Хайлт

Зургийн Сангаас

Friday, November 26, 2010

Улс тунхагласны 86 жилийн ойн баярын мэнд хүргье

Дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчууд маань нутаг ус, эх орноо үргэлж санагалзан, сэтгэл зүрхээрээ үргэлж холбоотой байдаг нь бидний төрөлхийн мөн чанар билээ. Монгол эх орноороо бахархан тухайн оршин суугаа газартаа ёслол төгөлдөр тэмдэглэдэг үнэ цэнэтэй эрхэм баяр бол жил бүрийн 11 дүгээр сарын 26-нд тохиодог Улс тунхагласны баяр яахын аргагүй мөн.

1924 оны 06 дугаар сарын 07-нд МАН-ын төв хорооны III бvгд хурлаас Бvгд найрамдах засаг тогтоон явуулах тухай тогтоол гаргасан билээ. Уг тогтоолд “ ... Богд хаан таалал төгссөн учир, vvнд ардын эрхтэй улсын ёсонд нийцvvлэн Бvгд найрамдах засгийг явуулбаас зvйтэй болох ба Да жунтан хэмээх их Ерөнхий даргыг сонгохгvй, улсын дээд эрхийг УИХ-ын дvрмийн ёсоор тус хуралд хадгалах ба Бvгд найрамдах улсын их баярыг VI сарын шинийн зургаан / VII сарын 11/-нд улсын их байртай хамтатган явуулахаар” заажээ. Гурав. Улсын анхдугаар их хурал 1924 оны 09 дvгээр сарын 08-нд нийслэл хvрээнд нээгдэж халхын 4 аймаг, Дөрвөдийн 2 аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу ба ардын цэргийн ангиудаас нийт 90 хvн их хуралд сонгогдсоноос 77 төлөөлөгч оролцож олон чухал асуудал хэлэлцэж, анхдугаар Vндсэн хуулийг 1924 оны 11 дvгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 15 минутанд санал нэгтэй баталжээ. Vндсэн хуулийн 1-р зvйлд “Бvх Монгол улсыг vvнээс хойш Бvгд найрамдах Бvрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлvvлэн, улсын аливаа хэргийг УИХ ба мөн хуулиар сонгогдсон засгийн газраас гvйцэтгэн шийдвэрлvvлэх явдлыг нийтээр сvслэн дагавал зохино” гэжээ. Ийнхvv бид тvvхэндээ анх удаа Vндсэн хуультай болж, Бvрэн эрхэт улс тунхагласан энэхvv өдрөөс хойш 86 жилийн нvvрийг vзэж байна.


Эзэн сууж жаргасан их заяагаа сvсэглэж

Эх орон талынхаа ирээдvйн таалалд нийцvvлж

Эрдэнэсийн далайгаас шvvрдсэн итгэлийн сувд vгсээр

Эрх жаргалаа баталсан иргэн бvхний гараар

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Эрх чєлєєний зарлиг ардын vндсэн хууль дээр

Эрх хэл соёлынхоо ад биш баян сан дээр

Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр

Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр

Ухаант жанжин Сvхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр

Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр

Улсаа ачлан захирсан засаг тєрийнхєє ордон дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан зарлана би


Миний Монголын салхи хүний нутагт салхилах нь үгүй
Миний Монголын морьд хүний нутагт давхих нь үгүй
Миний Монголын зэрэглээ хүний нутагт дуниартах нь үгүй
Хүмүүн бидэнд эрдэнэ гэж байдаг бол
Хөхрөн униартах уулст МОНГОЛ эх орон гэж хэлье
Хүмүүн бидэнд эрхэмлэж явах зүйл гэж байдаг бол
Хөх толбот морьтон заяат МОНГОЛ угсаатан гэж хэлье

1 comment:

  1. Монгол улс мандан бадраг...

    ReplyDelete