Хайлт

Зургийн Сангаас

Monday, January 31, 2011

Зарлал


Нийт Оюутан залуустаа сурлагын өндөр амжилт хүсье.

Чонбүк(전북대) Их сургууль болон Иксан(익산) хотын Вонгуан(원광대) Их сургуулиудад суралцаж байгаа нийт монгол оюутнуудын 2дахь удаагийн нэгдсэн уулзалт, аялал зохион байгуулагдах гэж байна.
Хөтөлбөр

09.00-09.30 Iksan хотын Wongwank их сургуулын Эмнэлэг уруу хөдлөх
09.40-11.00 Wongwank их сургуулын Эмнэлэгтэй танилцах
11.00-11.40 Sam dun international байрууллагатай танилцах
12.00-13.00 Өдрийн хоол
13.00-14.00 Усан онгоцны зогсоол уруу хөдлөх
14.30-16.00 Усан онгоцны аялал
16.00-17.00 Semangum үзэх/далай дундуур тависан дэлхийн хамгийн урт зам/
17.00-18.00 Иксан хотруу хөдлөх
18.00-19.00 Оройн хоол
19.00- Гэрлүүгээ буцах

Жич: Аялалын зардалыг Иксан хот дахь СамДунХуй (삼동회)байгууллагаивээн тэтгэж байгаа болно.
ХЭЗЭЭ: 2011. 02. 13 (Ням) 0900 цагаас.
ХААНА: Чонбүк Их сургуулийн Гүжонмүн хаалга.

Аялалд оролцохыг хүссэн хүмүүс мессеж болон e-mail ээр овог нэр, мэргэжилээ 2011.02.08(мягмар)18:00цаг хүртэл илгээхийг хүсье.
(Гэр бүлээрээ оролцохыг урьж байна)

УТАС: 010-3949-2728
e-mail: 2008mongolia@hanmail.net

Thursday, January 13, 2011

Эрчүүдийн зурхай



Хорвоо дээр олон янзын эрчүүд бий. Уйланхай, зоригтой, ухаантай, хэнэггүй гэх мэт. Хааяа бидний уурыг хүргэдэг ч, хайр татах увдис хэн бүхэнд нь бий. Ингээд хайртынхаа зан араншинг судалцгаая бүсгүйчүүд ээ.
Хонь

Од гаригс энэ ордны эрэгтэйг өөртөө итгэх итгэл, эрэлхэг зоригоор шагнажээ. Тэд аливаад манлайлагч байх эрмэлзэлтэй, өөртөө хайртай хүмүүс. Хонины эрсийг бүдэг гэрэл, зөөлөн хөгжим амархан өдөөх бөгөөд хайр сэтгэлийн адал явдлыг эрэлхийлж, шинэ сонин байрлал сонирхдог тул тэдэнд сексэд янз бүрийн туршилт хийхээс айдаггүй эмэгтэйчүүд тохирно.
Ганцхан хонины эрчүүд л хайртай хүүхэн рүүгээ өдрийн аль ч хамаагүй цагт утасдаж, нууц болзоогоо санаанд оромгүй газар хийж чаддаг. Дурлал сексийн хурц мэдрэмж биш харин түшигтэй ханьтай болохыг хүссэн бүсгүй түүнээс холхон байвал зохино. Тэрээр нэг хүнийг чин сэтгэлээсээ хайрлавал олон хүүхэнд анхаарлаа хандуулдаггүй ч жинхэнэ хайртай бүсгүйгээ олоогүй бол хэдэн ч хүнтэй зэрэг явалдаж чадна. Сэтгэлт бүсгүй нь өчүүхэн төдий бодлогогүй алхам хийх л юм бол сэтгэлийг нь хөргөдөг. Тэдэнд сексийн үйл явц нь чухал болохоос, хүн нь сонин биш. Тэгээд ч тэд ичимхий, бүрэг эмэгтэйг дур тавиулж чадсанаараа бахархдаг. Хонины эрчүүд хартай, эхнэр нь өөр эрийн зүг харахыг мэдэх л юм бол дуусаа гэсэн үг. Энэ нь олон эмэгтэйд хэцүү боловч тэд эхнэртээ бэлэг өгч, гэрлэсэн өдрөө марталгүй тэмдэглэдэг. Харин санхүүд нь тооцоо бодож эхлэх юм бол тэрээр аймшигтай уурлаж салж ч болзошгүй. Тэд гэрийн эзэн бол би, бүхнийг мэдэх ёстой гэсэн бодлоор амьдралд ханддаг, тэгээд ч ухаалаг мөртөө сайн гэрийн эзэгтэй байх эмэгтэйг сонгоно. Хониныхон хэт бие тоосон байдлаасаа салж, эхэлсэн ажлаа дуусгаж сурах нь чухал юм. Тэгээд ч үргэлж, бүх зүйлд тэр ганцаараа ялагч байх ёсгүй гэдгийг ухаарах хэрэгтэй.

Yхэр
Yхрийн ордны эрс гэнэтийн өөрчлөлтөд дургүй, залхуу, өөртөө хангалуун хүмүүс. Тэд зөрүүд, тайван, барагтай уурладаггүй ч нэг уурлавал замдаа таарсан бүхнийг устгаж мэдэх тул ийм үед нь холхон байх хэрэгтэй. Секс түүнийг ядраана гэж байхгүй харин ч амраадаг учир ханатлаа их уддаг, сексийн чадавхидаа сэтгэл хангалуун явдаг. Yхрийнхэн тэгтэл дурлана гэж үгүй ч хэрвээ хэн нэгнийг өөртөө тохирно гэж бодсон л бол хүссэндээ хүртэл шантрахгүй зүтгэнэ. Гэхдээ тэд эмэгтэй хүнийг хүсэл хангах хэрэглүүр биш “хүн” гэдгээр хүлээн авдаг сайн талтай. Yхрийн эрд сексийн чанар илүү чухал ч тоог бас харгалзан үздэг. Тэр эхнэртээ од сарыг амлахгүй ч санхүүгийн хувьд найдвартай нэгэн. Ийм эрсийн эхнэр нь нөхрөө их ажилладаг тул сайтар амрах хэрэгтэй гэдгийг ойлгох нь чухал. Yхрийнхэн нэг л “үгүй” гэсэн бол гүйцээ, энэ үед нь элдвийг шаардвал аймшигтай уурлана. Тэднийг энхрийлэл, эелдэг үг тайвшруулдаг. Тэд гэр орондоо дуртай, байгальд амрах сонирхолтой, эрүүл чийрэг биетэй, итгэлтэй сайн нөхөр. Хайртай хүнээ аз жаргалтай байлгахын тулд бүхнийг хийдэг учир түүнтэй учирсан эмэгтэй улам залуужиж, түшигтэй байдалд амьдарна. Гэсэн ч тэд хувийн эрх чөлөөнд дуртай, аливааг өөрөө мэдэж хийдэг, хайртай хүндээ эелдэг зөөлөн үг хэлэхийн оронд үнэтэй бэлэг авч өгнө. Сексийн үед бүсгүйгээсээ идэвхтэй байдал шаардах бөгөөд нэг шөнө ганц удаа хурьцал хийх нь түүнд хангалтгүй тул олон удаа хийх хүслийг нь хорьж хэрэггүй. Түүний хувьд өөрт нь хэлсэн шүүмжлэлийг хүлээн авч, сексэд тоон биш сэтгэлийн талыг нь түлхүү анхаарч сурах нь чухал юм.

Хамтатгах
Тэд хоёрдмол шинж чанартай, хэнээс ч ухаантай боловч сэтгэл тавгүй үедээ алдаа хийх нь их. Сэтгэл санааны байдал нь түргэн өөрчлөгдөхийг зүрх сэтгэл нь бүхэлдээ өөрчлөгджээ гэж бүү бод. Тэр төрөлхийн олон талын сонирхолтой, хэт ёсорхуу, засдаг зантай. Олон эхнэртэй эрсийн ихэнх нь хамтатгахын ордонд төрсөн байдаг. Учир нь түүний дотор өөр өөр хүний шинж чанар орших бөгөөд үүндээ тохирч амьдрахад нь олон бүсгүй хэрэгтэй. Тэд хэт мөрөөдөмтгий, амьдралд байхгүй дүр сэтгэлдээ бүтээчихээд түүнээ олж авах гэж зовдог. Номонд гардаг, хүмүүсийн ярьдаг шиг янаг хайрын ухаангүй явдал түүнд байхгүй, тэр сексэд тийм идэвхтэй биш, шөнө ганц удаа хурьцчихаад шууд унтаад өгөх нь элбэг. Энэ нь бэлгийн чалх муутайдаа биш, тэр үеийн сэтгэл санааны байдлаас болдог. Тухайн өдөр секс сайхан санагдвал гайхамшигтай амраглаж чадна, сэтгэл санаа нь тааруухан бол гүйцээ. Yнэндээ тэр амьдралд ч, сексэд ч идэвхгүй байдлыг сонгох бөгөөд манлайлагч байхыг их хүсдэггүй. Түүнд яг өөртэй нь адил ухаалаг бүсгүй хэрэгтэй. Хэрвээ эмэгтэй нь түүнд хайртай бол гэр бүл болсноор олон сайхан зүйл олж авах ч зүрх сэтгэлийн нь гүнд орох гэж чармайх хэрэггүй. Хамтатгахын эрс тийм ч хартай биш, сонгосон бүсгүй нь сонирхолтой хэвээрээ байвал өөр хүүхэн хайхгүй. Гэвч түүний хоёрдмол шинж чанартайг мартаж болохгүй. Тийм ч учраас гэр бүлээс гадуурх сексийн холбоо заавал гарч ирдэг. Төрөлхийн нийтэч, бусдад таалагдах хүсэлтэй тул гэрлэхээрээ зочин хүлээж авах, гэрийн ажил хийх дуртай. Тэр шалдар булдар зүйлд цаг алддаг учир нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж сурах нь чухал. Тэд ямагт өөртөө задлан шинжилгээ хийж, оюуны их ачаалалтай байдаг тул сайн амрах, ялангуяа байгалийн сайханд зугаалах хэрэгтэй. Мөн өөрт заяасан оюуны их чадварыг зохих зүйлд нь зөв зарцуулж сурвал сайн.

