Хайлт

Зургийн Сангаас

Thursday, December 30, 2010

Шинэ жилийн мэнд дэвшүүлье


Цагийн зүү зүрхний хэмнэлээр цохиолж
Цасан одод дээрээс бутрах тэр л үед
Халуун үнсэлт мэт дарсаа тулган
Хамгаас сайхнаар шинэ оноо угтаарай

Он цагийн тооллоор учран золгож буй шинэ жилдээ
Од хийморь орчлонгийн сайн сайхан бүхнээр дүүрэн байхыг билэгдэн
Ажлын амжилт амьдралд тань аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье

Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо

Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж

Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ

Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая,

Амжилт бүтээлийн гэрэл цацарсан

Аз жаргалийн мөнгөн жимээр

Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн

Угтах он айлчлан ирлээ

Цалгилан долгилон он солигдож

Цасан өмсгөл ертөнцийг бүрхэж

Оюу эрдэнийн өнгөөр орчлонг чимж

Одот тэнгэрийн зурваст 2009 он түглээ

Ирж байгаа шинэ он маань

Ирэх зууны эхлэл болж

Инээд хөөр цэнгэл баясал дүүрэн

Ирмүүн ажлын он байг

Эрх сарны доор бүжин цэнгэж

Эргэх цагийн хэлхээс болсон

Шинэ онтойгоо бид мэндэлнэ

Шинэхэн цасны хаялга дор

Түүхийн хуудас эргэнэ

Сайхан баярлаарай. Манайхаан ^^

Шинэ жилийн тухай сонирхолтой баримтууд



*Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр юм. Түүхэнд тэмдэглэснээр эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнө хүмүүс он солигдох үеийг баяр хөөртэй тэмдэглэн өнгөрөөдөг байжээ. Вавилончуудын шинэ оны баяр хаврын анхны өдөр буюу урин цагийн анхны шинэ сар гарсан өдөр тохиодог байж.
*Ромчууд шинэ жилийн баярыг өнөөгийн тооллоор гуравдугаар сарын сүүлээр тэмдэглэдэг байжээ.
*Олон төрлийн цаг тооны бичгийн маргаан, ялгааг эцэслэхээр Ромын Сенат нэгдүгээр сарын 1-нийг шинэ оны эхний өдөр хэмээн ЗТӨ 153 онд тунхагласан байна.

*Загалмайтны шашинт ихэнх нутагт он солигдсоны дараахан ирсэн зочин тухайн оны аз, амжилтыг бэлгэддэг гэдэгт хүмүүс итгэдэг. Шинэ оны анхны зочин өндөр, бараан үстэй эр бол тухайн гэр бүл шинэ онд аз жаргалаар дүүрэн байдаг гэж тэд үздэг байна.
*Шинэ оны эхний өдрийг дэлхийн улс орон бүр нэгдүгээр сарын 1-ний өдөр тэмдэглэдэггүй ч цагийн эрхээр дэлхий нийт нэгдсэн хуанлийг мөрдөж эхлээд удаж буй. Гэхдээ уламжлалт цаг тооны бичгээ баримталж шинэ оны баярыг өөрсдийнхөөрөө тэмдэглэх нь бий. Тэдгээр орнууд шинэ оны баярыг жилд хоёр удаа тэмдэглэдэг.
*Грегорийн тооллыг дэлхий нийтээрээ даган мөрдөх болсноор шинэ жилийн баярыг ч дэлхий нийт зэрэг тэмдэглэх болов. Католик шашинт орнууд уг хуанлийг эртнээс дагасан. Харин протестантууд тэдэнтэй нэгдтэл багагүй хугацаа өнгөрсөн юм.
*Герман 1700, Их Британи 1752, Швед 1753 онд тус тус Грегорийн хуанлийг мөрдөж эхэлжээ. Харин Дорнын улсууд загалмайтны тоолол гэгдсэн уг тооллын системийг нэлээд хожуу хүлээж авсан. Япон 1873, Хятад 1912 онд Грегорийн тооллыг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.
*Зүүний үнэн алдартнууд бүр ч хожим буюу 1924 болон 1927 онд Грегорийн хуанлийг хүлээж авчээ. Орос мөн хоёр ч удаа уг хуанлийг мөрдөх шийдвэр гаргасан бөгөөд 1918 оны шийдвэрээ тун богино хугацааны дараа цуцалж уламж-лалт цаг тооллын бичигтээ шилжсэн ч удалгүй 1924 онд дахин Грегорийн хуанлийг хүлээж авсан юм.
*Сүлд модыг анх 1895 онд Америкт цахилгаан гэрлээр чимэглэжээ.
*Зул сарын анхны ил захидлыг хатан хаан Викториягийн үед буюу 1843 онд Их Британид хэвлэсэн аж.
*Цагаан ордны сүлд модыг чимэглэсэн Америкийн анхны Ерөнхийлөгч бол Фрэнклин Пиерс.
*Алдарт “Jingle Bells” дууг 1857 онд Жеймс Лорд Пиерпонд Талархлын баярт зориулан зохиожээ. Харин хэдхэн жилийн дотор Зул сар, шинэ жилийн баярын дуу болон дэлхий дахинд түгсэн байна.
*Барууны ертөнцөд алдартай “Зул сарын 12 өдөр” дуунд шинэ жилийн баяраар 364 бэлэг хүлээж авах тухай өгүүлдэг.
*Шинэ жилийн баярын үеэр дэлхий дахинд хамгийн олон тоглогддог бүжгэн жүжиг бол “Цөмөөхэй”.
*”Кока Кола” Санта Клаусыг бүтээгдэхүүнийхээ сурталчилгаанд ашигласан анхны компани юм.
*Дэлхий дахинд алмааз эрдэнэ хамгийн гүйлгээтэй байдаг үе бол Зул сар болон шинэ жилийн баяр.
*Оны сүүлийн өдөр улаан өнгөтэй дотуур өмд өмсвөл шинэ онд хайр дурлалтайгаа учирна гэдэгт мексикчүүд итгэдэг.
*Харин нидерландчууд шинэ жилийн баярын өдөр дугариг хэлбэртэй жигнэмэг идвэл ирэх ондоо амжилт дүүрэн байна гэдэгт итгэдэг. Учир нь эхлэл төгсгөлгүй, голдоо нүхтэй цагирган жигнэмэг төгс бүхнийг бэлгэддэг байна.
*Лондон хотын Цаг уурын төвийн тооцоолсноор Англи орон XX зуунд ердөө долоон цагаан Зул сар тэмдэглэжээ. Өнгөрөгч зууны турш тус улс Зул сарын баярын үеэр долоон удаа л битүү цасанд хучигдсан гэсэн үг.
*1647 онд Английн парламент Зул сарын баяр тэмдэглэхийг хоригложээ. Төрийн эрхэнд байсан пуристууд Есүс Христийн мэндэлсэн ариун өдөр баярлаж цэнгэхийг булай явдал гэж үзсэн аж. 1660 онд тэднийг төрийн эрхээс буух хүртэл Зул сарын баяр тэмдэглэсэн хүмүүсийг баривчилдаг байжээ.
*Шинэ жилийн баярт зориулсан анхны маркийг анх 1898 онд Канадад үйлдвэрлэжээ.
*Нью-Йорк хотын “Таймс” талбайд уламжлал болон зохиогдох болсон шинэ жилийн баярын анхын цэнгүүн 1904 онд болсон байна.
*Эртний персүүд шинэ жилийн баяраар бие биедээ өндөг бэлэглэдэг байсан нь шинэ амьдрал, өнөр өтгөн гэр бүлийг бэлгэддэг байж.
*Рош Хашанах хэмээх еврей шинэ жилийн баяраар хүүхэд бүрт шинэ хувцас бэлэглэдэг заншилтай.
*Оны сүүлийн өдөр грек охид унтахын өмнө шорвог хоол идэх ёстой. Энэ нь давс ихтэй хүнс он солигдох мөчид тэдэнд ирээдүйн нөхрийг нь зүүдэнд нь харуулдаг гэх сүсэгтэй холбоотой.
*Ром тоололд нэгдүгээр сарыг Янус бурхны нэрээр нэрлэсэн нь хаалга хэмээх утга илэрхийлдэг.
*Мексик, Испани, Кубад он солигдох мөчид 12 ширхэг усан үзэм идэх заншил түгээмэл. Усан үзэм шинэ оны 12 сарыг бэлгэдэх бөгөөд тухайн сарыг илтгэсэн үзэм чихэрлэг байвал тэр сар азтай, гашуун байвал азгүй байх нь гэдэгт хүмүүс итгэдэг.
*Германчууд шинэ оны эхний өдөр урьд орой нь идсэн загасны хайрсыг түрийвчиндээ хийдэг заншилтай. Энэ нь шинэ ондоо хөрөнгө мөнгөтэй байхыг бэлгэддэг байна.
*Польшууд май загас шинэ онд амжилт авчирна гэдэгт итгэдэг.
*Харин Филиппинд шинэ жилийн баярт зориулсан онцгой амттан байхгүй. Филиппинчууд уг баяраар ширээ хоосон байхыг л цээрлэдэг бөгөөд байгаа бүхнээ-рээ гэдсээ гартал хооллодог.
*Мод чимэглэх нь 1000 гаруй жилийн өмнөх германчуудын заншлаас эхтэй. Харин XVI зууны үеэс Зул сарын баярт зориулан гацуур мод чимэглэх уламжлал тогтжээ.
*Зүүний сүвэгч дээр бүтээсэн уг мод дэлхийн хамгийн жижиг сүлд мод. 0.5 мм өндөр уг модыг бяцхан охины хамт бүтээсэн Английн Бирмингхэм хотын зохион бүтээгч Виллард Виган содон бүтээлээ энэ сарын 18-нд нийтэд дэлгэжээ.
*Дэлхийн хамгийн том сүлд мод Бразилийн Рио де Жанейрод бий. 2.8 сая гэрэлтүүлэгч тоглоом бүхий 82 метр өндөр уг мод Гиннесийн номонд 2005 онд бүртгэгдсэн юм.
*Сүлд модны гоёл чимэглэл жилээс жилд өөрчлөгдөн өнгө нэмсээр бидний үед хүрчээ. Ялангуяа XIX зуунд сүлд модны чимэглэлийн ур хийц, хэлбэр хийц эрс өөрчлөгдөж төрөл бүрийн дүрс, загвартай болсон байна. Скандинавын орнууд сүлд модоо мод, даавуун эдлэлээр чимэглэх нь элбэг байдаг бол Европын бусад орон гязалзсан эдээр чимэглэх нь олонтаа. Украинд сүлд модыг аалз, аалзны шүлсээр чимэглэх нь бий. Энэ нь нэгэн домогтой холбоотой. Хүүхдүүдийнхээ сүлд модыг чимэглэх гоёлгүй ядуу эх Зул сарын баярын өглөө сэрээд аалзны шүлстэй сүлд мод гэрэлтэж байхыг харжээ. Тиймээс ч украинчууд аалзны шүлс аз авчирдаг гэдэгт итгэдэг байна.

Мэдээллий эх сурвалж - www.inet.mn

Sunday, December 26, 2010

БНСУ-Д СУРАЛЦАГЧ МОНГОЛ ОЮУТНЫ ХОЛБОО /СМОХ/-НЫ 2010 ОНЫ ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮНИЙ УДИРДАМЖ



Тасалбарыг урьдчилан захиалахын тулд төлбөрийг Үри Банк /우리은행/-ны 1002-341-983133 тоот дугаарын дансны эзэмшигч KHASHBAATAR BATBAATAR-ын дансаар шилжүүлсний дараа тухайн шилжүүлэг хийгдсэн он сар өдөр, сургуулийн нэр, оюутны тоо болон нэрс, эргэж холбогдох утасны дугаарын хамт тодорхой бичиж cmoxcmox@yahoo.com хаягаар болон 010-3147-6400 дугаарын утасруу ирүүлнэ үү.
Тайлбар: Оргилуун дарс(6 хүний дунд), Шинэ жимсний цуглуулга(6 хүний дунд), Амтат бялуу(6 хүний дунд), цэвэр ус 1 ширхэг (хүн тус бүрт), пиво 2ширхэг( хүн тус бүрт ), зэргийг тасалбарт хамруулсан бөгөөд “ СМОХ-ны уламжлалын дагуу “Эв нэгдэл”, “Эх орон” шагнал гардуулах ёслолоос гадна Шилдэг Жентлмен болон даашинзтай бүсгүй, азын тасалбар, шилдэг бүжигчин зэрэг хөгжөөнт тусгай арга хэмжээгээр авьяас овсгойтой оюутан залуусыг шалгаруулж дурсгалын зүйлс, гарын бэлэг гардуулна. Үүнээс гадна Маш олон Сюрприз та бүхнийг хүлээж байгаа тул амжиж шинэ жилийн цэнгүүний тасалбараа захиална уу.

Шинэ жилийн цэнгүүний тасалбарын захиалгыг 2010 оны 12 дугаар сар 23-ны өдрийн 18.00 цаг хүртэл авах бөгөөд шинэ жилийн үдэшлэг дээрээс бэлнээр авч болно.

