Хайлт

Зургийн Сангаас

Friday, April 23, 2010

Бичгийн хэв маягаар нь шинжихүй


- Биеэ тоосон, бардам зантай хүн цаасныхаа зүүн талд илүү их зай үлдээсэн байдаг.
- Ирээдүйдээ санаа зовдог, өөртөө итгэлгүй, зориг муутай хүний цаасны баруун талын хоосон зай зүүн талынхаасаа өргөн байдаг.
- Ичимхий хүн бичиж буй зүйлийнхээ дээд талд их зай үлдээдэг.
- Зоримог, элгэмсүү, бас хэнэггүй хүн багахан юмуу эсвэл огт зай үлдээдэггүй.
- Аливаа юманд хийсвэр сэтгэлгээгээр ханддаг хүний бичиж буй зүйлийн доод тал нь дээрхээсээ илүү зайтай байдаг.
- Харин аливаад бодлоготой ханддаг хүний бичиж буй зүйл дээд талынхаасаа бага зай үлдээсэн байдаг.
- Биеэ даасан, хэнээс ч хараат бус хүний бичсэн зүйлийн үг үсэг нь хоорондоо хол зайтай байдаг.
- Биеэ баримтгай, өөртөө итгэл муутай хүн гарын үсэг болон нэрээ бичиж буй зүйлийнхээ зүүн талд тавьдаг.
- Харин бүтээлч хүн гарын үсэг болон нэрээ бичиж буй зүйлийнхээ баруун талд нь тавьдаг.
- Эзэрхэг түрэмгий зантай хүн голд нь гарын үсгээ зурдаг.
- Үргэлж хүний тус дэмийг хүсдэг хүн бичсэн зүйлийнхээ үргэлжлэл мэт яг хажууд гарын үсгээ зурдаг.
- Биеэ даасан, зожигдуу зантай хүн бичсэн зүйлээсээ хол буюу доор зурдаг.
- Найз нөхрийн тус дэмийг эрэлхийлдэг хүн гарын үсгийнхээ үсгийг намхан нарийн зурдаг. - Харин нийтэч, бусдын анхааралд байх дуртай хүний гарын үсгийн үсэг нь өргөн өндөр байдаг.
- Үсгийн хэмжээ жижиг бол ноомой зантайнх.
- Өөрийгөө бусдаас илүүд тавьдаг сэхүүн зантай хүн үсгээ том бичдэг.
- Аливаад бодлоготой ханддаг, сэтгэлийн хөөрөлдөө хөтлөгдөөд байдаггүй хүн юм бичихдээ үсгээ босоо байдлаар бичдэг.
- Аливаад сэтгэл хангалуун, амьдралыг сайн талаас нь харах дуртай хүн бага зэрэг баруун тийшээ налуулж бичдэг.
- Өөрийнхөө хүслийг хязгаарлаж, нөхцөл байдалдаа зохицохыг хичээдэг хүн баруун тийш хэт налуулж бичдэг.
Зүүн тийш хэт налсан бичигтэй хүн бол их ойлгомжгүй, хэцүү зантайн шинж юм.

/Хань/

Тэгвэл ус үг сонсох уу?

Ус бол амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ билээ. Дэлхий дээрх ургамал амьтан бүгд уснаас үүдэлтэй. Хүний биений 70% нь ус байдаг. Хүн 6 долоо хоног хоолгүй байж чаддаг бол усгүйгээр 7 хоног л амьдарч чадна. Яагаад гэвэл бүх биений хэсэг бүр усаар тэжээгдэж байдаг. Мөн ус тураадаг, эрүүлжүүлдэг гээд л олон зүйл ярьдаг. Дээр бичсэн зүйлүүд бол хүн бүрийн сонсож заншсан, бараг бүх хүн л мэддэг зүйл байгаа байх. Гэтэл бид үнэндээ усны ид шийдийн талаар бараг юу ч мэдэхгүй байна гэвэл хэлстэхгүй байхаа. Ус ганцхан амны цангаа тайлахад л хэрэгтэй гэж үү? Үгүй. Тэгвэл одоо танд маш сонирхолтой зүйл хэлэх гэж .

Ус хөгжим сонсдог. Та үүнд итгэх үү?
Итгэх л болж дээ. Ус үнэхээр хөгжим сонсдог гэдгийг эрдэмтэд баталсан байна. Харин тэд классик ,сонгодог хөгжим сонсох их дуртай. Харин рок зэрэг хүнд төрлийн хөгжим сонсох их дургүй гэнэ.
Эрдэмтэд энэ тухай судалгаа хийхээр шийдэцгээсэн нь олон талын хүчин зүйлээс болсон. Та рок шоунуудыг харсан байх. Хар хувцас өмсөж, үсээ ургуулан, нүүрээ аймар болгон буддаг.
Рок шоунд очсон хүмүүс хяналтаа алдсан мэт үсчин цовхчиж, уур хилэнтэй болсон байдаг.
Яагаад тэгдэг юм бол гэж та бодож үзсэн үү? Хүний биений 70% уснаас тогтсон байдаг. Тэгвэл энэ байдалд ус нөлөөлж байгаа юм биш гэж эрдэмтэд бодсон хэрэг.
Тэгвэл эрдэмтэд хөгжимд дуу сонсуулжээ. Энэ нь зүгээр л аяганд ус хийгээд хажууд нь дуу тавьсан хэрэг.
Ус өөрийн гэсэн бүтэцтэй байдаг. Тэгвэл усанд дуу сонсуулсаны дараа бүтцийг нь харахад усны бүтэц өөрчлөгдсөн байсан байна.
Рок дуу сонсуулсаны дараа усны бүтэц хар бараан, хааш яааш тарсан,ямар ч бүтэц зохион байгуулалтгүй болсон байв. Харин классик,сонгодог дууг сонсуулахад бүтэц нь яг л албаар хийсэн мэт ойлгомжтой, сонирхолтой гоё хэлбэр бүхий болсон байжээ.
Эндээс дүгнээд хүн усаар тэжээгддэг учир хүний биендэх усаар нь дамжин рок хөгжим хүмүүсийн зан чанар байдалд нөлөөлдөг гэж нотолсон байна.
Тэгвэл классик хөгжим сонсох үед хүний бие амарч тайван байдалд ордог гэсэн байна. Тэгвэл ус хөгжим сонсдог болж таарлаа.

Тэгвэл ус үг сонсох уу? Сонсдог.
Ус өөртөө муу энергийг сорж авдаг гэж хүмүүс ярьдаг. Тийм ч учраас гэр бүлд хэрүүл маргаан гарвал аяганд ус хийж тавь гэж хэлдэг байх л даа. Яагаад гэвэл ус өөртөө тэр муу энергийг сорж авдаг гэсэн үг. Тэгвэл та үүнийг өөрийн амьдралдаа хэрэгжүүлээд аваарай.
Мөн эрдэмтдийн гаргаж ирсэн бас нэг зүйл бол та усыг уухдаа бодлоо удирдах ёстой байдаг ажээ. Яагаад гэвэл та ус уухаасаа өмнө өөртөө “Энэ ус их цэвэрхэн. Шинэ ус байна. Энэ ус миний биенд хэрэгтэй” хэмээн хэлж уух аваас тухайн усны бүтэц мөн өөрчлөгдөж, байгаа байдлаасаа илүү их үр шимтэй болж танд нөлөөлдөг байна. Яагаад вэ? Бид карантны усаар цай чанаж, хоол хийдэг. Гэтэл бидний ууж байгаа ус маань үхмэл ус байдаг. Яагаад гэвэл усыг анх байгалиас авах үед ус амьд байдаг гэнэ. Харин усыг шүүж, цэвэрлэж, олон сувгаар дамжуулах үед усны бүтэц өөрчлөгдөж, эцэст нь бидэнд ирэхдээ үхмэл болж ирдэг байна. Тийм учраас нохой карантны ус болон байгалын ус 2оос байгалын усыг нь үргэлжид сонгож уудаг.
Тэгэхээр нэгэнт бид үхмэл ус ууж байгаа юм чинь дээр хэлсэнээр бодолдоо усыг сайнаар төсөөлж уух аваас илүү цэвэр сайн ус уух болно гэсэн үг юм.
Дээр хэлсэн зүйлийг дүгнэж хэлэхэд та ууж байгаа усаа уухаасаа өмнө залбирч, сайхнаар төсөөлж байх аваас усны танд үзүүлэх нөлөө сайн байдаг. Мөн усаар дамжуулаад сэтгэл санаагаа хүртэл өөрчилж болдог байна.

Хэрэв хүн цай, кофе, ундаа уучихаад ус хэрэггүй гэж боддог бол маш том төөрөгдөл. Тэдгээрийг уусны дараа бие улам усгүйждэг. Кофе, цай болон жүүс ундаа нь усыг нөхөх нь бүү хэл, харин ч шингэн алдагдуулдаг. Ялангуяа халуун өдөр. Ундааг нь шингэлэхийн тулд нойр булчирхай дахиад л фермент ялгаруулж, элэг өнөө олон консервлогч, химийн бодисуудыг аюулгүйжүүлэх шаардлагатай. Энэ бүхний эцэст нөгөө хүсэн хүлээж байсан ус нь сураг ч үгүй. Бид тасралтгүй амьсгалдаг учраас уушигны зөөлөн эд хатаж эхэлдэг. Хүчилтөрөгчөөр хангагдаж байхын тулд олсон балга усныхаа тодорхой хэсгийг организм уушгинд хуваарилна. Тэгсэн ч ус хангалтгүй. Зун өвлийн аль ч улиралд өдөрт 1,5 л ус хэрэглэ. Энэ бол эрүүл явахын үндэс юм шүү.


Солонгос хэлний хичээл


Солонгос хэлний хичээл татаж аваад сонсоорой




Амжилт



Солонгос хэлний хичээл


glitter-graphics.com

Солонгос хэлний хичээлийн сайтуудыг орууллаа.

1. http://mntv.tistory.com/category/

Ийшээ ороод хажуугийн линкнээс 생활한국어-г сонгоод хичээлээ үзээрэй

2. http://kr.youtube.com/watch?v=IiV2m_P1Emw&feature=related - 사무실 얘기

3. http://kr.youtube.com/watch?v=PCiA_pkpV4A&feature=related - 한국 글자 Korean alphabet

4. http://kr.youtube.com/watch?v=hvcKYW5ustw&feature=related - 글자를 읽기

5. http://www.koreanclass101.com/

Эрүүл мэндийн даатгал


Эрүүл мэндийн даатгалын тухай товч танилцуулга

Улсын даатгал - 국민겅강보험

Даатгуулахад шаардлагатай бичиг баримт: Гадаад иргэний үнэмлэх байхад болно.