Мэлхий
Мэлхийн ордыг сар жолоодох бөгөөд тэрээр дөрвөнтээ өөрчлөгддөг тул тэр үед төрсөн хүмүүсийн сэтгэл санааны байдлыг ч өөрчилдөг. Мэлхийн эрчүүд мэдрэмтгий, бүрэг, шударга, дүрслэн бодох чадвар сайтай. Тэд амжилтанд яардаггүй, яст мэлхий адил аажуу явдаг ч зорьсондоо заавал хүрдэг. Мэлхийн эр бусдаас эелдэг зөөлөн сэтгэл хүсдэг, өөрөө өөртөө ширүүн шүүмжлэгч байдаг тул бусдын шүүмжлэлд их эмзэг. Амьдралд тохиолдсон сургамжит явдлыг мартдаггүй, хамгийн дотны хүнтэйгээ ч хувийнхаа асуудлын талаар ярихгүй. Тэдний нууцыг сонсоно гэдэг бүтэшгүй, тэд хөдөлмөрч, арвич, хариуцлагатай, тохилог орчин, аялалд дуртай. Сексийн хувьд замбараагүй байдаг ч хэрвээ хайртай бүсгүйгээ өөрийг нь мэхлэхгүйд итгэвэл маш үнэнч байна. Хурьцлын чадавхи өндөртэй, удаан үргэлжлүүлж чаддаг, энэ үедээ ёс зүйн хэм хэмжээг ч дагадаггүй. Мэлхийнхэн ээжтэйгээ дотно тул түүнтэй гэрлэхийг хүссэн эмэгтэйчүүд ээжтэй нь сайн харилцаатай байх нь чухал. Гэргий болгох бүсгүйдээ тавих шаардлага өндөр, эмэгтэй хүн түүний хайр сэтгэлийг өөрөө олж авах ёстой гэсэн зарчимтай тул туйлбартай, уйгагүй хүүхнүүд л амжилтанд хүрнэ. Мэлхийнхэн ажилдаа их хүч, сэтгэл зарцуулдаг шигээ сексэд ч бүхнээс илүү байх хүсэлтэй, гэр орондоо хайртай, алсыг бодож мөнгө хураадаг. Гэвч тэдэнтэй суусан хүүхнүүд зүрх сэтгэлийг нь бүрэн эзэмдэж чадахгүйдээ харамсах нь бий. Учир нь энэ ордны эрчүүд эхнэрээ олон татвар эмтэй хааны хатан шиг байхыг шаардана. Тэд өөрөөс нь илүү юм, хариуцлага шаардахгүй, хүссэн үед нь уулзахад бэлэн байх залуу, сайхан бүсгүйчүүдтэй харилцаатай байна. Хайр дурлалд зальжин тул дэлхийн гоо бүсгүй ч өвөрт нь орж магад. Тэд голдуу наснаасаа залуу харагддаг, залуучуудтай харьцах дуртай, өтөлсөн ч сэтгэл нь залуугаараа байна. Архинд амархан автаж болзошгүй тул архи ихтэй орчноос хол явах хэрэгтэй. Тэд шүүмжлэлд эмзэглэхгүй, нийтэч байх, хэрэгтэй үед “үгүй” гэж хэлж сурах нь чухал.

Арслан
Энэ ордныхонд нар тусалж, эрх мэдэл амжилтанд хүрэхэд нөлөөлөх бөгөөд тэд төрөлхийн захирах дуртай удирдагч. Тэд эрч хүч, нөхөрсөг зан, халуун дулаан харьцаа гээд олон сайн талтай, “нүцгэн” сексээс сэтгэлийн холбоог илүүд үзнэ. Харамсалтай нь хэт бардам зан нь өндөр амжилтанд хүрэхэд саад болдог. Гэрлэхдээ сексээр биш сэтгэлээр тохирох хүнийг хайж, хувь заяагаа холбохын өмнө үнэнч эсэхийг нь өндөр шалгуураар шалгадаг. Ихэнхдээ энэ нь хүссэн үр дүнгээ өгөлгүй ганцаар үлдэх боловч энэ нь түүнд хэцүү биш. Хэдий тийм ч тэд их эмзэг, амархан хямардаг. Энэ ордны эртэй амьдрахыг хүссэн хүн давуу талыг нь магтан урамшуулж байх хэрэгтэй. Арслангийнхан асар хартай, эхнэрт нь аятайхан хандсан эрэгтэйг алж ч мэдэх тул эхнэр нь хэнтэй ч аальгүйтэж болохгүй. Ядаж нүдэн дээр нь... Эхнэр нь сэтгэлд хүрэхгүй бол нууц амрагийн эрэлд гарах бөгөөд бүсгүйнх нь хайр дурлалын урьдын явдлууд галзууртал уурлуулна. Түүнд таалагдъя гэвэл хүссэн бүхнийг нь биелүүлж, надад хамгийн чухал нь чи гэж итгүүлэх хэрэгтэй. Арслангийн эрс сексийн хувьд бүхнийг мэддэг, чаддаг гэсэн сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг ч үнэн хэрэгтээ өөрийнхөө чадавхид их эргэлздэг, үүнийг нь хэн ч мэдэх ёсгүй гэж үздэг. Залуудаа олон хүүхэнтэй холбогддог нь дурламтгайдаа биш нэг шөнө хэдэн удаа хурьцаж чадах гэх мэт өөрийнхөө чадварыг мэдэх гэсэн биеийн тамирын дасгал маягтай юм. Хэдийгээр тэр өөрийгөө сексийн “агуу чадвартан” гэх боловч бодит байдалд тэр ердийн дундаж эр. Хурьцал нь амжилтгүй болоход санаагаар унаж сэтгэл мэдрэлийн өвчин, түр зуурын сулралд хүрч болзошгүй. Энэ айдсаас гарахад нь түүнийг сайн ойлгодог, итгэлтэй эмэгтэй тусална. Нас ахих тусам итгэлтэй хань болох бөгөөд бусдын дэргэд түүнийг амиа бодсон гэж зэмлэж болохгүй. Арслангийн эрчүүд биеэ тоох өвчин, бардам сэхүүн зан, шүүмжлэл сонсож чаддаггүй байдлаасаа салахыг хичээх хэрэгтэй.

Охин
Охины ордны эрчүүд урт настай, хурц мэдрэхүйтэй, болгоомжтой, хараат бус, зөвхөн өөртөө л найддаг. Тэд бүсгүйнхээ гадаад байдал дахь өчүүхэн зүйл, бяцхан алдааг ч шинжилж, шүүмжилж байдгаасаа болж сексийн таашаал авдаггүй. Олонх нь секс бол үр удмаа үлдээхэд л хэрэгтэй зүйл гэж үзэх бөгөөд ганцаараа байх дуртай, бүсгүй нь хүсч байгаа учраас аргагүйн эрхэнд секс хийх нь бий. Гадаад төрх нь сэтгэл булаам, нямбай харагддаг ч олон хүний дунд байх дургүй. Голдуу дунд зэргийн нуруутай, ажлын чадвар өндөртэй. Найз нөхөд ойр дотны хүмүүсээ их шүүмжилдэг ч чухал зөвлөгөө өгч чадна. Ажилд ч сексэд ч түүнээс хүчээр юм хийхийг шаардах хэрэггүй. Тэд хэдий дурлаж байсан ч бүсгүйнхээ ганцхан дутагдлыг хараад гэрлэхээ больж ч мэдэх тул сээтэгнэл, аальгүйтлээр анхаарлыг нь татаж чадахгүй. Охины эрчүүд ганцаараа байж чаддаг, харин нэгэнт гэрлэхээр шийдвэл гэр бүлээ сайхан амьдруулна, бараг салахгүй. Олон хүүхэдтэй болох гэхгүй, хүүхэддээ хайртай ч үүнийгээ тод илэрхийлэхгүй. Тэд оройтож бэлгийн амьдралд ордог, хамтрагчаа бие хүн биш мэдрэмжээ хуваалцах “объект” гэж үздэг, голдуу анх учирсан бүсгүйтэйгээ гэрлэдэг. Төрөлхийн уян хатан хүн учраас эхнэр нь хүссэнээрээ “хүмүүжүүлэх” боломжтой. Тэд сексийг хэрэгтэй зүйл гэдэг ч жинхэнээсээ тачааддаггүй. 40 гарсан хойноо сексийн амт шимтийг мэдэрч олон жилийг дэмий үрсэндээ харамсан өтөл болтлоо сексийн харьцаанд байж чадна. Тийм ч учраас нас тогтсон хойноо гэр бүлээсээ гадуур холбоо тогтоох нь залуу байснаасаа ихэснэ. Тэд олны өмнө ил хэлсэн шүүмжлэл хүнийг гомдоодгийг ойлгож бусдыг хэт шүүмжлэхээ болих хэрэгтэй. Амьдралын баяр баясгалантай байж, биеэ хэт барилгүй, айдас болгоомжлолоос өөрийгөө чөлөөлж чадвал жинхэнэ жаргалыг мэдэрнэ.

Жинлүүр
Одон гаригс энэ ордонд төрөгсдийг дурламтгай, хүчтэй мэдрэмжтэй, задлан шинжлэх чадвартай, урлагт ойр байхаар төрүүлжээ. Тэдний сэтгэл санааны байдал түргэн өөрчлөгддөг, амьдралын их эрч хүч нь гэнэт ядаргаатай лазан байдлаар солигддог, сэтгэл санаа нь тэнцвэртэй үедээ төгөлдөр сайхан мэдрэмжтэй байна. Тэрээр аливаа зүйлээс жинхэнэ гоо сайхныг олж чаддаг ч алсын хараатай хүн биш. Тэдний бүсгүйчүүлд хандах хандлага нь гоёмсог зүйлийн цуглуулга мэт санагдана. Тэр өөрийгөө ч мартан бусдын таашаалд нийцүүлэх гэж хичээдэг ч дургүй зүйлийг нь хийлгэх гэж хүчээр тулгахыг тэсвэрлэхгүй. Жинлүүрийн эрчүүд сэтгэл татам, аятайхан төрхтэй тул хүүхэнд таалагдах гэж хүч гаргадаггүй. Харин гэр бүл, хурим дээр тулахад шийдэж ядан эргэлздэг тул бүсгүй шийдвэртэй үг хэлэхгүй бол суухгүй. Энэ ордны эрс сексийн хүсэл сонирхол ихтэйд орох бөгөөд бэлгийн дур буурах, сулрах явдал бараг тохиолдохгүй, чадавхи өндөртэй боловч түүнийгээ бүрэн ашигладаггүй. Жинхэнээсээ аз жаргалтай байхын тулд ханиа болгоомжтой сонгох шаардлагатай. Yгүйдээ л сексийн хэрэгцээг нь бүрэн хангах хүн байхгүй бол гэр бүлээс гадуурх явдал, хэрүүл тасрахгүй, сэтгэлийн дарамтанд ордог. Тэд бүсгүй хүнтэй танилцангуут унтахыг хүсдэг, насан эцэслэтлээ сексийн чадавхитай байна. Бүсгүйг гомдоохгүй гээд харилцаагаа эхэлж тасалдаггүй, гэвч залхам хуучин харилцаа нь цагаа олж холбоогоо таслахаас ч уршигтай гэдгийг ойлгох хэрэгтэй. Сексийн урлагт тийм чадварлаг биш ч тоон амжилт нь ямар ч эмэгтэйг гайхашруулдаг. Тэр сексийн сайхан оршил хийж, бүсгүйгээ удаанаа илэн таална. Жинлүүрийнхэн сонирхол ижилтэй, санхүүгийн хувьд хамтран зүтгэгч эмэгтэйтэйгээ сайн тохирно. Сайн аав боловч эхнэртээ хүүхдээсээ илүү ханддаг. Ижил хүйстэнтэйгээ явалдагчдын ихэнх нь энэ ордных байдаг нь жинлүүрийнхнийг хүсэл тачаалаа зохих хэмжээнд барих шаардлагатайг харуулна. Түүнчлэн үргэлж бусдын таалалд нийцүүлэх биш өөртөө анхаарал хандуулж, жаахан хатуу байж сурах хэрэгтэй.

