Хайлт

Зургийн Сангаас

Thursday, July 7, 2011

Монгол наадам


Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, Их монгол улс байгуулагдсны 805 жил, Манжын дарлалаас чөлөөлөгдсний 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн их ойн баяр наадмыг Хеенон монгол сүм болон Жеолла Буг Ду аймгийн бүс нутгийн их дээд сургуулиудын монгол оюутан залуусын зөвлөл, Гэрээний ажилчдын төлөөлөл, Солонгос хүнтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийн төлөөллүүд хамтран Жеонжү хотын чонбук их сургуулийн стадионд Үндэсний их баяр наадмаа өргөн хүрээтэйгээр тэмдэглэн өнгөрүүлэхээр болж байгаа тул Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж Хурд хүч, авхаалж самбаагаа сорихыг урьж байна.

Монгол түмний их баяр наадмыг бүс нутгийн хүрээнд нар хур тэгширсэн 7 сарын 10 ныөдөр өглөө 10н цагаас эхлэх ба Эрийн 3н наадам, Хөгжөөнт тоглоомууд Хүүхдийн гүйлтийн уралдаан, Олс таталт, Хөгжилтэй гүйлт, 4x4 буухай урлагын тоглолт , монгол гоёл, сугалаа зэрэг олон төрлийн , олон янзын бай шагналтайгаар наадаж тэмдэuлэн өнгөрүүлэхээр төлөвлөөд байна. Мөн монгол хоолны газрууд хуушуур болон хорхогоор үйлчилнэ.

Эрийн 3н наадам

Байр

Шагналын сан

Бөх

Түрүүлсэн бөх

400000 won

Нийт 32 бөхийн барилдаан

Үзүүрлэсэн бөх

200000 won

Шөвгийн 3,4

60000 won

Морины уралдаан

Түрүү магнай

200000 won

Гэр бүлийн хөгжөөнт тэмцэн

Аман хүзүү

100000 won

Айргын 3

70000 won

Айргын 4

50000 won

Айргын 5

40000 won

Сур харваа

Тэргүүн мэргэн

100000 won

Дэд мэргэн

70000 won

Гутгаар

50000 won

Жич: Бүх бай шагналууд лээрхи үнэ бүхий эд зүйлсээр шагнана.

Байршил:ЖеоллаБуг Ду аймаг, Жеонжү хот , Чонбуких сургууль, Төв стадион. (2011.7.10 10:00)

전라북도 전주시 전북대학교 대운동장



No comments:

Post a Comment