Даатгалын төлбөр: Сар бүр 30.000 орчим вон (зөвхөн оюутан) төлнө. Анх нээхдээ эхний 3 сарын төлбөрийг нэг дор төлөх бөгөөд цаашдаа 3, 3 сараар нь төлнө, Гадаад иргэд улсын даатгалд хамрагдаж байгаа тохиолдолд солонгос улсын хилээр орж ирсэн өдрөөс эхлэн даатгалаа төлж эхлэсэн байх ёстой. Орж ирснээсээ хойш 1 жил орчим болоод даатгал нээлгэх болсон тохиолдолд 1 жилийн төлбөрийг (ойролцоогоор 360,000 орчим вон) нөхөн төлж нээлгэнэ. Хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги тооцож сард 31.0 -32.0 вон төлнө.

Даатгалын гэрчилгээ авах ба эмнэлэгт үзүүлэхдээ даатгалын гэрчилгээгээ үзүүлэн даатгалын хөнгөлөлтөө авна. Өөрөөр хэлбэл нийт үнийн дүнгээс шууд хасагдах хэлбэрээр хөнгөлөлт авна. Жишээ нь: эмнэлэгт үзүүлэсэний төлбөр 8900, авсан эмийн үнэ 22500 боллоо гэхэд даатгалтай бол эмнэлэгийн төлбөрт 1200, эмийн үнэ 1600-г төлнө.

Хамрагдах хүрээ: Оношлогоо, шинжилгээ хийлгэх, эм эмийн материал, мэс засал, урьдчилан сэргийлэх эмчилгээ, нөхөн сэргээлт, эмнэлэгт хэвтэх, асруулах

Хорт хавдарын үед төлбөрийн 80%-ийг эрүүл мэндийн даатгалын газар төлнө, (Ходоод, бүдүүн гэдэс, хөх, элэгний хорт хавдар зэрэг хавдарын илрүүлэлт шинжилгээ)

Мөн улсын даатгалын бас нэг ашигтай тал нь жирэмсний үеийн оношлогоо шинжилгээ эмчилгээ, хүүхэд төрүүлэх, үр хөндүүлэх, шүдний эмчилгээ нь даатгалд хамрагдана.

ЭХО-гоор (초음파 검사) харуулахад эмнэлгээсээ хамаараад хамрагдах хамрагдахгүй янз бүр байна.

Эмнэлэг эмчилгээ даатгалтай холбоотойгоор зарим нэг зүйлийг нэмж хэлэхэд


Өнгөрсөн жил сургуулиас танилцуулж байсан 1 жилийн 100,0 воны даатгал энэ жилээс байхгүй, оронд нь энэ 90.0воны даатгал гарч ирсэн. Даатгалын хамрагдах хүрээ нөхцөл бараг адилхан байсан.

Улсын даатгалын ашигтай тал нь оюутан хүний гэр бүл давхар хамрагдана, Илүү мөнгө нэмж төлөхгүй, 을지대병원-д ЭХО даатгалд хамрагддаггүй.

Жирэмсэнээс бусад тохиолдолд хүний даатгалын дэвтэрээр дэвтэр дээр байгаа нэрээр үзүүлж болно.

Хувийн компаны даатгал нь гэр бүлийн гишүүд тус тусдаа даатгуулна.

Хүүхэдтэй хүмүүст хүүхэддээ вакцин хийлгэхэд 유성보건소 дээр очиж хийлгэнэ.

Зайлшгүй хийлгэх ёстой вакцинууд үнэгүй. Нэмэлт вакцинуудыг хувийн эмнэлэгт төлбөртэй хийдэг. Ханиад хүрсэн бага зэрэг өвдсөн тохиолдолд 유성보건소 дээр 2 нас хүртэл л үзнэ.

Мөн хүүхэдтэй хүмүүст бас нэг зүйл хэлэхэд Дежоны хүүхдийн хамгийн сайн эмч нь 만년동-д байдаг 조소아과 (2 давхарт) хүүхдийн эмнэлгийн 1 номерийн өрөөнд суудаг эрэгтэй эмч гэсэн. Оочер маш ихтэй. Expo-гийн гүүрээр урагшаа гараад Техноволдын урд талын байшин.


Том бага гэлтгүй бага зэрэг өвдсөн тохиолдолд 궁동-ны 현대 эмнэлгийн эмч сайн гэсэн. Бас арай хямд, ойрхон.

대전역-оос баруун тийш байдаг гадаад ажилчидад туслах төв дээр бүтэн сайн болгонд шүд үзэж эмчилгээ хийж өгдөг. Үнэгүй

Эмэгтэйчүүдийн эмнэлэгийг - 산부인과. Homeplus-аас зүүн тийш гүүр гараад байдаг Е-мартын цаад талд байрлах 푸른 эмнэлгийн 산부인과 үнэ нь боломжийн, эмч нь англи хэлтэй эмэгтэй эмч байдаг.


Вэб хаяг нь: 국민건강보험공단
www.nhic.or.kr

Виз болон цагаачлалтай холбоотой асуудлаар товчхон



Цагаачлал ба виз

1. Гадаад иргэний үнэмлэх
Чонбукын оюутнуудын Цагаачлал болон визтэй холбоотой бүх зүйл Чонбукын Их Сургуулийн Гадаад харилцааны албанд хамаарагдана. Түүнчлэн танд виз болон өөр ямар нэг асуудал гарсан тохиолдолд тухайн асуудалаар холбогдох хүнтэй холбоо барих хэрэгтэй.


