сэтгэгдэл төрсөн. Яг тийм музей Монголдоо байгуулахыг хүсч байна” хэмээн мөрөөдлөө хуваалцсан байна
Гоц авьяастай Монгол хүүгийн тухай нэвтрүүлгийг дэлхийн 1 тэрбум хүн үзлээ
13 хан настайдаа Их сургуульд элсэж, 21 насандаа докторын зэрэг хамгаалах гэж байгаа Энхпүрэвийн талаар дэлхийн олон улс сонирхож байна. Түүний тухай богино хэмжээний баримтат кино Японы NHK –ийн дэлгэцээр цацагдсан цагаас хойш Ази даяар Монголын электрон жаалын тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн байх юм. 2009 оны хавар Энхпүрэвийн амьдралыг харуулсан 25 минутын кино 12 давталттайгаар гарсаныг дэлхийн нэг тэрбум хүн үзэж, өвчтэй ээжийгээ сахихын хажуугаар бие даан суралцаж 16хан настайдаа хувийн сургууль байгуулсан бяцхан хүүгийн тухай нэвтрүүлгийг дахиж гаргаж өгөөч хэмээн 1 сая таван зуун мянган хүн хүсэлтээ илгээж, NHK –г сандаргажээ.
Мэргэжлийн хөгжимчдийг манлайлсан морин хийлч Д.Амармэнд
Италийн Дэлхийн нэгдсэн коллежийг төгссөн. Одоо АНУ-ын Бостон хотод үргэлжлүүлэн суралцаж байна. ОХУ, БНХАУ, Италид болсон олон улсын мэргэжлийн хөгжимчдийн уралдааны тэргүүн байрын шагналт Амармэнд зөвхөн Монголдоо биш, дэлхийд Монголын хөгжимчин Амармэнд гэж мэдрүүлэх мөрөөдөлтэй.
“Memoriam-2009″ аварга Х. Хатанбаатар
Х. Хатанбаатар Турк улсын Анкара хотод болсон “Memoriam-2009″ Ой тогтоолт, түргэн уншлагын аварга шалгаруулах тэмцээнд оролцож нэг алт, гурван мөнгөн медалийн эзэн боллоо. Нийт найман төрлөөр зохиосон уг тэмцээний зургаан төрөлд нь оролцож, дөрвөн төрөлд медал хүртсэн түүний амжилт Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол сэдэв болж байна. Анх өнгөрсөн онд оролцохдоо мөнгөн медаль хүртэж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд наймдугаар байрт орж байсан. Харин энэ удаагийн тэмцээнээс түүний амжилтын буухиа улам бүр зузаарч, медалийн чанар нь тооны чанартай хамт өссөн түүнийг ирэх арваннэгдүгээр сард Англи улсад болох дэлхийн аваргын тэмцээн хүлээж байгаа. Энэ бол түүний гурван жилийн хөдөлмөрийн үр дүн бөгөөд цаашид Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргах оюуны спортын тамирчдыг бэлтгэхээр боломж бололцоогоо дайчилж байгаа. Ингэхдээ тэрээр өөрийнхөө гаргасан амжилтыг хүн бүрт байдаг чадавхи хэмээн зааварчлах бөгөөд “Би онцгой биш ээ” гэж даруухан тайлбарласаар буй. Иймээс ч өөрийн байгуулсан “Монголын ой тогтоолт, оюун ухааны төв”-өөр дамжуулан олон олон хүүхдийг онцгой чадвараа нээхэд нь туслахаар ажиллаж эхэлсэн байна.
Дэлхийд рекорд тогтоосон Л.Оюунгэрэл
