Хайлт

Зургийн Сангаас

Monday, May 3, 2010

Нүдний дасгалууд

Бид ихэвчлэн компьютерын урд сууж байгаа болохоор харааны дасгалын талаар оруулъя гэж бодлоо. Бас сүүлийн үед хүмүүсийн хараа ихээр муудаж байгаа болохоор тэдгээр хүмүүст бас тус болох үүднээс .Болж өгвөл эдгээр дасгалуудыг хийхийг бодоорой . АМЖИЛТ ^^

Эволюцийн урт удаан хугацаанд хэлбэржсэн хүмүүн бидний хараа компьютер дээр ажиллахад нэг их тохирохгүй байгаа билээ. Нүдний эмч нар “компьютерийн харааны синдром” гэсэн нэр томъёо гаргачихаад байна. Байнга компьютер дээр ажилласнаар нүдний хараа муудах, нүд улайх, хорсох зэргээр илэрдэг зовиуруудыг ийнхүү нэрлэж байгаа бөгөөд компьютер хэрэглэгчдийн 70 % нь ийм асуудалтай тулгарч байгаа ажээ.

Нүдэндээ тусалж хурсан ядаргааг нь үе үе тайлж байхгүй бол нүдний хараа аажмаар мууддаг. Үүний үр дүнд ойрын хараа хурдацтайгаар муудах магадлал өндөр юм.

Харах чадвараа хадгалан үлдэх, мөн хараагаа буцааж сайжруулъя гэвэл тусгай дасгалуудыг өдөрт хоёроос доошгүй удаа хийж байх хэрэгтэй. Доорхи хувилбаруудаас өөртөө тохиромжтой комплексыг нь сонгоод хийж байж болно. Хэрэв дасгалуудын хувилбаруудыг ээлжлэн хийж байвал бүр ч их үр дүнд хүрэх болно.

Бүх дасгалыг 6 – аас доошгүй удаа давтана.

Компьютероос үүдсэн ядаргааг яаж тайлах вэ
Компьютерийн ард суусан хүн доороос дээш, эсвэл урагш байнга хардаг учир нүдний булчингууд их ядардаг байна. Гэрлийн урсгал нь нүдний торлогийг өрөөр хэлбэл нүдний арын гэрэл хүлээн авах хэсгийг их цочроодог аж. Ажилдаа хэт их шамдсанаас хүн нүдээ цавчих нь багасч үүнээс гадна нойр, ой санамж муудах, хоолны дуршил багасах, толгой өвдөх, хэт мэдрэмтгий болох гэх мэт зовиур илэрдэг байна.

Харин эдгээр асуудлаас зугтахын тулд том хүн 45, хүүхэд 15 минут суугаад 20 минут амрах ёстой аж. Амралтын 20 минутын хугацаанд зурагт үзэж, ном уншиж болохгүй. Суугаа эсвэл хэвтээ байдалд 5-7 минут нүдээ аньж алгаараа бага зэрэг дарж өгч нүдээ баруун зүүн тийш, диогнальдах байдлаар сайн хөдөлгөөрэй. Ингэх нь таны компьютероос үүдсэн ядаргааг төгс тайлах болно.


Нүд ядарсан үед хийх дасгал

  • Нүдээ аль болох хүчтэй аниад хүзүү, нүүр, толгойныхоо булчингуудыг чангал. Амьсгалаа 2-3 секунд бариад, амьсгалаа хүчтэй хурдан гаргахдаа нүдээ нээнэ. (5 удаа )
  • Нүдээ аниад нүдний ухархайн дээд ба доод хэсгийн хамраас чамархай руу гэсэн чиглэлээр илнэ.
  • Нүдээ аниад хөмсгөө суллана. Нүдээ зүүнээс баруун, баруунаас зүүн тийш эргэлдүүлнэ. (10 удаа)
  • Нүднээсээ 20-30 см зайнд эрхий хуруугаа аваачаад хоёр нүдээрээ хурууныхаа үзүүрийг нь 3-5 секунд ширтэнэ. Дараа нэг нүдээ 3-5 секунд аниад, дараа нь хоёр нүдээрээ ширтэнэ, дараа нь нөгөө нүдээ анина. (10-12 удаа)
  • Хуруугаараа чамархайн орчим зөөлөн дараад 10 удаа хурдан анивчина. Нүдээ аниад 2-3 удаа гүнзгий амьсгаа авч амар. (3 удаа)