Шаардлагатай бичиг баримт
1. Өргөдлийн маягт бөглөх
2. Паспорт
3. Сургуулийн тодорхойлолт (номын сангийн 1давхарын автомат машинаас авна) эсвэл элсэн орсон гэрчилгээ
4. 2 хувь зураг
5. Төлбөр 10.000вон
6. Сургалтын төлбөр төлсөн бичиг

2. Гадаад иргэний үнэмлэх дахин авах
Гадаад иргэний үнэмлэхээ гээсэн тохиолдолд заавал мэдэгдэх ба ингэснээр дахин авна.
Шаардлагатай бичиг баримт
1. Өргөдлийн маягт бөглөх
2. Паспорт
3. Хаясан гээснийг тэмдэглэсэн баримт (цагдаагийн байгууллагаас авна)
4. 1 хувь зураг
5. Төлбөр 10.000вон

3. Визний хугацаа сунгуулах
Солонгост үлдэх хугацаагаа цааш сунгуулахыг хүссэн оюутан визээ сунгуулахдаа визнийхээ хугацааг дуусахаас өмнө өргөдөл гаргана. Хэрэв биелүүлээгүй тохиолдолд гадаад иргэдийн солонгос улсад орох гарахтай холбоотой хуулийг зөрчсөн гэж үзэж тухайн оюутан хуулийн дагуу тодорхой хэмжээний торгууль төлнө.
Шаардлагатай бичиг баримт
1. Өргөдлийн маягт бөглөх
2. Паспорт ба гадаад иргэний үнэмлэх
3. Сургуулийн тодорхойлолт (제학증면서-номын сангийн 1давхарын автомат машинаас авна)
4. Сургалтын төлбөр төлсөн баримт
5. Банкны тодорхойлолт (багаар бодоход дансандаа 1.000.000вон байх шаардлагатай)
6. Төлбөр 30.000вон

Хичээлээ үзэж дуусч байгаа оюутан визнийхээ хугацааг цааш сунгах боломжтой бөгөөд ийм тохиолдолд визний хугацааг зөвхөн 6, 6 сараар сунгана. Харин бүх хичээлээ үзэж дууссаны дараа визний нийт сунгах хугацаа мастерийн оюутаны хувьд 1 жил, докторын оюутаны хувьд 2 жил байна.
Шаардлагатай бичиг баримт
1. Өргөдлийн маягт бөглөх
2. Паспорт ба гадаад иргэний үнэмлэх
3. Хичээл үзэж дууссан тодорхойлолт (수료증면서- номын сангийн 1давхарын автомат машинаас авна)
4. Сургалтын төлбөр төлөхөө больсон тодорхойлолт (гадаад харилцаанаас авна)
5. Удирдагч багшийн тодорхойлолт /дипломын ажлын сэдэв ба сэдэвтэй холбоотой төлөвгөө –초청서)
6. Банкны тодорхойлолт (багаар бодоход дансандаа 1.000..000вон байх шаардлагатай)
7. Төлбөр 30.000вон

4. Дахин орж ирэх зөвшөөрөл авах
1. Хэрэв та визтэй хугацаандаа Солонгос улсыг түр хугацаагаар орхин явах мөн дахин орж ирэх хүсэлтэй байгаа бол Солонгосоос гарахынхаа өмнө дахин орж ирэх зөвшөөрөл авахаар өргөдөл гаргах шаардлагатай. Түүнчлэн дараах ангилад орж байгаа хүмүүс үүнд хамаарагдахгүй.
A. Та хэрвээ дараах орнуудаас ирсэн бол дахин орж ирэх зөвшөөрөл авахаас чөлөөлөгдөнө.
 Суринам(Surinam), Нидерланд, Норвег, Дани, Герман, Луксембург, Белги, Швед, Швейцари (Liechtenstein-ийг оруулаад), Франц, Финланд, Granada
B. Хэрвээ та олон удаагийн визтэй бол дахин орж ирэх зөвшөөрөл авах шаардлагагүй, гэхдээ визнийхээ хугацаандаа багтаж буцаж орж ирэх хэрэгтэй.
 Хэрвээ та буцаж орж ирэх зөвшөөрөл авалгүйгээр солонгос улсаас гарвал визний чинь хугацаа дуусаагүй байсан ч дахин шинээр солонгосын виз авах шаардлагатай болно.
2. Дахин орж ирэх зөвшөөрөл авахдаа манай байранд ирж дахин орж ирэх зөвшөөрөл авна. Зайлшгүй тохиолдолд итгэмжлэгдсэн хүнээр дамжуулан өргөдөл гаргаж болно. Зайлшгүй тохиолдол гэдэг нь:
 17-оос доош насны
 Эмчилгээ хийлгэж байгаа
 Бизнеснийн чухал ажилтай байгаа
Шаардлагатай бичиг баримт
1. Өргөдлийн маягт бөглөх
2. Паспорт ба гадаад иргэний үнэмлэх
3. Нэг удаа орж гарах зөвшөөрлийн төлбөр 30.000вон
4. Олон удаа орж гарах зөвшөөрлийн төлбөр 50.000вон
Хэрвээ таны өргөдлийг хүлээн авсан бол цагаачлалын албаны ажилтан таны паспорт дээр тамга дарснаар та зөвшөөрөл авах болно.