Нэг. Зорилго
Энэхүү цэнгүүн нь эх нутгаасаа алсад, гадаадын их дээд сургуулиудад суралцагч Монгол оюутан залуус 2010 оны алдаа, оноогоо дүгнэн үдэж, 2011 оноо аз хиймориор ерөөн угтах баярт мөчөө хамтдаа тэмдэглэж, 2010 оны шилдэг оюутан залуусаа шалгаруулан, шагнал урамшуулал олгохын сацуу нийтэд зарлан таниулах зорилготой билээ. Хамтдаа цэнгэлдэх тэрхүү мөчүүдийг мартамгүй гэгээн дурсамж болгон үлдээнэ гэдэгт бид итгэж байна.
Хоёр. “2010 оны шилдэг оюутнууд”-ыг шалгаруулах.
Дараахь номинациудаар 2010 оны шилдэг оюутнуудыг шалгаруулах бөгөөд сургууль тус бүр номинациудад нэр дэвшүүлэх оюутнуудын материалыг бүрдүүлэн 2010.12.24-ний өдрийн 18.00 цаг хүртэл cmoxcmox@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.
Номинациуд:
1. Эв Нэгдэл Өргөмжлөл
2. Эх Орон Өргөмжлөл
3. Оны Шилдэг Докторант Оюутан
4. Оны Шилдэг Магистрант Оюутан
5. Оны Шилдэг Бакалавр Оюутан
6. Оны Шилдэг Солонгос Хэл Суралцагч Оюутан
7. Оны Шилдэг Тамирчин Оюутан
8. Оны Шилдэг Авъяас Билэгт Оюутан
9. Оны Шилдэг Нийтлэгч Оюутан
10. Оны Шилдэг Сургууль
11. Оюутанд Ээлтэй Хүн
12. Оюутанд Ээлтэй Байгууллага
Шалгаруулалт:
СМОХ нь “Эрдэм, Эв нэгдэл, Эх орон” гэсэн өөрийн уриан утга зорилгод нийцүүлэн “Эрдэм Өргөмжлөл”, “Эв Нэгдэл Өргөмжлөл”, “Эх Орон Өргөмжлөл”-өөр шилдгийн шилдэг оюутан, бусад зүтгэлтнийг шалгаруулан өргөмжилдөг уламжлалтай билээ. Эдгээр өргөмжлөлийн эздийг тодруулахдаа тухайн сургуулийн Монгол оюутны зөвлөлөөс ирүүлсэн тодорхойлох захидлыг гол шалгуур болгох тул зөвлөлүүд эдгээр номинациудад шилдгийн шилдэг оюутнаа тодорхойлно гэдэгт итгэж байна. Эдгээр шилдгийн шилдэг өргөмжлөлд болон бусад номинациудад давхардуулан нэр дэвшүүлж болохгүйг анхааруулъя.
Жич: “Эрдэм Өргөмжлөл”-ийг Хаврын баярын эрдэм шинжилгээний хурлаар шалгаруулдаг уламжлалтай.
“Оны Шилдэг Докторант Оюутан” номинацид судалгааны ажлын ач холбогдол нь өндрөөр үнэлэгдэж, тухайн мэргэжил салбарын төдийгүй бусад нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдсэн өгүүлэл, олон улсын болон өндөр зэрэглэлтэй хурал, чуулганд оролцож илтгэгдсэн байдал зэргийг гол шалгуур болгох тул сургууль тус бүр шилдэг бүтээлч оюутнуудаа тодорхойлно уу. Сэтгүүлд хэвлэгдсэн байдал болон хурал, чуулганд тавигдсан илтгэлээ ямар нэгэн байдлаар батлан хавсаргана уу.
“Оны Шилдэг Магистрант Оюутан”, “Оны Шилдэг Бакалавр Оюутан”, “Оны Шилдэг Солонгос Хэл Суралцагч Оюутан” номинациудад шалгаруулахдаа суралцсан хугацааны сурлагын голч дүн нь гол шалгуур болох ба мөн дээрхийн адил бусад шалгууруудыг харгалзана. Жич: “Оны Шилдэг Солонгос Хэл Суралцагч Оюутан” номинацид зөвхөн хэлний курс, бэлтгэлийн оюутнуудыг шалгаруулах зорилготой болно.
Бүрдүүлэх материалууд:
1. Сургуулийн тодорхойлолт буюу 재학증명서;
2. Сурлагын голч дүн буюу 성적증명서;
3. CV буюу өөрийн товч танилцуулга, \Монгол хэл дээр\
4. Сургуулийнхаа Монгол ОЗ-ийн даргын тодорхойлсон албан бичиг \Монгол хэл дээр\
“Оны Шилдэг Тамирчин Оюутан” номинацид өнгөрч буй онд Монгол, Солонгос улсуудад төдийгүй бусад гадаад орнуудад зохиогдсон уралдаан, тэмцээнд оролцож, өндөр амжилт гаргасан нэг оюутныг тодорхойлно уу. Ингэхдээ амжилтаа батлах одон медаль, гэрчилгээ зэргийн хуулбарыг хавсарган ирүүлэх шаардлагатай.
“Оны Шилдэг Авъяас Билэгт Оюутан” номинацид Монголдоо болон гадаад орнуудад урлагийн наадам, тоглолт, үзэсгэлэн зэрэг урлагийн бүхий л салбарт амжилттай оролцсон оюутны нэрийг дэвшүүлнэ үү. Дээрхийн адилаар, амжилтаа баталсан одон медаль, гэрчилгээ зэргийн хуулбарыг хавсаргана уу.
“Оны Шилдэг Нийтлэгч Оюутан” номинацид www.cmox.org вэб хуудсанд хамгийн олон бичилт оруулсан оюутанг шалгаруулах ба энд зөвхөн 2010 оны үндсэн бичлэгүүдийн тоог хамруулна. Comment-уудын тоог оруулахгүй болохыг анхааруулъя.

“Оны Шилдэг Сургууль” номинацид СМОХ төдийгүй Солонгос дахь Монголчуудынхаа дунд идэвхи санаачлага гарган нэгдэн ажиллаж төрийн болон төрийн бус байгууллагуудаас зохион байгуулсан олон нийтийн ажилд бусдыгаа манлайлан оролцож, нийгэмд тустай үйл бүтээсэн сургуулийн хамт олныг шалгаруулна. Тус номинацид нэр дэвших сургуулиуд хамт олныхоо хийсэн ажлын тайлан, үр дүн, ач холбогдол зэргийг үнэлсэн захидлаар тодорхойлно уу.
“Оюутанд Ээлтэй Хүн”, “Оюутанд Ээлтэй Байгууллага” номинациудад Солонгос улсад суралцаж буй Монгол оюутнуудыг сурч боловсрох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд болон яаралтай тусламж хэрэгтэй үед хамгийн их туслаж, дэмждэг хувь хүн, байгууллагыг шалгаруулах тул өөрсдийн сайн мэдэх хувь хүн болон байгууллагыг тодорхойлно уу. Мөн энэ номинацид гадаад хүн, байгууллагыг тодорхойлж болно.
Жич: Сургууль тус бүр дээрх номинациудад нэр дэвших оюутнуудын материалуудыг ирүүлэхдээ сургуулийн тодорхойлолтыг (재학증명서) заавал хавсаргасан байхыг анхааруулъя! Бүх шалгаруулалт, номинациудад өргөмжлөл, шагнал олгоно.
Ингээд cmoxcmox@yahoo.com хаягруу илгээнэ үү.
Гурав. Сургуулиудын урлагийн үзүүлбэр
Шинэ жилийн цэнгүүнээ оюутнуудынхаа авъяас чадварт түшиглэн гоёмсог, хөгжилтэй болгох зорилгоор сургуулиудын урлагийн үзүүлбэрийг оруулж байна. Энэ нь оюутнуудад сургуулиа сурталчлахын сацуу өөрийн авъяас, чадвараа бусаддаа нээн харуулах боломж олгож буй хэрэг юм. Иймд энэхүү үзүүлбэрт оролцох хүсэлтэй баг хамт олон 2010.12.24-ний дотор cmoxcmox@yahoo.com хаягаар мэдүүлгээ ирүүлэхийг хүсье. Урлагийн үзүүлбэрийн төрөлд ямар нэгэн хязгаарлалт байхгүй, өөрсдийн хүссэн үзүүлбэрээ бэлдэж болох ба зохих шалгуураар шүүж, СМОХ-ны Шинэ жилийн цэнгүүнд урих болно.[b]
Шинэ жилийн цэнгүүн болох газрын байршил:

2010.12.13
СМОХ.

Thursday, December 23, 2010

Айлчлан ирж буй шинэ оны мэнд дэвшүүлье

Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая,
Амжилт бүтээлийн гэрэл цацарсан
Аз жаргалын мөнгөн жимээр
Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн
Угтах он айлчлан ирлээ
Цалгилан долгилон он солигдож
Цасан өмсгөл ертөнцийг бүрхэж
Оюу эрдэнийн өнгөөр орчлонг чимж
Одот тэнгэрийн зурваст 2011 он түглээ

Угтах оноо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Зорьсон зүйлс тань өөдрөг байж
Зоосны бурхан таныг ивээж
Гэгээн гэрлээр гэр чинь гийж

Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж

Ариун хүсэл тань амьдрал болж
Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе!

Ширхэглэн будрах цагаан цастай
Чимэглэн гоёсон ногоон гацууртай

Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ
Шинэ оноо сайхан угтаарай!

Friday, December 17, 2010

MIAT bolon olon ulsiin nislegiin tiiziin zahialga avch bna

Jeonju hotod MIAT bolon olon ulsiin nislegiin tiiziin zahialga avch bna,

mun solongos irgend mgl-iin visa avhad ni zuuchilna.

01084273010. bbaagii999@yahoo.com

Sunday, December 5, 2010

Сайхан Монгол Бүсгүй


Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ, хат мэт хатууг зөөлрүүл хэмээн ус мэт зөөлөн аашийг, харааг булаан сэтгэл баясга хэмээн цэцэгс мэт гоо үзэсгэлэнг, жаргал зовлонг тэнцүүл хэмээн нар мэт хайр халамжийг цогцлоожээ. Нээрээ бодох ахул. бүсгүй хүнгүй ертөнц гэгч, хатуу харгисын харгалдаан, хайр өршөөлгүй цэвдэг сэтгэл, харанхуй шөнө мэт хүйтэн, зэврүүн аж.

-Энэ ертөнцийн бүх бүсгүйчүүд хөөрхөн. Учир нь тэд бүгдээрээ хэн нэгэнд таалагдаж, дурлуулж, эхнэр нь болдог. Эр хүний зүрхийг уярааж, өөрийнх нь төлөө бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийх хүсэл тэмүүллийг бүсгүй хүнээс өөр хэн өгч чадах. Дурласан бүсгүйдээ өгөх цэцгийн баглаагаа түүнтэй адил гоё сайхныг сонгож, өгөх бэлгээ түүндээ тааруулж, таацуулахыг хичээх сэтгэлийг тэд л төрүүлж чаддаг. Хайртай бүсгүйгээ баярлуулахын тулд ямар ч саад бэрхшээлээс үл ажрах эрч хүчийг бүсгүйчүүд л эр хүнд өгдөг аж. Хайрлан дурлаж, амталсан аз жаргалаасаа хацар нь туяарах бүсгүй хүний гоо үзэсгэлэнгээс илүү сайхан нь юу билээ.

-Энэ ертөнцийн бүх бүсгүйчүүд гайхамшигтай. Үхэл амьдралын зааг дээр өөрийн биеэ хэсэглэн байж, өвдөж уйлахын гаслант мөчийг тэвчин байж үрээ төрүүлдэг нь бүсгүй хүний нэгэн гайхамшиг. Өөрийн мах цуснаас тасран унасан бяцxан үрээ хайрлан энхрийлсэн харц, хөхөө үлгэн өмөлзөх төрхийг нь өхөөрдөн хайрлах сэтгэл, зүрхэнд нь урсан урсах хайр энэрлийг юутай ч зүйрлэшгүй. Урсан урсах амьдралын үргэлжлэл, удам залгах үр хүүхдийг нь төрүүлж өсгөдөг гайхамшиг бүсгүй хүнээс өөр хэнд заяасан гэх. Хайртай үрээ тэврэн бүүвэйлэх бүсгүй хүний сэтгэл шиг хайлган нь хаа билээ.

-Энэ ертөнцийн бүх бүсгүйчүүд ааштай. "Өө архичин минь энэ амьдралаа хараач" гэж үгэлж байвч, шарыг нь тайлах гэж бантан хийж байдаг, "өөдгүи арчаагүй чи бусдыг хараач" гэж зэмэлж байвч сэтгэлдээ өмөөрч байдаг, "чи минь мундаг шүү " гэж магтаж байвч , атаархал хэл амнаас халхалж байдаг бүсгүйчүүд минь олон ааштай. Ханилсан ханиа, эр нөхрөө хатуу бүхний өмнө сөхөрч бүү унаасай гэж, халуурхан онгирч бүдэрч бүү сөхрөөсэй гэж гаргах олон ааш аяг нь амьдралынхаа сайн сайхны төлөө л байдаг. Ханилсан ханиа хатгаж хурцлан, юуг ч хийлгэж чадах бүсгүй хүний ааш аягаас илүү элдэвтэй нь зүйргүй билээ.


Харьд буй монгол бүсгүйчүүддээ


Ороо бусгаа цагийн энэ шуурганд олон олон монгол бүсгүйчүүд харьд ажиллаж, амьдарч яваа. Амар хялбар жаргах гэж бус амьдралын хүнд ачааг нуруундаа үүрэн үүртэж л яваа. Алтан ээмэг сувдан зүүлтний төлөө бус, алдагдаж мэдэх, нурж магад амьдралынхаа төлөө зүтгэж л яваа.

Харь эрийн шүлэнгэтсэн харцнаас гоо үзэсгэлэнгээ нууж ядан, хатуу ажлын ул мөр хагарч эвэршсэн гараа харж ядан, хүнд үйлдвэр, хими цэвэрлэгээ, цэвэрлэгээ угаалга, халуун хоол, лангуу, хөгшид асрах ажил, хаа нэгтээ хөдөлмөрлөж явна. Харин тэд ингэж олсон мөнгөөрөө өөрийгөө бус үр хүүхэд, үлдсэн амьдралаа босгох гэж хичээж байгаа. Зарим нь мэдлэг, авьяас чадвараа гайхуулж, дэлхийд нэртэй банк, загварын агентлаг, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, урлагийн тайз, спортын тавцан, бусад олон газар амжилт гаргаж явна. Ажилсаг авхаалжтай, халамжтай бас ухаантай монгол эхнэрээрээ гоёж, гайхуулан бардамнаж яваа олон харь эрчүүд бий.