Дэлхийн дээд амжилтуудыг тэмдэглэн мөнхөлдөг “Улаан ном” буюу Геннисийн номонд Монгол бүсгүйн нэр дурайж байна. Түүнийг Лувсандоржийн Оюунгэрэл гэдэг. Тэрбээр 33 секундын турш биеийнхээ бүх жинг аман дээрээ төвлөрүүлж чадсанаар Геннисийн номонд бичигдсэн юм. Түүнийг “Авьяаслаг Британичууд” шоунд оролцож олон мянган хүмүүсийг алмайруулахад Монголын үзэгчид бахархал дүүрэн үзэж байсан. Нийтдээ 100 гаруй мянган хүнээс шалгарч, сүүлчийн шалгаруулалтад үлдсэн түүний хувьд есөн настайгаасаа эхэлж уран нугаралтаар хичээллэж байгаа бөгөөд одоо Лондонгийн их сургуульд хуульч мэргэжлээр суралцаж байна.
Канадын Хатан сургуулийн багш монгол залуу Г.Базарсүрэн
Хатан хааны их сургуулийг төгссөн монгол залууд сургуульдаа үлдэж, багшлах санал тавьсан байна. Г.Базарсүрэн Хатан хааны их сургуулийн Уул уурхайн ангид 2008-2010 онд мэргэжил дээшлүүлж амжилттай төгсжээ. Түүнийг сургуулийнх нь удирдлагын зүгээс “Их хичээнгүй, хийж байгаа зүйлдээ маш хянамгай, аливаа зүйлийг ухаан зарж хийдэг” хэмээн үнэлжээ. Тэрбээр нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Би Хатан хааны их сургуульд багшилж, ажлын дадлага, туршлагатай болсныхоо дараа Монголдоо ирж ажиллана” гэж ярьсан байна.
Солонгосын сонгуульд анх удаа гадаад хүн ялсан нь Монгол эмэгтэй
БНСУ-д 6 сарын 2-нд болсон сонгуулиар эрх баригч Их Үндэстний Нам-ын төлөөлөгчөөр Монгол эмэгтэй Ли Ра сонгогдсон байна. Ли Ра нь 33 настай, Монголд байхдаа солонгос нөхөртэйгөө гэрлэж, 2003 онд тус улсад иржээ. Ирснээсээ хойш гэрлэсэн цагаач нарын эрхийн төлөө тэмцэж байгаа бүсгүй юм. Түүнээс гадна орон нутгийн сонгуульд “Ард Түмний Оролцоо Нам”-аас Галбадрахын Цэцэгсүрэн хэмээх бүсгүй өрсөлдсөн тухай мэдээлэл байна.
Дэлхийн шилдэг дизайнер залуус Г.Дариа & Ч.Ганболд
Дэлхийн таван тивээс шалгарч, ур ухаанаа уралдуулсан дэлхийн дизайны урлагийн мастеруудын цугларсан тэмцээнд монгол залуус тэргүүллээ. Уг тэмцээнийг компьютер график, дизайны ихэнх шилдгийн шилдэг программ хангамжийг зах зээлд нийлүүлдэг “Адобе” компаниас жил бүр зарлаж, фотошопын гайхамшгийг нээн таниулахыг зорьдог түүхтэй. Түүний ур ухаанаа шингээн хийсэн олон веб сайт Интернэт ертөнцөд Монгол гэдэг өнгө төрхийг нэр төртэй төлөөлдөг билээ. Одоо Ч.Ганболд АНУ-ын Ерөнхийлөгч Брак Обомагийн дизайнераар ажиллаж байна. Мөн түүний эхнэр Гомбожавын Дариа “Istokcbhoto” компанийн нэрэмжит фото эвлүүлгийн урлан дизайны тэмцээнд оролцож, 200 гаруй мэргэжилтнээс шалгаран “Photoshop artist” төрөлд тэргүүн байр эзэлжээ. Ийнхүү “Yahoo” группын салбар компанид мэргэжлээрээ ажилладаг энэхүү гэр бүлийн хоёр уран бүтээлч залуус Монголын нэрийг дэлхийд гаргаж, салбарынхаа тэргүүлч болохоо баталлаа.
Мөсөн дээрх гүнж Ч.Наранрагчаа
Түүнийг дэлхийн хамгийн алдартай телевизийн сэтгүүлч, хөтлөгч Опра өөрийн шоундаа урьж оролцуулан Монголын тал нутгаас ирсэн “Мөсөн дээрх гүнж” хэмээн нэрийдсэн нь америкуудын гайхшрал, бахархалыг хамтад нь төрүүлсэн түүхтэй. Өдгөө 15 настай Наранчагаа охин Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний тусгай шагнал, Америкийн ирээдүйн аваргуудын цуврал тэмцээнээс алт, мөнгө гээд олон шагналын эзэн болоод байгаа. Гэхдээ энэ бол түүний хувьд мөсний дээрх театрт үзүүлсэн амжилтын ердөө л түрүүч нь бөгөөд ирэх он жилүүдэд Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргах их амжилтын салхийг хагалж, нисэн дүүлж буй жаахан охин юм.
