Хайлт
Зургийн Сангаас
Sunday, October 24, 2010
Хүн амын тооллого 2010
2010 оны 11сарын 17ны өдөр хүртэл Гадаадад амьдарч сурч байгаа хүмүүсийг онлайнаар бүртгэж байгаан байна амжиж бүртгүүлээрэй
Энд дарж бүртгүүлнэ үү
Friday, October 22, 2010
Thursday, October 21, 2010
Кимчижиггэ
Орц 1. Болсон кимчи (бага зэрэг эссэн кимчи бол илүү амттай болно) - 300 г |
9. Дашида (хоол амтлагч) - 1 ц/х |
Хийх аргачлал
1. Савандаа бага зэрэг тос хийж халаагаад гахайн махаа цагаан болтол нь хуурна.
2. Хэрчиж бэлтгэсэн кимчигээ хийж 2-3 минут махтайгаа хуурна.
3. Усаа хийж буцалгана.
4. Ус буцалсаны дараа дашида, бөөрөнхий сонгино, чинжүүний нунтаг халуун чинжүү, бяцалсан сармис зэргийг хийж хутган кимчиг болтол нь буцалгана.
5. Кимчиг болтол нь буцалгасны эцэст дүпү, ногоон сонгиноо хийнэ. Мөн маш бага давс хийж 2 минут орчим буцалгаад галаа унтрааж амттай кимчитэй шөлөө идэхэд бэлдэнэ.
Wednesday, October 20, 2010
Тагтуритан (Солонгос хоол)
Орц 1. Тахиа (1 ш) |
Хийх аргачлал
1. Тахианы махаа хүйтэн усанд сайтар угаан усандаа хийж 15-20 минут чанана.
2. Төмсөө 1-ийг нь 4 юмуу 8 хувааж хэрчих ба лууванг төмстэй адил хэмжээтэй хэрчиж буцалж буй шөлөндөө хийж буцалгана.
3. 5 минут орчмын дараа бөөрөнхий сонгино, ногоон сонгино, гучүжан, гучүгару, бяцалсан сармис, элсэн чихэр, хар перец мөн маш бага зэргийн давс хийж сайтар хутгаад буцалгана.
4. Төмс, лууван болох хооронд шөл өтгөрч бага хэмжээтэй болсон байх ёстой. Хэрвээ шингэн шөлөнд дуртай бол усыг бага зэрэг нэмж болох ба давсыг мөн бага зэрэг нэмж амтыг тохируулахаа мартуузай.
Сайхан хооллоорой.
“Амьдралын тоо”-оор нь шинжинхүй
Та төрсөн он, сар, өдрөө ашиглан “Амьдралын тоо”-оо тодорхойлж, зан төлөвөө мэдэж болох юм. Ингэхдээ төрсөн он, сар, өдрийнхөө цифрүүдийг 1 оронтой болтол хооронд нь нэм. Жишээ нь 1982 оны 5 сарын 17-ны өдөр төрсөн гэвэл 1+9+8+2+5+1+7=33. Дахин 3+3=6 болж таны амьдралын тоо 6 гарна.
1. Төрөлхийн манлайлагч ямар саад бэрхшээлийг даван туулдаг. Аливаад өндөр шаардлагатай ханд-даг. "Маш зарчимч, бусдын: санал бодол, хандлагыг нь үл харгалзан зорилгодоо тэмүүлдэг, үнэнч, шударга, өгөөмөр. Гол нь сэтгэл зүрхээ хянаж сурах нь чухал.
2. Эв эе найрсаг харьцааг эрхэмдэгч боловч зааж зааварлаж тушаахыг тэвчдэггүй, залхуу, уран сэтгэмж нь хөгжсөн. Урлагийн мэдрэмжтэй. Мөн засаршгүй мөрөөдөгч. Ажил нь бүтэлгүйтвэл муухай ааш зан гаргадаг.
З. Их нийтэч санаанд оромгүй юм сэтгэдэг. Бусадтай хялбар танилцдаг. Гэвч төрөлхийн ичимхий зан нь. шийдвэрлэх мөчид саад болдог. Дэндүү итгэмтгий, хардамтгай, эзэгнүүр зангаасаа болж алдах нь их байдаг. Бусад хүмүүст хууртаж мэхлэгдэх нь элбэг. Гэвч засрашгүй өөдрөг үзэлтэн.