Хаа нэгтээ тааралдах, харь эрсийн боол болсон харц доогуур, сэтгэл гундуу харь газрын олон бүсгүйчүүдээс омог бардам, толгой дээгүүр явдаг монгол бүсгүйчүүдээрээ бахархдаг шүү. Хатуу хүнд ажилд хагарч эвэршсэн гарын чинь тэртээд, эвдэрч хувираагүй сэтгэл тань бий гэдэгт итгэдэг. Өнөөдөр ядарч зүдэрч байвч, маргааш өөдрөг сайхан амьдрах тавиланд тань итгэдэг. Хүнд бэрх цагт босоо амьдралын төлөө зүтгэсэн зүтгэл тань, хожмын нэгэн өдөр монгол орны хөгжилд нэмэр болно гэдэгт итгэдэг.

Цагаан зээр, монгол бүсгүйчүүд эх нутагтаа эзэн болох цаг айсуй.

Гуньж ядарсан сэтгэлээ сархадаар бүү даруулаарай, сэтгэл уйлдаг юм. Омог бардам сэтгэлээ өөдрөг сэтгэлээр хөглөөрэй, сэтгэл хөнгөрдөг юм. Энэ нэгэн үдэш, эх орон ард үлдсэн амьдралаа гэрэлтэй сайхнаар дурсаарай, итгэл батжидаг юм.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Монгол эрчүүдээ өмөөрөхүй

Монгол эр хүн хүчтэй хийморьтой байж Монгол улс хүчтэй байна.Тиймээ! Түүхийн хатуу ширүүн зуунуудад морины нуруун дээр илд ,саран бамбай барьж,исгэрэх сумны өөдөөс аймшиггүй тэмцэж явсан Монгол эр хүний нуруун дээр ихэнх он жилүүд өнгөрч, та бидний энэ амьдарч байгаа эрх чөлөө тусгаар тогнолыг авчирсан гэвэл маргах хүн гарахгүй биз ээ.. Монголчуудыг хүчтэй ард түмэн байлгахын гол үндэс нь, голомтон дээрээ төрсөн нуган үрээ эрхэмлэн дээдэлж их холын ухаанаар эр хүнийг бэлтгэх Монгол ухаан байсан. Үүний тод жишээ нь үндэсний бөхөөрөө дамжуулж эрэгтэй хүүхдээ төлөвшүүлэн хүмүүжүүлж ирдэг байсан баялаг туршлагатай ард түмэн билээ. Бөх нь түвшин бол Монгол эр хүн түвшин байна,эр хүн нь түвшин бол гэр бүл түвшин байна,гэр бүл түвшин бол улс орон түвшин байна гэсэн ардын сайхан сургааль байдаг.

Сүүлийн жилүүдэд Монголын нийгэм хамт олон,гэр бүлд эр хүнийг эрхэмлэх чанар алдагдаад байгаа нь ажиглагдах боллоо.Мэдээллийн хэрэгсэлүүдээр сөрөг мэдээлэл сэтгэгдэлүүд гарч эрчүүдийг зэмлэх,гутаах,арчаагүйгээр нь дуудах доромжлох хандлага мэр сэр гарах болсоныг нуугаад яахав. .Монгол сайхан аавын охин болж төрчихөөд Монгол эр хүнийг муулдаг бүсгүй байдаг гэдэгт би эргэлздэг.Нээрээ Монгол эрчүүд маань ийм арчаагүй сул дорой болчихсон юмуу гэж бодоод эргэн тойрныхоо эрчүүдийг ажихад бүгд л өөрийн гэр бүлийнхээ төлөө үүргээ ухамсарлаад зүтгэж л байх юм. Мэдээж эр хүнд, хүнд байдаг сайн,муу чанарууд аль аль нь зэрэгцэн оршиж л байгаа шүү дээ. Нийгэмд эр хүний үнэ цэнийг бууруулах сөрөг сурталчилгаа их явагдаж байна.Би өөрөө эр хүн учраас эр хүнд буруу өгсөн аливаа зүйлд дургүйдээ эрчүүдээ өмөөрч энэхүү нийтлэлээ бичиж сууна.

Түүхийн хатуу хүтүү нугачаанд Монгол эрчүүдэд чиглэсэн, Монгол эрчүүдийн хүч чадлыг доройтуулж, улмаар Монгол улсыг хүчгүй сул байлгах харийн бодлого олон зуунаас эхтэй одоо хүртэл үргэлжилж л байна.Манжийн дарлалд 200 жил болоход айл болгоны эр хүнийг номхон хүлцэнгүй байлгахын тулд хүчээр лам болгож байсан бол Ардын Хувьсгал ялснаас хойш буюу 1937-1939 оны хооронд тухайн үед Монголын хүн амын 10% болох 80.000 орчим эх орноо гэсэн сэтгэлтэй аль өнгөтэй өөдтэй мэдлэгтэй сэхээтэн,цэргийн зүтгэлтэн эрчүүдийг хэлмэгдүүлж буудан хороож,тамлаж,шоронд хорьж байсан бол 1970-1980 оны үед сэхээтний төөрөгдөл нэрийн дор олон олон эрчүүдийг хэлмэгдүүлж байсан.1990 оноос хойш ардчилал зах зээлийн нийгэм байгуулж эхэлсэнээс хойш мөн л энэ байдал үргэлжилж хятадаас тонн тонноор нь хүний оюун ухаанд нөлөөлөх спиртийг үнэгүй шахам оруулж ирж архин далайд Монгол эрчүүдийг живүүлэх бодлого явагдсан шүү дээ.

Эр хүн гэдэг маш том бодьгал юм.Эр хүний орон зайд улс орон,хань ижил, үр хүүхэд нөмөрлөж байдаг гэдэг шүү дээ. Зууны манлай дуучин Б.Сарантуяа нэгэн ярилцлагандаа "Хүүгээ эзгүй байхад гэр нь хоосроод эзгүйрдэг. Эр хүн гэдэг чинь багаддаггүй юм байна лээ" гэж дурдсан байсан.1994 оноос хойш Монгол улсыг хөгжүүлэх хүчирхэг эрүүл чийрэг, нөхөн үржихүйн насны ид хийж бүтээх насны эрчүүдийг Япон.Солонгос,Чех улсуудад экспортлох болсон.Монгол улс шиг улс төрийн намууд нь сонгуульд өрсөлдөхдөө Монгол улсыг хөгжлийн төлөө бус харь орныг хөгжүүлэх бодлого барьж Монгол улсыг хөгжүүлэх эр хүнийг гадаадад ажиллах хүчин нэрээр гаргаж байдаг улс манайхаас өөр байдаг болов уу???

Одоо дэлхийн 140 гаруй оронд 250.000 орчим Монголчууд ажиллаж сурч хөдөлмөрлөж байна гэсэн албан бус тоо баримт байдаг. Солонгос улсад гэхэд л 30 гаруй мянган Монголчууд байгаагаас 90 гаруй хувь нь эрчүүд байна. Өөрсдийн гэсэн орох оронтой ,унах унаатай хүнээс дутуугүй эхнэр хүүхдээ аваад явчих бодлыг тээж нутгийнхаа чулуунаас дээжлэн авч,хамгаас хайртай аав,ээж,хань үр хүүхдийнхээ зургийг элгэндээ тэвэрч, харийн нутагт очно. Халуунд нь халж хүйтэнд нь хөрч өөрсдийнх нь хийхгүй голдог хүнд хүчир, хортой ажлыг цаг наргүй хийж эрүүл мэндээрээ хохирч байна. Хамгаас хайртай хүмүүсээ санахын жаргал зовлонг бие сэтгэлээрээ мэдэрч,ганц өдрийн өмнө болтугай эхнэрээ,охиноо,хүүгээ тэврэхийг мөрөөдөж хаа холоос биесээ санагалзаж, зорьж очсон зорилгоо хурдан биелүүлээд бицан ирж, амьдралаа бүтэн болгох хором мөчийн төлөө өөрийн биеийг үл хайхран зүтгэдэг гэдэгт би итгэдэг.Эдгээр эрчүүдээ би л лав муу эр хүн гэж хэлэхгүй.Өнөөдөр Монголын олон олон гэрт аавууд нь эзгүй байна. Эр хүн болгон төлөвшүүлэх ,эцгийн сургаалыг сонсолгүй эрэгтэй хүүхдүүд өсөж торниж байна.Би үүнд харамсаж явдагаа нуугаад яахав дээ.

Эмээл дээр ургасан уул атлаа

Элгэнд чинь багтсан толгод эр хүнийг хайрлаж яваарай гэж Б.Лхагвасүрэн яруу найрагчийн шүлэглэсэнчлэн Монголын хацар гоо бүсгүйчүүд минээ!.Эр хүн гэдэг чинь наанаа хатуу ширүүн харагдах гээд байдаг боловч цаагуураа бол их зөөлөн,уяхан байнга л хайр нэхэж байдаг хүмүүс шүү дээ.Эр хүн ер нь их хайрыг эрэлхийлдэг, хайртай хүнээ олсон л бол тэр хайрандаа дийлдэн нялхардаг өчүүхэн хүмүүс шүү дээ.Эр хүн гэдэг ханиа харахаараа нялхардаг,тунимтгай байнга хайр нэхэж байдаг.Тэрийг нь эмэгтэй хүн ойлгож, байнга 'миний хань хичээгээрэй чи минь сайн явбал бид чинь дагаад сайн явна шүү" гэж урмын үгээр шагнаж, тэтгэж, өнгөлж явах хэрэгтэй юм болов уу гэж боддог. Ер нь эмэгтэй хүн эр хүнийг шүтэж амьдарснаар муу байдаггүй харин ч гэр бүл нь өнгөтэй өөдтэй байж улмаар улс орон хөгжилд нэмэртэй болов уу ?.

Уул шиг ханхайж тэнгэр баганадсан эр хүн таны хайр

Уудам энэхэн орчлонгийн амин эрдэнэ юм шүү гэсэн сайхан шүлэгийн мөрөөр нийтлэлээ өндөрлөе дөө.Монгол эр хүн хүчтэй тэнгэрлэг байх болтугай

Бэсүд овогийн Ж.Отгонбаатар

Friday, November 26, 2010

Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү


Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү

Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмү

Амьд яваа минь таны таалал гэмү

Аугаа их тандаа би өдөр бүхэн мөргөмү


Амьсгалах тоолондоо тандаа хүрч очму

Аньсан нүдэндээ ч би таныгаа харму

Сайн үйлээ би таныхаа төлөө хиймү

Саар мууг үйлдвэл таныхаа өмнө ичмү...

Өвлийн өдөр цасан дээр хэвтэхдээ

Өнгөт хилмаа гялалзан гялтагнахыг ажмуу

Орчинд минь хичнээн амьтан буй гэвээс

Тэд бүгд таных буюу Одоо би таны нүдээр л бусдыг хармуу

ЭХ ОРОН минь!

Таны хүч л надад шингэснээс би хүчтэй явмуу

Энэрэл хайр тань надад ирснээс би бусдыг хайрлаж сурмуу

Аяа ЭХ ОРОН минээ!

Догшин ширүүн галыг ч би таныг л гэж бодном

Дотоод зөөлөн амьсгалд тань шүтэж амьдарнам

Аяа ЭХ ОРОН минээ!

Ариун тунгалаг агаарыг ч таных л гэж бодном

Амьсгалах тоолонд та надад нэвтрэн орж ирнэм

Аяа ЭХ ОРОН минээ!

Та юм бүхэнд хувилан бидэндээ ирмүү

Амьд яваа минь таны гүн их таалал буюу

Хад чулуунаас ч би таныгаа олж үзмүү

Хатан дэлхийн өвсөн ногооноос та босож ирмүү

Хамаг амьтаны тусын тулд юм бүхэнд оршиж

Хар муу үйлийн замаас биднийг холдуулмуу

Энэ ертөнцийн өнгө аялгуу бүхэн таныхыг гэмүү

Энх тунх явааг минь та ивээхдээ

Эрх биш түмэн амьтанд таны хайрыг хүртээх увидас хайрла

Энэхүү ертөнцийн туйл үнэн буй бөгөөс түүний мөн чанар

Эгнэгт эс мөхөгч бас бий эс бологч

Тал тал тийшээ хязгааргүй үргэлжлэгч

Төв цэг нь хаа сайгүй оршигч

Төрсөн бүхний учир шалтгаан

Төгөлдөрөөрөө өөр тэнцэх юм огт үгүй ээ

ЭХ ОРОН минь тандаа би мөрөгмүү

Энэ биеийн буруу зөвийг гагцхүү та тунгаамуу

Ариутгагч бас аврагч цэг нь

Алтан мутраараа адислаж хүссэн бүхнээр минь болгоож хайрла

Сайн үйл мөнхийн дагуул минь болог

Сац бас муу явдал барааг минь хараад зугтаг

Бялдууч явдал дууг минь сонсоод устаг

Бас аймхай амьтас дуугарч чадахгүй дөлөг

Өвчин бүхэн намайг тойрог

Өвдсөн зовсныг тэрчилэн би ачлаг

Амсгалах тоолонд надад та нэвтрэн орж ирнэм

Аньсан нүдэндээ ч би таныгаа хармуу

Ухаан бодол минь таныгаа баясгахаар уудам болог

Уг чанар минь хүн чанар л болог

ЭХ ОРНЫ минь мөн, чанар гоо сайхныг бусдад түгээж

Энэ ерөнцийн олныг жаргаахад минь надад тусла

Энэ бие ухаан бодол, сэтгэл зүрх, үйл ажил минь таных гэвэл

Эх орон минь минь та өөрөө минийх би таны гэгээн гэрэлд аж төрмүү.

Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбар

Улс тунхагласны 86 жилийн ойн баярын мэнд хүргье

Дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчууд маань нутаг ус, эх орноо үргэлж санагалзан, сэтгэл зүрхээрээ үргэлж холбоотой байдаг нь бидний төрөлхийн мөн чанар билээ. Монгол эх орноороо бахархан тухайн оршин суугаа газартаа ёслол төгөлдөр тэмдэглэдэг үнэ цэнэтэй эрхэм баяр бол жил бүрийн 11 дүгээр сарын 26-нд тохиодог Улс тунхагласны баяр яахын аргагүй мөн.

1924 оны 06 дугаар сарын 07-нд МАН-ын төв хорооны III бvгд хурлаас Бvгд найрамдах засаг тогтоон явуулах тухай тогтоол гаргасан билээ. Уг тогтоолд “ ... Богд хаан таалал төгссөн учир, vvнд ардын эрхтэй улсын ёсонд нийцvvлэн Бvгд найрамдах засгийг явуулбаас зvйтэй болох ба Да жунтан хэмээх их Ерөнхий даргыг сонгохгvй, улсын дээд эрхийг УИХ-ын дvрмийн ёсоор тус хуралд хадгалах ба Бvгд найрамдах улсын их баярыг VI сарын шинийн зургаан / VII сарын 11/-нд улсын их байртай хамтатган явуулахаар” заажээ. Гурав. Улсын анхдугаар их хурал 1924 оны 09 дvгээр сарын 08-нд нийслэл хvрээнд нээгдэж халхын 4 аймаг, Дөрвөдийн 2 аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу ба ардын цэргийн ангиудаас нийт 90 хvн их хуралд сонгогдсоноос 77 төлөөлөгч оролцож олон чухал асуудал хэлэлцэж, анхдугаар Vндсэн хуулийг 1924 оны 11 дvгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 15 минутанд санал нэгтэй баталжээ. Vндсэн хуулийн 1-р зvйлд “Бvх Монгол улсыг vvнээс хойш Бvгд найрамдах Бvрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлvvлэн, улсын аливаа хэргийг УИХ ба мөн хуулиар сонгогдсон засгийн газраас гvйцэтгэн шийдвэрлvvлэх явдлыг нийтээр сvслэн дагавал зохино” гэжээ. Ийнхvv бид тvvхэндээ анх удаа Vндсэн хуультай болж, Бvрэн эрхэт улс тунхагласан энэхvv өдрөөс хойш 86 жилийн нvvрийг vзэж байна.


Эзэн сууж жаргасан их заяагаа сvсэглэж

Эх орон талынхаа ирээдvйн таалалд нийцvvлж

Эрдэнэсийн далайгаас шvvрдсэн итгэлийн сувд vгсээр

Эрх жаргалаа баталсан иргэн бvхний гараар

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Эрх чєлєєний зарлиг ардын vндсэн хууль дээр

Эрх хэл соёлынхоо ад биш баян сан дээр

Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр

Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр

Ухаант жанжин Сvхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр

Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр

Улсаа ачлан захирсан засаг тєрийнхєє ордон дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан зарлана би


Миний Монголын салхи хүний нутагт салхилах нь үгүй
Миний Монголын морьд хүний нутагт давхих нь үгүй
Миний Монголын зэрэглээ хүний нутагт дуниартах нь үгүй
Хүмүүн бидэнд эрдэнэ гэж байдаг бол
Хөхрөн униартах уулст МОНГОЛ эх орон гэж хэлье
Хүмүүн бидэнд эрхэмлэж явах зүйл гэж байдаг бол
Хөх толбот морьтон заяат МОНГОЛ угсаатан гэж хэлье

Залуу нас - жинхэнэ гоёл

Залуу байх үед "Хүний амьдрал харвасан сум шиг өнгөрдөг" гэсэн мөрүүдийг хаа нэгтэйгээс уншихдаа " юун ч сүртэй зүйрлэл вэ? 60 магадгүй 70 жил гэдэг их хугацаа шүү дээ" гэж бодогдож асан.
Багагүй цаг хугацааны дараа эргэж харахдаа " Би юу хийж амжив аа? юу хийж чадах байж вэ?" гэж бодогдох. Нэрт нийтлэлч Баабар нэгэн нийтлэлдээ "хүн хорьтойдоо дэлхийг өөрчлөх хүсэлтэй байдаг бол гучтайдаа үгүйдээ л улс орноо, дөчтэйдээ ядаж гэр орноо, тавьтайдаа ердөө л өөрийгөө өөрчилчих юмсан гэж хүсдэг. Гэхдээ нэг нь ч бүтдэггүй" гэсэн ишлэл авсан байсан. Цаг хугацаа гэдэг яг л голын урсгал шиг бүхнийг хаман одно. Тэр урсгал дунд л хүн өөрийн үнэ цэнэ, зорилго бас хүсэл тэмүүллээ бий болгож амжих учиртай байх.

Хүний амьдралын цаг хугацааны хамгийн сайхан үе нь залуу нас. Залуу нас хүн бүрийн харааг булааж бахадлыг төрүүлнэ. Намайг балчир жаахан үедээ хүссэн гоё хувцасаа дэлгүүрээс авахуулж чадаагүйнхээ төлөө хорсон уйлж суухад, хөгшин аав минь "залуу нас гэдэг чинь өөрөө гоёл, та нар уранхай муу хувцас өмссөн ч гоё харагдана, харин өтөлж хөгширсөн хойноо хичнээн гоё хувцас өмссөн ч гоё харагдаж чаддаггүй юм" гэж зэмлэж хэлсэн нь өнөө ч санаанаас гардаггүй юм. Одоо ч гэсэн эрдэм ухаантай, авьяас чадвартай, ажилч хөдөлмөрч залуусыг харах бүрд тэдэнд баярлаж, бахдан талархаж, тэднийг дэмжин урамшуулах хүсэл хүн бүрд л төрдөг. Тийм ээ! Залуу нас-жинхэнэ гоёл. Гэхдээ энэ бүхэн мөнх биш бөгөөд үүлэн чөлөөний нар шиг л өнгөрнө. Амьдрал болон цаг хугацааны урсгал бүхнийг элээдэг. Залуу нас-омголон зөрүүд бас бие тоосон. Залуу насандаа хүн бүр өөрийгөө бүх зүйлийг мэддэг чаддаг мэтээр төсөөлж омгорхдог. Тэд бусдын сургааль үгсийг төвөгшөөн сонсож, алив зүйлд хайхрамжгүй хандах нь элбэг.

Өөрсдөө үр хүүхэдтэй болж, тэднийгээ төрүүлж өсгөн хооллож хувцаслан, хүмүүжүүлэх гэж хичээхдээ л " Хөөрхий дөө муу аав ээж минь биднийг хүн болгох гэж яаж шаналж зүдэрч байж вэ?" хэмээн харамсаж өрөвдөнө. Хэн нэгэнтэй маргалдаж мэтгэлцэхдээ хүртэл өөрийгөө л өмөөрч, бусдыг буруутгана. Болох болохгүйг эвээр биш хүчээр бас нударгаар шийдэх гэж зүтгэх залуу нас омголон зөрүүд бас тэнэг. Залуу нас-гоо сайхан. Залуу насандаа хүн бүр л царайлаг, гоолиг сайхан харагддаг. Энэ л үедээ тэд хайрлаж дурлаж, бусдын атаархлыг төрүүлж, наргиж цэнгэж, амьдралын бал бурмыг амталдаг. Хайранд согтсон уруулын үнсэлт, дарсанд мансуурсан зүрхний агсам үгс, хөнгөн хөгжмийн аянд гоо сайхнаа гайхуулах хөдөлгөөн бүхнийг залуу насны билэг тэмдэг шигээр төсөөлнө. Тэд залуу насаа мөнхийн юм шиг энэ бүхэн хэзээ ч дуусахгүй юм шиг л зугаа цэнгэлд умбана. Энэ л хэмжээ хязгааргүй зугаа цэнгэлийн гайгаар зарим залуус энэ насаа үлдсэн бүх амьдралтайгаа хамтад нь ууна. Залуу царайлаг сайхан зарим бүсгүйчүүд үүрд ийм л байх юм шиг санаж өөрийгөө "үнэ хүргэн " худалдаж, "үс гэзэг нь цайгаад ирэхийн цагт үзэж харах хүнгүй болох нь" ч бас бий.

Залуу нас гоо-сайхнаа өнө мөнхийн юм шиг санаж өөрийгөө хуурах аваас амьдралын амт шимт нь бал бурам бус гашуун чинжүү болон хувирдаг. Залуу нас гоо сайхан мөнхийн биш гэдгийг та нарын төлөө үглэж учирлаад байгаа аав ээж, ах эгч чинь биеэрээ нотолж байгаа юм. Тэд ч бас залуу ахуйдаа та нараас илүү нь үгүй гэхэд дутуугүй сайхан, царайлаг бас цог золбоотой явсан хүмүүс. Тиймд ч тэдний чамд хандан сануулж учирлах үг бүхэн нь амьдралын ухаан бас туршлага нь юм шүү дээ. Залуу нас -гоо сайхан мөнхийн бишээ.

Хүн дотроосоо гэрэлтдэг. Мэдээж хүн бүр сайхан амьдарч бусдад хүндлэгдэж явахыг хүсдэг. Харин үүний төлөө багагүй тэвчээр гаргаж, их хөдөлмөрлөх хэрэгтэй болдог. Үе тэнгийн олон нөхөд чинь баардаж дискодож, наргиж цэнгэж байхад, хэсэг боловч үүнээс татгалзаж, сурч мэдэхийн төлөө цаг заваа зарцуулж, тэвчээр гарган өөрийгөө албадан хөдөлмөрлөснийхөө төлөө та хожим хэзээ ч харамсахгүй. Сайхан ирээдүйнхээ төлөө өөрийнхөө өмнө зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд тэвчээртэй, уйгагүй хөдөлмөрлөх нь танд их эерэг сайн олон зүйлийг авч ирдэг. Хааяа наргиж хөгжилдөж бололгүй л яахав. Гэхдээ хэмжээ хязгаартай. Цаг хугацаа гэдэг хэнд захирагдахгүй, хэнийг ч хүлээдэггүй гэдгийг л бүү март. Залуу насанд хүний гадаад төрх төдийгүй оюун санаа бие бялдар нь ч адил гоо сайхнаараа байдаг болохоор үүнийгээ хөгжүүлэхийн тулд зориулж байгаа таны хөдөлмөр хэзээ ч талаар өнгөрөхгүй. Хүн их уншиж судалж бас ухаарч байна гэдэг өөрийгөө "цэнэглэж" байгаа хэрэг. Энэ л насанд таны өөртөө олж авсан цэнэг хэзээ ч барагддаггүйгээр барахгүй түүнийг хэн ч хулгайлж бас шатааж чаддаггүй юм. Тэгэхээр энэ нь таны баялаг төдийгүй энэ цэнэг таныг дотроос тань гэрэлтүүлж байдаг юм даа.

Танихгүй хэн нэгэнтэй ярилцаж суухад, ярианаасаа тэр хүн гэрэлтэж эсвэл унтарч байдгийг та анзаарсан уу? Нэгэн сайхан хүнтэй танилцаад ярилцаж суухад цаад хүний тэнэг яриа нь тэр хүний талаар төрсөн сайхан сэтгэгдлийг аажим аажмаар бүдэгрүүлж, яваандаа ямар ч сонирхолгүй болдог тохиолдол байдаг. Залуу насандаа их уншиж, судалж, ухаарч , мэдэрч сурвал үүнийхээ ачаар байнга гэрэлтэж, бусдын бахархал талархлыг хүлээн хүндлэгдэж явах болно. Их мэдлэг туршлага, өөдрөг өөртөө итгэлтэй байдлаа даруу төлөв, бусдыг хүндэлж чаддаг чанараар сэлбэвэл та олон сайн найз нөхөдтэй бас амьдрал тань үргэлж сонирхолтой байх болно. Үүний хэрээр Амьдрал тань утга учиртай, гэрэл гэгээтэй байх боломж бүрдэнэ.

Харамсал. Бидний үеийнхэн хааяа уулзаж ярилцаж суухад " Залуу насандаа би мөн тэнэг байжээ. Тэр үед жаахан ухаантай байж чадсан бол өдийд миний амьдрал шал өөр байж болох байсан" гэж ярихыг олонтаа сонсоно. Эргүүлж болдоггүй цаг хугацааны тохуурхал энэ. Хүн болгон л ингэж боддог. "Тэр үед би үүнийг олж харсан бол, би үүнийг ухаарсан бол, үүнийг ойлгож чадсан бол, хэрэв би жаахан тэвчиж чадсан бол" гэхчилэн олон олон харамсал хүмүүсийн сэтгэлийг хөнддөг. Тиймдээ ч тэд үр хүүхэддээ, дүүдээ, ач зээдээ тэсэлгүй үглэж ундууцлыг нь төрүүлдэг. Энэ бол дарамт биш. Тэдний сэтгэл зүрхний харамслаас үүдэлтэй сэрэмжлүүлэг. Залуус та нар үүнийг төвөгшөөх бус сэтгэл зүрхэндээ сонсож мэдрэхийг хичээдэг бол бас ойлгохыг хичээдэг бол амьдралд хожим арай л бага алдаж бага харамсахсан даа.