Хилэнц
Энэ ордны эрчүүд сэтгэл булаам, сэтгэлийн тэнхээ, эрч хүч, эрэлхэг зориг оюун ухаан бүрдсэн, бэлгийн амьдралд эрт ордог, шилдэг нууц амраг болдог хүмүүс. Тэд итгэлтэй сайн анд нөхөр бөгөөд өөрт нь тус болсон, хор учруулсан бүхнийг мартахгүй. Хилэнцийнхэн амьдралд олон дүрд тоглож, бүсгүйчүүдийн өрөвч зан, эхийн хайр, хардалт зэрэг сэтгэл зүйн бүхий л байдлаас нь өөртөө хонжоо гаргаж чадна. Сексээс бусад зүйлд зөөлөн, чин сэтгэлээсээ ханддаг, бүсгүйчүүдийн эрхшээлд орохоос айж тэднийг захирахыг хүсдэг, сэтгэлийг нь эзэмдсэн хойноо орхиод явж чадах хүмүүс. Сексийн эрч хүчтэй, хайр дурлалын олон талт харилцаанд байж чаддаг. Yнэндээ хилэнцийн ордны эртэй амьдрах хэцүү, эмэгтэй хүнээс их ухаан, тэвчээр шаардана. Тэрээр бүсгүйг хүчээр оронд оруулж ч, өмнө нь өвдөг сөхрөн гуйж ч чадна. Түүнийхээр эр хүн ямагт эзэн байх ёстой. Тэд цэвэрч нямбай, ариун сэтгэлтэй бүсгүйд дуртай. Өөр хүнд бие сэтгэлээ зориулсан ч гэр бүлдээ хандах сайн хандлага нь өөрчлөгддөггүй учир нууц амрагтай болсныг нь эхнэр нь мэдэхгүй. Хилэнцийнхэн гоо үзэсгэлэн, залуу нас мөнх биш гэдгийг мэддэг, хөгшрөлтөнд эртнээс бэлтгэн, өтөлсөн хойноо “залуу хайр дурлал” худалдан авах хөрөнгө хуримтлуулж амждаг. Тэд 30 наснаас хойш юм уу, эсвэл хайртай хүн нь бие, сэтгэлийн бүх талаараа түүнтэй санаа нийлж, цогц болж чадвал л итгэлтэй хань байна. Хилэнцийнхний нэг муу тал нь эдийн сонирхол “шунал”. Цөөнгүй хилэнц тооцоотой гэрлэдэг. Амжилтанд хүрэхийн тулд их хүч гаргах бөгөөд зүтгэл нь талаар өнгөрвөл уураа эхнэртээ гаргах нь олонтаа.

Нум
Нумын эрд од гаригс амжилт, алдар нэр, эд хөрөнгө, цуцашгүй зан ааш заяажээ. Тэд бүх зүйл, сексэд ч идэвхтэй, сэтгэлээсээ ханддаг, бодлоо шулуухан илэрхийлдэг. Гадаадын юманд дуртай тул гадаад хүүхэнтэй холбогдох нь олон. Жинхэнэ хайр дурлалд итгэн амьдралын турш эрж хайдаг. Нумын эрчүүд сайхан юм бүхэнд мэдрэмжтэй, амттай хоол идэж, сайхан хөгжим сонсч, наранд шарж, байгальд амрах дуртай ч хамгийн дуртай зүйл нь гоо үзэсгэлэнтэй ухаалаг, залуу бүсгүйтэй хамт байх явдал. Нумын эр таалагдсан бүсгүйтэйгээ дотно харьцаанд орох гэж яардаг ч бүсгүй нь татгалзвал сэтгэлээр их унахгүй. Тэр өндөр ёс суртахуунтай, хурц ухаантай ч үнэнийг палхийтэл хэлчихдэг гэмтэй. Нумынхан сайн нөхөр байж чухал зөвлөгөө өгч чадна. Төрөлхийн өөдрөг үзэл, наргианч зан нь хайр дурлалд ч илэрнэ. Дурламтгай, эмэгтэйчүүдийн бие хүний нь мөн чанарыг тэргүүнд үзэж биеийн гоо сайхныг ухааны дараа үнэлнэ. Нумын эрийг сонгосон бүсгүй халуун дулаан сэтгэл, хайр хүртэх болно. Тэд эмэгтэйчүүдийг өөртөө анхаарч, сайхан хувцаслахыг таашаах тул түүний шулуухан боловч ядаргаатай зөвлөгөөг тэвчин сонсох нь гэр бүлийн эв эеийг хангах түлхүүр юм. Санаа нийлээгүй юм уу худал зүйлийг шуудхан хэлчих төдийгүй эхнэрээ эзгүйд өөр хүнтэй унтсанаа ч ярьж магадгүй нь угаасаа үнэнч шударга зантайдаа ингэж байгаа болохоос эхнэрээ гомдоох гэсэндээ биш. Нумын ордны эрс хоёр янз бөгөөд сексийн “илүүдэл” дур хүслээ нэг хэсэг нь уран бүтээл, ажлаар, нөгөө хэсэг нь өдөрт нэг амраг сольж нөхнө. Олон амрагтай байсны эцэст тэр ухаалаг, боловсролтой, соёлтой бүсгүйг сонгодог. Тэдэнд секс дангаараа биш, шинэ хүнтэй харилцах үйл явц сонирхолтой байдаг тул эхнэрээ араар тавих нь бий. 35 наснаас хойш “томоожиж” сайн хань болно. Тэд үнэн сэтгэлийг худал хуурмагаас ялгахгүй байх нь элбэг бөгөөд эхэлсэн ажлаа бүрэн дуусгаж чаддаггүй дутагдалтай. Нумын эр төгс төгөлдөр хайр байдаггүйг ойлгож, амьдралд эд хөрөнгөний асуудлыг орхигдуулж болохгүй гэдгийг санаж явах хэрэгтэй юм.

Матар
Энэ ордонд төрөгсөд үнэнч шударга, сахилга баттай, болгоомжтой. Тэд элдэв зангүй, зөөлөн хүн мэт харагдах бөгөөд зорилгодоо хүрэхээр тэвчээртэй зүтгэдэг. Матрынхан хүссэн, зорьсондоо хүрлээ гэж бодсон хойноо, үеийнхнээсээ оройтож гэрлэнэ. Түүний хувьд гэр орон их чухал, эцэг эхдээ хайртай. Тиймээс матрын эртэй хувь заяагаа холбох хүсэлтэй бүсгүйчүүд ээж аавд нь таалагдах, таалагдсан ч болж өгвөл тусдаа амьдрахыг хичээх хэрэгтэй. Гаднаасаа ичимхий бүрэг мэт харагдавч цаанаа оргилсон сэтгэлтэй улс. Тэдний сексийн мэдрэмж, чадавхи өтөл насанд нь ч сайн байна. Тэр өөрийн мэдрэмжээ үгээр илэрхийлэх чадвар сул тул дуугүй байгаа нь дургүй байна гэсэн үг биш. Бүсгүй хүний аж ахуйч зан, оюун ухаан, мэдрэмжийг үнэлдэг, эхнэртээ үнэнч. Эмэгтэйтэйгээ хоёул ижил хэмжээнд сексийг мэдэрвэл аз жаргалтай байх тул сэтгэлгүйгээр оронд орно гэж бараг үгүй. Тиймээс хайртай хүнтэйгээ сэтгэл зүйн бүрэн дүүрэн харилцаатай байвал араар нь тавихгүй. Түүний хүсэл тачаалд бие, сэтгэл хоёр ижил байр суурьтай нэгэн цогц бөгөөд сексээс ямагт сайхан зүйлийг хүсэмжилж байдаг. Сул тал нь ирээдүйнхээ төлөө хөрөнгө хуримтуулж чадахгүйдээ байнга санаа зовдог явдал. Сексийн хувьд бүрэн таашаал авахад саад болдог зүйл нь сэтгэлээр амархан унамтгай, элдэв асуудалд их санаа зовдгоос болдог.

Хумх
Хумхынхан ухаалаг, санамсаргүй явдалд дуртай бөгөөд аар саар зүйлийг анзаардаггүй, зорилгодоо хүрэхээр шаргуу тэмцдэг, дүрслэх бодох, зохион бүтээх чадвартай, зөн совинтой. Тэд янз бүрийн хүрээний найз нөхөдтэй ч, хийсэн алхмыг нь ойр тойрныхон нь тэр бүр сайшаадаггүй. Байнга шинэ найз нөхөд, шинэ харилцааг эрж байдаг учир найз бүсгүйгээ сольж, гэр бүлээс гадуур харилцаа холбоо тогтоосноо ёс зүйд нийцэхгүй гэж үздэггүй. Шинэ харилцаа, мэдрэмж хайдаг ч эцэст нь анхныхаа сонголт дээр эргэн ирдэг учир сэтгэл хоёрдох нь элбэг. Эхнэр автлаа удах боловч нэг сонгосон бол бараг салахгүй. Нууц амрагаасаа харилцаагаа тасалсан ч нөхөрсөг байх бөгөөд бэлгийн замбараагүй амьдралтайд тооцогдоно. Бүсгүй хүнд сэтгэлээ илэрхийлэхгүй уддаг ч өөрийг нь хайрлаж байгааг мэдвэл эелдэг, халамжтай болно. Тэр бүх л зүйлийг шинжилж, шүүмжилж байдаг тул түүнтэй амьдрах хэцүү. Түүнийг завхайрлаа гэж зэмлэвэл өөрийгөө зөвтгөх гэж оролдохгүй харин огт тийм зүйл байгаагүй ч байсан мэт үлгэр зохион ярина. Тэд мөнгөнд ухаалаг биш тул эхнэр нь арвич, гамтай хүн байх хэрэгтэй. Түүнтэй амьдрахаар шийдсэн эмэгтэй орондоо хүссэн бүхнээ хийхийг нь зөвшөөрөх хэрэгтэй, тэд нэг зүйлийг нэг л удаа туршиж үздэг тул сексийн элдвийн хүнд байдлыг ахин шаардахгүй. Тэд амьдралын чухал зүйл нь секс биш гэр бүлээ халамжлах явдал гэж үздэгээс эхнэр нь сэтгэл ханамжгүй байдалд орох нь бий. Тэвч тэд эмэгтэй хүнийг өөрөөсөө доогуур гэж үздэг, эхнэрийнхээ сексийн ханамжгүй байдалд санаа зовохгүй. Тэд мөнгөө зөв зарж, амьдралд бодитой хандаж сурвал аз жаргалтай болно. Санхүүгийн хувьд хамтран зүтгэгч эмэгтэйтэйгээ сайн тохирно. Сайн аав боловч эхнэртээ хүүхдээсээ илүү ханддаг. Ижил хүйстэнтэйгээ явалдагчдын ихэнх нь энэ ордных байдаг нь жинлүүрийнхнийг хүсэл тачаалаа зохих хэмжээнд барих шаардлагатайг харуулна. Түүнчлэн үргэлж бусдын таалалд нийцүүлэх биш өөртөө анхаарал хандуулж, жаахан хатуу байж сурах хэрэгтэй.