4. Амжилтад хүрэхийн тулд мал мэт зүтгэдэг. Юу хүсэж явдгаа сайн мэддэг, идэвхтэй, шийдмэг зантай. Түүний сэтгэлд ямар нэг зүйл нийцэхгүй бол жинхэнэ дарангуйлагч болдог. Зарим нь нарийн дэглэм, арга барилтай байхыг хүсдэг. Үнэнч байж чаддаг, Гэвч сэтгэлийн зовнил санаа-ширлаа ганцаараа давахыг илүүд үздэг.
5. Мөрөөдөмтгий сэтгэлийн хөөрөлдөө захирагддаг. Жинхэнэ "Дон жуан"-ууд. Гэвч заримдаа "маанаг" юм шиг болдог Нэг хэмийн уйтгартай ажлыг тэвчдэггүй, заримдаа худал хэлэх нь өөрт нь зугаатай санагддаг.
6. Түүнийг алт шиг хүн гэж хэлж болно. Дур булаам төрхтэй юмны сайн мууг сайтар ялгадаг. Түүнд өөрийгөө золиослох чадвар бий. Тиймээс "гялалзсан" улс төрч болох боломжтой. Хайртай хүндээ үнэнч, эелдэг зан таргадаг. Хууран мэхлэхийг тэвчдэггүй, хууртвал хэзээ ч уучлахгүй.
7. Дуу цөөнтэй, бодлогошронгуй төрхтэй, ухаалаг хүмүүс. Мөн чанартаа гүнзгий сэтгэгчид. Аливаад дүн шинжилгээ хийх нь түүний хийх дуртай ажил. Хувиа хичээх боловч бусдын амжилтад атаархдаггүй. Туслахад хэзээд бэлэн байдаг. Өгөөмөр, өөрийгөө өндөрт тавьдаг. Гайхмаар авъяас билгээрээ бусдыг; гайхшруулдаг.
8. Эрч хүчтэй, хүчирхэг хатуу хүмүүс. Амжилтад хүрэхийн тулд өөрийн хүсэл сонирхлоо хянадаг байх шаардлагатай. Үнэн хэрэгтээ өөдрөг үзэлтнүүд. Оньсого шиг байж чаддаг. Үнэний төлөө тууштай тэмцдэг.
9. Бие даасан эрэлхэг зоригтой шийдэмгий, харахад дур булаам гэвч ямар нэг ажил эхэлвэл залхмаар яншиж эхэлдэг. Ажилдаа амжилт гаргадаг. Эрч хүчтэй хөдөлгөөнтэй боловч дэгтэй. Гэвч тийм ч эелдэг ёсорхуу хүмүүс биш.
/Монголчуудын амьдрал/
Сармисны анагаах шид
Сармисны анагаах чадал эртнээс алдартай бөгөөд эмийн бодис гэдэг утгаараа мянган жилийн өмнөөс ашиглагдаж ирсэн түүхтэй. Шинэхэн ургацын сармис өвчин намдаах, нян устгах, мөөгөнцрийн эсрэг, ариутгах зэрэг төрөл бүрийн чадвартай байгалийн ашигтай бодисуудыг агуулдаг. Түүнээс гадна сармис нь исэлдлэгийн эсрэг гайхалтай бэлдмэл тул өдөр бур сармис хэрэглэснээр чөлөөт радикалуудын хорт нөлөөг устгахад тустай. Сармис шээс хөөх чадвараараа мөн алдартай бөгөөд бие махбодиос хорыг гадагшлуулж, хаван хөөдөг чанартай.
Сармисыг зохих тунгаар нь хэрэглэж занших юм бол хавдарт өвчний эсрэг дархлаа суулгадаг байна. Энэхүү ургамал нь зөвхөн эмчилгээнд бус гоо сайхны үйлдвэрлэлд түгээмэл ашиглагдсаар өдийг хүрсэн. Шинэхэн сармисыг өдөр бур хэрэглэвэл төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй, хөгшрөлтийг удаашруулдаг гэдэг. Нэг хумс сармисыг нунтаглан соус, тараг эсвэл аарцтай хольж өдөр тутам хэрэглэхийг хичээгээрэй. Шарсан юмуу даршилсан сармис нь бэлтгэх явцад анагаах чадвараа алддаг тул шинэ сармис хэрэглэж байхыг хичээнэ уу. Сармис дараах өвчнүүдийг анагаахдаа онцгой үр дүн өгдөг.
Батга
Хоёр хумс сармисны шүүсийг адил хэмжээний цагаан цуутай хольж хутгана. Энэхүү бэлдмэлээ хөвөнд шингээн батга гарсан хэсэгтээ шавшина уу. Өдөрт хэд хэдэн удаа шавших нь зүйтэй. Батганы эсрэг энэхүү бэлдмэл нь сармисны нян устгах, мөөгөнцрийн эсрэг, үрэвсэл дарах шинжүүд дээр үндэслэгдсэн бөгөөд түүнд агуулагддаг антиоксидантууд арьсыг нөхөн сэргээхэд тусалж, чөлөөт радикалуудын нөлөөнөөс хамгаалдаг. Харин цагаан цуу тэнцвэржилтийг сэргээхэд тусалдаг.