5. Оршин суугаа хаягаа өөрчлөх
1. Хэрэв та оршин суугаа газраа өөрчилсөн тохиолдолд дүүргийнхээ захиргаанд эсвэл манай албанд 14 хоногийн дотор мэдэгдэх хэрэгтэй.
2. 14 хоногийн дотор мэдэгдээгүй тохиолдолд торгууль төлнө.
Жич: шууд 유성구청 ороод 1 давхарт зүүн гар тийш эргээд хаалгаар ороод тэнд маягт бөглөөд тэмдэглүүлэхэд болно.
Шаардлагатай бичиг баримт
1. Өргөдлийн маягт бөглөх
2. Паспорт ба гадаад иргэний үнэмлэх

6. Хэлний курсын D -4 визийг Сургалтын D-2 ангиллын виз болгон өөрчлөх
Хэрвээ та D-4-өөс D-2-луу визнийхээ ангиллыг өөрчлөх хүсэлтэй байгаа бол дараах бичиг баримтыг бүрдүүлэн манай албанд өргөдөл гаргана.
Шаардлагатай бичиг баримт
1. Өргөдлийн маягт бөглөх
2. Паспорт ба гадаад иргэний үнэмлэх
3. Сургуулийн тодорхойлолт (제학증면서-номын сангийн 1давхарын автомат машинаас авна) эсвэл элсэн орсон гэрчилгээ
4. Санхүүгийн батлан даалтын гэрчилгээ
5. Сургалтын төлбөр төлсөн баримт
6. Банкны тодорхойлолт /багаар бодоход дансандаа 1.000.000вон байх шаардлагатай
7. Төлбөр 50.000вон

7. Хагас цагийн ажлын зөвшөөрөл авах (S-3виз)
1. 1 семистерээ бүрэн дүүргэсэн D-2 визтэй гадаад оюутнууд нь S-3 нэмэгдэл визтэйгээр хагас цагийн ажил хийж болно.
2. Ажиллах цаг
 Нэг семистерт 7 хоногт 20 цаг (даваагаас бямба хүртэл)
 Хагас бүтэн сайн, баярын өдрүүд улиралын амралтаар цагийн хязгааргүй.
Жич: Хуулийн дагуу ажил хийхийг хүссэн оюутнууд манай албанд бүртгүүлнэ. Хэрэв бүртгүүлээгүй ажил хийсэн тохиолдолд торгууль төлнө.
Шаардлагатай бичиг баримт
1. Өргөдлийн маягт бөглөх
2. Паспорт ба гадаад иргэний үнэмлэх
3. Сургуулийн тодорхойлолт (제학증면서-номын сангийн 1давхарын автомат машинаас авна) юмуу хичээлээ үзэж дууссан тодорхойлолт (수료증면서)
4. Ажлын газартайгаа байгуулсан гэрээ (ажлын цаг, байршил, албан үүрэг гэх мэт)
5. Удирдагч багшийн тодорхойлолт
6. Төлбөр 30.000вон

Судалгааны ажлын вэб хаягнууд



Add Image
1. KERIS(한국교육학술정보원): http://www.riss4u.net
2. 국가과학기술전자도서관: http://www.ndsl.or.kr
3. 국가지식 포털: http://www.knowledge.go.kr/main.jsp
4. 학술데이타 베이스 http://kiss.kstudy.com/
5. 국회도서관 http://www.nanet.go.kr
6. 몽골학회(Монголын талаар судалдаг эрдэмтдийн холбоо) http://www.hanmong.or.kr/

Дотуур байрны журам



Илүү тохилог , тайван амьдрал руу


Чонбукын их сургуулийн дотуур байрны дарга

Ким Хён Мү


Хүлээж байсан хавар ирлээ.

Чадан ядан хөдөлж байсан бие тэнийж, амьд амьтдыг сэргээсэн хавар хурэлцэн ирлээ.

Шинэ хавартай хамт хичээлийн шинэ жил ч эхэллээ.

Өхөөрдөм шинэ оюутнуудаас авхуулаад залуу эрч хуч сургуульд дуурэн байна.

Энд дотуур байранд ч хичээлийн шинэ улиралтай зэрэгцэн шинэ нүүр царай харагдаж, шинэ амьдралдаа дасан зохицох итгэл цухуйна.

Манай дотуур байранд элсэн орогч оюутнуудын амьдралд саадгүй, нам гүм, дотуур байрыг бүрдүүлнэ гэдэг хүндхэн үүрэг юм. Их сургуулийн дотуур байр нь зөвхөн хооллож, унтаж амрах төдийгүй их сургуулийн оюунлаг хүмүүсээс бүрдсэн нийтийн амьдрал, оюутнуудын бүтээн байгуулах өвөрмөц соёл гэгээрэл оршин байдаг орчин гэж бодож байна.

Түүнчлэн их сургуулийн дотуур байр нь энэ сургуулийн кампусын хамтаар их сургуулийн нэгдлийг харуулж өгөх өөр нэгэн кампус гэж хэлж болно.

Нийтийн амьдралийн нэгэн гишүүн гэдгээрээ өөр хоорондоо хайрлан хундэтгэх, эрхэмлэн дээдлэх, амьдралаа дээшлүүлэхийн төлөөх сургамж, соёлын олон хүрээний үйл ажиллагаа бүрэлдсэн дотуур байрыг бүтээх нь дотуур байранд орж буй та бүхний хичээл зутгэлтэй шууд холбоотой гэж бодогдож байна. Манай сургуулийн дотуур байрны илүү ая тухтай, тайван орчныг бүрдүүлэхэд би болон манай дотуур байрны гэр бүлийхэн чадах бүхнээ хийх болно гэж амлаж, та бүхнийг дотуур байранд элсэн орсонд чин сэтгэлээсээ баяр хүргье.

Баярлаллаа.