Загас
Загасны ордны эрчүүд юмыг төгс төгөлдөр байлгах эрмэлзэлтэй, мөрөөдөмтгий, ихэнх нь азтай хувь тавилантай. Тэд бусад ордыг бодвол нийтлэг байдал бага, олон янзын зан байдлын нийлмэл шинжтэй хүмүүс бөгөөд шударга сэтгэлийг үнэлдэггүй, бусдын хүсэл сонирхлыг харгалзан үздэг, шашинд шүтлэгтэй боловч гэнэн, хар тамхи, архи зэрэгт амархан автдаг муу талтай. Загасны эрс зөвхөн өөртөө зориулан бодож олсон бяцхан хуурмаг ертөнцдөө амьдардаг нь бусдын уцаарыг хөдөлгөнө. Тэд өөрийгөө сэтгэл зүйн хувьд ямагт боловсруулахыг хичээж байдаг ч сексэд хүйтэн, хөлдүү, хамтрагчдаа сэтгэл тавих нь ховор. Тэд бусдыг захирч, эрхшээлдээ байлгадаг эмэгтэйтэй хамт амьдарч, өөрийнхөө өмнөөс аливааг шийдүүлэх дуртай бөгөөд хувийнхаа л юманд анхаарч гэр бүлийн болон бусад асуудлыг эхнэртээ даатган орхидог. Тиймээс энэ ордны хүнтэй ханилсан эмэгтэй хоёр хүний өмнөөс ярьж, ажиллахад бэлэн байх хэрэгтэй. Загасны эртэй хамт амьдрах нь эсвэл маш ончтой, эсвэл тун аз жаргалгүй байна. Тэд эхнэртэй байлаа ч ганцаардлыг тод мэдэрдэг. Сексийн тухай ярих дуртай, олон хүүхэнтэй учирч, сэтгэл хангалуун байдаг. Учирч байсан эмэгтэйчүүд түүнийг удаан дурсан санадаг бол тэр өөрөө амархан мартаж орхидог гэмтэй. Загасны эрчүүд үүлэн дунд хөвөхөө больж эгэл амьдралд ойр байхыг хичээх хэрэгтэй. Мөн аль болох зохион байгуулалттай байж өнөөдрөөрөө амьдарч сурвал сайн. Сексийн амьдралдаа илүү гал дөлтэй хандах нь тэдэнд анхааруулах чухал зүйл юм.

ZAYAZ.NET

Ямар хоолонд дуртайгаар нь хайртай залуугаа шинж




Японы хоол судлаачид нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Энэхүү судалгаа нь эрчүүдийг идэх дуртай хоолоор нь тодорхойлж болох боломжийг нээсэн байна. Тэдний нээснээр бидний дурлах хоол хүнсээс зєвхєн эрүүл мэнд ч бус ажлын амжилт, хайр дурлал ч шалтгаалдаг аж. Тэр энэ шинжээр нь эрчүүдийг 6 тєрєлд хуваажээ.



НОГООНД ДУРЛАГЧ
Лууван, вандуй, байцаа зэрэг ногоонд дурлагчид нь чиглэсэн зорилгодоо үнэнч, нэр алдарт дуртай. Тэдний хүссэн зүтгэл үргэлж амжилттай тєгсдєг. Тогтвортой зан чанартай, найрсаг, эрүүл мэндэд нь ямар нэг асуудал байдаггүй хүмүүс. Гэхдээ давс, халуун ногоо хэрэглэхдээ болгоомжилж байгаагүй.
Хэтрүүлбэл хоолой, толгой євдєх магадлалтай.

ЖИМСЭНД ДУРЛАГЧ
Тэд нєхєрсєг харилцааг тун хялбар тогтоодог бєгєєд сайн ярилцагч хэмээн тооцогддог. Єрсєлдєєнийг тэвчдэггүй, аж¬лын талбарт дээш мандахыг хүсдэггүй хүмүүс. Хан боргоцой, чавга, усан үзмийн дарсанд дурладаг бол єчүүхэн тєдий хүнд асуудлын ємнє євдєг сєхєрдєг хүн. Жимсэнд дурлагч эрчүүдийн ихэнх нь ичимтгий, шийдмэг бус байдаг.

ХАЛУУН НОГООНД ДУРЛАГЧ
Халуун, хурц хоол хүний зан чанарт шууд нєлєєлдєг. Халуун ногоонд дурлагчид "галзуу" хүмүүс юм. Хайр дурлалд ч "халуун" амрагийг илүүд тооцдог.
Тэдний сул тал нь амиа хичээсэн зантай, єєдєєс нь зєрүүдлэхийг тэвчдэггүй. Ногоонд дурлагчдын адил давсыг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй..

АНГИЙН МАХАНД ДУРЛАГЧ
Тэд тун хєдєлгєєнтэй хүмүүс. Байнга амжилтад хүрдэг боловч шаргуу зүтгэл дутагддаг. Энэ тєрлийн эрчүүд дурлалд тун ч тогтворгүй. Нарийн маханд дуртай бол судас бүдүүрэх, таргалах сєрєгталтай.

ДАЛАЙН ХҮНСТЭН
Далайн гаралтай хоолонд дурлагчид тайван, тогтвортой зантай хүмүүс байдаг. Олсон орлогоо зєв зарцуулж чаддаг чанар нь бусдын хүндэтгэлийг єєрийн эрхгүй тєрүүлдэг. Загасны маханд дурлагчид хайр дурлалд найдвартай хос болж чадна. Гэхдээ тэд нээлттэй биш, єєрийнхєє жинхэнэ мєн чанарыг гаргаад байдаггүй аж.

ТОСОНД ДУРЛАГЧ
Тэд єєртєє тун итгэлтэй. Хамт олон дундаа тєдийлєн нээлттэй бус. Гэвч энэ ганцаардмал байдал нэр алдарт хүрэхэд нь ердєє ч саад болдоггүй. Янаглах урлагт гаргууд сайн. Сул тал нь єєртєє хэт итгэлтэй байдлаасаа болж ярилцагчаа эвгүй байдэлд оруулдаг.
ZAYAZ.NET

Цусны бүлгээр зан араншинг тодорхойлохуй



Бидний цусны бүлэг, ордуудаас илүүтэй зан ааш, сэтгэл хөдлөл, мэдрэмж, алхаа гишгээг минь хүртэл тодорхойлж өгдөг гэнэ.

Хүн төрөлхтөн ч эх орон, эцэг эхийн хайр, хайр дурлалыг цустай холбон үзэж ирсэн бол яруу найрагчид уран сонсголонт шүлэг найрагтаа магтан дуулсаар өдий хүрсэн.
Ер нь хүмүүс дөрвөн төрлийн цусны бүлэгт хуваагддаг. Тэд бүгд өөр өөрийн өвөрмөц шинжийг агуулсан байдаг юм. Тухайлбал,

Нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс

Нэгдүгээр бүлгийн цусай хүмүүсийг “анчид” буюу анхдагч хүмүүс гэдэг. Учир нь, энэ бүлгийн цустай хүмүүс дэлхий дээр хамгийн түрүүнд үүссэн гэх бөгөөд бүр хүй нэгдлийн үеэс ан агнаж, араатан амьтадтай тулалдан, гал олж, хүнсээ болгон, эмсийг булаан, үр удмаа үлдээхийн төлөө тэмцэлдсээр иржээ. Тиймдээ ч нэгдүгээр бүлгийн цустай хүмүүсийг “удирдагч“ гэж үздэг юм.

Эрэгтэй
Тэд өөртөө итгэлтэй, сэргэлэн цовоо, зорилгодоо хүрэхийн төлөө уйгагүй зүтгэдэг. Тиймдээ ч дээгүүр санаатай, ихэмсэг, онгироо зантай, Тэд бас шүүмжлэлд дургүй, шүүмжилсэн нэгнийг тэр дор нь “залгиж” орхидог.
Хэрэв энэ бүлгийн цустай хоёр гэр бүл болбол зөрчил,тэмцлээр дүүрэн байдаг.
Нэгдүгээр бүлгийн цустай эр хүн гэрлэхийг санал болгоод, хариуд нь “ Үгүй” гэсэн хариулт авбал улам бүр асдаг. Тиймээс үг дуугүй зөвшөөрснөөс “муур, хулгана “болж тоглох нь дээр бөгөөд энэ нь ч тэднийг улам ихээр өдөөдөг. “Би үүрд чинийх “ гэсэн хариултад тэд баярладаггүй бүр огт тоодоггүй гэнэ. Тиймээс нэгдүгээр бүлгийн цустай эрчүүд гэр бүлтэй байсан ч өөр “шувуухайн” анд гардаг юм. Ийм эрчүүдийн толгойд минутад зургаан удаа сексийн тухай бодол орж ирдэг гэх. Ийм бүлгийн цустай залууд энэ тухай хэлэхэд, “Би өчигдөр бүтэн цаг буудлагын тэмцээн үзсэн. Нэг ч удаа сексийн тухай бодоогүй шүү” гэж хариулжээ. Үүнд, гайхах зүйл огт байхгүй. Яагаад гэвэл буудлага бол нэг талаараа тэмцээн ч нөгөө талаараа ан хийхтэй адил зүйл. Тиймээс анд дуртай тэд ангийн тухай л бодож байсан хэрэг.