Оросын нэрт зохиолч Н.Островскийн "Хүнд хамгийн эрхэм зүйл амьдрал. Тэрээр ганцхан удаа олдох бөгөөд түүнийгээ үр ашиггүй өнгөрүүлсний төлөө хожим харамсахгүйгээр амьдрах хэрэгтэй" гэсэн энэ үгэнд би дуртай. Хожим харамсахгүй амьдрахын тулд өнөөдөр их тэвчиж их уншиж, их хөдөлмөрлөх хэрэгтэй болж байна даа залуус минь. Сонголт Залуу насны гоо-үзэсгэлэн, авьяас билэг, хүч чадал бүхэн тэнгэрийн хишиг. Энэ бүхэн жаргаж байгаа нар шиг, цахилж яваа гөрөөс шиг, нумнаас тавьсан сум мэт нэг л мэдэхэд өнгөрнө. Дэлбээлж байгаа цэцэг шиг мандаж байгаа нар шиг, Тэнгэрт татсан солонго шиг үлгэрийн мэт энэ сайхан насандаа өөрийгөө нээж, өөрийн үнэ цэнээ бий болгож ав. Үүний төлөө маргаашийн сайхан амьдралынхаа төлөө, олон зүйлээс татгалзаж гагцхүү өөрийнхөө төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлө. Энэ л зүтгэл хөдөлмөрийн ачаар бий болгосон таны үнэ цэнэ баялаг тань таны энэ насны сайхан амьдралд хүрэлцэхээр барахгүй үр хүүхдэд тань өвлөгдөн үлдэх болно. Энэ цаг дор бүхнийг огоорон зөвхөн зугаа цэнгэлийг эрхэм болговоос үлдэх амьдрал тань үнэ цэнэгүй дутуу гуцуу байх болно. Амьдралын гашуун үнэн энэ. Энэ бол залуу таны сонголт. Амьдрал тань үргэлж өөдрөг байж, та үргэлж дотроосоо гэрэлтэж байг.

Эх сурвалж: Гомбосүрэнгийн Галбадрах.

Thursday, November 25, 2010

Зарлал

Үхрийн махны захиалга авч байна
Үнэ:5000-7000 won
Утас : 010-8008-4742 , 010-8061-8481
(Жич: Тэгпэний үнэ орсон)

Зарлал

Монгол дэлгүүр ажиллаж эхэллээ.

Мах, гадаад ярьдаг утасны карт, цэнэглэгч картууд, хэрчсэн гурил, хөлдөөсөн бууз, хоол амтлагч, цайны хийц, амттангууд, цөцгий, масло гэх мэт бараатай ба газрын ачаа, ачааны машинаар үйлчлэх, олон улсын нислэгийн тийз захиалга, энд унах болон Монгол ачуулах машин зуучлах ажиллуудыг хийж байна.

Хаяг: Догжин гал команд, хажуу талын хуучин гэр ахуйн барааны дэлгүүр хоёрийн дундах гудмаар ороод 50 метрт Монгол дэлгүүр / 4 давхар хүүхдийн цэцэрлэгтэй улаан байшин / өдөр бүр 15-21 цаг хүртэл ажиллана

Monday, November 22, 2010

Солонгос орны талаарх Хэрэгтэй веб сайтууд

Солонгос орны тухай

Солонгосын соёл, мэдээллийн төв - www.korea.net

Солонгосын Аялал жуулчлалын алба - www.visitkorea.or.kr

Солонгосын Худалдаа, Хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг - www.kotra.or.kr

Соёлын тухай мэдээлэл

Солонгосын соёлын өвийн хэрэг эрхлэх - www.cha.go.kr

Солонгосын тайзны урлагийн үндэсний төв - www.ncktpa.go.kr

Солонгосын хэл шинжлэлийн үндэсний хүрээлэн - www.korean.go.kr

Солонгоын Үндэсний уламжлалын музей - www.nfm.go.kr

Солонгосын Үндэсний төв номын сан - www.nl.go.kr

Солонгосын Үндэсний төв музей - www.museum.go.krBlockquote

Солонгосын орчин үеийн дүрслэх урлагийн музей - www.moca.go.kr

Төрийн байгууллагууд

Ерөнхийлөгчийн алба - www.president.go.kr

Ерөнхий Сайдын алба - www.opm.go.kr

Аудит,Хянан Шалгах алба - www.bai.go.kr

Үндэсний Тагнуулын алба - www.whois.nis.go.kr

Солонгоын Холбоо Харилцааны хороо - www.kcc.go.kr

Засгийн газрын Хууль тогтоомжийн агентлаг - www.moleg.go.kr

Эх оронч, ахмад дайчдын хэрэг эрхлэх агентлаг - www.mpva.go.kr

Солонгосын худалдаа үзэсгэлэн яармагийн хороо - www.ftc.go.kr

Санхүүгийн үйлчилгээний хороо - www.fsc.go.kr

Иргэдийн эрхийг хамгаалах хороо - www.acrc.go.kr

Стратеги Санхүүгийн яам - www.mosf.go.kr

Боловсрол, Шинжлэх ухаан, Технологийн яам - www.mest.go.kr

Гадаад харилцаа, Худалдааны яам - www.mofat.go.kr

Хоёр Солонгосын эв нэгдлийн яам - www.unikorea.go.kr

Хуульзүйн яам - www.moj.go.kr

Батлан хамгаалах яам - www.mnd.go.kr

Засаг захиргаа, Аюулгүй байдлын яам - www.mopas.go.kr

Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам - www.mcst.go.kr

Хүнс, Хөдөө аж ахуй, Ой, Загас агнуурын яам - www.maf.go.kr

Мэдлэг, Эдийн засгийн яам - www.mke.go.kr

Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, Гэр бүлийн яам - www.mw.go.kr

Байгаль орчны яам - www.me.go.kr

Хөдөлмөрийн яам - www.molab.go.kr

Хүйсийн тэнцвэрт байдлын яам - www.mogef.go.kr

Газар,Тээвэр, Далайн яам - www.mltm.go.kr

Бие даасан байгууллагууд

Үндсэн хуулийн цэц - www.ccourt.go.kr

Сонгуулийн үндэсний хороо - www.nec.go.kr

Хүний Эрхийн үндэсний хороо - www.humanrights.go.kr

Хуулийн байгууллага

Үндэсний Ассамблей - www.assembley.go.kr

Шүүхийн байгууллага

Дээд шүүх - www.scourt.go.kr

Мэндчилгээ


Сүүлийн жилүүдэд Монгол Улс-БНСУ, БНАСАУ-ын эдийн засаг, улс төр, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт үлэмж эрчимтэй хөгжиж ирлээ. Нийгмийн хөгжлийн энэхүү чиг хандлага, хоёр орны харилцааны үсрэнгүй хөгжлийн үйл явцыг дагалдан Монгол Улсаас БНСУ-ын их, дээд сургуулиудад суралцагчдын тоо жил бүр тогтвортой өсөн нэмэгдэж байна.

БНСУ-ын их, дээд сургуулиудад суралцаж, боловсрол эзэмшсэн төгсөгчдийн санаа сэтгэл, хүсэл зорилгоороо эвлэлдэн нэгдсэн хэсэг нөхдийн санаачилгаар "Монголын Солонгост Сургууль Төгсөгчдийн Холбоо" хэмээх төрийн бус, олон нийтийн байгууллагыг үүсгэн байгуулж, улмаар энэхүү холбоогоор дамжуулан хоёр орны сайн хөршийн түншлэлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх болон эх орноо хөгжил дэвшилд хүргэх эрхэм үйлст өчүүхэн ч атугай хувь нэмэр оруулахыг зорьсон билээ.

Тус холбоо нь Солонгост суралцаж, боловсрол эзэмшсэн хүн бүрийн өмнө нээлттэй байх бөгөөд улмаар шинэ зуундаа хоёр орны хамтын ажиллагааны хөгжил дэвшлийн гүүр болон өргөжин хөгжинө гэдэгт гүнээ итгэж байна.

Солонгост суралцаж төгссөн болон өдгөө суралцаж буй нийт залуучууддаа Солонгост Сургууль Төгсөгчдийн Холбооны гишүүдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлж, Солонгост эзэмшсэн мэргэжил боловсрол, хүмүүжил, ёс жаягаа дээдлэн хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, эх орноо цэцэглэн хөгжүүлэх их үйлст бие биеэ дэмжин хамтран ажиллахыг уриалж байна.

Солонгост Сургууль Төгсөгчдийн Холбоо

Ерөнхийлөгч

Ч.Эрдэнэбаяр


Өндөр боловсролтой нэг хүн 10-30 дахин үржих төрийн бодлогын эхлэл нь “Зөгийн үүр” хөтөлбөр



Гадаад улсаас манай улсад ирж, ажиллаж амьдарч буй иргэдийн хэргийг эрхлэх тусгай агентлаг байдгийг бид мэднэ. Харин гадаадад амьдарч буй өөрийн иргэдийн асуудлыг цогцоор нь анхаарах байгууллагагүй явсаар өнөөг хүрлээ. Харин саяхнаас Засгийн газрын дэргэд Зөвлөл байгуулагдан хилийн чанадад амьдарч буй 200 мянга орчим иргэдээ төрийн бодлогын түвшинд анхаарч эхэлснээрээ онцлог юм. Тэгээд ч харьд суугаа монголчуудын 90 гаруй хувь нь сонгуулийн эрх бүхий, оюуны болон хөгжлийн өндөр чадамжтай иргэд байдаг юм. Энэ сэдвээр Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Энх-Эрдэнэтэй ярилцлаа.

Зөвлөл чухам ямар үүрэгтэй талаар эхлээд тодруулахгүй юу?

- Гадаадад амьдарч буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, нийгмийн хамгааллын асуудлыг сайжруулах чиглэлээр төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах үүрэгтэй. Салбар дундын зохицуулалт хийх, салбарын яамдын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн бодлогоор хангах үндсэн чиг үүрэгтэй зөвлөлдөх байгууллага гэсэн статустай.

Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын эрх ашгийг хамгаалах тухай яригдахад эхний ээлжинд хилийн чанад дахь хүмүүсээ ч тоолоогүй байж гэсэн шүүмжлэл гардаг. Энэ тооцоо одоо бэлэн болсон уу?

- Өнөөдөр 200 мянга орчим иргэд хилийн чанадад ажиллаж, амьдарч байна гэсэн албан бус тоо бий. Хүн амынхаа тоотой харьцуулахад энэ нь манай улсын 22 дахь аймаг гэж үзэж болохуйц том тоо юм. Энэхүү “шинэ” аймгийн онцлог нь хоорондоо жаахан зайтай олон сумдтай боловч бусад аймагтай харьцуулахад мэдээлэл түгээлээ гэхэд цаг алдаж, шуудан энэ тэр гэх шаардлагагүй. Зөв зохион байгуулж чадвал ганцхан кноп дараад л нэгэн зэрэг хоорондоо холбогдож болох онцлогтой.

Манай орны хувьд иргэд олноор хилийн чанадыг зорих нь гадаадаас мөнгө, туршлага, мэдээлэл технологийг оруулах сайн талтай боловч нөгөө талаас үндэсний чадавхитай боловсон хүчнүүдээ алдах, хүн амын хүйсийн болон хөдөлмөрийн чадвартай хэсгийн тэнцвэр алдагдах зэргээр нийгмийн бүтцэд сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс гадаадад байгаа иргэдийнхээ талаар нэгдсэн мэдээллийн бааз бүрдүүлэх, дүн шинжилгээ хийх, цаашид төрөөс авч хэрэгжүүлэх нэгдсэн бодлогыг тодорхойлоход салбарын яамдын үйл ажиллагааг уялдуулахад анхаарах хэрэгтэй болоод байгаа юм.

Монголын төр саяхнаас гадаадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг нь хамгаалъя, улс орныхоо бүтээн байгуулалтад нөөц, хүчин чадлыг нь ашиглая гэж ярих боллоо. Чухам ямар арга замыг олж харсан талаар тодруулахгүй юу?

- Мэдээллийн технологи, цөмийн физик, сансар судлал, уул уурхай, нано технологи гээд монгол хүний хүрээгүй салбар гэж алга. Монгол хүний чадавх үнэхээр өндөр байдаг юм байна. Эдгээр чадварлаг хүмүүсийн дийлэнх нь зөвхөн мөнгөний төлөө гадагш явдаг биш харин ажил мэргэжлээрээ өсч дэвжих боломж, шинийг бүтээх нөхцөл, амьдрах илүү тухлаг орчинг эрэлхийлсэн байдаг. Тиймээс тэднийг дэмжиж, эрх ашгийг хамгаалах, хүчийг нь нэгтгэн ашиглах бодлого хэрэгжүүлэх нь тэднийг эх орондоо ажиллаж, амьдрах боломж бүрдүүлэхээс дутуугүй чухал байна.

Өөр бас анхаарах зүйл байна. Саяхан манай их сургуулийн нэг багш ярьж байна лээ. Нано технологиор 22 оюутан төгсгөхөд 20 нь гадаад руу, тухайлбал Солонгос руу явах гэж байна гэж. Энэ юуг харуулж байна гэхээр манайх өндөр чадвартай хүмүүсээ нөөж авч үлдэх, оюутан болон гэрээт ажилчдыг зохион байгуулалттайгаар дэмжиж гадагш явуулж, солилцоог нэмэгдүүлэх талаар илүү бодолцох ёстойг харуулж байгаа юм.

Саяхан төрийн байгууллагуудын дунд өргөн хэлэлцүүлэг явуулж “Зөгийн үүр” хөтөлбөр явуулахаар болсон. Хэрэгжилтийг танай зөвлөл зохион байгуулах юм байна гэж ойлгосон?

- Ерөнхий сайд С.Батболдын санаачилж, үүрэг болгосны дагуу Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос гадаадад байгаа өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн иргэдээ эх орондоо эргэн ирж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах таатай орчин бүрдүүлэх зорилго бүхий “ Зөгийн үүр" хөтөлбөрийн төслийг боловсруулж ирүүлсэн. Хөтөлбөрийн төслийг төрийн болон төрийн бус байгууллагуудаар үе шаттайгаар хэлэлцүүлсэн. Одоо яамдуудаас саналыг авч Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэж байна. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг зөвлөлөөс чиглүүлэн зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах бөгөөд холбогдох байгууллагууд чиг үүргийнхээ дагуу хамтран хэрэгжүүлэх юм.