Гарчиг

Байранд амьдрах заавар

1. Байранд орох

2. Байрнаас гарах

3. Асуудал шийдэх

4. Байранд орж гарах хяналт

5. Хоолны газар

6. Халаагуур болон халуун усний хангалт

7. Эйр-кондишоны ажиллагаа

8. Орж гарах цаг, гадуур хонох, өрөө шалгалт зэрэг

9. Зарлал болон мэдээлэл

10. Эд хогшил болон тавилгын хяналт

11. Эд хогшил ашиглалт

12. Соёлын үйл ажиллагаа

13. Галын хяналт

14. Хог ангилан хаях

15.Чонбукын их сургуулийн дотуур байранд элсэн орогчдын дүрэм

16.Чонбукын их сургуулийн дотуур байрны үйл ажиллагааны нарийвчилсан журам

17. Чонбукын их сургуулийн дотуур байрны дүрэм журам

18.Чонбукын их сургуулийн дотуур байрны удирдлагын схем

19.Ажиллагсадын байдал

20.Барилга байгууламжийн байдал

21.Түүхэн замнал

22.Хавсралт ( Өрөөнүүдийн утасны дугаар )


Дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл эндээс татаад үзнэ үү

Monday, April 12, 2010

The effortless English club








I’m A.J. Hoge, the creator of the Effortless English Teaching System and the Director of The Effortless English Club- the most complete English speaking system for adult learners. My audio lessons are best-sellers in over 25 countries.
Fifteen years ago, at my first teaching job, I had a student named Gladys. Gladys was wonderful. She was intelligent, friendly, and she worked hard. Every day she studied English textbooks for 4 hours! She tried to remember 50 new vocabulary words every day!
But, after 6 months of hard work, she still could not speak. Sadly, this was true for all of the student’s in the class. I felt terrible. So I asked other teachers for help. But they had the same problem.. very few of their students improved either. That’s when I realized something was wrong– something is wrong with normal English teaching methods.
I wanted to help all of the happy, friendly, intelligent, wonderful students like Gladys– and I decided I would find an answer. I would find a way to help my students speak English quickly, easily, and automatically. For many years, I studied books about English teaching. I constantly tried new methods in my classes. I read research studies.
Eventually, I got a Masters degree in Teaching English… and that’s when I found incredible new methods. I was so excited! Immediately I began to use these new methods in my classes… and every day I worked hard to IMPROVE these methods.
After several more years of testing and improving, I finally found the answer! My students began to improve quickly. They learned to speak easily and automatically. And even better– they loved my classes and they were very very happy!
I was excited! I loved seeing my students improve. My classes were full of excited students!
But then I had another problem– I could only help a few students in my class. Yet, I knew there were thousands, perhaps millions of students who needed my help. I knew that everywhere in the world, there were English students who wanted to speak English well.
Finally, I had an idea– I would record my lessons and offer them on the internet to English students everywhere! It took a long time, and a lot of work, but finally I finished a full pack of lessons– my Original Effortless English Lessons!
Now, I can help students everywhere in the world… and now I can help you.
I’m so grateful to be your teacher. I promise I will always do my best to help you speak excellent English.
Read this article to learn more about the incredible Effortless English System that I made for you.

Дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл энд дарна уу






CBNU Монгол оюутнуудын 2р чуулга уулзалт


Сайн байцгаана уу? Чонбук Их сургуулийн оюутан залуусаа бид 04 сарын 09 нд Хоёрдугаар чуулга уулзалтаа амжилттай зохион байгуулж өндөрөллөө.


Боловсролын яамны зөвлөх ШУТИС ийн хүндэт доктор Yoon Seon Sohn чуулга уулзалтыг нээж Нийт монгол оюутнууддаа чуулга уулзалтаа хийж байгаад баяр хүргэж цаашдынх н ь сурлагад нь өндрөөс өндөр амжилт хүслээ.


Чуулга уулзалтанд Сөүл хотоос Хана банкны төлөөлөгчид, Чонжу хотын даатгалын компаний захирал, Чонжу болон Кижон сургуулиудын оюутны төлөөлөгч нар өргөнөөр оролцлоо. Удахгүй Чуулга уулзалтанд тавигдсан илтгэлийг блог дээрээ байрлуулах болно. Мөн Чуулга уулзалтандаа идвэхитэй оролцсон нийт оюутан залуучууддаа баярлалаа гэж энэ дашрамд хэлмээр байна. За бүхэн Чуулганы зургийг слайд хэлбэрээр болон татаж авхаар байрлууллаа.

Чуулга уулзалттай холбоотой санах хүсэлт болон Чонбук Их сургуулийн Монгол Оюутны зөвлөлд өөрийн санал бодлоо цаашдын үйл ажиллагаа гэх мэт блогоор дамжуулж ирүүлбэл бид бүх нь туйлаас баярлах болноо.


За манайхаан эндээс зурагнуудаа татаад аваарай

1р хэсэг

2р хэсэг

3р хэсэг

4р хэсэг

Бичлэг 1р хэсэг

Бичлэг 2р хэсэг

Friday, April 9, 2010

Санал хүсэлт

За манайхаан энд санал хүсэлтээ бичээд байгаарай.
Блог маань нээгдээд удаагүй байгаа болохоор та бүхний санал маш их хэрэгтэй байгаа шүү

Шалгалтанд нь амжилт хүсье

Thursday, April 8, 2010

CBNU Монгол оюутнуудын хоёрдугаар чуулга уулзалт

Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт Чонбукын их сургуулийн оюутан залуусаа!