“Бостон балет”-ийн гол дүр Д. Алтанхуяг
Монгол залуу Дугараагийн Алтанхуяг Нью-Йорк хотын сонгодог урлагийн төв театр болох “Бостон балет”-д гол дүр бүтээж байна. Тэрээр сонгодог урлагийн төв болох Итали улсын Милан хотын “Ла Скала” театрт, орчин цагийн балетийн урлагийн загалмайлсан эцэг хэмээн үнэлэгддэг Роланд Пүтигийн урилгаар “Pink Floyd” рок балетийн гол дүрийг бүтээсэн юм. Мөн тэрээр дэлхийн шилдэг найман бүжгэн жүжигчний нэгээр тодорч, дэлхийн нэр хүндтэй театрын тайзнаа урилгаар тоглох болсоор олон жилийг үдсэн. Зөвхөн Японы сонгодог урлагийн тоглолтын зарлал дунд Алтанхуягийн оролцсон бүжгэн жүжиг хамгийн их үзэгчтэй, хамгийн үнэтэй тоглолтод тооцогдож буй. Ингэхдээ тэрээр дэлхийн балетын урлагг Монгол ардын тэр дундаа баруун Ойрдын биелгээний уран нарийн хөдөлгөөн, ер бусын сэтгэл хөдлөлийн илэрхийлэл болсон бүжгийн дүрслэлийг оруулж өгсөнийг онцлох нь зүйн хэрэг.
Дэлхийн аварга олон улсын их мастер Б.Мөнгөнтуул, Хүүхдийн олимпын аварга Г.Эрдэнэболд, Б.Батцэцэг, Пара олимпын аварга Д.Баатаржав, Мэргэжлийн сүмогийн их аварга Д.Дагвадорж, Б.Даваажаргал, Олимпын аварга Н.Тvвшинбаяр, Э.Бадар-Ууган, Италийн дуурийн од Уртнасан, “Yahoo”-ийн М.Сувдмаа, Microsoft-ийн Мягмар-Өлзий, Харвардын их сургуулийн Ч.Энхтайван, Стэнфордын Их Сургуулийн багш Агваанлувсангийн Ундраа, Францийн автомашины үйлдвэр “Рено” –ийн дизайнер Тунгаагийн Эрдэнэчулуун, Германы “Supertаlенt 2009″ шоуны шилдэг хөөмийч Д. Хосбаяр, морин хуурч Э. Цолмон…
Монголын билиг авьяаст залуучууд улсынхаа нэрийг хорвоогийн цээжинд өргөж дэлхийг бишрүүлж, өвөг дээдсийнхээ суу алдрыг үргэлжлүүлсээр байна..
Эх орны эзэн болсон ЭРХЭМ МОНГОЛ ЗАЛУУ ХҮН ТАны хүсэл мөрөөдөл, бүтээлч санаачлага, итгэл найдвар, зорилго тэмүүлэл, цаг үеийн дуудлага!!!
Бид энэ цаг үедээ эзэн нь байх ёстой!!! Өөрийн авъяас чадварыг бүрэн дайчилж, өөртөө эзэн байж, өөрийн гараар өөрийнхөө амьдралыг цогцлоон босгож, Агуу их үйл хэргийг бүтээхийн учиртай!!!
БИД АГУУ ИХ ТҮҮХЭЭРЭЭ БАХАРХАХ ЭРХТЭЙ БАЙХЫН ТУЛД ӨӨРСДӨӨ БАХАРХАЛЫГ БҮТЭЭХ УЧИРТАЙ!!!
Бахархалыг хоосон орилж хашгирч бүтээхгүй, шаналж суугаад босгохгүй… Тиймээс УХААНТАЙ БАЙ, 2 ГАРААРАА АМЬДРАЛАА ЦОГЦЛОО, ТОМ СЭТГЭ, ТОМ АМЬДАР, ХӨЛСӨӨ ДУСЛУУЛ, НОЙРГҮЙ ХОНО, СЭТГЭЛЭЭ ХАТАМЖИЛ!!!
Монгол залуус дэлхийг байлдан дагуулж байна. Бидний цаг ирсэн. Бидний санаачлага, сэдэл тэмүүлэлээс Монгол улсын ирээдүй шалтгаална.
Та ч бас чадна. Та МОНГОЛ ЗАЛУУ ХҮН
Монгол залуу хүн бүр ХҮЧИРХЭГ байж МОНГОЛ УЛС мандан бадрана!