Эмэгтэй
Нэгдүгээр бүлгийн цустай эмэгтэйчүүд хардамтгай, мэдрэмж сайтай, мэдрэмтгий, сексийн өндөр чадавхитай байдаг. Өөрийн сонгосон олзыг сарвуундаа чанга атгаж чаддаг. Номхон томоотой эр хүн тэдэнд огт таалагддаггүй.
Нэгдүгээр бүлгийн цустай эмэгтэйчүүд их том “анд” гардаг. Тэд бол бизнес хатагтай нар. Тэднийг заримдаа “хүйтэн цустай, хүрэл чулуун зүрхтэй” гэж ч нэрлэдэг юм.


Хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс
Энэ бүлгийн цустай хүмүүсийг хөдөлмөрч “тариачид” хэмээн нэрлэдэг. Одоогоос арван таван мянган жилийн тэртээ ан ав хийж чаддаггүй хэсэг нь үр, жимсээр хооллож, яваандаа газар тариалан эрхэлсэн гэдэг. Ингэж хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс бий болсон түүхтэй.
Тэд маш тэвчээртэй, тайван зантай хүмүүс. Тэдний “тарьсан үр заавал ургадаг” гэх. Найрсаг,сахилга баттай, хэнтэй ч таарч тохирдог, хамт олны дунд захирагдах, багаар ажиллах дуртай. Аливаа захирамж тушаалыг сайн биелүүлдэг.
Харин хайр дурлал, сексийн хувьд биеэ барьсан, ичимтгий. Тэд их сонин хүмүүс. Сэтгэл хөдлөл нь огцом ямар ч шалтгаангүйгээр гэнэт дэлбэрдэг. Тэд ямар ч утгагүй, бослого тэмцэлд оролцож байж ч магад.

Эрэгтэй
Хоёрдугаар бүлгийн цустай эрчүүд таалагдсан бүсгүйгээ “панаалдах” нь маш удаан үргэлжилдэг. Гараас нь хөтлөн, кино үзэхээс эхлээд хайртынхаа хүссэн бүхнийг биелүүлэхийг хичээж, дуртай зүйлийг нь цүнх халаасанд нь шургуулах дуртай. Тэд ийм аргаар удаан эргүүлж, өөртөө дасгадаг.
Мэдээж “тариачин” хүн хэзээ үрээ суулгаж, хэзээ услаж, хэзээ хурааж авахаа сайн мэддэгтэй адил эмэгтэй хүнийг ч ийм аргаар эргүүлдэг. Найз бүсгүйн ээж, аав, эмээ, өвөөд нь тэд их таалагддаг гэнэ. Харин охидууд тэднийг тоодоггүй бол ахимаг насны эмэгтэйд хоёрдугаар бүлгийн цустай эр хүн илүүтэй таалагддаг.

Эмэгтэй
Тэд ичимтгий биеэ барьсан зантай. Тод өнгийн будгаар нүүрээ буддаггүй. Мини, бариу банзал хэзээ ч өмсөхгүй. Бас хүнтэй түрүүлж мэндлэхгүй. “Юу ч бодох юм билээ” гээд төвөгшөөдөг. Хоёрдугаар бүлгийн цустай эмэгтэй хүнтэй сууж гэр бүл болбол маш сайн эзэгтэй байх болно. Тэд нөхөртэй насныхаа эцсийг хүртэл үнэнч байдаг.


Гуравдугаар бүлгийн цустай хүмүүс

Эрт үеэс малыг гаршуулж, гол ус, далай тэнгисээс загас ангуучилж, алс холын газар нүүдэллэн явдаг болсноос гуравдугаар бүлгийн цустай хүмүүс бий болсон гэх. Тэд хамт олны дунд удаан байх сонирхолгүй. Шинэ орчин, нөхцөл байдалд амархан дасамтгай. Харь газар оронд дасан зохицож амьдрах чадвартай. Шинэ санаа гаргах, бусдын давуу талыг амархан өөрийн болгодог, зальтай. Уламжлал, ёс заншилд баригдаад байдаггүй. Ганцаардлыг тоодоггүй. Танихгүй хүмүүсийн дунд амархан дасан зохицдог. Тэд эрх мэдэл, засгийн эрхийн төлөө тэмцээд байдаггүй. Бас захирагдах ч дургүй. Эрх чөлөөгөө алдалгүйгээр ямар ч нөхцөлд, өөрт ашигтай байдлыг бий болгож чадна. Үүний баталгаа нь, Америкийн саятан баячуудын дунд судалгаа явуулахад тэдний тал хувь нь гуравдугаар бүлгийн цустай байжээ.

Эрэгтэй
Ийм бүлгийн цустай Nomad буюу "нүүдэлчин" эрэгтэй англи зангаар, чимээгүй хаалга хаагаад гараад явчихаж чадна. Бусад хүмүүст таалагдах дуртай. Хүнтэй болзоод, чалчих дуртай. Тэр нь тун энгийн. Үүнд хэт утга өгөөд ч байдаггүй.

Эмэгтэй
Гуравдугаар бүлгийн цустай бүсгүйчүүд аальгүй зантай. Энэ нь тэдний гол зугаацал нь ч болдог. Хэрвээ тэр, хэн нэгнийг нүдээрээ ирмээд дараа нь утасныхаа дугаарыг өгвөл энэ үйлдэл нь ямар ч гүн гүнзгий утга агуулаагүй гэж ойлгох хэрэгтэй.

Тэд бүх л амьдралын туршид нөхөртөө үнэнч хань нь байдагтай адил өөр олон эрчүүдтэй яг энэ байдлаараа олон жил нөхөрлөж чадна. Амьдралын ийм хэв маяг нь түүнийг хөршүүдийн хэл амнаас хамгаалж чаддаггүй.

Дөрөвдүгээр бүлгийн цустай хүмүүс

Хүн төрөлхтөн бий болсноос хойш хоорондоо цус холилдон өсч үржээд, шинээр дөрөвдүгээр бүлгийн цустай хүмүүс үүсчээ. Тиймээс ч тэднийг "шинэ хүмүүс" ч гэж нэрлэж болно. Эсрэг тэсрэг, ойлгоход бэрх зан ааштай. Бусдыг ойлгохдоо маш авьяаслаг, бусдыг сонсож чаддаг, зөвлөгөө өгөхдөө сайн, зөв шийдвэр гаргадаг, өндөр мэдрэмжтэй. Ийм бүлгийн цустай хүмүүсийг эргэн тойрных нь хайрладаг болов ч тэднийг гүйцэд ойлгож чаддаггүй. Тэд хэрүүл маргаан, ямар нэг мэтгэлцээн хийх дургүй. Асуудлыг олон талаас нь тайлбарлах дуртай. Дөрөвдүгээр бүлгийнхэн ном унших хорхойтой, мэдлэг хуримтлуулах сонирхолтой тул хурц ухаалаг онолыг дэвшүүлж чаддаг. Ийм хүмүүсийн хамгийн том дутагдал нь бүгдийг мэдэх, чадах гэж зүтгэдэг. Тиймээс жижиг зүйл дээр барагтай л бол хөдлөхгүй, залхуу хойрго ханддаг. Албан тушаалын шат ахих, мөнгө төгрөг хөөцөлдөх, зэрэгт ер хөдлөхгүй. Харин орчных нь хүмүүс түүнд энэ бүгдийг нь авч өгдөг нь тун хачирхалтай.

Эрэгтэй
Дөрөвдүгээр бүлгийн цустай эрчүүд нэг их хүч гаргалгүйгээр бусдыг алмайруулж чадах авьяастай. Тэрээр маш нарийн тоглоомтой. “Ирлээ, үзлээ, яллаа” гэдэг бүдүүлэг зарчим түүнд тохирохгүй. Түүний соронзон орон зайд хүмүүс өөрсдөө мэдэлгүй татагдах болно

Эмэгтэй
Энэ бүлгийн цустай эмэгтэй өөрийгөө хайртаа хүндээ бэлэглэж чаддаг бөгөөд түүнээсээ бүрэн гүйцэд таашаал авдаг. Гэвч ийм эмэгтэй цөөхөн. Маш олон эрчүүд түүний араас “үхэж" байхад тэр өөр жирийн нэгний төлөө ухаанаа алдан хөөцөлдөж явдаг.

News

Та хэр "муу охин" бэ?

Image hosting by IMGBoot.com
Та хэр дүрсгүй вэ? Хааяа өөрийгөө удирдаж чадахаа байчихдаг уу? Дүрэм журмыг хэр баримталдаг вэ? Энэ талаар доорхи сонжоо танд хариулна.

1. Найзынхаа найз залууг хэзээ нэг цагт "өдөж" байсан уу?
а. Хэзээ ч үгүй. Тэгэх юм бол найзуудын ёс журмыг зөрчсөн хэрэг болно.-5
б. Хааяа л. Гэвч зүгээр л хөгжилдөхийн тулд л даа. Хэтрүүлэхгүй байх нь чухал.-3
в. Тийм ээ. Найзын маань найз залуу гэдэг бол бараг л миний найз залуу гэсэн үг.-1

2. Анхны болзоон дээрээ хийж болзошгүй хамгийн "дүрсгүй" үйлдэл тань?

а. Түүнд өөрийн торон дотоожоо дурсгал болгон өгөх.-5
б. Олон хүнтэй газар үнсэлцэх.-3
в. Хоолноос нь булааж идэх.-1

3. Дүүрэн хүнтэй баран дотор та зузаан гэгчийн түрийвч оллоо...?

а. Бичиг баримтыг нь шалгаж үзээд, эзнийг нь олохыг хичээнэ.-1
б. Нэг уух юмны мөнгө аваад, байсан газарт нь эргүүлж тавина.-5
в. Авмаар байсан ч барменд нь өгнө.-3

4. Ажлын газраараа баяр тэмдэглэж байлаа. Та нилээд согтсон байна. Шинэ дарга чинь аятайхан харагдаад байвал...?
а. Түүнтэй яриа өдөж, өөдөөс нь инээмсэглэнэ.-3
б. Түүний хажууд гуяа гаргаж сууна.-5
в. Энэ бодлоо мартаж, өөр өрөөнд орно.-1

5. Та "дүрэм журам"-ыг хэр баримталдаг вэ?
а. Зөрчихгүй юм бол дүрэм журам гэж байгаад яах юм бэ?-5
б. Мөрдөх ёстой болоод л зохиогддог биз.-1
в. Нөхцөл байдлаасаа л шалтгаална. Гэвч хааяадаа зөрччихөд юу нь болохгүй гэж.-3

6. Та "Ер нь яадаг юм бэ?" гэдэг үгийг хэр их хэрэглэдэг вэ?