Гадаадаас эх орондоо аль чиглэлийн хүмүүсийг урихаар ярьж байгаа вэ. Ямар мэргэжилтнүүддээ төр санал тавих бол гэдгийг сонирхмоор байна?

- “Зөгийн үүр” хөтөлбөрийн төслийн эхний хоёр жилийн туршилтын хугацаанд нийгэм, эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр, нэн түрүүнд шаардлагатай мэргэжлүүдийг эхний ээлжинд сонгохоор болсон. Тухайлбал, өнөөдөр Монголд уул уурхайн нарийн мэргэжилтний эрэлт их байна. Нийтдээ 3100 ажлын байр бий. ҮХШХ-ноос хийсэн судалгаагаар цаашдаа 2015 он гэхэд уул уурхайн боловсруулах салбарын ажиллагсад 59208-д хүрэх прогноз гарсан. Уул уурхайн инженер, геологич инженер, химич инженер, геофизикч, геохимич, металлургийн инженер зэрэг мэргэжлийн эрэлт ирэх 2015 он гэхэд улам ихэснэ. Тиймээс тодорхой шалгуурыг хангасан монгол ажиллагсдын эрэлт цаашид ч өссөөр байх болно.

Ажлын байр өссөөр байх боловч “Зөгийн үүр” хөтөлбөрт тийм ч олон иргэн хамрагдахгүй юм байна. Тэгэхээр зохицуулалтыг хэрхэн хийхээр тооцсон бэ?

- Эхний ээлжинд бид гадаадад өөрийн оюуныг үнэлүүлж чадаж буй өндөр потенциалтай хүмүүсээ авчрая. Тэд цаашаа үржих ёстой. Өндөр боловсролтой нэг хүн 10-30 дахин үржих тэр бодлогын эхлэл нь “Зөгийн үүр” хөтөлбөр байх ёстой гэж үзэж байгаа.

Цалингийн болон бусад хөшүүрэг байж л өндөр мэргэжилтнүүд нутагтаа ирэх байх. Үүнийг нь ямар байхаар зохицуулж байна?

- Үүний тулд тэднийг нэн түрүүнд бодит мэдээллээр хангаж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, шинээр бизнесээ эхлэхэд нь татварын хөнгөлөлт үзүүлэхээр ярьж байна. Бас зээлд хамрагдах боломж бүрдүүлэх, тэргүүлэх чиглэлийн хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, цалингийн нэмэгдэл урамшуулал олгох, судалгааны тэтгэлэг олгох зэргээр тусгагдсан байгаа. Мөн хилийн чанадад нэгэнт төвхнөсөн иргэдийг заавал бүрмөсөн нутагт нь ирүүлэх бус, тэнд нь хамтран ажиллах, түр хугацаагаар ирж очих зэрэг олон хэлбэрээр ажиллах боломжтой гэж үзэж байгаа.

Өнөөдөр уул уурхайн салбарт гадаадад үнэлэгдсэн “зөгий” хэр олон байдаг бол. Яагаад гэвэл, өнөөдрийн байдлаар хамгийн эрэлттэй байгаа мэргэжил энэ бололтой?

- Хэн, хаана, ямар мэргэжлээр сурч, ажиллаж буй талаар нарийвчилсан судалгааг эхлүүлж байна. Хилийн чанадад буй монголчуудын холбоо, Элчин сайдын яамдтай хамтарч судалгааг хийнэ. Мөн ирэх долдугаар сард Ерөнхий сайдын ивээл дор гадаадад сурч, ажиллаж буй оюутан, эрдэмтэн, судлаачдын чуулга, уулзалтыг зохион байгуулж, тэдний санал бодлыг сонсоно. Шилдэг илтгэлүүдийг тавиулах, салбар хуралдаануудыг салбарын яамдын оролцоотойгоор зохион байгуулж, тэднийг холбох, цаашид хамтран ажиллах боломж, ажлын цар хүрээгээ тодорхойлох, судалгаа хийх зорилго бүхий анхны чуулга, уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Иймэрхүү чуулга, уулзалт хилийн чанадад л олон удаа зохиогддог гэж сонссон. Харин эх орондоо хийж буй нь анхных уу?

- Ер нь эх орныхоо хөгжил, өрсөлдөх чадварт хэн илүү санаа зовдог гээч. Эх орондоо байгаа хүмүүсээс илүү гадаадад буй иргэд. Орчин нь ч тэднийг тийм болгодог байх. Тэд өөрсдийн санаачлагаар цаг заваа гаргаж, хандив мөнгөө цуглуулж, улс орныхоо хөгжлийг хэрхэн хурдасгах талаар зөвлөлдөн чуулдаг. Үнэхээр бахархмаар. Энэ онд гэхэд Америкт, Англид, Италид чуулсан. Тэдний дундаас Британийн монголчууд энэ жил “Монгол орны хөгжилд” сэдэвт чуулга уулзалтыг зургаа дахь жилдээ зохион байгуулсан. Оролцогсдын тоо эрс нэмэгдэж, европын найман орноос төлөөлөгчид ирж салбар хуралдаануудаараа нийт 23 илтгэлийг сонсч хэлэлцсэн байна билээ. Эндээс маш олон шинэ санаа, шилдэг илтгэлүүд гардаг учраас эднийг эмхэтгэн хэвлүүлж, төр засгийн удирдлагуудад хүргэх, нийтийн хүртээл болгох нь улс орныхоо хөгжилд оруулж буй маш том хөрөнгө оруулалт юм.

Зөвлөлөөс цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын цар хүрээ ямархуу байхыг тодруулж болох уу?

- Үндэсний хөгжлийн цогц бодлогод, “Гадаадад өндөр боловсрол, мэргэжил эзэмшсэн иргэдээ эх орондоо буцаж ирж ажиллах сонирхлыг төрүүлэхүйц эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлж, өөрийн мэргэшсэн чиглэлээрээ ажлын байр бий болгох санал, санаачилгыг хөхиүлэн дэмжих” тухай заалт бий. Энэ нь манай Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн захиалга болж байгаа юм. Тиймээс асуудлыг аль нэг яам, салбарын хүрээнд яриад шийдэх боломжгүй. Салбар дундын зохицуулалт, нэгдсэн бодлого зайлшгүй шаардлагатай. Энэ чиг үүргийнхээ дагуу л ажлаа төлөвлөж, салбарын яамдтай болон төрийн бус байгууллага, хувийн хэвшилтэй хамтран төр, иргэний түншлэлийг хөгжүүлэхэд анхааран ажиллах болно.

Энэ жилдээ багтаж хэрэгжүүлэх тоймтой ажлуудаасаа дурьдвал?

- Хилийн чанадад буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаална гэдэг гарсных нь дараа биш харин хил давахаас нь өмнө бодит мэдээллээр хангах, сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тал дээр холбогдох байгууллагууд шат шатандаа анхаарч ажиллаж байна. Тухайлбал, Гадаадад ажиллах хүч илгээх төвөөс хөдөлмөр эрхлэхээр явах гэж буй иргэдэд зориулж Зөвлөлөөс төрийн холбогдох яам, агентлагуудтай хамтарсан сургалтын хөтөлбөр боловсруулж, мэргэжилтнүүд тухай бүр очиж сургалт явуулах, иргэдэд зөвлөгөө өгч, нэгдсэн гарын авлагаар хангах ажлыг зохион байгуулж, хэвшүүлэ гэж байна.

Эрхзүйн орчны тухайд ямар шинэлэг санаа дэвшүүлж байгаа бол?

- Эрх зүйн орчинг боловсронгуй болгох үүднээс Гадаадад ажиллах хүч илгээх авах тухай, Сонгуулийн тухай, Харьяатын тухай зэрэг хуулиудын төсөлд онлайн хэлэлцүүлэг хийж, санал боловсруулж оруулахаар ажиллаж байна. Мөн гадаадад ажиллаж буй иргэдийнхээ нийгмийн даатгалыг харилцан зөвшөөрөх механизмыг бүрдүүлэх талаар НХХЯ идэвх санаачлагатай ажиллаж, Солонгос улстай гэрээ хийсэн ба мөн Чех, Унгар зэрэг улсуудтай уг гэрээг үзэглэхэд бэлэн болоод байна. Түүнчлэн гадаадад амьдарч буй иргэдтэй холбоотой хууль, тогтоол, дүрэм журмын эмхэтгэл гаргах, мэдээллийн бааз бүрдүүлэх, судалгаа хийх хэрэгтэй. Үүний тулд гадна дотнын салбарын уулзалтуудыг зохион байгуулах, бусад ижил төстэй байгууллагын туршлага судлах зэрэг ажлуудыг төлөвлөсөн байгаа. Дашрамд дурдахад манай зөвлөлийн албан ёсны цахим хуудас болох www.cooperation.gov.mn гэсэн хаягаар зочилж, бидний ажилтай дэлгэрэнгүй танилцаж, зөвлөгөө дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахыг урьж байна.







“Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдийг улс орны бүтээн байгуулалтад оролцоход дэмжлэг үзүүлэх Зөгийн үүр” хөтөлбөр

Ерөнхий сайд С.Батболд санаачилгаар Монгол Улсын Засгийн газраас Хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн Монгол Улсын иргэдийг эх орондоо эргэн ирж ажиллах болон хилийн чанадаас мэдлэг, туршлага, боломжоо улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх асуудалд чиглүүлэн ажиллах эрх зүй, эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлэх зорилго бүхий “Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдийг улс орны бүтээн байгуулалтад оролцоход дэмжлэг үзүүлэх Зөгийн үүр” хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газрын 2010 оны 250 дугаар тогтоолоор баталлаа.

Монгол Улс ойрын жилүүдэд эдийн засаг, нийгмийн олон салбарт бүтээн байгуулалтын томоохон хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлж эхэлж буйтай холбоотойгоор хөдөлмөрийн зах зээл дээр 2010-2015 онд 40 000 гаруй ажлын байр шинээр бий болохоос 6000 гаруй инженер, техникийн ажилтан шаардлагатай болох юм. Мөн өндөр технологийн аж үйлдвэрийн салбарт ажиллах хүчний эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэх төлөвтэй байна.

Монгол Улсын Засгийн газар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт шаардлагад нийцсэн боловсон хүчнийг бэлтгэх, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх ажлыг зохион байгуулахад онцгой анхааран ажиллаж байгаа хэдий ч тухайн үйлдвэрлэл дээр ажиллах, шаардлага хангахуйц нарийн мэргэжлийн, өндөр ур чадвартай хүний нөөц хангалттай бус, дотооддоо богино хугацаанд бэлтгэх боломж хязгаарлагдмал байгаагаас ажиллах хүчний хомсдолыг одоогоор гадаадаас ажиллах хүч авах замаар хэсэгчилэн шийдэж байна.

Нөгөө талаас өнөөдөр албан бус тоогоор 200 000 гаруй Монгол Улсын иргэд хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч байгаа нь манай улсын нийт ажиллах хүчний 9.3-18.6 хувийг эзэлж байна. Эдгээр иргэдийнхээ мэдлэг, ур чадвар, нөөц бололцоог Монгол Улсын хөгжлийн төлөө үйл ажиллагаанд ашиглах, татан оролцуулах, нөөц бололцоогоо ашиглах шаардлага тулгараад байна.

Дэлхийн улс орнуудын амжилттай хөгжлийн түүхээс харахад диаспора буюу хилийн чанад дахь иргэдийнхээ мэдлэг чадварыг улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжилд татан оролцуулсан арвин туршлагууд байна. Зүүн Өмнөд Азийн орнуудын аж үйлдвэржилтийн түүх, Энэтхэг, Армян зэрэг улсуудын мэдээллийн технологийн салбар, Хятад улсын өндөр технологийн салбарын хөгжилд гадаад дахь өндөр боловсрол, мэдлэг туршлагатай диаспора чухал үүргийг гүйцэтгэсэн байна. Хилийн чанад дахь иргэдээрээ дамжуулан хөгжингүй орнуудын технологи, мэдлэг, менежментийн ур чадварыг шууд дамжуулан авах, бизнесийн, судалгааны түншлэл бий болгох, хөгжүүлэх нь харьцангуй энгийн бөгөөд үр дүнтэй арга зам байдаг.

“Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдийг улс орны бүтээн байгуулалтад оролцоход дэмжлэг үзүүлэх Зөгийн үүр” хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтуудыг дэвшүүллээ.

1. Хилийн чанад дахь иргэдийг эх орондоо ирж ажиллаж, амьдрахад шаардлагатай бодит мэдээллээр хангах, тэдний боловсрол, мэргэжлийн туршлага, ур чадварын талаар мэдээллийн сан үүсгэх, судалгаа хийх, Монголын аж ахуйн нэгж, байгууллагуудыг гадаадад байгаа монгол иргэдийн холбогдох мэдээллээр хангах тогтолцоог бүрдүүлэх;
2. Монгол Улсын иргэд хилийн чанадаас эргэн ирж хөдөлмөр эрхлэх, бизнесийн үйл ажиллагаа эхлүүлэх болон хилийн чанадад байгаа иргэд Монголын аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллахад таатай эрх зүйн орчин бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэх, бизнес эхлүүлэх, хамтран ажиллахад зуучлах, бизнесийн зөвлөх үйлчилгээ хэлбэрээр дэмжлэг үзүүлэх тогтолцоог бүрдүүлэх;
3. Хилийн чанад дахь Монгол Улсын иргэд эдийн засаг, аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологи, бүтээн байгуулалтын тэргүүлэх салбар, чиглэлийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн зах зээл дээр онц шаардлагатай ажлын байранд ирж ажиллах тохиолдолд үзүүлэх цалин хөлс, урамшууллын тогтолцоо бий болгох;

“Зөгийн үүр” хөтөлбөрийн төслийг Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, арга хэмжээ, түүний дотор хүн амын бүртгэлийг төгөлдөржүүлэх зорилт, хүн амын 2011 оны улсын тооллого, иргэний шинэчилсэн бүртгэл, “Хүний хөгжил сан”-гийн үйл ажиллагаа, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, засгийн газраас хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлийн томоохон төслүүд, “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”, “Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар баримтлах бодлого” зэрэг бодлогын баримт бичгийн болон бүтээн байгуулалтын төслийн хэрэгжилттэй уялдуулан зохион байгуулахаар боловсруулсан бөгөөд хэрэгжилтийг ЗГХЭГ-ын дарга тэргүүлдэг Ерөнхий сайдын дэргэдэх “Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл” хариуцаж ажиллах юм.

