Хайлт

Зургийн Сангаас

Wednesday, November 3, 2010

Сайн байцгаана уу та бүхэндээ нэгэн мэдээлэл хүргье

Өнгөрсөн сарын 30 31 нд Таечон далайн эрэгт болсон MUSTAK буюу MUST in Korea холбооны анхны эрдэм шинжилгээний хуралд Best paper award өргөмжлөлийг Чонбук их сургуулийн доктарант оюутан Ганпүрэв шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.
Ганпүрэвтээ цаашдын эрдмийн ажилд өндөр амжилт хүсье.

Ингээд дэлгэрэнгүй мэдээллийг хүргье^^

MUSTAK-ийн анхдугаар эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.

2010 оны 10 сарын 30-31 хооронд БНСУ-ын Бурёон хотын Тэчон далайн эрэгийн Ocean View Hotel-д MUSTAK (MUST Association in Korea)-ийн анхдугаар эрдэм шинжилгээний хурал, уулзалт амжилттай болж өнгөрлөө. Уг эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн ректор, профессор Б.Дамдинсүрэн (MUSTAK-ийн удирдах зөвлөлийн хүндэт гишүүн) хүрэлцэн ирж, хурлыг нээж үг хэллээ. Мөн ЭШХуралд MUST-ийн Солонгос улс дахь багш нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүд болох профессор Л.Батхишиг, профессор Ён Ил Ким, профессор Б.Отгонбаяр ба спонсор компаний гишүүд (Солонгос талаас) оролцсон ба ЭШХ-ийг профессор Л.Батхишиг удирдан явуулсан юм. Хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр БНСУ-ийн талаас ADTEC, ETRI, ESSENTEL ба Camp Net, Монголын талаас ШУТИС оролцлоо.

MUSTAK-ийн анхны эрдэм шинжилгээний хуралд MUSTAK-ийн гишүүд болон хурал оролцогчид нь тэдгээрийн судалгааны ажилтай холбоотой боловсролын удирдлага, хэрэглээний матетамик, био болон хими технологи, мэдээлэл холбоо, робот, монгол хэлний синтез, эрчим хүч ба эртний уран зураг судлал гэх мэт олон сонирхолтой сэдвүүдээр илтгэлүүд хэлэлцүүллээ.

Эдгээр өгүүллүүдээс шилдэг өгүүллийг шалгаруулсан ба Хуралд тавигдсан илтгэлүүдээс шилдэг илтгэлийг нийт оролцсон хүмүүсийн санал, хурлыг удирдсан хүмүүс болон ивээн тэтгэгчдийг төлөөлөн хуралд оролцсон хүмүүсийн саналыг үндэслэн тодруулахад Chonbuk National University-д Металлургийн инженер чиглэлээр суралдаг, ШУТИС-ийн Материалын Технологийн Сургуулийн багш Адилбишийн Ганпүрэвийн тавьсан ”Pulse plating of copper from acid electrolyte: A study ofmorphology and some physical parameters” сэдэвт илтгэл шалгарч дурсгалын шилдэг өгүүллийн гэрчилгээ ба мөнгөн шагнал (300.000 вон) гардаж авлаа.

Хурлын үйл ажиллагааны дараа MUSTAK-ийн 2 дахь уулзалт амжилттай болж өнгөрлөө.

Хуралд идэвхтэй оролцон, судалгааныхаа ажлын талаар бусадтайгаа саналаа хуваалцсан та бүхэндээ баярлалаа. Та бүхний эрдэм номын их үйлсэд тань амжилт хүсьё.

1 comment: