Хайлт

Зургийн Сангаас

Thursday, April 28, 2011

전주국제~영화 축제

12회 전주국제영화제 개막…9일간의 영화 축제 돌입

입력시간 :2011.04.28 08:48
▲ 전주국제영화제 홍보대사 정일우-김소은

[이데일리 SPN 장서윤 기자] 제12회 전주국제영화제(JIFF)가 오는 28일부터 5월 6일까지 전북 전주에서 9일 간 열린다.

`자유, 독립, 소통`을 주제로 한 이번 영화제에는 전 세계 38개국 190편(장편 131편 단편 59편)이 상영된다.

개막작은 이란 감독 아스카르 파르허디의 `씨민과 나데르, 별거`가 선정됐다. 올해 베를린국제영화제 금곰상과 남녀주연상을 수상한 이 작품은 별거에 돌입한 부부의 이야기를 모티브로 이란 사회의 문제를 정면으로 다룬 영화다.

전주국제영화제의 프로젝트 섹션인 ‘디지털 삼인삼색’에는 ‘후예’의 장-마리 스트라우브 감독, ‘데블’의 클레어 드니 감독, ‘어느 아침의 기억’의 호세 루이스 게린 등 유럽 감독의 작품이 눈길을 끌고 있다.

또 영화제가 제작을 지원하는 지프 프로젝트에서는 `숏!숏!숏!` 섹션의 `미성년`(감독 양익준) `산정 호수의 맛`(감독 부지영)이 인터넷 예매 20초 만에 매진되는 기록을 세우기도 했다.

주목할 만한 한국 영화 작품이 상영되는 `한국 영화 쇼케이스`섹션에서는 임권택 감독의 101번째 영화 `달빛 길어올리기` 홍상수 감독의 `옥희의 영화` 류승완 감독의 `부당거래` 등이 상영된다.

한국 영화감독 특별전에서는 `개그맨` `나의 사랑 나의 신부` `형사` 등 이명세 감독의 전작이 관객들과 만나는 데 이어 그의 영화 속 여주인공들인 강수연, 하지원, 이연희가 관객과의 대화에 나선다.

28일 오후 6시 30분 전주 소리문화의 전당 모악당에서 열리는 개막식 레드 카펫의 면면도 화려하다. 사회자로 나선 김상경 김규리에 이어 이병준, 이두일, 이제훈, 한예리, 배정남, 김수현, 정찬, 박희진, 이인혜, 김혜나, 신현빈, 강소라, 김지우, 이종혁, 장신영 등 30여명의 배우들이 레드 카펫에 나선다.

Tuesday, April 26, 2011

Хүний Дотор Нуугдах Гайхам Чадвар

Ихэнх хvмvvс тархиныхаа дөнгөж 10 хvрэхтэй vгvйтэй хувийг ашигладаг гэсэн тооцоо бий. Магадгvй vvнээс болж хvмvvс байгалиас заяагдсан олон авьяас, чадвараа ашиглах нь бvv хэл байдаг гэдгийг нь ч мэдэлгvй явцгаадаг биз.

Харин аваар, осол, vхэл гэх мэтийн асар хvчтэй стрессийн vеэр болон дараа нь зарим хvн өөрийгөө vнэхээр хосгvй авьяастай гэдгийг олж мэддэг. Раймонд Моуди зэрэг vхэл, тvvнийг дагалдагч vзэгдлvvдийн талаарх судалгааны ажилд энэ талаар олон жишээ байдаг. Нохойноос айсандаа гурван метр өндөр хашаан дээгvvр харайгаад гарчихсан эмээ, өндөр хvчдэлд цохиулсныхаа дараа хvмvvсийн өвчнийг хараад оношилдог болсон эмэгтэй гээд зарим нь улиг болсон, зарим нь итгэхэд бэрх олон тохиолдлын талаар байсхийгээд л сонсогддог. Гэвч мундаг шинжлэх ухаанч vзлийн хурц хутгаар энэ бvх болсон болоогvй нь мэдэгдэхгvй гэгддэг тохиолдлуудыг хошин vзэгдэл дээр гардаг шиг "аан худлаа, худлаа" гэж vгvйсгэхийн өмнө арай өөр өнцгөөс авч vзэцгээе.