Чонбукын их сургуулийн оюутны зөвлөлөөс зохион байгуулж буй Монгол оюутнуудын хоёрдугаар чуулга уулзалт 4 сарын 9-ны 13:00 цагт Чонбук Их сургуулийн Ga In Hall хурлын танхимд (Хуулийн сургууль 4-3) болох тул хөтөлбөртэй танилцана уу.


Чуулга уулзалтандаа идэвхитэй оролцохыг уриалж байна.

Чонбук Их Сургуулийн Монгол оюутны зөвлөл.


Жич: Зиф файл байгаа. Хөтөлбөрийг шахсан тул задлаж аваарай зураг болон пдф хэлбэрээр байгаа.

Зарлал

Хана Банкнаас Худалдаа Хөгжлийн Банк руу ATM.с шууд мөнгө шилжүүлдэг болжээ.

Та энэхүү үйлчилгээнд бүртгүүлснээр:

* Воны данс нээлгэж, бэлэн мөнгөний карттай болно.
* Хана банкны бүх АТМ (мөнгөний машинаас)-аас монгол хэлээр Худалдаа Хөгжлийн банкруу мөнгөн дүнгээс үл шалтгаалан ердөө 4500 воны шимтгэлтэйгээр гуйвуулга хийдэг болно.
* Хана банкны "Pay-Easy" картаар та Солонгос дахь воны гүйлгээ, дотоод төлбөр тооцоо төдийгүй гадаад гуйвуулгаа ч хийдэг болно.





Оюутнууддаа хандаж:

Хэрэв та данс нээлгэх бол Гадаад иргэний үнэмлэх Паспортоо сунгалттай нь канондоод чуулга уулзалтандаа ирэхдээ аваад ирээрэй.


Дэлгэрэнгүй мэдээллийг энд ~с үзээрэй


Амжилтанд хүрэх есөн алхам




Их хүч гаргалгүйгээр хүссэн бүхнээ олж авдаг хүмүүс бишгүй байдаг. Тэд хорьхон насандаа эхний мянган долларыг олж, харин 25 насандаа карьерын шатаар өгсөх таатай боломжийг шүүрэн авч амжсан байдаг юм. Гэсэн хэр нь амжилтад хүрэхийн тулд ямар нэг хатуу хязгаарлалт хийдэггүй. Энгийн жижиг ч гэмээр баяр баясгалант мөчүүд, таатай амжилтаар дүүрэн амьдардаг юм. Тэднийг харахад алдаагүй, зуун хувийн ашигтай үйлдэл бүрийг бүр урьдаар мэддэг юм шиг сэтгэгдэл төрөх болно. Юутай ч тэд санаатай болон санамсаргүйгээр хэд хэдэн хялбар дүрмийг мэддэг юм шүү.



  1. Би чадна. Сэтгэл зүйн зөв хөг амжилтын барьцаа болдог гэх. Толгойноосоо дийлдэх, ялагдах гэсэн бодол санааг авч хаях хэрэгтэй. Үүний тулд ямар нэг шинэ ажил эхэл. Тэгээд бүгдэд дуулдахаар “Би үүнийг хийж чадна” хэмээн хэл. Ямар ч “оролдоод үзэх”, “хичээх” гэсэн ойлголт байхгүй. Амжилт таны сэтгэл санааны өчүүхэн хэлбэлзлээс шууд хамаарна. Үүнийг биеийнхээ бүх л эд эс бүрээрээ мэдрэх хэрэгтэй.
    Өнөөдрийн саятнууд ийм сэтгэлгээтэйгээр өөрийн карьераа эхэлж байсан юм. Бэрхшээлтэй асуудлыг хялбархан зохицуулах авьяастай хэмээн өөрийгөө төсөөлөөрэй.

  2. Төлөвлө. Төлөвлөгөө ямар ч зорилгыг хэрэгжихэд тусалдаг. Сэтгэл зүйчид ялалтад хүрэх хамгийн чухал алхамыг төлөвлөлт хэмээн нэг дуугаар баталж байна. Тиймд хуудас цаас аваад өөрийн зорилгоо бич. Дараа нь түүнд хүрэх арга замаа тодорхойлоод хэд хэдэн үе шат болгон хуваах хэрэгтэй. Одоо та эрдэнэсийн санд хүрэх газрын зурагтай боллоо. Өдөр бүр түүнийгээ харж хянаж, нэмж сайжруулж байх хэрэгтэй.

  3. Буцах гүүрээ "шатаа". Магадгүй та хэт өндөр зорилго тавиад түүнд хүрэхдээ бүрэн итгэлгүй байж болно. Хэрвээ та байнга л эргэлзээд байвал одоо байгаа газраасаа нэг ч алхам урагшилж чадахгүй. Зарцуулсан бүх хүч, цаг хугацаа үргүй дэмий өнгөрнө. Тиймд шийдсэн л бол бусад бүх гүүрийг “шатаа”. Таны урд зорилгодоо хүрэх ганц л шулуун дардан зам байна. Хоосон эргэлзээнээс болж, өөр зорилгын хойноос үргүй гүйхээ болих хэрэгтэй.