а. Бараг хэрэглэдэггүй. Би өөрийгөө удирдаж чаддаг.-1
б. Долоо хоногт хоёр удаа бол зайлшгүй.-5
в. Хааяа. Гэвч тэгж хэлээд ямар нэг болохгүй юм хийснийхаа дараа гэмээ цайруулж, харамсдаг.-3

7. Таныг хүмүүс ихэнхдээ ямар үгээр тодорхойлдог вэ?
а. Найдвартай, бат.-1
б. Таахын аргагүй, юу ч хийж магадгүй.-5
в. Нээлттэй, чөлөөтэй.-3

8. Таны найз "солиотой" тэмдэглэсэн төрсөн өдрийнхөө талаар ярьжээ. Та юу гэж хариулах вэ?
а. Чи ухаанаа гээчихсэн байсан юм уу?-1
б. Тийм үү? Миний түрүү жилийн төрсөн өдөр наадхаас чинь ч аймар болж билээ.-5
в. Ямар гоё юм бэ? Тэгж нэг тэмдэглэх юмсан.-3

"Муу охин" /31-40 оноо/
Та дүрсгүйтэх дуртай. Эрх чөлөөтэй байдал, өдрийг мартагдашгүй дурсамжтай өнгөрөөх таны хувьд их чухал. Гэвч таны энэ "дархлаагүй", "задгай" зан өөрт тань хор хөнөөлтэй байж болзошгүй. "Ер нь яадаг юм бэ?" гэж хэлээд л, том боломж, сайхан учралуудыг өөрөөсөө түлхсэн байж магадгүй. Хааяа ч гэсэн юманд ул суурьтай, нухацтай хандаж, хийх гэж байгаа үйлдлээ хянаж сураарай. Таны үйлдлийн үр дагавар ямар вэ гэдгийг тунгааж байгтун.

Жаахан дүрсгүй охин /19-30 оноо/
Таны биеэ барих чадвар их сайн юм. Та ямар нэг үйлдэл хийхээсээ өмнө үргэлж түүний үр даагврыг сайтар тунгаадаг. Гэвч "гэмгүй" жижигхэн зүйлс дээр дүрэм зөрччихдөг. Та муу охин болохыг хааяа хүсдэг ч, тэр нь буруу гэдгийг мэддэг учир тэгтлээ тэмүүлдэггүй. Ганц нэг дүрсгүйтэх нь таны төрөлхийн хүмүүжилд нөлөөлдөггүй.

"Ээжийн сайн охин"
/8-18 оноо/
Та бол сахиусан тэнгэр. Гэвч сахиусан тэнгэрүүд хааяа сайхан зүйлсээс хоцорчихсон байдгийг мэдэхэд илүүдэхгүй. Та дүрэм журамд баригдмал ба үргэлж яах ёстой, яг түүгээр нь л хийнэ гэдэг зарчмыг баримталдаг. Ямар нэг буруу юмын талаар бодохоос ч эмээдэг зарчимч бүсгүй. Таны энэ зан хааяа эргэн тойрныхонд чинь хүндрэл учруулдаг. Учир нь тэд таныг загнах, эсвэл сургамжилахаас зайлсхийж таны дэргэд өөрийнхөөрөө чөлөөтэй байж чаддаггүй. Хааяа нэг дүрсгүйтэх нь хөгжилтэй бөгөөд таныг тэр чигт нь муу хүн болгодоггүй. Та угаас контрол сайтай эмэгтэй шүү дээ.

ZAYAZ.NET

Та цагт хэдэн гадаад үг цээжилж чадах вэ?

Даяарчлалтай холбоотой гадаад хэл сурах шаардлага их гарч байна. Макс Мюллер гэдэг германы эрдэмтэн Английн тариачдын яриаг судлаад, тэд өдөр тутмынхаа амьдралд 300-гаад үгэнд эргэлддэгийг тогтоожээ. Та цагт хэдэн гадаад үг цээжилж чадах вэ? Мөн гадаад хүнтэй ярихад сэтгэлийн “хүлээс” саад болдог учраас юуны түрүүнд түүнээс ангижрах ёстой. Дээрхи хоёр багшийн аргууд үүн дээр тулгуурласан байна. Ингэж гадаад хэлний суурийг тавьсны дараа мэдлэгээ гүнзгийрүүлэх шаардлагатай байдаг. Ингэхийн тулд юуны түрүүнд үгийнхээ нөөцийг баяжуулах хэрэгтэй. Уламжлалт аргаараа цээжилбэл өдөрт цөөхөн үг цээжилнэ. Яагаад гэвэл механик арга үр дүн маш бага. Харин утгачилсан, дүрслэх, төсөөлөх чадвар дээр тулгуурласан “Сэтгэшгүй ухаан” сургалтын төвд зааж байгаа аргууд механик тогтоолтоос 20 дахин илүү үр дүнтэй гэдгийг сэтгэл судлаачид тогтоосон. Тийм ч учраас 1 цагт 50 үг цээжлэх боломж олгож байгаа юм. 1 цагт 50 гадаад үг цээжилж сурна гэхээр зарим хүмүүс итгэдэггүй. Тэгвэл болгарын эрдэмтдийн тогтоосноор дундаж хүн 1 цагт 100 гадаад үг цээжлэх чадвартай ажээ. Ингэж чадна гэдэгт итгэж чадахгүй байгаа хүмүүс уламжлалт сэтгэлгээгээрээ сэтгэдэг. Тэгвэл асуудлыг өөр өнцгөөс хараад үзвэл байдал шал ондоогоор харагдана. Итгэхгүй байгаа зүйл нь боломжтой гэдэгт итгэхийн тулд гагцхүү өөрсдөө хийгээд үзэх хэрэгтэй. 1 цагт 50 гадаад үг цээжлэхийн тулд 1 үгийг 72 секундэнд цээжлэх шаардлагатай. Яг цээжлээд үзэхэд 72 секунд гэдэг бол маш их хугацаа юм. “Сэтгэшгүй ухаан” сургалтын төвд сурч байсан хүмүүсээс хамгийн хурдан цээжилж байсан нь 50 үгийг 27 минутанд цээжилж байв. Одоо 1 цагт 50 гадаад үг цээжлэх боломж олгож байгаа аргын тухай ярилцая. Энэ аргын үндэс нь ой тогтоолтын аргууд л байгаа. Нөгөө л холбох арга, хувиргах арга, бэлгэдэн хувиргэх арга гэх мэт. Ихэнх хүмүүс гадаад үг цээжилж байхдаа тэр үгнийхээ гадаад дуудлагыг нь цээжилдэг. Мөн монголоороо бас давтдаг. Ингэснээр хоёр үйлдэл хийж байна гэсэн үг. Тэгвэл ямар ч хэлэнд ямар ч үгийн утга нэг л байдагийг бүгд мэднэ. Жишээлбэл, монголоор “үзэг” гэдэг үгийг оросоор “ручка”, англиар “pen” гэдэг. Гэтэл энэ бүх үгний цаана “үзэг” гэсэн нэг л объект байгаа. Тэгэхээр энэ обьектыг хэн ч гэсэн санан төсөөлж чадна. Тийм учраас энэ үгийг монголоороо хэлэх шаардлагагүй зүгээр төсөөлөхөд л хангалттай. Харин дээрээс нь дуудлагыг нь хувиргаж бодитой зүйл болгон байшингийн төсөөлж байгаа дүрсэн дээрээ холбож өгнө. цээжлэнэ. “Pen” гэдэг үгтэй дуудлага нь төстэй монгол үг олох бага зэргийн бэрхшээл болдог. Гэхдээ ингээд сурчихвал амархан бөгөөд маш зугаатай байх болно. “Pen” гэдэг үгтэй дуудлага нь төстэй “пин” гэдэг үг байж болно. Одоо утга дуудлага хоёрыг нь холбохын тулд “үзгээр пинг хатгаж байгаагаар төсөөлж болно. Ингэхдээ хатгах үеийн бүх мэдрэмжүүдийг мэдрэхийг хичээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, харж /өөрсдөө “хатгавал” бүр илүү үр дүнтэй/, гарах дууг нь сонсож, үзгэнд “пингийн” хананы үзүүлж байгаа эсэргүүцлийг мэдрэнэ. Ингээд эргэж санахад маш амархан санагдана. Эрдэмтний судалгаагаар 2000 үгийг тогтоочихвол уншсан сэдвийнхээ 60%-ийг ойлгох чадвартай болно. Харин 5000 үг цээжилчихвэл 85-90% ойлгож чадна. Бүр 10000 үг цээжилвэл 93%-ийг л ойлгоно. Цээжлэх үгийн тоо өсөх тусам ойлгох хувийн өсөлт буурна. Тийм учраас гуравхан хувиар ойлголтоо дээшлүүлэхийн тулд дахиад 5000 үг цээжлэх хэрэгтэй болно. Тэгэхээр 5000 үгтэй байхад л эхэн үедээ хангалттай. Яваандаа уг хэлээ идэвхтэй хэрэглэхийн хэрээр үгийн сан аяндаа нэмэгдээд ирдэг.

Tuesday, January 4, 2011

Эрүүл энхийн 5 чухал


1. Ходоод эрүүл бол хоолонд дуртай, шингэцтэй байна. Ходоодны ажиллагаа сэтгэл санаатай шууд холбоотой. Сэтгэлийн зовиур шаналлаас болж хоол боловсруулах эрхтнүүд бүхэлдээ хямардаг. Ходоодоо эрүүл сайн байлгахын тулд аюулхай дээрээ хоёр гарын гурав гурван хуруугаар 2 талаас нь зэрэгцүүлэн 3 сек-ээр 3 удаа дарна. Дараа нь ялихгүй дор бас адил дарна. Энэ аргаар өдөрт 3 удаа дарж хэвшвэл ходоодны шарх, хорт хавдар мэтийн хүнд, хөнгөн өвчнөөс сэргийлж болдог байна.

2. Сайн унтаж амрах нь эрүүл энхийн чухал хэсэг юм. Хүн бүрийн онцлогоос хамаарч 6 - 8 цаг унтвал хангалттай. Унтаад сэрүүт л шууд босох нь маш чухал. Эс тэгвээс хорт хий, хаг хусам биед шингэж, нойрмог нурмагар, лүндээ хийморьгүй болдог. Бас унтахаар орондоо орсон л бол оюуныхаа “цонх”-ыг хааж юм бодох, ном уншихыг зогсоовол зохилтой. Нойр муутай хүний шилэн хүзүү нь хатуурдаг. Эм уух хэрэггүй. Эхлээд зүүн эрхийгээрээ хүзүүний зүүн урд дарна. Дараа нь эгэм уруу чиглэсэн гүрээний тараагуурын 4 цэгт дарна. Үүнийг хүзүүний зүүн, баруун талд тус бүр 3 давтана. Хөлийн эрхийг дээш доош хөдөлгөн угаас нь өсгий хүртэл сайн илнэ. Эцэст нь аюулхай дээрээ баруун гарын алгаар зөөлөн дарна.

