Хайлт

Зургийн Сангаас

Thursday, February 24, 2011

Гадаад Оюутнуудад Зөвлөгөө өгөх Төв International Student Service Center

БНСУ-ын Боловсрол Шинжлэх Ухаан Технологийн Яамны харъяа Олон Улсын Боловсролын Үндэсний Төвийн “Гадаад Оюутнуудад Зөвлөгөө өгөх Төв” нь гадаад оюутнуудад солонгост суралцах талаар бүх төрлийн мэдээлэл өгөхөөс гадна солонгост суралцаж буй оюутнуудад тулгарч буй асуудлыг хүлээн авч зөвлөгөө өгөх буюу суралцах явцад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлнэ.

○ Юун талаар зөвлөгөө өгөх вэ?
Солонгост суралцах тухай мэдээлэл, тэтгэлэг, их дээд сургуулиуд болон элсэлтийн шалгалт, бусад амьжиргаатай холбоотой асуудлууд
○ Хэнд зөвлөгөө өгөх вэ?
Солонгост суралцаж буй болон суралцах хүсэлтэй оюутан залуус
○ Зөвлөгөө өгөх цагийн хуваарь(утсаар зөвлөгөө авах буюу биеэр ирэх)
- Англи, хятад хэл дээр : Даваа ~ Баасан, 9:00 ~18:00
※ Бямба, ням гараг, бүх нийтийн амралтын өдрөөр амарна.
- Вьетнам хэл дээр : Даваа гараг, 13:00~18:00
- Монгол хэл дээр : Лхагва гараг, 13:00~18:00
※ Онлайн-аар буюу и-мэйлээр зөвлөгөө өгнө.

○ Зөвлөгөө өгөх утас, и-мэйл хаяг

- Англи хэл : ☎ 02-3668-1490, studyinkorea@mest.go.kr
- Хятад хэл : ☎ 02-3668-1491, counselling@mest.go.kr
- Монгол: ☎ 02-3668-1492, koreanstudy.mongolia@gmail.com

※ Fax : 02-764-1327
○ Хаяг: Олон Улсын Боловсролын Үндэсний Төв-ийн сайт (http://www.niied.go.kr)-наас үзнэ үү.


www.niied.go.kr
www.studyinkorea.go.kr
www.gks.go.kr

No comments:

Post a Comment