Хайлт

Зургийн Сангаас

Sunday, April 3, 2011

БНСУ-д ILWOO САНГИЙН ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА

БНСУ-ын ILWOO сан(Хуучнаар 21-р Зуун Солонгос Судлалын Сан) өөрийн тэтгэлгээр 2011/2012 оны хичээлийн жилд Байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 3 бакалавр оюутан, 3 магистрант, Бизнес, эдийн засгийн чиглэлээр 1 бакалавр оюутан, 1 магистрантыг БНСУ-ын их, дээд сургуульд суралцуулна.


Бүртгэл авах сүүлийн хугацаа: 2011-04-15
Бичгийн шалгалт: 2011-04-18
Ярилцлага: 2011-04-26

Тавигдах шаардлага:
Бакалавр: Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй сурч байгаа, 2011 оны 5 дугаар сарын 1-ний байдлаар 22-оос доош настай.

Магистрант: Суралцах чиглэлээр бакалаврын зэрэгтэй буюу энэ 2011 оны хавар төгсөж байгаа (голч дүн 3 ба түүнээс дээш) 2011 оны 5 дугаар сарын 1-ний байдлаар 25-аас доош насны байна.

Бүртгэл:
Бакалавр: Бакалаврын бүртгэлийг их, дээд сургууль хариуцан хийж, сургуулийн захирлын албан бичгээр шалгалтанд орох оюутны нэрсийг бүрдүүлсэн материал, шалгалтын хураамжийн хамт 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.
Магистрант: Магистрын сургалтад хамрагдах хүмүүс нь 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Боловсролын үнэлгээний төвд бүртгүүлнэ.

Шалгалт:
Сонгон шалгаруулалтыг бичгийн шалгалт /англи хэл, математик/ болон ярилцлага гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулна.

Бичгийн шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд 2011 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 15.00 цагаас тестийн хэлбэрээр авна. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй. Шалтгалтын дүнг 2011 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 15.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт зарлана.

Бичгийн шалгалтанд 60 ба түүнээс дээш оноо авсан шалгуулагчдыг ярилцлагад оруулахаар нэр дэвшүүлнэ. ILWOO сангаас ярилцлагад орох оюутнуудын нэрс болон ярилцлагын байр, цагийн хуваарийг 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт зарлана.

Ярилцлагыг 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ILWOO сангаас хариуцан зохион байгуулах ба ярилцлагын дүнг тухайн өдрөө мэдээлнэ.

Сургууль:
Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд дараах 4 сургуульд суралцана:
1. Инха Их Сургууль
2. Ихуа Эмэгтэйчүүдийн Их Сургууль
3. Нисэхийн Их Сургууль
4. Халлим Их Сургууль


Тэтгэлэг:
Сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, эрүүл мэндийн даатгалыг төлөхөөс гадна, сар бүр тэтгэлэг олгоно. Сар бүрийн тэтгэлгийн хэмжээ сурч буй сургууль болон курс(бакалавр/магистер)-ээс хамаарч харилцан адилгүй байна.

Монгол Улсын Боловсрол, Соёл Шинжлэх Ухааны Яам, www.mecs.gov.mn
БНСУ-ын ILWOO Сан, www.ilwoo.org

Дэлгэрэнгүй Мэдээлэл:
Бүртгүүлэхэд шаардлагатай материал болон бусад мэдээлэл:
Анкет болон бүртгүүлэх загварууд: 2010 оны шалгалтын зар (Англи хэл дээр) -

1 comment:

  1. ene tetgelegiin 2012 onii buyu ene jiliin tetgeleg ni hezee zarlagdahiin bol medej bwal helj ugch tus bolooch

    ReplyDelete