Амь насанд ноцтой аюул учирсан vед ашиглах ёстой нөөц эрч хvч, чадвар гэж хvн болгонд байдаг гэдэг. Наад захын жишээ нь нохойноос айгаад гурвана метр өндөр хашаан дээгvvр давж байгаа эмээ. Эмээ жирийн vед гурван метр өндөр хашаа байтугай өндөрхөн босгон дээгvvр арай гэж давдаг байсан биз. Гэвч нохойд уруулах, тvvнээс vvдэн амь насанд нь учрах заналхийллийн өмнө дотоод ухамсар /дотор хvн ч гэсэн болно байх/ нь онц аюултай vед ашиглах нөөц эрч хvчийг дайчилснаар эмээ өөрөө ч мэдэлгvй тэр өндөр хашаан дээгvvр даваад гарчихсан хэрэг. Аминд тулсан богино хугацааны хvнд стресст орсон vедээ дийлдэггvй байсан хvндээ өргөж, давдаггvй байсан өндөр дээгvvр гарчихаад, дараа нь өөрөө ч итгэхгvй байх явдал хvн болгонд шахуу тохиолдож байсан биз. Хvнд заяагдсан ч тэр болон илрээд байдаггvй бас нэгэн чадвар буюу цаг хугацааг «сунгах» чадварын талаар энэ удаад өгvvлэх гэж байна.

Юуны өмнө хvний харааны онцлогийн өгvvлэх хэрэгтэй байх. Хvний нvд орчин тойрноо дуран шиг тасралтгvй ширтээд байдаггvй харин хэсэг хэсгээр буюу зургийн аппараат шиг асар богино хугацаанд хэд хэдэн кадр дараад, тvvнийг нь тархин дахь хараа хариуцсан төвд тасралтгvй хөдөлгөөн болгон нийлvvлэн боловсруулж байдаг. Хvний нvд секунд 24 кадр гvйхийг тасралтгvй хөдөлгөөн гэж хардаг буюу нэг ёсондоо секундэд 24 кадр дардаг. Харин ялаа секундэд 260 кадрыг тасралтгvй хөдөлгөөн болгож хардаг. Тиймээс ялааны хувьд хvний хөдөлгөөн нь удаашруулсан кино шиг л харагдах нь. Энэ ямар хэрэгтэй юм бэ гэвэл....

Зарим тохиолдолд цаг хугацаа ер бусын байдлаар сунаж, нэг агшин нь минут тvvнээс ч илvv удаан vргэлжилдэг. Ийм явдал маш хvчтэй айж цочрох, амь насан ноцтой аюул тохиолдох зэрэг хvнд стрессийн vед ажиглагдах бөгөөд хөндлөнгийн хvмvvст мэдрэгдэхгvй. Хvнд учирч болох хамгийн стресстэй нөхцөл байдал нь дайн, зэвсэгт мөргөлдөөн болохоор тэнд байсан хvмvvс цаг хугацаа резинэн мэт сунах vзэгдэлтэй хамгийн их таардаг.