Гадаадад байгаа иргэдээ улс орны бүтээн байгуулалтад оролцоход төр засгаас тодорхой дэмжлэг үзүүлэх “Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр цаашид улам нэмэгдэх төлөвтэй байгаа хөдөлмөрийн зах зээл дээрх өндөр ур чадвар бүхий ажиллах хүчний эрэлт хэрэгцээг хангах, төрийн алба, хувийн хэвшил, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудыг чадавхижуулах, шинэ мэдлэг, дэвшилтэт арга, технологийг нэвтрүүлэхэд чухал хувь нэмэр оруулах боломж бүрдэнэ. Төрөөс харилцан уялдаа бүхий цогц арга хэмжээг авч хэрэгжүүлснээр хилийн чанадад өндөр боловсрол, мэдлэг, ур чадвар эзэмшсэн, тэнд ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэд Монгол дахь ажил олгогчид, судалгааны байгууллагуудтай холбогдон эх орондоо урт, богино хугацаагаар эргэн ирж ажиллах, бизнес эрхлэх, гадаадын дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, мэдлэг дамжуулах, хөрөнгө оруулалтыг татах зэрэг олон хэлбэр, чиглэлээр эх орныхоо хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
ХЧАБМУИХА Зөвлөл

Wednesday, November 3, 2010

“Үзэсгэлэнт Жэжү арлаар” аялах хүмүүсийн бүртгэл


Sohn Yon Soon Докторын нэрэмжит уулзалт цугларалт Солонгосын үзэсгэлэнт газар болох Жэжү аралд 11 сарын 19 өөс 11 сарын 21 хооронд 2шөнө 3 өдөр зохион байгуулагдах гэж байна. Оролцох хүний тоо 200 хүн . Жэжүд байх зардлыг Сон доктор хариуцах бөгөөд оролцох хүмүүс онгоцны 2талын зардлаа даах юм. Онгоцны билет 200.000won
Бүртгүүлэхдээ энд дарж бүртгүүлнэ үү
Жич: Заавал Сон докторын шугамаар ирсэн оюутнууд явах биш хүссэн хүн бүр явж болно.

Онгоцны билет захиалгын хувьд оюутны тоо, (газар зүйн) байршил зэргээс шалтгаалан Сөүл орчмын оюутнууд, Жонжү хотын оюутнууд гэсэн хоёр групп-ээр Жэжүд очихоор ярилцаж
байна.

Жонжү хотын оюутнуудын хувьд билетийн захиалгаа Жонбүг сургуулийн оюутан

Ж.Азжаргал (email: azjargal777@yahoo.com; mobile: 010-86904937 )

дээр цуглуулан тэндээсээ билет захиалгаа хийх тул тус бүс нутгаас бүртгүүлсэн оюутнууд Жонбүг их сургуулийн багтай нийлж захиалгаа хийхийг хүсье.

Сайн байцгаана уу та бүхэндээ нэгэн мэдээлэл хүргье

Өнгөрсөн сарын 30 31 нд Таечон далайн эрэгт болсон MUSTAK буюу MUST in Korea холбооны анхны эрдэм шинжилгээний хуралд Best paper award өргөмжлөлийг Чонбук их сургуулийн доктарант оюутан Ганпүрэв шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.
Ганпүрэвтээ цаашдын эрдмийн ажилд өндөр амжилт хүсье.

Ингээд дэлгэрэнгүй мэдээллийг хүргье^^

MUSTAK-ийн анхдугаар эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.

2010 оны 10 сарын 30-31 хооронд БНСУ-ын Бурёон хотын Тэчон далайн эрэгийн Ocean View Hotel-д MUSTAK (MUST Association in Korea)-ийн анхдугаар эрдэм шинжилгээний хурал, уулзалт амжилттай болж өнгөрлөө. Уг эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн ректор, профессор Б.Дамдинсүрэн (MUSTAK-ийн удирдах зөвлөлийн хүндэт гишүүн) хүрэлцэн ирж, хурлыг нээж үг хэллээ. Мөн ЭШХуралд MUST-ийн Солонгос улс дахь багш нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүд болох профессор Л.Батхишиг, профессор Ён Ил Ким, профессор Б.Отгонбаяр ба спонсор компаний гишүүд (Солонгос талаас) оролцсон ба ЭШХ-ийг профессор Л.Батхишиг удирдан явуулсан юм. Хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр БНСУ-ийн талаас ADTEC, ETRI, ESSENTEL ба Camp Net, Монголын талаас ШУТИС оролцлоо.

MUSTAK-ийн анхны эрдэм шинжилгээний хуралд MUSTAK-ийн гишүүд болон хурал оролцогчид нь тэдгээрийн судалгааны ажилтай холбоотой боловсролын удирдлага, хэрэглээний матетамик, био болон хими технологи, мэдээлэл холбоо, робот, монгол хэлний синтез, эрчим хүч ба эртний уран зураг судлал гэх мэт олон сонирхолтой сэдвүүдээр илтгэлүүд хэлэлцүүллээ.

Эдгээр өгүүллүүдээс шилдэг өгүүллийг шалгаруулсан ба Хуралд тавигдсан илтгэлүүдээс шилдэг илтгэлийг нийт оролцсон хүмүүсийн санал, хурлыг удирдсан хүмүүс болон ивээн тэтгэгчдийг төлөөлөн хуралд оролцсон хүмүүсийн саналыг үндэслэн тодруулахад Chonbuk National University-д Металлургийн инженер чиглэлээр суралдаг, ШУТИС-ийн Материалын Технологийн Сургуулийн багш Адилбишийн Ганпүрэвийн тавьсан ”Pulse plating of copper from acid electrolyte: A study ofmorphology and some physical parameters” сэдэвт илтгэл шалгарч дурсгалын шилдэг өгүүллийн гэрчилгээ ба мөнгөн шагнал (300.000 вон) гардаж авлаа.

Хурлын үйл ажиллагааны дараа MUSTAK-ийн 2 дахь уулзалт амжилттай болж өнгөрлөө.

Хуралд идэвхтэй оролцон, судалгааныхаа ажлын талаар бусадтайгаа саналаа хуваалцсан та бүхэндээ баярлалаа. Та бүхний эрдэм номын их үйлсэд тань амжилт хүсьё.

Tuesday, November 2, 2010

А.Сарнай шилдэг 25-т багтлаа Хятадын Хайнань мужид зохиогдсон “Дэлхийн мисс”-ийн 60 дахь удаагийн тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Тэмцээний тэргүүн байр, Дэлхийн миссээр Америкийн гоо бүсгүй Александрия Миллс шалгарлаа.

18 настай Америкийн гоо бүсгүй ийнхүү дэлхийн миссийн алтан титмийг зүүж, уг тэмцээнд оролцсон 114 орны гоо бүсгүйчүүдийг тэргүүллээ.

Харин аман хүзүүнд Ботсваны гоо бүсгүй Эмма Вариус шалгарсан бол гуравдугаар байрт Венесуэлийн гоо бүсгүй Адриана Васайни нэрлэгдлээ.

Манай улсаас энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон А.Сарнай шилдэг 25-д шалгаран, улсынхаа хамгийн дээд амжилтыг тогтоосон юм.

Дэлхийн шилдэг 25 гоо бүсгүйн нэг болсонд баяр хүргэе. Манай уншигчидтай сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа. Сэтгэл их өндөр байна. Монгол гэж дуудахад нь урагшаа алхаж байхдаа үнэхээр сэтгэл хөдөлж байсан. “UBS” телевизийнхэн, дэмжигчид, зохион байгуулагчид тэнд байсанд баярлаж байсан. Манай нутгаас хүн ирсэн гэхээр сэтгэлд ойр, өөртөө итгэлтэй, илүү бардам, илүү сайхан инээмсэглэж алхдаг юм билээ. Өмнө нь явж байсан тэмцээнүүдэд Монголоос хүн ирж байгаагүй болохоор маш их баярласан.

Тэмцээн маань 30 хоногийн турш сайхан болж өнгөрсөн. Бид их олон газруудаар явсан. Дэлхийн миссийн холбоогоор бахархсан. Гоо сайхны тэмцээн төдийгүй асар том хүмүүнлэгийн ажил явагддаг юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрч, гайхан биширч байсан. Хоёр цагийн дотор хоёр сая 772 мянган юань цуглуулаад тэр чигээр нь Хайнанийн үер усны гамшигт нэрвэгдээд байгаа хүмүүст хандив болгож өгсөн. Энэ бол үнэхээр бахархмаар санагдаж байсан. “Гоо сайхан ертөнцийг аварна” гэдэг үнэн юм даа гэж бодож байлаа.

-Шилдэг 25 бүсгүйг зарлаж байхад Монголчууд бид амьсгаа даран чагнаж суулаа. Тэр мөчид өөртөө хэр итгэлтэй байсан бэ?
-Тэмцээнд орохоос өмнө ч би өөртөө итгэлтэй байгаагаа хэлж байсан. Өөртөө итгэлтэй хүний алхаа гишгээ, инээмсэглэл нь хүртэл илүү сайхан харагддаг шүү дээ. 25 бүсгүйгээс таван бүсгүй тэмцээнүүдэд түрүүлээд шалгарсан байсан. Шилдэг 20-д орно гэдэгтээ итгэлтэй байсан. “Надад дахин нэг боломж олгооч, долоод шалгарч, дэлхийн миссийн тайзан дээрээс үг хэлэх боломж олгооч” гэж маш их залбирсан. Харамсалтай нь чадсангүй. Гэхдээ шилдэг 25-д орсондоо маш их баяртай байгаа. Энэ бол миний хувьд төдийгүй Монголын хувьд том амжилт гэж дүгнэж байна.

-Шилдэг 25-д шалгарахад юу нөлөөлсөн гэж бодож байна?
-Дэлхийн миссд орсон маань маш том хувь тохиол байсан. Яагаад гэхээр өмнө нь миссийн тэмцээнүүдэд орж байхдаа дэлхийн миссийн тэмцээнийг уулын оргил гэж дүгнэж байсан. Энэ оргилд хүрэхийн тулд би асар их хичээл зүтгэл гаргаж, чин сэтгэлээсээ хүссэн. Надад олон сайхан хүмүүс тусалж, дэмжиж, тэдний сэтгэлийн дэмээр шилдэгт шалгарч чадлаа гэж бодож байна.


БЛИЦ:
Овог, нэр: Амарын САРНАЙ
Нас: 23
Өндөр: 178 см
Жин: 58
Биеийн харьцаа: 91х61х92
Эзэмшсэн хэл: Англи, орос, япон
Хообий: Зураг зурах
Гэр бүлийн байдал: Найз залуугүй

Монголынхоо нэрийг дэлхийн давцанд гаргаж яваа мундаг хүмүүстээ амжилт хүсье


Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах наадмын хагас шигшээд Монгол бүсгүй багтав
Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 60 дахь удаагийн наадам БНХАУ-ын Санья арал дээр болж, уржигдар өндөрлөлөө. “Miss world 2010” наадамд дэлхийн өрсөлдсөнөөс Монгол Улсыг төлөөлөн оролцсон А.Сарнай шилдэг 25 оролцогчийн нэгээр тодорч хагас шигшээд багтсан юм.

А.Сарнайтай тэмцээнийх нь дараа утсаар холбогдлоо.

-Дэлхийн шилдэг 25 гоо бүсгүйн нэг болсонд баяр хүргэе. Манай уншигчидтай сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа. Сэтгэл их өндөр байна. Монгол гэж дуудахад нь урагшаа алхаж байхдаа үнэхээр сэтгэл хөдөлж байсан. “UBS” телевизийнхэн, дэмжигчид, зохион байгуулагчид тэнд байсанд баярлаж байсан. Манай нутгаас хүн ирсэн гэхээр сэтгэлд ойр, өөртөө итгэлтэй, илүү бардам, илүү сайхан инээмсэглэж алхдаг юм билээ. Өмнө нь явж байсан тэмцээнүүдэд Монголоос хүн ирж байгаагүй болохоор маш их баярласан.

Тэмцээн маань 30 хоногийн турш сайхан болж өнгөрсөн. Бид их олон газруудаар явсан. Дэлхийн миссийн холбоогоор бахархсан. Гоо сайхны тэмцээн төдийгүй асар том хүмүүнлэгийн ажил явагддаг юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрч, гайхан биширч байсан. Хоёр цагийн дотор хоёр сая 772 мянган юань цуглуулаад тэр чигээр нь Хайнанийн үер усны гамшигт нэрвэгдээд байгаа хүмүүст хандив болгож өгсөн. Энэ бол үнэхээр бахархмаар санагдаж байсан. “Гоо сайхан ертөнцийг аварна” гэдэг үнэн юм даа гэж бодож байлаа.