3. Хүний өтгөн /баас/ саадгүй гадагшилж байвал эрүүл мэндэд их ач тустай. Ойролцоогоор хүнс тэжээлийн боловсролт 24 цагт гүйцдэг ба гадагшлуулахгүй бол хор ялгарч эхэлдэг. Тухай бүрд зайлуулахын тулд өглөө босохын өмнө хүйсний зүүн доод хэвэлд 2 гараараа 3 минут зөөлөн дараад нэг аяга хүйтэн ус ууна. Өглөө бүр хэвшил болгон биеэ засвал бүдүүн гэдэс болон бусад эрхтэн, цусны өвчнөөс найдвартай сэргийлдэг.

4. Түргэн шалмаг хөдөлгөөн урт наслахад нэгэн шижим түлхэц нь байдаг. Хөдөлмөрлөн хөдөлж байх нь сэтгэл санааг өөдрөг сэргэлэн болгоод зогсохгүй бие организмыг хөгжүүлдэг. Алив ажилд сэтгэл гарган дур сонирхолтой хийх хэрэгтэй. Эсрэг тохиолдолд ажил хийж хөдөлж байсан ч өтлөх нь амархан. Биеийн хөдөлмөр, явган явах, гүйх, бие хөгжүүлэх дасгалууд хүний өсөлт хөгжилт, өтлөлтөнд эерэгээр нөлөөлнө.

5. Инээж хөхрөх нь урт наслах бас нэгэн эх сурвалж. Инээхэд өрц, хэвлийн булчин өвөрмөцөөр ажиллаж, зүрх судасны ажиллагаа сайжирч, элэгний эд эс чийрэгжин нойр хоолонд сайн, сэтгэл санаа өндөр, дотор уужим болдог. Бүр чухал нь элгээ хайрлая гэвэл инээж хөхөрч явах нь чухал.

Архи элгийг өөхлүүлдэг

Элэг бол чиний ухамсаргүй байдлын хариуцлагыг хамгийн түрүүнд үүрч байдаг эрхтэн. Хэт дур тачаал, архи өөх, тос ихтэй хоол гээд илүү хэрэглэсэн бүхнийг энэ эрхтэн аргалах гэж оролдсоор өөрөө мууддаг. Зүрхнээс бүх биед зориулан шахсан цусны 25 хувийг элэг хэрэглэж байдаг. Элэг өдөрт хоёр аяга өөх тосыг шүүн авч чиний биеийг хамгаалж байдаг. Иймд:

1. Эм уухдаа болгоомжтой бай, ялангуяа парацетомол төрлийн эмнүүд элэгт асар хортой эм.

2. Согтууруулах ундааг ихээр хүртсэнээс асар их хэмжээт архи боловсруулах гэж элэг зүдрэх үед хүнсний өөх тос элэгний шүүлтүүрийг бөглөн хуримтлагдаж эхэлдэг. Элэг өөхөлсөөр байтал архи нэмж уугаад байвал церроз үүсч, улаан хамарлах болно.

3. Дотор эрхтэнүүд өөхөлсөөр гэдэс чөлөөтэй ажиллах боломжгүй болж туранхай байх ёстой элэгний ачаалал эрс нэмэгддэг. Өдөрт нэг аяга иогурт идэхэд элэгийг өөхлөхөөс найдвартай хамгаалдаг.

4.Угаагаагүй жимс ногоо хэрэглэх, гараа угаалгүй юм идэх нь элгийг өвчлүүлэх аюултай.


Холестриныг яаж багасгах вэ?
Хэрэв та 40 шүргэж байгаа бол жил бүр холестриноо тодорхойлуулж байх хэрэгтэй. Цусан дахь холестрины хэмжээ ихэсснээс зүрх судас барьсан олон өвчин үүсэх суурь бий болно. Жишээ нь: 1-1.5 сарын хугацаанд өлөн зэлмүүн хооллоход цусан дахь холестриний хэмжээ 15-20% буурдаг байна.

Эрүүлжүүлэх хоол хүнс хэрэглэхийг хичээ. Далайн загас, далайн байцаа, далай тэнгисийн ургамал, амьтанаар хооллох тун ашигтай. Цусан дахь иод хичнээн их байх хирээр холестрин буурдаг. Өдөрт дээрх хүнснээс 80-100 гр хэрэглэхэд л хангалттай. Уургаар баян үхрийн махыг өдөрт 180 гр идэж бай. Гэхдээ шүүслэг шинэ мах уурга ихтэй байдгыг анхаараарай.

Холестрин үүсгэгч доорх хүнснээс зайлсхий
Хонь, гахай, галууны тарган мах, өндөгний шар, тослог сыр, цөцгийн масло, жимстэй тараг, зайрмаг, крем барьсан талх, тослог чихэр бүхий чихэрлэг бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа, архи, голын давсалсан загас, майонез, ууталсан шөл, хиам, зайдас, сарделькаас татгалзаж сур. Хоолыг шарах үедээ тос бага хий, аливаа махны нимгэн хальсыг авч хая. Чанахын өмнө махыг хэрчээд /жижиглэн хүйтэн усанд хий.

Гоо сайхны хамгийн хямд үнэт зөвлөгөө
Хүзүүндээ 7 хоногт 2-3 удаа бүлээвтэр ургамлын тос түрхэж иллэг хийж бай. Унтахын өмнө нүдээ хар цай шингээсэн хөвөнгөөр арчаад жин тавь. Ингэхэд нүд чинь байнга сэргэлэн байх болно.

/Бизнесийн мэдээ/

2011 оны ерөнхий зурхай

Image hosting by IMGBoot.com

Хонь
Сүүдэрт нуугдан бусдад мэдэгдэхгүйгээр удирдаж чадваас атаархуу зан агуулсан мэхлэгчдээс өөрийгөө хамгаалж чадна. Хэн нэгний хуурмаг дур булаам байдал таныг урхидаж амжилтанд тань муугаар нөлөөлж болзошгүй. Өнгөрсөн жилийг бодвол хайр сэтгэлийн хувьд тийм ч таатай байж чадахгүй л болов уу. Бүтэхгүй зүйлийн араас хэт улайрах нь таны амжилтаас хойш татах магадлалтай гэдгийг анхаар. Энэ ордонд хамаарагсад хаврын улиралд бүтэлгүй дурлал хууран мэхлэлттэй учирч багагүй бэрхшээлтэй тулгарна. Урьдчилан сэргийлэлт арга хэмжээ авч чадвал эрүүл мэнд тун чиг сайн байх нь. Хавар ханиад шуухтинаа тусахаас өөрийгөө хамгаал. Санхүүгийн хувьд хамтран ажиллагсад болон түншүүд тань хэр итгэл дааж чадах улс вэ гэдгийг сайтар магадлахгүй бол алдагдалд орж болзошгүй. Зээлийн асуудалд маш нухацтай хандахыг зөвлөж байна.

Үхэр
2011 он таны тэсвэр тэвчээр сэтгэлийн хатыг шалгана. Бүх зүйл таны эсрэг тэмцэх мэт санагдах хэдий ч сэтгэлээр уналгүй үлгэр бүхэн аз жаргалтайгаар төгсдөг гэдгийг санаарай. Уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд чинь санаанд багтамгүй их баялагийг ч өгч болох юм. Гэхдээ энэ бүхэн зөвхөн таны л бодит байдалд хэр мэдрэмжтэй хандаж тэрхүү баялагийг өөрийн болгохоос чинь ихээхэн хамаарна. Оны сүүлийн саруудад боломжоо зөв тооцоолоогүйгээс санхүүгийн багагүй алдагдал хүлээж болзошгүй. Хайр сэтгэлийн хувьд оны эхээр ганц бие хүмүүс хайр сэтгэлтэйгээ учирах болно. Энэ үед учирсан учиралаа 9 сар хүртэл сайхан хадгалаж чадвал оны сүүлч гэхэд гэр бүл хамтын амьдралын харьцаанд шилжиж аз жаргалаар дүүрэн байх болно. Энэ жил эрүүл мэндийн хувьд тун ч таатай байх нь. Гэхдээ хаврын улирал ямарч хүний хууч өвчнийг хөдөлгөдөг гэдгийг санан сэрэмжтэй байхад илүүдэхгүй.

Ихэр

2011 он танаас хэцүү их хүчин чармайлт шаардах боловч сонирхолтой байх болно. Тун саяхан ажил хэргийн хүрээнд эхлүүлсэн зүйл тань ирээдүйд сайхан үр дүнд хүрэх боловч танаас ихээхэн хүч хөдөлмөр шаардана. Бүхнийг эхнээс нь амжилттай эхлэхийн тулд шинийг танин мэдэж бүх хүчээ дайчлан ажиллах жил. Хуучинаа эргэн дурсаж танд саад болох хүмүүсийн зөвөлгөөг сонсох хэрэггүй. Амьдарч буй орчиноо өөрчлөх хүсэлдээ хөтлөгдөн өөр газар өөр улсад амьдардаг холын найз нөхөд хамаатан садантайгаа харилцаа холбоогоо сэргээнэ. Эрүүл мэнддээ анхаарч сэтгэл санаагаа ариусгах зам нь түрэмгий зан бусдыг захирах хүсэл дутагдалтай муу талуудаа өөгшүүлэхгүй байх явдал.

Мэлхий
Мэлхийнхэнд олон жил хүсч тэмүүлж байсан тогтвортой үе ирж байна. Ажил мэргэжил хувийн амьдрал гээд өөр өөрийн тогтвортой горимд шилжиж энэ бүхэн танд сэтгэлийн ихээхэн тайвшралыг авчирна. Тиймээс амарч аялж зугаалах хамгийн таатай үе. Мөнгөтэй зөв зохистой харьцах дүрмийг мөрдөж хариуцлага үүрэгээ ухамсарлаж байгаа бол бизнес ажил хэрэг тань амжилтаар дүүрэн байх болно. Аливаа асуудлыг тэр дор нь шийдвэрлэх боломжгүй үе байх ч хэсэг хугацааны дараа байдал аяндаа танд таатай байдал руу эргэнэ. Жилийн эхний хагасыг та ихэнх цаг заваа хайр сэтгэлийнхээ асуудлыг зохицуулахад зориулвал таатай үе. Ганц бие хүмүүс хайр сэтгэлтэйгээ учирах ч тэр харьцаагаа удаан хугацаанд барьж чадахгүйд хүрнэ. Хардах сэтгэлийн улмаас хайр сэтгэлдээ сэв суулгах бололтой. Эрүүл мэнд ерөнхийдөө эрүүл чийрэг байх ч 3, 11 дүгээр саруудад хууч өвчин сэдэрч хөдлөх аюултай байх болно. Гэхдээ амьдралаас юу ч шаардалгүй өгсөнд нь хангалуун байж сурах хэрэгтэй.