Дэлхийн хоёрдугаар дайны vед Ил-2 нэртэй дайрагч онгоцны нисгэгч байсан Колыбины тvvх vvний тод жишээ юм. Тэрээр гvvр устгах даалгавартайгаар нисчээ. Гэвч онгоц нь дайсны суманд оногдон унаж эхлэхэд даалгавраа биелvvлэхийн тулд шатаж байгаа онгоцоо гvvр рvv чиглvvлсэн байна. Гэхдээ гvvрийг мөргөхийн өмнөх агшинд онгоц нь хашлагыг нь далавчаараа шvргэж хөмрөхөд Колыбин онгоцноосоо унажээ. Яг тэр эгшинд тvvний хувьд цаг хугацаа зогсож, секундын хэд хэд хуваасны дайтай vргэлжлэх ахар богино хугацаанд тэрээр гvvр хэрхэн дэлбэрч, германчууд яаж гvйлдэж байгааг нэг бvрчлэн нарийн харсан төдийгvй, заримынх нь нvvрний хувирал, хурууны хөдөлгөөнийг нь ч сайн харж чаджээ. Дашрамд дурдахад Колыбин нь дайны vед онгоцоороо газар дээрх объектийг таран /халз мөргөх/ хийгээд амьд vлдсэн цорын ганц нисгэгч юм.

Явган цэрэг байсан Филатов гэгч нь хэдхэн алхмын зайд унасан их бууны сум дэлбэрэхдээ хэрхэн эхлээд аажмаар цууран задарч, хэлтэрхийнvvд нь удаашруулсан кинон дээрх шиг аажмаар тал тал тийш бут vсэрч байгааг «хэдэн минутын» турш ажиглаж байсан тухайгаа дурссан байдаг. Yнэн хэрэг дээрээ газар унасан их бууны сум хэлтэрхий болон дэлбэрэх нь секундыг зуу хуваасын хэдтэй тэмцэх ахар богино хугацаанд болж өнгөрдөг болохоор «хэдэн минутын турш» гэсэн нь өөрийнх нь хувийн мэдрэмж юм.

1984 онд Афганистанд байлдаж байсан орос цэргийн яриа «...гэв гэнэт тавхан метрийн зайнаас эгц өөдөөс шvрших гар пулеметын гол төмөр надад том, бvр санаанд оромгvй том харагдах шиг болоод цаг зогсчихсон. Эргэн тойронд чив чимээгvй болж бууны гол төмрөөс сум хэрхэн гарч намайг чиглэн ирж явааг олж хараад, сандралгvй хажуу тийш бага зэрэг холдоход сум миний зvvн талаар гараад өнгөрсөн. Дараагийн агшинд хэн нэгэн нь товчлуур дарсан мэт бvх зvйл хэвийн хэмнэлдээ эргэн орж, дуу чимээ ч сонсогдож эхэлсэн». 1986 онд Афганд дайтаж явсан байлдагчийн яриа «душман эр миний толгой руу буудсан юм. Би буудах чимээг сонсоогvй ч гэлээ гол төмрөөс нь дарьны хий хэрхэн аажмаар тvрэн гарч, задардаг сум миний хажуугаар шунгинан гарч, чулууг буталж байхыг харсан».

1992 онд нисэхийн шоуны vеэр Оросын МиГ-29 сөнөөгч онгоц vзvvлэх нислэг хийж байгаад унаж, дэлбэрснийг зарим нь санаж байж магадгvй. Тэгэхэд онгоц эхлээд элгээрээ газар шvргээд ойгоод ахин хэдэн метрийн цаана унадаг бөгөөд тэгэж унахаас хэдхэн агшины өмнө нисгэгч нь катапульт /ослын vед нисгэгчийн дарьны тийрэх хvчээр онгоцноос гаргаж шиддэг аврах төхөөрөмж/ ашиглан эсэн мэнд газардаж байгаа нь харагддаг. Харин ослын дараа тусгай комисс ирж дvн шинжилгээ хийгээд маш их гайхсан гэдэг. Учир нь сөнөхийн өмнөх тэрхэн агшинд нисгэгчийн хийсэн бvх vйлдлийг энгийн vед давтахад хамгийн багадаа минут гаруй хугацаа орж байсан бөгөөд амьд vлдсэн нисгэгч нь тэр хэдхэн агшинд хийсэн өөрийнхөө vйлдэл бvрийг нарийн тайбарлаж ярих гэж бvтэн цаг зарцуулж байжээ. Тэгтэл нисгэгч нь секундын хэд хуваасны дотор хийчихсэн гэдгийг хувь хvн өөрөө төдийгvй нислэгийн vед нисгэгчийн хийсэн, ярьсан бvхнийг тэмтэглэн авдаг хар хайрцаг нь батлаад байдаг. Энэ нь аюул тохиолдсон vед хувь хvний цаг хугацааны мэдрэмж асар нарийсдаг гэдгийг харуулж байгаа хэрэг.

