Хайлт

Зургийн Сангаас

Sunday, May 16, 2010

“Хаврын баяр-2010”

Эрдэм -2010” Эрдэм Шинжилгээний 7 дугаар“ Бага Хурал болон “Хаврын баяр-2010”
арга хэмжээнүүдийг зохион явуулах ерөнхий хөтөлбөр

№1. “Эрдэм 2010” Эрдэм Шинжилгээний Бага Хурал

Хэзээ: 2010 оны 5-р сарын 21ны Баасан гараг өдрийн 12 цагт
Хаана: Солонгосын Олон Улсын Боловсролын Хүрээлэнгийн байр\NIIED\

ЭШБХ-ын зорилго: “Эрдэм 2010” Эрдэм Шинжилгээний Бага Хуралын зорилго нь БНСУ-д суралцаж байгаа оюутан залуус өөрсдийн судалж суралцаж байгаа судалгааны ажилынхаа чиглэлээр илтгэл тавиж харилцан туршлага солилцох, мэдээлэл хувцаалцахад оршино.

Хамрах хүрээ: Байгалийн ухааны болон нийгмийн ухааны гэсэн үндсэн хоёр чиглэлээр магистрантур доктронтур нэг түвшинд баклаварын оюутанууд нэг түвшинд илтгэх бөгөөд нийгмийн ухааны төрөлд: Нийгэм судлал,Түүх, Улс төр, Хэл Шинжлэл, Уран зохиол,Эдийн Засаг,Менежмент, Боловсрол,Архитектур, Дезайн гэх мэт
Байгалийн ухааны төрөлд: Математик, Физик, Хими, Анагаах Ухаан, Геологи, Биологои, Биотехнологи, Мэдээллийн технологи болон компьютер програм болон бусад

Илтгэлийн материалаа уридчилан ирүүлэх: Оролцогч бүр илтгэлийн MS-Office Wordпрограмын А4 хэмжээгээр нийт 10 -аас илүүгүй хуудаст багтаан мөн илтгэлийн товч танилцуулга буюу абстрактыг монгол хэл болон англи эсвэл солонгос хэл дээр MS-Office Wordпрограмын А4 хэмжээгээр 1 хуудаст багтаан бичиж дараах и-мейл хаягаар ирүүлэх.

Хүлээн авах эцсийн хугацаа: 2010 оны 5-р сарын 16-ны Ням гарагийн 18 цагт хүртэл хүлээн авна
Хүлээн авах хаяг: cmoxcmox@yahoo.com

E-мейлээр илтгэл ирүүлэхдээ анхаарах зүйлс:

1. Судалгааны ажлын сэдэв
2. Овог нэр
3. Сургуулийн нэр болон Тэнхим
4. Утас, Электрон хаяг
5. Оюутны үнэмлэхийн дугаар зэргийг заавал бичиж ирүүлнэ үү.
6. Аль төрөлд илтгэлээ илгээж байгаа тодорхой бичиж ирүүлэх.

№2. “Хаврын баяр-2010” спортын наадам

Хэзээ: 2010 оны 5-р сарын 22ны Бямба гараг өглөө 10 цагт
Хаврын баярын төрөл: Сагсан бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн үндсэн 3 төрлөөр тэмцээн зохиогдож, олс таталт, дээсэнд үсрэх, шагайн харваа зэрэг хөгжөөнт тоглоомууд
Хаана: Сөүлийн Их Сургуулийн гадаа талбайд

Мэдүүлэг хүлээн авах: Үндсэн 3 төрөл болох сагсан бөмбөг эхлэж мэдүүлгээ ирүүлсэн эрэгтэй 12 баг эмэгтэй 6 багаар таслах бөгөөд, шатар болон ширээний теннист хязгаар байхгүй. Багын мэдүүлгүүдийг 2010 оны 5 сарын 20ны Пүрэв гарагын 18 цаг хүртэл хүлээн авна.

Хүлээн авах хаяг: cmoxcmox@yahoo.com

Мэдүүлэг ирүүлэхдээ анхаарах зүйлс:
1. Аль төрөл мэдүүлэг явуулж байгаагаа тодорхой бичих
2. Сургууль
3. Багийн гишүүдийн овог нэр оюутны үнэмлэхний дугаар
4. Багийн ахлагчийн нэр болон утас и-мейл хаяг зэргийг заавал бичих
5. Бүртгэлийн хураамж: Сагсны баг тус бүр 60.000вон, Ширээний теннис оролцогч тус бүр 5000вон, Шатар5000вон
6. Бүртгэлийн хураамж хүлээн авах данс:

Hana bank /하나 은행 278-910567-10307-Lyanhua

Тэмцээнд ирэхдээ анхаарах зүйлс:

1. ОЮУТНЫ ҮНЭМЛЭХээ заавал авч ирэх. Оюутны үнэмлэхгүй тохиодолд тэмцээнд оруулахгүй.
2. Өөрсдийн бөмбөг, ракет, шатараа авч ирэх

№3. Хаалтын үдэшлэг.

Хүндэтгэсэн СМОХ. УЗ.ХЗ
2010.04.23


Сайн байцгаана уу? "Хаврын баяр-2010" спортын наадмын сагсан бөмбөгийн төрөлд дараах багуудыг бүртгэснийг мэдэгдэж байна. Эдгээр багууд бүртгэлийн хураамжаа шилжүүлнэ үү.

Сагсан бөмбөгийн эрэгтэй баг.

1. Сүншил их сургуулийн баг. Багийн ахлагч-Ц.Бямбадорж
2. Кёнг Хи их сургуулийн баг. Багийн ахлагч-О.Мөнхбат
3.Курё их сургуулийн баг. Багийн ахлагч-М. Билгүүн
4. Күкмин их сургуулийн баг. Багийн ахлагч-П.Аюушбаатар
5.Согён их сургуулийн баг. Багийн ахлагч-Т.Алтансоёмбо
6. Хан Жүн их сургуулийн баг. Багийн ахлагч-Ч.Өсөхбаяр
7. Кёнг Ин эмэгтэйчүүдийн их сургуулийн баг. Багийн ахлагч- Т.Амармэнд



Сагсан бөмбөгийн эмэгтэй баг.

1. Сүншил их сургуулийн баг. Багийн ахлагч-Н. Эрдэнэсувд
2.Кёнг Ин эмэгтэйчүүдийн их сургуулийн баг. Багийн ахлагч-Г.Саруул
3. Халлим их сургуулийн баг.Багийн ахлагч-Д.Үүрийнтуяа
4. Кёнг Хи их сургуулийн баг.Багийн ахлагч-Б.Энхцэцэг


Амжилт хүсье!

УЗ-ийн гишүүн
Х.Бадамлянхуа

2 comments:

  1. chonbukiinhan ev negdeltei baimaar yumaa bas arai ch dee

    ReplyDelete
  2. tm shuu!!! sanal neg bna.

    ReplyDelete