  4. Шийдвэртэй байдлаа хадгал. Таны оюун ухаан тодорхой, товч тушаалыг хүлээж байгаа. Зорилгодоо хүрэхдээ шийдэмгий байх хэрэгтэй. Энэ юу гэсэн үг вэ? Амжилтад хүрэх хүсэлтэй хэний боловч хамгийн чухал зан чанар нь шийдмэг байх явдал. Алдартай зкохиолч Брайан Трейсигийн зөвлөснөөр, “ Би өөртөө таалагддаг”, “ Би үүнийг хийж чадна” эсвэл “Би жилд …хэмжээний мөнгө олно” зэргээр өөрийн дотоод ухамсараа байнга цэнэглэж байх хэрэгтэй аж. Иймд шийдэмгий байж чадвал бүх хаалга таны өмнө нээгдэх болно.

  5. Шинэ зам хай. Шинийг эрэлхийлэгч л жинхэнэ амжилтад хүрч чадна. Амжилтанд хүрэгч нь шинийг эрэлхийлдэг бол дархан хүн нэг зүйлийг дахин давтан хийдэг. Амжилтад хүрэгч нь зорьсон газартаа хүрээд зогсдоггүй бол дархан хүн юу чаддагаа л давтан хийсээр байдаг. Асуудлыг шийдэх шинэ замыг эрэлхийл. Тухайлбал: Та ямар нэг төсөл бэлэн болгох хэрэгтэй байг. Хамт ажилладаг хүнийхээ яаруу сандруу хийснээр нь бус өөрийнхөө санаа оноогоор хий. Гэхдээ мэдээж хэрэг нэг биш бүр хэд хэдэн санаа гарга. Асуудлыг шийдэх тав эсвэл арван хувилбарыг гаргах хэрэгтэй. Хамгийн эхний хувилбарыг та бараг хэзээ ч ашиглахгүй байх шүү. Шинэ санаа олох эхэндээ хэцүү байдаг, гэхдээ хэн ч ийм авьяастай төрдөггүй, энэ нь зөвхөн туршлаган дээр тулгуурлаж л бий болдог юм.

  6. Just do it!Одоо хийж болох зүйлийг маргааш гэж хэзээ ч битгий хойшлуул. Хийгээгүйн нэг эсвэл зуун шалтгааныг хайж олох хэрэггүй. Ямар нэг шилдэг санаа төрмөгц түүнийг дэр дор нь хэрэгжүүлж эхэл. Тэгвэл тэр мөчөөс л төсөөлөх аргагүй сайхан мэдрэмж, их эрч хүч, баяр баясгаланг мэдрэх болно.
    Ийм боломжийг алдаж болохгүй. Бүр шөнө дунд ч сонирхолтой санаа төрлөө гэхэд залхуурч хэрэггүй, ядаж бичээд төлөвлөөд авчих. Минутын дотор янзалчих зүйлсийг “Кофе уусны дараа” хэмээн хойшлуулах нь утгагүй хэрэг.

  7. Зорилгоо харах Ой ухаандаа зорилгоо байнга сануулж байх хэрэгтэй. Нэг ийм адилтгал байдаг. “Та огт танихгүй хотод очиод хаанаас нь ч харагдах өндөр байшинд очих хэрэгтэй болж” Тэгвэл очих байшин чинь нэгэнт харагдаж байхад аль ч замыг сонгож болно биз дээ. Үүнтэй нэг адил зорилгоо өөрийн боломжийн хүрээнд харах хэрэгтэй. Бодит амьдрал дээр маш олон саад бэрхшээл тулгардаг. Тиймд хөл дээрээ бат зогссон үедээ урагш алхахдаа зорилгоо харагдах хүрээнд барьж байх хэрэгтэй. Тэгвэл зам аяндаа олдоно.

  8. Эерэгээр сэтгэ Зорилгодоо хүрэх нь нэн таатай хэрэг ч амаргүй даваа. Энэ хугацаанд юу ч тохиолдож болно. Гол нь түр зуурын саад бэрхшээлийг сүйрэл мэт хүлээн авахын хэрэггүй. Зорилгод хүрэх замд хөөрөлт, ялагдал аль нь ч байхгүй зөвхөн дээш өгсөх шат л байна. Дүлий хана ч бас шат. Хэсэг зуур ч гэсэн бие сэтгэлээ тайвшруулж сур. Тулгарсан асуудалд хошигнон, егөөтөй ханд. Амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Эерэг бодол санаа нь хамгийн зөв зуршил. Танд хүнд өдрүүд тохиож байсан уу? Тэгвэл сэтгэлээр унахын оронд хамгийн сайхан хувцаслаж, хамгийн үнэтэй кофе уу. Толинд өөрийгөө хараад инээмсэглэж, ялагчийн дүртэйгээр гэрээсээ гар. Энэ өдөр таны өдөр байх болно. Яагаад гэвэл та шийдвэрээ гаргасан.

  9. Энергийн эх үүсвэрийг хай Амжилтанд хүрэхэд илүү их энерги шаардагдана. Баян, алдартай, амжилтанд хүрсэн хүмүүс их энерги цацруулж байдаг. Тийм дээ ч амралтын өдөр ч амралгүй, хэд хэдэн ажлыг нэг зэрэг хийж, нэг жил хийдэг ажлыг долоо хоногт л амжуулдаг юм. Өөртөө энергийн эх үүсвэрийг эрж ол.

Нэгд: муу зуршлаасаа сал.


Хоёрт: хоолныхоо цэсэндээ анхаар.


Гуравт: аминдэм хэрэглэ.


Дөрөвт: йог, цигунээр хичээллэж бясалгалд суралцах хэрэгтэй.


эх сурвалж konzo.blog.banjig.net

Wednesday, April 7, 2010

CBNU Монгол оюутнуудын анхдугаар чуулга уулзалт








































2009 оны 4р сарын 10ны өдөр 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдаж байсан.