«Yхлийн дараахь амьдрал» нэртэй номоороо сая сая уншигчдын танил болсон Раймонд Моуди ч гэсэн vvнтэй төстэй олон жишээг өгvvлсэн байдаг. Ачааны машин барьж яваад осолд орсон жолооч "Би гэв гэнэт аймшигтай муухай чахрах чимээ гарахыг сонсоод буруу талын дугуй буудчихлаа гэдгийг мэдсэн... Тэгээд би юу болж байгааг ойлгоод маш их айсан. ...машин бөрөөрөө эргэж гvvр рvv хар эрчээрээ гулсах тэр хэдэн хоромд би амьдралдаа болж өнгөрсөн бvхнийг эргэж хардаг юм байна. Миний өмнө кино шиг л өнгөрсөн. Дараа нь кино гарахаа байж, би машинаа ширтээд зогсож байсан. Машин маань юу ч vгvй болсон, харин би яагаа ч vгvй. Гvvр мөргөхийн өмнө нь би салхиныхаа шилний онгорхой зайгаар кабинаас гараад vсэрчихсэн юм. Одоо ч гэсэн би тэр vед харсан бvхнээ эргээд санаж чадна. Гэвч ингэж санахад доод тал нь 15 минут болно. Харин тэр vед бол секундээс бага хугацаанд болоод л дууссан" гэж дурссан байдаг.

Мөн хvний цаг хугацааны мэдрэмжийг нарийсгадаг тусгай бэлдмэлvvдийг том гvрнvvдийн тусгай албад хийчихсэн, төрийн тэргvvний хамгаалалт, тусгай ажиллагаа зэрэгт өргөн ашигладаг тухай зарим эх сурвалжууд дурддаг.

Хvмvvс өөрт заяагдсан асар их боломжийн өчvvхэн хэсгийг нээсэн, цаашид нээж, олж мэдэх, сайн сайхны төлөө ашиглах нууцлаг зvйл асар их байгаагийн нэг жишээ нь энэ. Эртний мэргэд хvний энэ бvх нууцлаг чадварыг сайн мэддэг байсан бөгөөд нээж, илрvvлэх тусгай аргачлал олныг сэдсэн байдгаас дорно дахины олон тооноы тулааны урлаг, йог, буддын бясалгал гээд олныг нь бид өнөөдөр ч гэсэн мэдэж, ашиглаж байгаа. Гэхдээ тэдгээр нь гол төлөв маш нууцлагдсан байдгаас гадна хувь хvнээс бие, ёс суртахуун, оюун ухаанаа асар их дайчилж, уйгагvй зvтгэхийг шаарддаг болохоор эзэмшсэн нь хуруу дарам цөөн гэдэг.

Wednesday, April 20, 2011

СМОХ Мэдээлэл

Сайн байцгаана уу? Оюутнуудаа.

Та бүхэнд дараах мэдээллийг хүргэж байна.

