Хайлт

Зургийн Сангаас

Monday, November 22, 2010

Мэндчилгээ


Сүүлийн жилүүдэд Монгол Улс-БНСУ, БНАСАУ-ын эдийн засаг, улс төр, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт үлэмж эрчимтэй хөгжиж ирлээ. Нийгмийн хөгжлийн энэхүү чиг хандлага, хоёр орны харилцааны үсрэнгүй хөгжлийн үйл явцыг дагалдан Монгол Улсаас БНСУ-ын их, дээд сургуулиудад суралцагчдын тоо жил бүр тогтвортой өсөн нэмэгдэж байна.

БНСУ-ын их, дээд сургуулиудад суралцаж, боловсрол эзэмшсэн төгсөгчдийн санаа сэтгэл, хүсэл зорилгоороо эвлэлдэн нэгдсэн хэсэг нөхдийн санаачилгаар "Монголын Солонгост Сургууль Төгсөгчдийн Холбоо" хэмээх төрийн бус, олон нийтийн байгууллагыг үүсгэн байгуулж, улмаар энэхүү холбоогоор дамжуулан хоёр орны сайн хөршийн түншлэлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх болон эх орноо хөгжил дэвшилд хүргэх эрхэм үйлст өчүүхэн ч атугай хувь нэмэр оруулахыг зорьсон билээ.

Тус холбоо нь Солонгост суралцаж, боловсрол эзэмшсэн хүн бүрийн өмнө нээлттэй байх бөгөөд улмаар шинэ зуундаа хоёр орны хамтын ажиллагааны хөгжил дэвшлийн гүүр болон өргөжин хөгжинө гэдэгт гүнээ итгэж байна.

Солонгост суралцаж төгссөн болон өдгөө суралцаж буй нийт залуучууддаа Солонгост Сургууль Төгсөгчдийн Холбооны гишүүдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлж, Солонгост эзэмшсэн мэргэжил боловсрол, хүмүүжил, ёс жаягаа дээдлэн хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, эх орноо цэцэглэн хөгжүүлэх их үйлст бие биеэ дэмжин хамтран ажиллахыг уриалж байна.

Солонгост Сургууль Төгсөгчдийн Холбоо

Ерөнхийлөгч

Ч.Эрдэнэбаяр


No comments:

Post a Comment