Хайлт

Зургийн Сангаас

Friday, May 20, 2011

Гадаадад байгаа Монголчуудын анхааралд


 Гадаадад байгаа Монголчуудын анхааралд

Солонгост байгаа иргэдийг шинэчлэсэн бүртгэлд хамруулах ажлыг гуравдугаар сарын 23-наас эхэлсэнээс одоогоор 5000 орчим хүн бүртгүүлээд байгаа ажээ. Гадаадад байгаа монголчуудын дунд өөр хүний нэр дээр гадаадад гарсан, гар дээрээ ямар ч бичиг баримтгүй хүн цөөнгүй. Хэрвээ иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээний аль ч байхгүй бол www. registrationmongolia.соm, burtgel.mn сайтад хандаж болох юм байна. МУ-ын иргэддээ хувьцаа, эх орны хишгийг нь олгуулах, мөн ухаалаг иргэний үнэмлэхийн суурь бааз бэлдэх зорилгоор бүртгэлд хамруулж байгаа учраас мэдээллийг цагдаа, хуулийн байгууллагад дамжуулахгүй. Өөрөөр хэлбэл хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа иргэд шинэчилсэн бүртгэлд хамрагдсанаар баригдах аюулгүй гэнэ. Бичиг баримтны зөрчилгүй бол шинэчлэсэн бүртгэлд бүртгүүлмэгц хувьцаа нь дансанд орж, 21 мянган төгрөгөө авах эрх нээгдэх ажээ. Зөрчилтэй бол зөрчлийг нь арилгасны дараа уг эрх үүсэх юм байна. Одоогийн байдлаарзөвхөн Солонгост байгаа иргэдээ л тоолж байгаа бөгөөд бусад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдээ зургадугаар сарын 1-нээс эхлэн бүртгэж эхлэнэ.

М.Гэрэлгуа

No comments:

Post a Comment