Хомхой буюу герпес
Бидний хэлж заншсанаар хомхой долоох буюу уруулын аль нэг хэсэгт таагүй шарх үүсэхэд хумс сармис хэрчин шүүсийг нь шахаж байгаад яранд түрх. Сармисны шүүс маш гашуун, хурц тул шарханд хүрсэн даруйдаа хорсож, тулж буй мэт болно. Гэсэн ч тэсвэрлэн түрхэж чадвал хурдан эдгэрнэ. Түүнээс гадна энэхүү эмчилгээ нь халдвар түгээхээс хамгаалдаг.
Арьс улайж, тууралт үүсдэг өвчин
Псориаз өвчний шинж тэмдэг бүхий арьсныхаа үрэвсэж улайсан хэсэгт сармисны масло түрхэнэ. Ийм тосон түрхлэг эмийн сангуудаар юмуу бараа борлуулагч цахим сүлжээгээр худалдаалагддаг.
Үс унахад
Сармис нь олон зууны туршид ус уналтын эсрэг байгалийн цэвэр бүтээгдэхүүний үүргээр ашиглагдаж буй. Сармисны тосыг ус унан халцарч буй хэсэг болон хуйхандаа түрхээд гялгар уутаар битүү боох юмуу малгай өмсч унтана. Оройноос өглөө хүртэл ийн байх нь ур дүнтэй. Өглөө үсээ угаана. Эл аргыг хэдэн долоо хоногийн турш хэрэглэх ёстой.
Өсгийний мөөгөнцөрт өвчин
Хөлийн өсгий хатуурч, гоо зүйтэй болж, мөөгөнцөрт өвчинд өртөх нь элбэг. Шинэхэн сармисны хэд хэдэн хумсыг нунтаглан зуурмаг болгоод хатуурсан хэсэгтээ битүү түрхэн боож хоноорой. Өглөө хөлөө угаачихаад сармисны тос түрхэн, оймсоо өмсөөрэй. Мөөгөнцөртсөн өсгийгөө эрүүл болтол энэхүү аргыг давтан хэрэглэнэ.
/Бизнес таймс/
Амжилтанд хүрэх 9 алхам
Азтай, амжилттай байх нь хувь хүнээс ихээхэн шалтгаалдгийг та хэлүүлтгүй мэдэх биз ээ. Аз, амжилт гэхээр ихэнх хүмүүст хаана ч юм, нэг л хол байгаа мэт санагдах нь бий. Тэгвэл хэн бүхний хүсэмжилдэг энэ асуудал бидний зан авир, өдөр тутмын амьдрал, хандлагаас бүхэлдээ хамаардаг байна. Танд азтай байхад чинь туслах 9 энгийн дүрмийг санал болгоход:
1. Юуны өмнө хэзээ ч бүү адгаж яарч бай. Дотоод сэтгэл, дуу хоолойгоо сонсч сур. Энэ нь буруу алхам хийх, будлиантай шийдвэр гаргахаас сэргийлдэг.
2. Асуудлыг олон өнцгөөс харж сур. Аливаа юм хоёр талтайг мартуузай. Энэ л зөв байх ёстой гэж бүү туйлшир. Харьцуулж бай. Янз бүрийн хувилбарыг тооцоол. Ингэж сурвал ямар ч хэцүү асуудлаас хөнгөхөн гарч чадах болно.
3. Сэтгэлдээ сайныг ургуулан бод. Хүний бодол санаа их хүчтэй. Аливаа юмыг бүтэх, болох талаас нь харж сур. Илүү гэгээлэг бай. Амжилттай болно гэдэгт итгэл үнэмшилтэй ханд.
4. Бүү атаарх, бусдад сайныг хүс. Та хэн нэгэнд атаархах, үзэн ядах тусам амжилт танаас холдох болно. Санаа сайн бол заяа сайн гэдэг шүү дээ.
5. Янз бүрийн хонжворт, аз шалгасан тоглоомд зоригтой оролц. Казино эсхүл мөрийтэй тоглоом биш шүү. Эдгээр нь хар мөртэй. "Би юу ч хожиж үзээгүй. Аягүй азгүй." гэх мэтийн өөдрөг бус үг яриа хэзээ ч бүү гарга. Тэр том аз танд ч зориулагдсан байж яагаад болохгүй гэж?