Wednesday, November 16, 2011

"Аялгуу шингээсэн эх орон минь"


2011 оны 11 сарын 26 нд Mонгол улс тунхагласны 87 жилийн ойн баярыг тохиолдуулан "Аялгуу шингээсэн эх орон минь" сэдэвт Монгол дууны тэмцээн болно. 
I байр 300000 вон
II байр 200000
III байр 100000 вон 
Тусгай шагнал 2 хүн 50000 воны шагналтай. 
Оролцохыг хүсэгчид доорх утсаар холбоо барина уу
010-2372-0559 

Saturday, August 13, 2011

Зарлал.

Зарлал.

Чонбүк(전북) Их сургуульд суралцаж байгаа нийт монгол оюутнууд тэдний гэр бүл хамт부안далай үзэж усанд сэлж тэндээ хонох1шөнө 2 өдрийн аялал зохион байгуулагдах гэж байна.

.

Жич: Аялалын зардалыг Иксан хот дахь СамДунХуй (삼동회)байгууллагаивээн тэтгэж байгаа болно.

ХЭЗЭЭ: 2011. 08. 19 (Баасан) 09.00 цагаас. Цагаасаа бүү хоцроорой

ХААНА: Чонбүк Их сургуулийн Гүжонмүн хаалга. /구정문/

Аялалд оролцохыг хүссэн хүмүүс мессеж болон e-mail ээр овог нэр, мэргэжилээ 2011.08.17(Лхагва)1800цаг хүртэлилгээхийг хүсье. (Гэр бүлээрээ оролцохыг урьж байна)

УТАС: 010-5409-0489

e-mail: 2008mongolia@hanmail.net

Monday, July 18, 2011

2011оны 2 улирлын байрны захиалга

1. Захиалга авах : 2011 оны 2 улиралд байранд амьдрах оюутан

2. Байранд захиалга өгөх нөхцөл

А. Уг сургуульд суралцагч оюунтан (мастерийн оюутан үл хамаарна) олон нийтэд тараах өвчин оншгүй байх.

Б.Байрны дэг журамтай танилцаж, санал нийлсэн оюутан [http://likehome.chonbuk.ac.kr/ эндээс орж үзнэ үү].

Дараах шаардлагатай санал нийлсэн тохиолдолд

1) Дотуур байр нь 24:00 ~ 04:30 цагийн хооронд хаалгаар нэвтрэх боломжгүй. 2) Байран дотор архи, тамхи хэрэглэхгүй байх.

3) Дотуур байранд амьдарч буй оюутан нь байранд заавалчгүй хонодог байх.

4) Байрны дүрэм журамд захирагддаг байх.[ http://likehome.chonbuk.ac.kr/: 생활안내생활관생 수칙 참조 эндээс шалгаарай]

Төрөл

Хуучин байр

BTL байр

ПёнхуаДэдунь

Сэбит

|Чамбит

Хемин

Байранд

ороход шалгаруулах нөхцөл

А. Энгийн шалгаруулалт: 1-р улирлын дүнгийн жагсаалт (танхим, анги, хүйс, захиалга өгөгсөдийн нийт тооноос хамаарна)

Дүнгийн мэдээллийг 7.29() сургуулиас авах болно.

Б. Дотуур байранд сайн дурын ажилтан оюутан, 19 наснаас доош насны оюутан, гадаад оюутан, хөгжлийн бэрхшээлт оюутныг түрүүлэн шалгаруулж авна.

(Хаяг : Жеонжү хот Догжин дүүрэг Догжин хороо 1-664-14, Чонбукын их сургуулийн дотуур байр

Б хувилбарын тохиолдолтой таарч буй оюутан нь байр бүртгэлийн заагдсан хугацаанд байрны конторт ирэн бүртгүүлэх боломжтой.

Бүртгэлийн хугацаа

2011. 7. 27(Лхагва) ~ 7. 28(Пүрэв)(2 өдөр)

Бүртгэх арга нь

Чонбукын сайтЧонбук ПутолСэнхуалгуанСэнхуалгуан орох өргөдөл

байр сонголтондоо Чамбитыг сонгоход болно.

Хүсэлт гаргагчийн нөхцөл

-Энгийн бакалвар

(мастер орно)

-Энгийн бакалвар

(мастер орно)

-Энгийн бакалвар

(мастерболон гадаад иргэн)

-анагаахийн болон сувилагчийн сургуулийн оюутан (2,3,4 курс)

Шалгаруулалтын хариугарах өдөр

2011. 08. 04(Пүрэв гариг)

Байрны төлбөр

934,830

(амралтын өдрийн хоолний хамтаар)

1,005,790

(амралтын өдрийн хоол үл хамаарна)

933,400

(амралтын өдрийн хоол үл хамаарна)

447,810

(хоол хамаарахгүй)

Төдбөр төлөх хугацаа

2011. 08. 04 ~ 08. 05

① Банкинд зочлон төлбөр төлөх тохиолдлолд: 2011. 08. 05-ны 16:00 цаг хүртэл.