-Шилдэг 25 бүсгүйг зарлаж байхад Монголчууд бид амьсгаа даран чагнаж суулаа. Тэр мөчид өөртөө хэр итгэлтэй байсан бэ?
-Тэмцээнд орохоос өмнө ч би өөртөө итгэлтэй байгаагаа хэлж байсан. Өөртөө итгэлтэй хүний алхаа гишгээ, инээмсэглэл нь хүртэл илүү сайхан харагддаг шүү дээ. 25 бүсгүйгээс таван бүсгүй тэмцээнүүдэд түрүүлээд шалгарсан байсан. Шилдэг 20-д орно гэдэгтээ итгэлтэй байсан. “Надад дахин нэг боломж олгооч, долоод шалгарч, дэлхийн миссийн тайзан дээрээс үг хэлэх боломж олгооч” гэж маш их залбирсан. Харамсалтай нь чадсангүй. Гэхдээ шилдэг 25-д орсондоо маш их баяртай байгаа. Энэ бол миний хувьд төдийгүй Монголын хувьд том амжилт гэж дүгнэж байна.

-Шилдэг 25-д шалгарахад юу нөлөөлсөн гэж бодож байна?
-Дэлхийн миссд орсон маань маш том хувь тохиол байсан. Яагаад гэхээр өмнө нь миссийн тэмцээнүүдэд орж байхдаа дэлхийн миссийн тэмцээнийг уулын оргил гэж дүгнэж байсан. Энэ оргилд хүрэхийн тулд би асар их хичээл зүтгэл гаргаж, чин сэтгэлээсээ хүссэн. Надад олон сайхан хүмүүс тусалж, дэмжиж, тэдний сэтгэлийн дэмээр шилдэгт шалгарч чадлаа гэж бодож байна.


-Дэлхийн миссээр шалгарсан Америкийн бүсгүй болон эхний байруудад орсон бүсгүйчүүдийн талаар ямар бодолтой байна вэ. Чиний хувьд аль улсын миссийг дэмжиж байв?
-Миний хувьд Америк бүсгүй түрүүлсэнд баяртай байгаа. 18 настай маш сайхан охин. Хоёр, гуравдугаар байрт ч сайхан охид орсон. Би хувьдаа шагнал нь эзнээ олсон тэмцээн болсон гэж бодож байна. Охид өөрсдийн гэсэн гадаад, дотоод гоо сайхантай. Улс орныхоо соёл, түүхийг хадгалсан юм шиг санагдсан.

Тэмцээний дараа шүүгчид болон шүүгчтэй хамт суусан долоон мисс ирээд “Чамд баяр хүргэе, чи ёстой амжилттай оролцсон. Тэмцээнийг шүүх ямар хэцүү байсныг ойлгоорой. 115 орны сайхан бүсгүйчүүдийг хооронд нь харьцуулна гэдэг боломжгүй зүйл. Та нар бүгд маш сайхан. Та нар хэзээний ялагчид гэдгийг үргэлж санаж, сэтгэл зүрхэндээ хадгалж яваарай гэж хэлсэн. Энэ бол асар том урам зориг өгсөн сайхан үг байсан.

-А.Сарнай спортлог мисс тэмцээнд шилдэг 20-д шалгарч чадсан нь бас нэг том амжилт байлаа. Гоо бүсгүйчүүд хэр хүчтэй өрсөлдөгчид байв?
-Би хувьдаа өдөр тутам, эрүүл мэнддээ анхаарч фитнессээр хичээллэдэг. Гэхдээ амьдралдаа хэзээ ч 115 орны сайхан охидтой спортоор өрсөлдөнө гэж төсөөлж байгаагүй. Өөрийнхөө багтсан багийн таван охины нэг болж тамирчнаар тодрохдоо би үнэхээр өөртөө итгээгүй. Миний баяртай мөчүүдийн нэг байсан. Ямар ч байсан бид хөгжилтэй байсан. Холын зайд уралдсан, уртын харайлт хийсэн, усанд сэлсэн, буухиа тэмцээн болсон. Хөнгөн атлетик, хоккейн мэргэжлийн тамирчин охид ч байсан. Тэдэнтэй нэг дор өрсөлдөнө гэдэг хөгжилтэй, сайхан л байсан.

-Эхний өдрийн хүлээн авалтад өмсөж орсон хувцас чинь оролцогч бүсгүйчүүд төдийгүй шүүгчдийн анхаарлыг ихэд татсан гэсэн. Түүнээс болоод энэ өдрийн үйл ажиллагаа шалгаруулалтад нөлөөлөхгүй гэсэн мэдэгдэл гаргахад хүргэсэн байсан. Тэнд яг юу болсон юм бэ?
-Тийм үү. /инээв/ Охид болон шүүгчид, зохион байгуулагчдын зүгээс ямар нэг мэдэгдэл хийгээгүй. Би Монголоо төлөөлж “Дэлхийн мисс”- д орж байгаа болохоор цаг тутамдаа эх орныхоо соёл, түүх, зан заншлыг сурталчлах асар том үүрэг хариуцлага хүлээж явсан учраас ямар хувцастай оролцох нь миний эрхийн асуудал. Монголын үндэсний хувцас хамгийн гайхамшигтай сайхан нь байдаг. Миний хувцас шүүгч төдийгүй хүн бүхний анхааралд өртөж чадсан. Тэр нь шүүгчдийн шалгаруулалтад ямар нэг байдлаар нөлөөлөх эсэхийг зарлаагүй. Гэхдээ миний бодлоор шууд утгаар шүүгчид шалгаруулалтад нөлөөлөхгүй гэж байгаа ч бүгдийнх нь анхаарлыг татна гэдэг амжилт шүү дээ.


Дэлхийн олон хүмүүст Монголынхоо үндэсний хувцас, соёл, гоо сайхнаа харуулж, бахархуулж, бишрүүлж байгаадаа баяртай байна. Би өөрөө мэдээгүй байхад энэ тухай Монголоос маань холбооны эгч утасдаад хэлэхэд нь хувьдаа баярлаж байлаа.

-Далайн эргийн гоо бүсгүйн шилдэг 40-д багтсан байх. Бүгд ижил хувцастай оролцсон юм уу?
-Тэмцээний урьдчилан шалгаруулалтаар шүүгч нар нэг өрөөнд суугаад биднийг нэг нэгээр нь оруулж харсан. Тайзан дээрээс харагдах нэг өөр, ойроос харах бас өөр шүү дээ. Эхний шалгаруулалт усны хувцастай гараа байсан болохоор сандарч байсан. Гэхдээ ямар ч байсан 40-д шалгарсандаа баяртай байгаа. Миний усны хувцас хамгийн гоё нь байсан гэж бодож байгаа. Яагаад гэхээр би энд хоёр төрлийн усны хувцас авчирсан юм. Шалгаруулалтын өмнөх хоёр цагт би өөрийгөө бэлдэж байх явцдаа усны хувцсаар гоёх шаардлага гарсан. Бусад бүсгүйчүүдтэй харьцуулахад миний хувцас гоёл багатай юм шиг санагдахаар нь нэгнээс нь гинж, гялалзсан зүүлтийг нь аваад нөгөөдөхөд нь оёсон. Маш хурдан хугацаанд гоё загварын усны хувцас зохиож өмссөндөө баярласан. Шалгаруулалтад оролцохдоо алхаа гишгээ бүх юм маань сайхан байсан.

-Өвөрмонголын Ордост очиход Монголын мисс гэсэн утгаар нь чамайг онцолж, ач холбогдол өгсөн үү. Тэнд ямар сэтгэгдэл төрж байв?
-Надад гэртээ байгаа юм шиг санагдсан. Сайхан сэтгэгдэл төрсөн. Дэлхийн миссийн 60 дахь жилийнх нь ойгоор зургаа дахь Монгол оролцогч, Чингис хааны бунхан дээр ирсэн нь асар их бэлэгшээлтэй, урам зориг өгсөн арга хэмжээ болсон. Өвөрмонголчууд намайг онцолж дэмжээд, гар гараасаа барьчихаад ”Монгол” гэж орилж байхад сайхан сэтгэл төрөлгүй яахав. Бүх улс орны охид маань Чингис хааны, Монголын тухай түүх соёл, зан заншил, хувцсыг харж, тэдэнд хадагтай архи барьж хүндэтгэсэн. Цам харайлт, бөх барилдаан, морин уралдаан гээд бүгдийг үзсэн.

Хэдийгээр Өвөрмонголд ч гэлээ би Монголынхоо түүх соёлоор бахархсан. Монголд хамгийн ойр ирж, хүмүүстэй уулзаж, түүх соёлыг мэдэж, өөрсдийн соёлоо солилцож цаг мөчийг сайхан өнгөрөөсөнд баяртай байна.


-Бүтэн сарын турш орон орны миссүүдтэй хамт байсан. Сэтгэлд тань үлдсэн хамгийн сайхан дурсамжуудаас хуваалцаач?
-Хөгжилтэй зүйлс зөндөө байсан. Өмнө нь бэлтгэл дээр Монгол, Ангол, Молдав гээд дуудахаар хоорондоо адилхан сонсогдоод гурвуулаа зэрэг гарч байсан юм. Гэтэл сүүлийн шатанд 25-д үлдэхэд Монголиа гэхэд нь Молдав гэсэн юм биш байгаа гэж бодож зогссон. Тэгэхэд хажуугаас Монтенигрогийн охин чамайг дуудлаа гэхэд нь үнэхээр сэтгэл хөдөлсөн. Миний хувьд их сайхан тэмцээн болж өнгөрлөө.

-Монголчууддаа хандаж юу хэлэх вэ?
-Удахгүй харина. Гэрээ их санаж байна. Долоон сард гэрээсээ гарсан. Харих гэж байгаадаа маш их баярлаж байгаа. 30 хоног гэдэг урт хугацаа шиг санагдаж байсан ч тэмцээн уралдааны үеэр маш хурдан өнгөрсөн. Гэхдээ насан туршдаа дурсаж явах маш сайхан мөчүүдийг өнгөрөөлөө. Удахгүй Монголдоо очоод та бүхэнтэйгээ уулзана гэхээс сайхан, сэтгэл догдолж байна.

-Бидэнтэй холбогдож ярилцсан чамд баярлалаа.

Хэрвээ миссдээ анхаарал хандуулж, дэмжлэг туслалцаа үзүүлж илүү сайн бэлддэг бол дэлхийн титэм тун удахгүй Монголд ирэх боломж байгааг А.Сарнай маань харууллаа. 60 дахь жилдээ зохиогдож буй энэ наадам үзэгчдээрээ хөлбөмбөгийн дэлхийн аваргын дараа ордог. “Десофт медиа” групп зургаа дахь удаагаа гоо үзэсгэлэнгийн их наадам болсон “Дэлхийн мисс”-т Монголынхоо гоо бүсгүйчүүдийг өрсөлдүүлэх боломж олгосон юм. Мөн “UBS” телевиз “Десофт медиа” групп хамтран тав дахь удаагаа дэлхийн мисс тэмцээнийг шууд дамжууллаа.

Тэрбээр наадмын хүрээнд зохион байгуулсан “Далайн эргийн гоо үзэсгэлэн” шалгаруулалтад шилдэг 40 бүсгүйд багтсаны зэрэгцээ “Мисс спорт” төрлийн шилдэг топ 20-д шалгарсан юм. Хэдийгээр монгол бүсгүй энэ наадмын тэргүүн титмийг хүртээгүй ч гоо үзэсгэлэн, сайн санааны үйлс, авьяас чадвараараа эх орныхоо нэрийг өндөрт өргөн амжилт гаргасан А.Сарнайд талархал илэрхийлье. Тэрбээр МУИСийн Биологийн факультетийг Байгаль хамгааллын мэргэжлээр дүүргэж өдгөө Калифорнийн Сакраментогийн коллежид мэргэжлээрээ сурч буй.

Өмнө нь А.Сарнай Монголын сайхан бүсгүй-2004 наадмын тэргүүн титмийн эзнээр тодорч, 2008 онд болсон “Эх дэлхийн мисс” наадамд оролцож байжээ. “Miss world 2010”-ын титмийн эзнээр АНУ-ын гоо бүсгүй Александра Мийлс шалгарч, Ботсваны Эмма Вареус, Венесуэл улсын мисс Адриана Васини нар удаалав.

-Дэлхийн шилдэг 25 гоо бүсгүйн нэг болсонд баяр хүргэе. Манай уншигчидтай сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа. Сэтгэл их өндөр байна. Монгол гэж дуудахад нь урагшаа алхаж байхдаа үнэхээр сэтгэл хөдөлж байсан. “UBS” телевизийнхэн, дэмжигчид, зохион байгуулагчид тэнд байсанд баярлаж байсан. Манай нутгаас хүн ирсэн гэхээр сэтгэлд ойр, өөртөө итгэлтэй, илүү бардам, илүү сайхан инээмсэглэж алхдаг юм билээ. Өмнө нь явж байсан тэмцээнүүдэд Монголоос хүн ирж байгаагүй болохоор маш их баярласан.

Тэмцээн маань 30 хоногийн турш сайхан болж өнгөрсөн. Бид их олон газруудаар явсан. Дэлхийн миссийн холбоогоор бахархсан. Гоо сайхны тэмцээн төдийгүй асар том хүмүүнлэгийн ажил явагддаг юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрч, гайхан биширч байсан. Хоёр цагийн дотор хоёр сая 772 мянган юань цуглуулаад тэр чигээр нь Хайнанийн үер усны гамшигт нэрвэгдээд байгаа хүмүүст хандив болгож өгсөн. Энэ бол үнэхээр бахархмаар санагдаж байсан. “Гоо сайхан ертөнцийг аварна” гэдэг үнэн юм даа гэж бодож байлаа.


БЛИЦ:
Овог, нэр: Амарын САРНАЙ
Нас: 23
Өндөр: 178 см
Жин: 58
Биеийн харьцаа: 91х61х92
Эзэмшсэн хэл: Англи, орос, япон
Хообий: Зураг зурах
Гэр бүлийн байдал: Найз залуугүй