6. Гэр орон өрөө тасалгаандаа гэрэл гэгээ нэм. "Тэр ямар хамаатай юм, гэж ундууцах хүн гарч болно. Бид юуны өмнө амжилттай байх эрч хүчийг гэр орноосоо л авна шүү дээ. Орчин таны бохир, ундуй сундуй, гэрт хэрүүл тэмцэлтэй байдаг бол амжилт "зугтана". Тэгэхээр гэр бүл дотроо халуун дулаан уур амьсгалтай, орчин цэвэр таатай бол амжилт ч ойрхон байна гэсэн үг.
7. Хүмүүстэй найрсаг харьцаж бай. Бусадтай муудалцах, хэрүүл уруул хийх дуртай хүнээс амжилт зугтдаг. Учир нь тэр өөрийн зан авираас болж ямагт бусдын "хараал идэж" байдаг тул амжилт тогтох үндэслэлгүй муу энергиэр хүрээлэгдсэн байдаг Тиймээс таньдаг танихгүйгээс үл хамааран бүх хүнтэй эвтэй харьц.
8. Хүний мууд бүү дурла. Хүн муулж, шүүмжилж байж л кайф авдаг хүмүүсээс зайгаа барь. Аль болох эерэг энергитэй зүйл рүү тэмүүл.
9. Өгөөмөр, тусархаг байж сур. Өнөөдөр ийм байх нь ашиггүй болсон гэх. Гэхдээ заавал мөнгө' төгрөг, бэлэг сэлт бариад гүйхийн нэр биш л дээ. Хүнд сэтгэлээсээ тусалдаг, боломжийн хэрээр анхаарал тавьдаг бол танд хариу нь заавал ирнэ. Өгсөн хүнд өгөгддөг гэсэн бурхны үг бий. Эдгээр зүйлийг өдөр тутмын амьдралдаа мөрдлөг болгож чадваас амжилт, аз таныг орхихгүй гэдэгт итгээрэй.
/Хань/
Атаархуу хүмүүс амжилтанд хүрдэггүй
Амжилтаас үргэлж хойш суудаг хүмүүсийн шалтгаан нь өөрийнхөөрөө амьдардаггүйд байна. Учир нь тэд цаг ямагт бусдын бодол санаа, шүүмжлэлийн нөлөөнд автдаг учраас тэр. Амжилтад хүрч өөрийгөө олон нийтэд таниулахад тэдэнд олон зүйл дутдаг.
Ихэнх тохиолдолд:
- Тодорхой үйл явдал, нөхцөл байдалд зохицож чаддаггүй.
- Айж эмээн, шийдэмгий бус зангаасаа болж шууд шийдвэр гаргадаггүй.
- Өөртөө итгэх итгэл муутай.
- Гомдомхой, байнга хувиа хичээдэг, амархан уурладаг, хэт атаархуу.
Яавал энэ байдлаас гарч чадах бол?
- Өөрийгөө өөрчлөх гээд үз. Хамгийн сайхан дурсамжаа эргэн сана. Тэр үед бие аз жаргалын дааврыг ялгаруулдаг. Та оюун ухаанаа ингэж хянан захирахдаа дараах зүйлийг мартаж болохгүй.
Үүнд:
- Үгээ хяна, эс тэгвэл үйлдэл болон хувирч болно.
- Үйлдлээ хяна, эс тэгвэл муу зуршилтай болно.
- Зуршлаа захир, эс тэгвэл таны зан чанар болон төлөвшинө.
- Та зан чанараа хянаж захир, учир нь таны хувь заяа үүнээс шалтгаална.
/Монголчуудын амьдрал/
Monday, October 4, 2010
Зарлал
/Жонбүкийн их сургуулийн нийт монгол оюутнуудын анхааралд /
Жонбүкийн их сургууль байгуулагдсаны 63-н жилийн ойг тохиолдуулан болох соёлын арга хэмжээ энэ сарын 7, 8 (Пүрэв, Баасан)-нд зохиогдох гэж байна. Уг арга хэмжээний үеэр Гадаад оюутны зөвлөлөөс монголыг сурталчилах зорилгоор “Mongolian students of CBNU” майхан 2 өдрийн турш 소운동장 학생회관 (сагсны талбай номын дэлгүүр хооронд) дэргэд ажиллах болно. Энэхүү майхан нь Монгол хоол (хуушуур, шорлог) болон сожу, шар айраг зэргийг худалдаална. Оюутан залуус та бүхэн найз нөхөд багш нарийн хамт өргөнөөр оролцохыг урьж байна.
Жич: Оройн 18:00 цагаас хойш