1. Эрдэм-2011 ЭШБХ-ын Удирдамж
Хурал 2011-05-14-нд болох ба материалыг 2011-05-05 хүртэл авна.
Байгалийн ухааны болон нийгмийн ухааны үндсэн хоёр чиглэлээр магистрант, докторант нэг түвшинд, бакалаврын оюутнууд нэг түвшинд илтгэнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл:
http://www.cmox.org/forum/viewtopic.php?f=19&t=121417

2. SK-MAGIKO Семинар
БНСУ-д төгсөгчдийн холбоо(MAGIKO)-ны Солонгос дахь салбар(SK-MAGIKO)-аас оюутнууддаа зориулж тогтмол зохион семинар болох гэж байна.
Илтгэгч: 2010 оны СМОХ-ын шилдэг Доктор О.Баатарцогт
Илтгэлийн Сэдэв: "Орчин үеийн Биотехнологийн хөгжил ба эмгэг болон
хавдарын судалгаанд ашиглах нь"
Хэзээ: 2011-04-23, Бямба, 14:30-д
Хаана: Сөүл Глобал Төв
Дэлгэрэнгүй мэдээлэл:
http://cmox.org/forum/viewtopic.php?t=121416&p=130570#p130570

3. HEALTHY WORLD Арга хэмжээ
СМОХ Сүвон хотын гадаад иргэдийн холбоотой хамтран
2011-04-24-нд Сүвон хотод оюутнууд сайн дурын ажлыг зохион байгуулж байна.
Оролцсон оюутнуудад 봉사활동 증명서(Сайн дурын ажид оролцсон батламж) өгнө.
Дэлгэрэнгүй мэдээлэл:
http://cmox.org/forum/viewtopic.php?t=121419&p=130574#p130574

Monday, April 18, 2011

Нойр эрvvлжvvлэх увдистай

Нойр бол мэдрэлийн тогтолцооны амралт юм. “Унтах нь єдрийнхєє ажилд ядарч туйлдсандаа муужран унаж байгаа хэрэг бус, уураг тархины мэдрэлийн олон сая эсvvдийг vхэхээс аварч, бvх бие махбодыг хэт цочрол, мэдрэлийн ядаргаанаас хамгаалж байгаа явдал юм” гэж И.П.Павлов тодорхойлсон байдаг.
Тиймээ, унтах гэдэг нь маргаашийнхаа эрч хvчийг сэлбэж амьдралаа тэтгэж, амьд явах баталгаагаа хангаж буй хэрэг юм. Хvн, амьтны хvчээ сэлбэх нойрны vргэлжлэх ухгацаа харилцан адилгvй байхаар барахгvй хvмvvн дотроо ч ялгаатай.
Хvний хоногт унтах ёстой цагийг хvнсэгтээр vзvvлбэл:
Хvний нас Нойрны vргэлжлэх хугацаа
Сая тєрсєн нярай 22-23 цаг
2-4 насны хvvхэд Дунджаар 15-16 цаг
4-7 насны хvvхэд Дунджаар 11-12 цаг
8-10 насны хvvхэд 10-11 цаг
11-12 насны хvvхэд 10 цаг
13-14 насны хvvхэд 9.5 цаг
15-16 насны хvvхэд 9 цаг
17-18 насны хvvхэд 8.5 цаг
Насанд хvрсэн хvмvvс 7-8 цаг
Хєгшид 5-7 цаг

Хvний нойрны vргэлжлэх хугацаа єєр єєр байгаа биз. Хvvхдvvд олон цагаар унтаж байхад хєгшид бараг унтахгvй єдрийн ихэнх цагийг сэрvvн єнгєрєєдєг. Эмэгтэйчvvд эрэгтэйчvvдээс их унтдаг.
Эдгээр тоог шинжлэх ухааны vндэслэлтэй олон жилийн судалгаагаар нотлон гаргасан байдгийг санахад илvvдэхгvй. Учир нь хvний нойрны хэмийг 1-2 цагаар хорогдуулахад биеийн эрvvл мэндэд муугаар нєлєєлєєд зогсохгvй, хvний сэтгэн бодох чадварыг алдагдуулдаг.

Нойрыг нь хасаж хvvхдийг онц сургана гэвэл эндvvрэл
Хvvхдийг цагийн хуваарийн дагуу, тодорхой цагт унтуулж амраахгvйгээр онц сургах талаар ярилтгvй. Сайн унтаж амрахад эрч хvч нэмэгдэхийн зэрэгцээ євчин эдгэрдэг.