Өдөр бүр хийж хэвших дасгал
Санаа сэтгэлээ тайван болгосны дараа нүдээ хагас аниад нар зөв баруун, дээш доош аажуухан эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ огцом нээж дээрх хөдөлгөөнийг давтаж хийнэ. Тус бүрийг 10 удаа хийснээрээ нүдний ядаргаа арилах, хараа сайжрахаас гадна толгой эргэх, нүд эрээлжлэх болон нүдний элдэв өвчнөөс сэргийлж чадна.

Хараа сайжруулах :
Нүдийг баруун, зүүн, дээш, доош нь хөдөлгөнө. Нүдээ нар зөв болон нар буруу эргэлдүүлнэ. Нүдээ хурдан, эрчимтэй анивчина. Зүүн доод булан руугаа хараад шууд дээшээ эгцлэн харна. Дараа нь нөгөө талдаа давтана. Нүдээ хооронд нь ойртуулна. Ойр ойрхон анивчих. Цонхон дээр жижиг зураас эсвэл жижигхэн цаас нааж харах гэх мэт хамгийн ойр байгаа зүйлийг ширтээд дараа нь харцаа алсад байгаа зүйлс, уул гэх мэт рүү шилжүүлнэ. Нэг дасгалыг 6-аас доошгүй удаа давтана.

Холын xapaa муудахаас сэргийлэх:
Сандлынхаа түшлэгийг налан хойшлохдоо амьсгаагаа аваад дараа урагш тонгойхдоо амьсгаагаа гаргана. Сандлынхаа түшлэгийг налаад нүдээ чанга аниад дараа нь нээнэ. Гараа ташаандаа аваад толгойгоо баруун тийш эргүүлээд баруун тохойгоо харна. Дараа нь зүүн талдаа давтана. Дээш хараад нүдээ нар зөв болон буруу эргэлдүүлнэ. Гараа урагш сунгаад хурууныхаа үзүүрийг харна. Гараа дээш өргөхдөө амьсгаа аваад толгойгоо өргөлгүйгээр хурууны хөдөлгөөнийг дагуулан харсан хэвээрээ гараа буулгаж амьсгаагаа гаргана. Энэ цогц дасгалыг компьютерийн ард 40-50 минут ажилласны дараа тогтмол хийж байх нь сайн.

Нүд ядарсан үед хийх:
Нүдээ аль болох хүчтэй аниад хүзүү, толгойныхоо булчингуудыг чангалж 2-3 секунд бариад нүдээ нээнэ. Таван удаа давтана. Нүдээ аниад нүдний ухархайн дээд ба доод хэсгийн хамраас чамархай руу гэсэн чиглэлээр илнэ. Нүдээ аниад хөмсгөө суллана. Нүдээ зүүнээс баруун, баруунаас зүүн тийш эргэлдүүл. 10 удаа давт. Эрхий хуруугаа нүднээс 20-30 см зайнд аваачаад хоёр нүдээрээ үзүүрийг нь 3-5 секунд ширтэнэ. Дараа нэг нүдээ 3-5 секунд аниад, дараа нь ахиад хоёр нүдээрээ ширтэнэ, дараа нь нөгөө нүдээ анина. 10-12 удаа давт. Хуруугаараа чамархайн орчим зөөлөн дараад 10 удаа дараалан анивчина. Нүдээ аниад 2-3 удаа гүнзгий амьсгаа авч амар. 3 удаа давтана.

Нүдний массаж:
Нүдээ аниад долоовор болон дунд хуруугаараа наймын тоо хэлбэртэй хөдөлгөөнөөр иллэг хийх нь нүдний цусны эргэлт, мэдрэлд сайн нөлөө үзүүлдэг. Ухархайн доод хэсэгт хөдөлгөөн нь хамар луу чиглэсэн, дээд хэсэгт нь хөмсөгний дээгүүр. Дасгалыг 8-16 удаа давтана.


No comments:

Post a Comment