Арслан
2011 онд амьдралын бүх л салбарт өөрчлөлтүүд гарч янз бүрийн үйл явдал тохиолдоно. Гэвч удаан бодож эргэцүүлэх цаг хугацаа олдохгүй. Бүтэн жилийн турш эрчимтэй хөдөлмөрлөх шаардлагатай байгаа. Таны удаан бодож байсан төсөл ажил тань биелэлээ олж та сэтгэл хангалуун байх болно. Санхүүгийн байдал хэдийгээр сэргээд сайхан байх ч үүнтэй зэрэгцээд зарлага тань өсөх болно. Салалт хууралт тохиолдож таны амьдралын эрч хүч амьдрах итгэлийг тань үгүй хийх ч та ухаалаг байж шинэ учралыг хүлээж ав. Эрүүл мэндийн хувьд таатай сайхан байх ч эцэг эх гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн байдал таныг түгшүүлсээр байх нь. Одоо эсвэл хэзээ ч үгүй гэдэг асуудал тулгарна.

Охин

Зорилготой идэвхитэй жил болж өнгөрнө. 2011 онд хувийн амьдрал болон ажил мэргэжилд тань томоохон өөрчлөлтүүд гарах бололтой. Хэрэв та амьдралдаа бүрэн дүүрэн итгэлтэй байж чадваас энэ бүхэн үр өгөөжөө өгөх болно. Оны эхний хагаст аливаа үйл ажиллагаа тогтворгүй байх хэдий ч энэ байдлыг сайн тийш нь өөрчилж мэргэжилийн түвшингээ дээшлүүлэх боломжууд ч танд нэлээд гарна. Санхүүгийн хувьд нэлээд хүндэвтэр байна. Гэхдээ энэ байдал нь таны эргэн тойрныхны үнэн мөн төрх болон таныг хүлээн зөвшөөрдөг эсэхийг харуулах бас нэгэн сорилт болж өгнө. 2012 он гарахад санхүүгийн хүндрэлтэй асуудлуудаа ардаа орхиод гарах сайхан боломж ч бас танд тохионо. Ганц бие хүмүүс хайр сэтгэлтэй учирах хэдий ч энэ жилдээ багтан гэрлэх гэж бүү яар. Учир нь энэ жил танд гэрлэлтийн хувьд тийм ч таатай жил биш. Өнгөрсөн жилүүдийг бодвол эрүүл мэндийн байдал тань таныг зовоохгүй нь бололтой. Гэнэтийн аваар осолоос өөрийгөө хамгаалж чадвал таны эрүүл мэнд хэвийн сайхан байна.

Жинлүүр

2011 он тэмцэлтэй шалгуур ихтэй эрч хүчтэй жил байна. Өөрөөр хэлбэл маш их хөдөлмөрлөхийн хажуугаар танилын хүрээ өргөжин тэлнэ. Энэ нь танд маш эерэгээр нөлөөлөх болно. Өөрийн байр суурийг бататган бусдыг байлдан дагуулахын тулд танд дайчин зан чанар хэрэгтэй. Түншүүдтэйгээ үл ойлголцолд хүрсэнээс танд багаахан хэмжээний санхүүгийн хямрал үүсэх нь. Зоригтой үл хөдлөх хөрөнгө худалдан авах засвар хийх амьдрах орчиноо солих зэрэг хүсэлдээ автан өөрийгөө ч золиод хамаагүй өрсөлдөөн рүү орно. Гэр бүлд ялихгүй жижиг зүйлээс зөрчилдөөн үүсч зарим нэг хосууд энэ байдалдаас шантран салж ч мэднэ. Өмнөх жилүүдийг бодвол эрүүл мэнд тааруухан байна. Сүртэй биш өвчинөөр маш хүндэрч өвдөнө. Гэсэн ч таны хувьд идэвхитэй ажиллах жил болохоор амралт ажлаа зөв зохицуулаарай.

Хилэнц
Эд баялаг өөд даллан дуудаж байна Энэ онд таныг эд баялаг өөд даллан дуудаж байна. Хийхээр төлөвлөсөн ажлууд тань хэрэгжиж өндөр ашиг өгөх боломж их байна. Жилийн эхний хагаст гэр бүлийнхний чинь амжилт танд баяр баясал авчирна. Ах дүү төрөл төрөгсөдтэйгөө аялаж чөлөөт цагаа өнгөрөөх нь танд тун таатай мэдрэмжийг авчирах болно. Жилийн сүүлийн хагаст үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдэхэд ашигтай байна. Аялал зугаалгаар явах нь танд шинэ эрч хүч шинэ санаа оноо нэмэгдэх болно. Есдүгээр сар танд өндөр ашиг олох магадлал өндөр байгаа тул боломжийг бүү алдаарай. Энэ жил танд хууч өвчинүүд тань танд төвөг удах бололтой. Зүрх судасны систем ходоод гэдэсний өвчин болон мэдрэлтэй холбоотой өвчинүүд таныг шаналгаж болзошгүй. Амралт рашаан сувилалын газрууд ад сайтар сувилуулах хэрэгтэй. Ардын эмчилгээ нэн тохиромжтой.

Нум
Энэ жилд тохиолдох томоохон өөрчлөл үйл явдлууд таны амьдралд хэзээ ч мартагдашгүй байх болно. Сэтгэл хөдлөл амжилт өсөн дэвшилт эрч хүчээр дүүрэн байх нь. Бусдыг өөртөө соронзон мэт татах чадвартай дур булаам нумынхан хайр дурлалд амжилтаар дүүрэн байна. Хайр дурлалын тоглоом болсон эрх чөлөөтэй ихэмсэг занг тань эвдэхийг хүссэн эсрэг хүйсний хүмүүсийн хүрээлэлд байх болно. Санхүүгийн хувьд илүү ихийг олох боломж танд байна. Өмнө нь та аливаа эрсдэл алдагдал болон цаг хугацааны байдлаас хамааран мөнгө хөрөнгийг гартаа дөнгөж оруулаад алддаг байсан бол энэ удаа чанга атгаж чадна. Ялангуяа 1, 2 сар таны санхүүгийн байдалд таатай нөлөөлөх бөгөөд бат найдвартай хөрөнгийг бүрдүүлэх зорилго тань нэг шатаар ахих болно. Ажил амралтаа зөв зохицуулж зөв зохистой хооллож байвал эрүүл мэндийн талаар санаа зоволтгүй. Дараа хоёр дахин ихийг авахын тулд заримдаа өгөх ёстой болдгийг бүү март.

Матар
Шинэ он бүхэлдээ хүндхэн жил байх болно. Бодит байдлыг анхааралтай зөв тодорхойлж чадваас амьдралынхаа чухал асуудлуудыг бэрхшээлгүй давж чадна. Гэр бүлтэй болох гэж төлөвлөж байгаа бол энэ жил маш их азтай байх болно. Энэ асуудалтай холбоотой зарим нэгэн төлөвлөгөөгөө зуны сард хэрэгжүүлэхэд зохистой. Аравдугаар сар хүртэл өөрийн эрүүл мэнддээ илүү ихээр анхаар. Ажил ихтэй цаг зав багатай хүмүүс нэн түрүүнд эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд орохыг зөвлөж байна. Ялангуяа гэнэтийн аваар осолоос өөрийгөө байнга хамгаалж бай. Санхүүгийн хувьд амжилт хэд хэдэн зүйлээс шалтгаалах болно. Юуны түрүүнд өөрийн санхүүгийн байдлыг зөв тодорхойлж хөрөнгө оруулах гэж буй ажилдаа хэр зэрэг мэдрэмж туршлагатай хандах зэргээс ихээхэн хамаарна.

Хумх

Хумхынханы хувьд 2011 он амьдралд өөрийн байр сууриа олох жил. Хүрэх тэмүүлэл ажил төрлийн хувьд өсөх боломжийг алдахгүй байх нь чухал. Хувийн амьдрал тань ч гэсэн бодсон шиг чинь амар тайван биш байна. Өөрийн гэсэн байх орон сууцтай болох эсвэл их засвар хийх зэрэг таатай явдал тохиолдоно. Хүүхдүүдийн зүгээс асуудал үүсгэж нэлээд зөрчилтэй байна. Санхүүгийн хувьд тогтвортой бус байна. Хуучин өрийн асуудал сөхөгдөн найз нөхөд тань нэлээд гомдоллох явдал гарна. Жилийн эхний хагаст зарим хүмүүсийн байр суурь ганхаж ажилгүй болж болзошгүй. Жилийн дунд үеээр буюу хавар зуны завсар биеэ сайн бодохгүй бол өвдөх юмуу өвчин сэдэрч хүндрэх магадлал маш өндөр байна. Мөн оны эхээр аваар ослоос болгоомжил.

Загас

Хүнд хэцүү нь их болов ч баяр хөөртэй олон өөрчлөлт таныг хүлээж байна. Энэ бүх өөрчлөлт хувийн ч ажил мэргэжилд ч хамаарна. Хэт их ачаалалтай ажилласанаас мэдрэлийн ядаргаанд орж болзошгүй. Урьдчилан амин дэм витамин хэрэглэхгүй бол бие чилээрхэж үүний зэрэгцээ тооцоогүй зардал маш өндөр гарах магадлалтай. Албан тушаал ахих олон жил мөрөөдөж байсан хүсэл тань биеллээ олж ихээхэн ашиг орлого авчирна. Гэхдээ амжилтанд хүрэх тийм ч хялбар биш тул зорьсондоо хүрэхийн тулд урдаа байгаа аливаа бэрхшээлээс шантралгүй байх нь чухал. Хайр сэтгэлийн хувьд халамж энхрийллээр дүүрэн гэгээлэг тод дурсамж үлдээсэн жил байх болно. Өөрийгөө хайр дурлалд азгүй нэгэн гэж бодож явдаг хүмүүс сэтгэл хөдөлгөм сайхан харьцааг бий болгоод зогсохгүй сайхан гэр бүлийг бий болгож чадна.

Эх сурвалж: gogo.mn