Интернет банк болон төлбөрийг дансаар шилжүүлэх тохиолдолд: 2011.08.05-ны 24 цаг хүртэл бөгөөд банкнуудын данс хаах хугацаа өөр өөр тул хурдан шилжүүлэхийг хүсье.

Төлбөр төлөх заавар

전북대학교 홈페이지-> 전북대포털(로그인) -> 생활관 -> 합격자조회- руу ороод байрны мөнгө тушаах дансны дугаараа шалган тушаахад болно.

Өрөөний доторх эд материал

ширээ, сандал , хувцасны шүүгээ,ор, сэнс, агааржуулагч, нэт,утас

ширээ, сандал , хувцасны шүүгээ,ор, 00 , нэт, ширээний чийдэн, утас

Онцлох зүйл

00, шүршүүр нийтийн зориулалттай

00, шүршүүр тусдаа

Гуанз (Харуул хамгаалалтын 1 давхарт)

Гуанз (Чамбит 2-р байрны доод давхар )

Гуанзгүй

Харилцах утас

Чамбит байр : 063-270-4723


2011. 7. 13.

Чонбукийн Их Сургуулийн Байрны Захиргаа

2011 оны 2 улирлын байрны төлбөр төлөх заавар

Төрөл

BTL Дотуур байр

Чамбит байр

Төлбөр төлөх хугацаа

2011. 07. 21(Пүрэв) ~ 07. 25(Даваа)(5 өдөр)

Банкинд зочлон төлбөр төлөх тохиолдлолд: 2011. 07. 25(Даваа) 16:00 цаг хүртэл.

Интернет банк болон төлбөрийг дансаар шилжүүлэх тохиолдолд : 24 цаг хүртэл бөгөөд банкнуудын данс хаах хугацаа өөр өөр тул хурдан шилжүүлэхийг хүсье

Төлбөрийн данс шалгах

전북대학교 홈페이지-> 전북대포털(로그인) -> 생활관 -> 합격자조회에서 금액확인

부여된 가상계좌번호로 무통장송금 인터넷뱅킹

Төлбөрийн хэмжээ

933,400

(амралтын өдрийн хоол үл хамаарна)

Анхаарах зүйд

Дотуур байрны төлбөр төлөөд хувийн шалтгаанаас болон орохоо больсон тохиоолдолд тухайн улиралд дахин байранд орох боломжгүй.

Байранд амьдрахаа болих тохиолдолд 8 сарын 26(Баасан гариг) хүртэл [전북대포털->생활관->증명신청->입주포기서] орон бүртгүүлнэ үү.

Байранд амьдрах хугацаа

2011. 8. 29(Даваа) ~ 12. 21(Лхагва) (115 өдөр)

Нэмж анхааруулахад

- Чамбит байр : амралтын өдрийн хоол үл хамаарна. Түүнчлэн Чүсогийн баярын үеийн 3 өдөр үл хамаарна.

Байранд орох өдөр

- Чамбит байр: 2011. 8. 28( Ням) 09:00~18:00(хоол нь:8.29(Даваа) гаригын өглөөний цайгаар эхлэнэ)

Харилцах утас

Чамбит байр : 063-270-4723

1. Төлбөр тушаах заавар

2. Байранд орох үед анхааруулах зүйл: цахилгаан бараа, аюултай эрсдэлтэй бараа оруулахгүй байх.

Дээрх тохиолдол илрэх тохиолдолд байрнаас албадан гаргах бөгөөд, сургууль төгстлөө байранд орох эрхгүй болох болно.

2011. 7. 13.

Байрны төлбөр нэмэгдсний тайлбар

2011 онд бараа материалын үнэ урт хугацаагаар ихсэж байгаатай холбогдон (2010.12 үед 3.5% → 2011.06 сар 4.4% хувь болтлоо өссөн байдал) зах зээлийн барааны үнийн өсөлтөнд шууд утгаараа нөлөө үзүүлсэнээр хүнс болон нийтийн хэрэглээний өртөг өгссөний улмаас байрны үнэ нэмэгдсэн болно.

Хэцүү эдийн засгийн байдлыг харгалзан хамгийн бага хувилбар буюу 3 хувиар байрны өртөгийг нэмсэнийг ойлгохыг хүсье

Чонбукийн Их Сургуулийн Байрны Захиргаа