Нойр нь эрvvлжvvлэх агуу их хvч чадалтай
єдрийн турш ажиласны сvvлд унтах мєчид сульдаж сулран, хєдлєх ч тэнхэлгvй болсон бие унтаад сэрсний дараа шал єєр, эрvvл болсон байдаг. Нойр ийм ид шидтэй, эрvvл болгох увдистай.

Эмнэлэгт нойрыг эмчилгээнд ашигладаг
Бvх тєрлийн хагалгаа хийхэд буюу хvнд євчтєнийг эрчимт эмчилгээнд унтуулж эмчилдэг нь хvний нойрны хvч чадлыг ашиглан амжилт олдогийг баталдаг.

Нойр бол ямар ч эмнээс илvv ашигтай, vнэт зvйл
Чингэж Оросын нэрт эрдэмтэн, яруу найрагч Тютчев хэлсэн байдаг тєдийгvй “Єдрийн шархыг нойроор эмчил” гэж Шекспер хэлсэн байдаг. Эрvvл чийрэг, урт удаан насалж, улс нийгэмдээ ихийг бvтээж, аз жаргалтай, сайн сайхан амьдаръя гэвэл цагийг vр ашигтай зарцуулж, амьдралын зєв хэвшлийг мєрдєхийн чацуу хэрвээ нойргvйдвэл шалтгааныг нь олж эрт эмчлvvлэх хэрэгтэй.

Ертєнцийг эргvvлэх хvчийг хvний оюун ухаангvйгээр тєсєєлєхийн аргагvй
Иймээс бидний сайн, муу явахыг жолоодож байдаг 15-16 тэрбум эстэй, 3000-4000 холбоо хэлхээтэй, дээд зэргийн хєгжилт материйн бvрэлдэхvvн сэтгэхvйн эрхтнээ эвдрэл сvйрэл, гэмтэл согогоос урьдчилан сэргийлэх, хамгаалах явдал юу юунаас чухал бєгєєд vvний тулд юуны ємнє санаа тайван, сэтгэл амар явах хэрэгтэй.

Хvн нойр муутай, унтаж амрахыг м эдэхгvй явсны эцэст...
Мэдрэлийн ядаргаанд орж эрvvл мэнд, гоо сайхнаараа хохирдог. Ядаргаатай хvний vс шингэрч халцрахын хамт царай алдан vрчлээтэж, vеийнхнээсээ тvрvvлж хєгширдєг.
Та нойргvй явж байна гэдгээ vхэл рvv яарч байна гэж ойлгох хэрэгтэй. Хоёр олдохгvй ганцхан заяасан энэхэн насаа амьдралд бус vхэлд зориулах гэж vv? Yхлийг айлгах vнэн хvчтэй нойрыг дээдэлж, сайн унтаж, сайхан амарч, амьдарцгаая хvмvvс ээ.
Эрvvл явахын vндэс-нойрыг эрхэмлэ.

СОЛОНГОСТ БОЛСОН ОЛОН УЛСЫН ДУУНЫ ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ МОНГОЛ БҮСГҮЙН

СОЛОНГОС УЛСАД БОЛСОН ОЛОН УЛСЫН ДУУНЫ ТЭМЦЭЭНИЙ ТЭРГҮҮН БАЙРЫН ЭЗЭН Б.БАЯРМАА БҮСГҮЙН БИЧЛЭГИЙГ ХҮРГЭЖ БАЙГААДАА БАЯРТАЙ БАЙНА Б.БАЯРМАА Алдарт дуучин МАЯА (마야)-ын 나를 외치다 дууг дуулсан С.ГАНТОГОО Алдарт дуучин И СУНГ ЧЁЛ ( 이승철)-ын 사랑한다 хэмээх дууг дуулсан юм байна Манайхан мундаг шүү


Thursday, April 14, 2011

СМОХ - Хаврын Баяр 2011

Сайн байцгаана уу, оюутнуудаа?

