Хайлт

Зургийн Сангаас

Monday, April 18, 2011

Нойр эрvvлжvvлэх увдистай

Нойр бол мэдрэлийн тогтолцооны амралт юм. “Унтах нь єдрийнхєє ажилд ядарч туйлдсандаа муужран унаж байгаа хэрэг бус, уураг тархины мэдрэлийн олон сая эсvvдийг vхэхээс аварч, бvх бие махбодыг хэт цочрол, мэдрэлийн ядаргаанаас хамгаалж байгаа явдал юм” гэж И.П.Павлов тодорхойлсон байдаг.
Тиймээ, унтах гэдэг нь маргаашийнхаа эрч хvчийг сэлбэж амьдралаа тэтгэж, амьд явах баталгаагаа хангаж буй хэрэг юм. Хvн, амьтны хvчээ сэлбэх нойрны vргэлжлэх ухгацаа харилцан адилгvй байхаар барахгvй хvмvvн дотроо ч ялгаатай.
Хvний хоногт унтах ёстой цагийг хvнсэгтээр vзvvлбэл:
Хvний нас Нойрны vргэлжлэх хугацаа
Сая тєрсєн нярай 22-23 цаг
2-4 насны хvvхэд Дунджаар 15-16 цаг
4-7 насны хvvхэд Дунджаар 11-12 цаг
8-10 насны хvvхэд 10-11 цаг
11-12 насны хvvхэд 10 цаг
13-14 насны хvvхэд 9.5 цаг
15-16 насны хvvхэд 9 цаг
17-18 насны хvvхэд 8.5 цаг
Насанд хvрсэн хvмvvс 7-8 цаг
Хєгшид 5-7 цаг

Хvний нойрны vргэлжлэх хугацаа єєр єєр байгаа биз. Хvvхдvvд олон цагаар унтаж байхад хєгшид бараг унтахгvй єдрийн ихэнх цагийг сэрvvн єнгєрєєдєг. Эмэгтэйчvvд эрэгтэйчvvдээс их унтдаг.
Эдгээр тоог шинжлэх ухааны vндэслэлтэй олон жилийн судалгаагаар нотлон гаргасан байдгийг санахад илvvдэхгvй. Учир нь хvний нойрны хэмийг 1-2 цагаар хорогдуулахад биеийн эрvvл мэндэд муугаар нєлєєлєєд зогсохгvй, хvний сэтгэн бодох чадварыг алдагдуулдаг.

Нойрыг нь хасаж хvvхдийг онц сургана гэвэл эндvvрэл
Хvvхдийг цагийн хуваарийн дагуу, тодорхой цагт унтуулж амраахгvйгээр онц сургах талаар ярилтгvй. Сайн унтаж амрахад эрч хvч нэмэгдэхийн зэрэгцээ євчин эдгэрдэг.

Нойр нь эрvvлжvvлэх агуу их хvч чадалтай
єдрийн турш ажиласны сvvлд унтах мєчид сульдаж сулран, хєдлєх ч тэнхэлгvй болсон бие унтаад сэрсний дараа шал єєр, эрvvл болсон байдаг. Нойр ийм ид шидтэй, эрvvл болгох увдистай.

Эмнэлэгт нойрыг эмчилгээнд ашигладаг
Бvх тєрлийн хагалгаа хийхэд буюу хvнд євчтєнийг эрчимт эмчилгээнд унтуулж эмчилдэг нь хvний нойрны хvч чадлыг ашиглан амжилт олдогийг баталдаг.

Нойр бол ямар ч эмнээс илvv ашигтай, vнэт зvйл
Чингэж Оросын нэрт эрдэмтэн, яруу найрагч Тютчев хэлсэн байдаг тєдийгvй “Єдрийн шархыг нойроор эмчил” гэж Шекспер хэлсэн байдаг. Эрvvл чийрэг, урт удаан насалж, улс нийгэмдээ ихийг бvтээж, аз жаргалтай, сайн сайхан амьдаръя гэвэл цагийг vр ашигтай зарцуулж, амьдралын зєв хэвшлийг мєрдєхийн чацуу хэрвээ нойргvйдвэл шалтгааныг нь олж эрт эмчлvvлэх хэрэгтэй.

Ертєнцийг эргvvлэх хvчийг хvний оюун ухаангvйгээр тєсєєлєхийн аргагvй
Иймээс бидний сайн, муу явахыг жолоодож байдаг 15-16 тэрбум эстэй, 3000-4000 холбоо хэлхээтэй, дээд зэргийн хєгжилт материйн бvрэлдэхvvн сэтгэхvйн эрхтнээ эвдрэл сvйрэл, гэмтэл согогоос урьдчилан сэргийлэх, хамгаалах явдал юу юунаас чухал бєгєєд vvний тулд юуны ємнє санаа тайван, сэтгэл амар явах хэрэгтэй.

Хvн нойр муутай, унтаж амрахыг м эдэхгvй явсны эцэст...
Мэдрэлийн ядаргаанд орж эрvvл мэнд, гоо сайхнаараа хохирдог. Ядаргаатай хvний vс шингэрч халцрахын хамт царай алдан vрчлээтэж, vеийнхнээсээ тvрvvлж хєгширдєг.
Та нойргvй явж байна гэдгээ vхэл рvv яарч байна гэж ойлгох хэрэгтэй. Хоёр олдохгvй ганцхан заяасан энэхэн насаа амьдралд бус vхэлд зориулах гэж vv? Yхлийг айлгах vнэн хvчтэй нойрыг дээдэлж, сайн унтаж, сайхан амарч, амьдарцгаая хvмvvс ээ.
Эрvvл явахын vндэс-нойрыг эрхэмлэ.

No comments:

Post a Comment