Солонгост суралцагч Монгол Оюутны Холбооноос жил бүр уламжлал болгон зохион явуулдаг оюутны спортын наадам болон ЭШБХ сарын дараа буюу 2011 оны 5-р сарын 14,15-ны өдрүүдэд болох гэж байна.

1. Эрдэм Хурал 2011
Хэзээ: 2011-05-14, Бямба
Хаана: Олон Улсын Боловсролыг Дэмжих Төв (NIIED)



2. Хаврын Баяр 2011
Хэзээ: 2011-05-15, Ням
Хаана: Сөүлийн Их Сургууль, Биеийн Тамирын Сургуулийн спорт зааланд
Оролцох Төрлүүд: Сагсан Бөмбөг, Шатар, Ширээний теннис



Оюутнууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэлийн талаар та бүхэнд удахгүй мэдээлэх болно.

СМОХ-ны УЗ, www.cmox.org

Friday, April 8, 2011

Зарлал

JEONJU HOT DAHI NIIT MONGOLCHUUDIIN ANHAARALD:
6 sariin 11-12-nd Jeonju hotiin zasag dargiin tamgiin gazaraas Mongol, Vietnam, Hyatad, Tailand, Phillipin, Solongos zereg asia-iin 6ni ornii soyliin odorlog bolohoor boljee. Jil bolgon zohiogddog tus odorlog ni ene jil "Ulamjlalt hurimiin yoslol" sedveer sohiogdoh gej baina. Mongol undesnii huvtsas, duu, bujig, hogjim, togloom naadgai zereg ulamjlalt zan zanshiliig surtalchilah bolson tul sanal bodoloo comment-oor bichej uldeene uu....

Sunday, April 3, 2011

Гадаад Оюутнуудад Зөвлөгөө өгөх Төв

Гадаад Оюутнуудад Зөвлөгөө өгөх Төв

International Student Service Center

БНСУ-ын Боловсрол Шинжлэх Ухаан Технологийн Яамны харъяа Олон Улсын Боловсролын Үндэсний Төвийн “Гадаад Оюутнуудад Зөвлөгөө өгөх Төв” нь гадаад оюутнуудад солонгост суралцах талаар бүх төрлийн мэдээлэл өгөхөөс гадна солонгост суралцаж буй оюутнуудад тулгарч буй асуудлыг хүлээн авч зөвлөгөө өгөх буюу суралцах явцад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлнэ.

○ Юун талаар зөвлөгөө өгөх вэ?
Солонгост суралцах тухай мэдээлэл, тэтгэлэг, их дээд сургуулиуд болон элсэлтийн шалгалт, бусад амьжиргаатай холбоотой асуудлууд
○ Хэнд зөвлөгөө өгөх вэ?
Солонгост суралцаж буй болон суралцах хүсэлтэй оюутан залуус
○ Зөвлөгөө өгөх цагийн хуваарь(утсаар зөвлөгөө авах буюу биеэр ирэх)
- Англи, хятад хэл дээр : Даваа ~ Баасан, 9:00 ~18:00
※ Бямба, ням гараг, бүх нийтийн амралтын өдрөөр амарна.
- Вьетнам хэл дээр : Даваа гараг, 13:00~18:00
- Монгол хэл дээр : Лхагва гараг, 13:00~18:00
※ Онлайн-аар буюу и-мэйлээр зөвлөгөө өгнө.

○ Зөвлөгөө өгөх утас, и-мэйл хаяг
- Англи хэл : ☎ 02-3668-1490, studyinkorea@mest.go.kr
- Хятад хэл : ☎ 02-3668-1491, counselling@mest.go.kr
- Монгол, Вьетнам хэл : ☎ 02-3668-1492, koreanstudy.mongolia@gmail.com

※ Fax : 02-764-1327
○ Хаяг: Олон Улсын Боловсролын Үндэсний Хүрээлэнгийн сайт (http://www.niied.go.kr)-аас үзнэ үү.

БНСУ-д ILWOO САНГИЙН ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА

БНСУ-ын ILWOO сан(Хуучнаар 21-р Зуун Солонгос Судлалын Сан) өөрийн тэтгэлгээр 2011/2012 оны хичээлийн жилд Байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 3 бакалавр оюутан, 3 магистрант, Бизнес, эдийн засгийн чиглэлээр 1 бакалавр оюутан, 1 магистрантыг БНСУ-ын их, дээд сургуульд суралцуулна.


Бүртгэл авах сүүлийн хугацаа: 2011-04-15
Бичгийн шалгалт: 2011-04-18
Ярилцлага: 2011-04-26

Тавигдах шаардлага:
Бакалавр: Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй сурч байгаа, 2011 оны 5 дугаар сарын 1-ний байдлаар 22-оос доош настай.

Магистрант: Суралцах чиглэлээр бакалаврын зэрэгтэй буюу энэ 2011 оны хавар төгсөж байгаа (голч дүн 3 ба түүнээс дээш) 2011 оны 5 дугаар сарын 1-ний байдлаар 25-аас доош насны байна.

Бүртгэл:
Бакалавр: Бакалаврын бүртгэлийг их, дээд сургууль хариуцан хийж, сургуулийн захирлын албан бичгээр шалгалтанд орох оюутны нэрсийг бүрдүүлсэн материал, шалгалтын хураамжийн хамт 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.
Магистрант: Магистрын сургалтад хамрагдах хүмүүс нь 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Боловсролын үнэлгээний төвд бүртгүүлнэ.

Шалгалт:
Сонгон шалгаруулалтыг бичгийн шалгалт /англи хэл, математик/ болон ярилцлага гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулна.

Бичгийн шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд 2011 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 15.00 цагаас тестийн хэлбэрээр авна. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй. Шалтгалтын дүнг 2011 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 15.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт зарлана.

Бичгийн шалгалтанд 60 ба түүнээс дээш оноо авсан шалгуулагчдыг ярилцлагад оруулахаар нэр дэвшүүлнэ. ILWOO сангаас ярилцлагад орох оюутнуудын нэрс болон ярилцлагын байр, цагийн хуваарийг 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт зарлана.

Ярилцлагыг 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ILWOO сангаас хариуцан зохион байгуулах ба ярилцлагын дүнг тухайн өдрөө мэдээлнэ.

Сургууль:
Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд дараах 4 сургуульд суралцана:
1. Инха Их Сургууль
2. Ихуа Эмэгтэйчүүдийн Их Сургууль
3. Нисэхийн Их Сургууль
4. Халлим Их Сургууль


Тэтгэлэг:
Сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, эрүүл мэндийн даатгалыг төлөхөөс гадна, сар бүр тэтгэлэг олгоно. Сар бүрийн тэтгэлгийн хэмжээ сурч буй сургууль болон курс(бакалавр/магистер)-ээс хамаарч харилцан адилгүй байна.

Монгол Улсын Боловсрол, Соёл Шинжлэх Ухааны Яам, www.mecs.gov.mn
БНСУ-ын ILWOO Сан, www.ilwoo.org

Дэлгэрэнгүй Мэдээлэл:
Бүртгүүлэхэд шаардлагатай материал болон бусад мэдээлэл:
Анкет болон бүртгүүлэх загварууд: 2010 оны шалгалтын зар (Англи хэл дээр) -

Ерөнхий Сайдын БНСУ-д хийсэн айлчлал:

Friday, April 1, 2011

Солонгос хэл бие даан сурах элeктрон сурах бичиг

Манайхаан Солонгос хэл би даан сурж буй хүмүүст зориулсан элeктрон сурах бичиг гарсан юм байна Хэрэгтэй гэвэл ороод үзээрэй.